Нягтлан бодогч

Ажлын байрны зорилго/ үүрэг: 

Байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, санхүү, татварын бүх төрлийн тайлан гаргаж удирдлагад болон харилцагч байгууллагуудад хүргүүлж, хугацаанд нь тайлагнах, санхүүгийн бүртгэлийг хууль журам, стандартын дагуу үнэн зөв хөтлөн явуулах, байгууллагын өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтын байдалд хяналт тавьж, зохион байгуулан ажиллах

Тавигдах шаардлага:

  • Санхүү, эдийн засаг болон НББ-ээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • НББ- ийн анхан шатны баримтуудтай ажиллах чадвартай
  • Санхүүгийн програм болон хэрэглээний програмууд дээр ажиллаж, тайлан тооцоо гаргах, дүн шинжилгээ хийх чадвартай
  • Хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлагатай
  • Багаар ажиллах чадвартай
  • Зөв хандлагатай
Суурьлуулалтын инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээллийг хэрэглэгчдэд үнэн зөв хүргэж хэрэглэгчийн тоог нэмэгдүүлэх хүрээнд програм хангамжийн суурилуулалт, холболт болон засвар үйлчилгээг стандартад нийцүүлэн хүргэх

Тавигдах шаардлага: 

  • Мэдээллийн технологи, сүлжээний инженер, техник хангамж чиглэлээр бакалавр зэрэгтэй
  • Техник төхөөрөмжүүд дээр тохиргоо хийж чаддаг байх Сүлжээний талаарх мэдлэгтэй байх
  • Үйлдлийн системийн мэдлэгтэй байх
  • Шинэ систем, програм сурах, дэмжих чадвартай
  • Програмчлалын хэлний суурь мэдлэгтэй /Java, Javascript, Php./
Харилцагч хариуцсан маркетингийн ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Маркетингийн хэлтсийн хамтын ажиллагаа, худалдан авалт, гэрээ, төлбөр тооцоо хариуцан ажиллах

Тавигдах шаардлага: 

  • Бизнес удирдлага, Маркетинг, Хууль, Эрх зүй, Санхүү менежментийн чиглэлийн мэргэжилтэй
  • Бизнесийн байгууллагад 1 ба түүнээс дээш жил ажилласан
  • Харилцааны өндөр ур чадвартай
  • Гэрээ байгуулах, төсөв төлөвлөгөө хариуцах чадвартай
  • Сайн төлөвлөлт хийдэг, өндөр зохион байгуулалттай
  • Бусадтай саналаа хуваалцаж, санаагаа илэрхийлж, хамтран ажиллах чадвартай
Карт хэвлэлтийн ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Холбогдох ажилтны системд бүртгэсэн картын захиалгын дагуу карт хэвлэн, хүлээлгэж өгөх болон Карт хэвлэлтийн машин, картын системд ажиллах

Тавигдах шаардлага: 

  • Санхүүгийн мэргэжлээр төгссөн
  • Багаар ажиллах, нягт нямбай, шинэ зүйлийг хүлээн авч хурдан суралцдаг
Систем хөгжүүлэгч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн дотоод хэрэгцээнд зориулсан Veritech ERP системийн хөгжүүлэлт, хэвийн үйл ажиллагааг хариуцах, бизнес архитектурын шаардлага боловсруулах, шаардлагын дагуу хөгжүүлэлт, тохиргоо хийх

Тавигдах шаардлага:  

  • Мэдээллийн технологи, Програм хангамж чиглэлээр төгссөн
  • Системийн загвар, шийдэл хурдан ойлгох чадвартай
  • Алгоритмын суурь мэдлэг сайтай
  • DB-ийн ерөнхий суурь мэдлэгтэй
  • SQL query бичих чадвартай (MSSQL, MySQL, Oracle)
  • Програмчлалын хэлний мэдлэгтэй (Java, Javascript and PHP)
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
Үндсэн хөрөнгийн нягтлан бодогч

Ажлын байрны зорилго/ үүрэг: 

Үндсэн хөрөнгийн гүйлгээг дэлгэрэнгүй бүртгэж, тэдгээрийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтанд хяналт тавьж, холбогдох тайлан мэдээллээр удирдлагуудыг хангах

Тавигдах шаардлага:

  • Санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр төгссөн
  • НББ-ийн ERP програмын талаар ойлголттой
  • НББ-ийн тооцооллын загварыг ойлгож, холбогдох мэдээллийг боловсруулах чадвартай
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн 
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
Байгууллага хариуцсан ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Байгууллагын хэрэглэгчдэд үйлчилгээний стандартад нийцсэн, хурдан шуурхай, найрсаг үйлчилгээг үзүүлж, харилцагч байгууллагуудын сэтгэл ханамжийг өндөр түвшинд байлгах

Тавигдах шаардлага:  

  • Дээд боловсролтой
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг ашиглах чадвартай
  • Тайлан тооцоо гаргах, судалгаа шинжилгээ хийх чадвартай
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
Ачаалал, чанар хяналтын инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Системүүдийн чанар ачааллыг тогтмол хянах, холбогдох тайлан мэдээллийг бэлтгэх, системүүдийн чанар ачааллын стандарт утгыг тодорхойлох, холбогдох дүрэм журмыг боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих

Тавигдах шаардлага:  

  • Мэдээллийн технологи, харилцаа холбооны чиглэлээр төгссөн
  • Судалгаа шинжилгээ хийх, боловсруулах, дүгнэлт гаргах чадвартай
  • Баримт бичиг, төсөл төлөвлөгөө боловсруулах чадвартай
  • Танилцуулга бэлдэх, илтгэн танилцуулах чадвартай
  • SQL, API, Monitoring tool, NoSQL талаар мэдлэгтэй, бусад програмчлалын хэлүүд дээр script бичих чадвартай бол давуу тал болно
Гэрээний администратор

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн олон улсын төслүүдийн үндсэн гэрээнүүдийн хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих, алба болон төслүүдийн үйл ажиллагааг тасралтгүй явагдахад дэмжлэг үзүүлэх

Тавигдах шаардлага:  

  • Хуульч, эрх зүйч, Олон улсын бизнесийн удирдлага, Олон улсын эдийн засгийн харилцаа, Барилгын инженер зэрэг мэргэжлүүдээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Гэрээний чиглэлээр өмнө нь ажиллаж байсан туршлагатай
  • Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшниймэдлэгтэй 
  • Олон улсын болон дотоодын гэрээ, худалдан авалтын суурь ойлголттой 
  • MS office болон компьютерийнхэрэглээний бусад програмууд дээр ажиллах чадвартай 
  • Зохион байгуулах, нууцыг чанд хадгалах, ёс зүйтэй, хувь хүнийхээ хувьд эерэг зөв хандлагатай, багаар ажиллах чадвартай 
  • Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой

 

Чанарын хяналтын баталгаажилтын инженер (Барилга Бүтээц)

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Төмөр-бетон, Ган бүтээцийн угсралтын явцын болон хүлээн авах үе шатны ажилд норм дүрэм, стандарт, захиалагчийн шаардлагын дагуу хяналт тавих. Мөн олон улсын норм стандарт судалж, төслийн баримт бичиг боловсруулах зэрэгт ажлын байрны зорилго оршино.

Тавигдах шаардлага:  

  • Иргэний болон үйлдвэрлэлийн барилгын инженер мэргэжлээр бакалавр зэрэгтэй 
  • Ажлын зураг унших, уялдуулах, тооцоолол хийх чадвартай
  • Барилгын материал, технологи, тоног төхөөрөмжийн судалгаа хийдэг, сонголт хийх чадвартай 
  • Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан (2–оос дээш төсөлд ажиллаж улсын комиссд хүлээлгэн өгсөн бол давуу тал болно)
  • Металл, металл хийц судлалын мэдлэгтэй
  • Гагнуурын технологи, тоног төхөөрөмжийн мэдлэгтэй, материал сонгох чадвартай
  • MS office болон компьютерийн хэрэглээний бусад програмууд дээр ажиллах чадвартай
  • Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой
Чанарын хяналтын баталгаажилтын инженер (Цахилгаан)

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Үйлдвэрийн барилгын цахилгаан, автоматикийн угсралтын ажилд төлөвлөгөөт болон үе шатны чанарын хяналт тавих, угсралтын ажлын чанарыг холбогдох норм дүрэм, стандарт, захиалагчийн шаардлагад нийцүүлэхэд чиглэгдэн ажиллана. Мөн олон улсын норм стандарт судлах, баримт бичиг боловсруулах зэрэгт ажлын байрны зорилго оршино.

Тавигдах шаардлага:  

  • Англи хэлний яриа болон бичгийн дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Асуудал шийдвэрлэх, хүнтэй харьцах чадвартай, өөрийгөө илэрхийлэх чадвартай, хурдан суралцах чадвартай, ажлын ачаалал даах чадвартай, багаар ажиллах чадвартай 
  • Бичиг баримт боловсруулах чадвартай угсралтын шаардлага, аргачлал, төлөвлөгөө боловсруулах)
  • Хэрэглээний программууд ашиглах чадвартай 
  • Ажлын зохион байгуулалт, сахилга бат сайтай
  • MS office болон компьютерийн хэрэглээний бусад програмууд дээр ажиллах чадвартай
  • Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой
Эстимэйтор инженер (Цахилгаан)

Ажлын байрны зорилго/ үүрэг: 

Ажлын зургуудтай танилцах, зургийн түүвэр хийх, BoQ, MTO боловсруулах, дахин-хэмжилт боловсруулах, гэрээний өөрчлөлт (нэмэлт/хасалт)-аас үүсэх ажлын тоо хэмжээ, хүн/цаг тооцох, ажилбар/ажил/төслийн ажлын тоо хэмжээг түүвэрлэн захиалагчийн багтай хамтран баталгаажуулах

Тавигдах шаардлага:  

  • Цахилгааны инженер мэргэжлээр төгссөн 
  • Ажлын зураг уншиж, түүвэр хийх
  • Шаардлагатай үед ажлын зураг зурах
  • Мэргэжлээрээ 1-2 жил ажилласан туршлагатай
  • Autocad, Primevera зэрэг программууд дээр ажилладаг бол давуу тал болно
  • Хэрэглээний программууд болох Microsoft Office – Word, Excel, PowerPoint зэрэг дээр ажиллаж чаддаг 
  • Англи хэлний дундаас дээш төвшний мэдлэгтэй байх
  • Тайлан, баримт бичиг боловсруулах чадвартай
  • Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой байх
Туслах инженер (Цахилгаан)

Ажлын байрны зорилго/ үүрэг: 

Цахилгаан хангамжийн угсралтын ажлыг хариуцан талбай дээрх угсралтын ажлыг төлөвлөгдсөн төлөвлөгөөний дагуу ажлыг гүйцэтгэх багийн ажилчдыг зохион байгуулах, өөрөө оролцон ажиллах. Долоо хоног бүрийн угсралтын төлөвлөгөө гарган, түүний дагуу угсралтын ажлын хүн хүч, материалын төлөвлөлт хийнэ. Барилга угсралтын ажлын улаан дэвтрийн хөтлөлт хийж, угсралтын ажлыг норм дүрмийн дагуу хийж гүйцэтгүүлнэ. Угсралтын аргачлал боловсруулж инженер болон ахлах ажилтнаар хянуулан батлуулна. ХАБЭА дүрэм, журмуудыг мөрдөн ажиллах, ажилчдынхаа дүрэм журмыг мөрдөж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллана.

Тавигдах шаардлага: 

  • Цахилгаан хангамж, Цахилгаан автоматжуулалтын инженерийн Бакалаврын зэрэгтэй
  • Зураг төслийн Autocad болон бусад зураг төслийн програмыг эзэмшсэн
  • MS Office, Excel болон бусад хэрэглээний програмуудыг сайн эзэмшсэн 
  • Англи хэлний дундаас дээш төвшний мэдлэгтэй
  • Хувийн зохион байгуулалт сайтай, хамтран ажиллах, харилцах ур чадвартай
Үйлчлэгч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

УХС-ын үйл ажиллагааг хэвийн явуулахад өдөр тутмын цэвэрлэгээ үйлчилгээг хуваарийн дагуу хийж, тохитой орчин бүрдүүлэх, ажлын байрны эрүүл ахуйн хүрээнд ариутгалыг стандартын дагуу хийж гүйцэтгэх, гадаад орчны ногоон байгууламжийн үйл ажиллагаанд оролцох

Тавигдах шаардлага: 

  • Бүрэн дундаас дээш боловсролтой
  • Ачаалал даах, багаар хамтран ажиллах чадвартай
  • Өөриймсөг сэтгэлтэй
  • Цаг ашиглалт, ажлын гүйцэтгэл сайн
  • Орон нутагт шилжин суурьшсан
Материал тээвэр зохицуулалтын ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Төслийн төлөвлөөгөөт бараа материалыг тоо хэмжээ, чанар стандартын шаардлагын дагуу холбогдох газруудаас цуглуулан нэгтгэх үйл ажиллагааг зохион байгуулах

Тавигдах шаардлага: 

  • Материалын инженер, Бизнесийн удирдлага, Олон улсын худалдаа, Тээвэр ложистик, Агуулахын менежмент чиглэлээр Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш төвшний мэдлэгтэй
  • Харилцах, хамтран ажиллах ур чадвартай
  • Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой
Савлагчийн оператор

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Кока-Кола компанийн чанарын стандартыг мөрдлөг болгож зөвшөөрөгдсөн аргачлалуудын дагуу үлээгч, савлах болон холигч машиныг ажиллуулах, үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллана

Тавигдах шаардлага:  

  • Бүрэн дундаас дээш боловсролтой
  • Тоног төхөөрөмжтэй харьцах чадвартай байх /техникийн мэдлэгтэй/
  • Хариуцлагатай
  • Ээлжинд ажиллах боломжтой
Гагнуурчин

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Хүнсний үйлдвэрийн шугам болон даралтат сав гагнах, түүний холбох хэрэгсэл, тулгуур, танкийг зориулалтын дагуу гагнах

Тавигдах шаардлага:  

  • Аргон гагнуурын мэргэжил эзэмшсэн, зэрэгтэй /үнэмлэхтэй/
  • Хүнсний үйлдвэрт аргон гагнуурын ажил гүйцэтгэж байсан бол давуу тал болно
  • Тоног төхөөрөмжтэй харьцах чадвартай байх /техникийн мэдлэгтэй/
  • Хариуцлагатай
  • Ээлжинд ажиллах боломжтой
Сувилагч/Цусны шинжилгээ

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Сувилахуйн тусламж үйлчилгээг мэргэжлийн төвшинд батлагдсан стандартын дагуу хийж гүйцэтгэх. Амбулаторийн тасгийн сувилагчийн үүрэг гүйцэтгэж, цусны шинжилгээ авах

Тавигдах шаардлага:  

  • Сувилахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй
  • Сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлэх ур чадвартай, мэдлэгтэй
  • Нарийн мэргэжил эзэмшсэн дадлага туршлагатай бол давуу тал
  • Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйг эрхэмлэн ажиллах чадвартай
  • Компьютерын хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
Сувилахуйн асрагч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчид өдөр тутмын дэмжлэг үзүүлэх, хувь хүнд хэрэгцээтэй асаргаа сувилгааг хийх

Тавигдах шаардлага:  

  • Үйлчлүүлэгчид чин сэтгэлээсээ туслах эрмэлзэлтэй
  • Бага насны хүүхэд болон өндөр настай хүмүүсийн онцгой хэрэгцээг мэддэг
  • Сувилагчтай хамтран үйлчлүүлэгчид асаргаа, сувилгааг цаг алдалгүй, зөв үзүүлж чаддаг
  • Харилцаа хандлага сайтай, үнэнч шударга, цэвэрч нямбай
Худалдан авалтын ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бүхий худалдан авалт, хангамжийн ажлыг хариуцан ажиллана

Тавигдах шаардлага:  

  • Худалдан авалт, ложистикийн чиглэлийн ажил хийж байсан туршлагатай
  • Гаалийн бүрдүүлэлт, тээвэр, худалдааны талын мэдлэгтэй
  • Англи, эсвэл хятад хэлний ахисан төвшний мэдлэгтэй 
  • Хөдөө орон нутаг-руу шаардлагатай үед явж ажиллах боломжтой 
  • Хувьдаа машинтай бол давуу талтай