Агаар сэлгэлтийн инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Эмнэлгийн салхивч агааржуулалт, хөргөлтийн системийн тоноглолуудын найдвартай үр ашигтай ажиллагааг хангах ажлыг удирдан зохион байгуулж хэрэгжүүлнэ.

Тавигдах шаардлага: 

  • Агаар сэлгэлтийн инженерийн бакалавр болон түүнээс дээш мэргэжлийн зэрэгтэй
  • Салхивч агааржуулалт, хөргөлтийн системийн тоноглолуудын талаар бүрэн мэдлэгтэй
  • Шинэ төгсөгч байж болно
  • Нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт хийх чадвартай
  • Багаар ажиллах чадвартай, хариуцлагатай 
Харилцагчийн үйлчилгээний ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Гишүүдэд клубын үйл ажиллагаатай холбоотой мэдээллээр хангах, гишүүнчлэлээр элсүүлэх, үйлчилгээний стандартын дагуу үйлчилж, эерэг сэтгэгдэл үлдээхийг эрхэмлэнэ

Тавигдах шаардлага:  

  • Дээд боловсролтой
  • Түргэн шуурхай, харилцааны соёлтой
  • Үйлчилгээний байгууллагад ажиллаж байсан туршлагатай байвал давуу тал болно
  • Тайлан тооцоо гаргах,борлуулалт хийх чадвартай
Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/үүрэг:

Группийн болон компанийн бодлого, хэтийн төлөвлөлттэй уялдуулан хүний нөөцийн оновчтой менежментийг хэрэгжүүлэх, байгууллагын зөв соёлыг төлөвшүүлэх, байгууллагын хөгжлийн үйл явцыг удирдахад дэмжлэг үзүүлэх

Тавигдах шаардлага:

  • Хүний нөөц, бизнесийн удирдлага, сэтгэл судлалын чиглэлээр суралцсан зэрэгтэй
  • 2-оос дээш жил Хүний нөөцийн чиглэлээр ажилласан туршлагатай
  • Англи хэлээр чөлөөтэй харилцах болон албан бичиг гаргах чадвартай
  • Компьютерын хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
Худалдан авалтын ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Стандартад нийцсэн чанартай түүхий эд , туслах материал, сэлбэг хэрэгсэл, бараа бүтээгдэхүүний судалгаа хийж, худалдан авалтын тооцоолол гарган, түүний дагуу дотоодын болон бусад боломжит нийлүүлэгчдээс худалдан авалт хийх, компанийн үйл ажиллагааг тасралтгүй хангах

Тавигдах шаардлага:  

  • ОУ-ын худалдаа, эдийн засаг, нийлүүлэлтийн сүлжээ, инженер техник, тээврийн эсвэл бизнесийн удирдлага чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Зах зээлийн тооцоо судалгаа хийж, дүн шинжилгээ, тайлан гаргах чадвартай
  • Комьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
  • Хятад хэлний ахисан, англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Хамтран ажиллах, харилцах ур чадвартай
Жолооч

Ажлын байрны зорилго/үүрэг:

Ажлын байрны шаардлагын дагуу ажил үүрэг гүйцэтгэх

Тавигдах шаардлага:

  • B ангилалтай, сүүлийн 5-с дээш жил тасралтгүй машин барьсан
  • Хувьдаа суудлын автомашинтай
  • Элдэв муу зуршилгүй
  • Харилцааны соёлтой
Нярав

Ажлын байрны зорилго/үүрэг:

  • Махны дэлгүүрт ирсэн барааны бүрэн бүтэн байдлыг шалгаж тоо ширхгийн дагуу хүлээн авах
  • Орлого, зарлагын өөрчлөлт үлдэгдлийг тооцож бүртгэлээ байнга шинэчлэн хөтлөх
  • Сар бүр гар тооллого хийж тайланг хариуцсан нягтланд өгч үлдэгдлийг баталгаажуулах
  • Байгууллагын аж ахуйн үйл ажиллагааг хариуцан ажиллах

Тавигдах шаардлага:

  • Бүрэн дунд ба түүнээс дээш боловсролтой
  • Оффисын хэрэглээний болон санхүүгийн программ дээр ажиллах чадвартай
  • Няраваар ажиллаж байсан туршлагатай бол давуу тал
  • Нягт нямбай, бүртгэл тооцоо хийх чадвартай
Санхүүгийн шинжээч

Ажлын байрны зорилго/үүрэг:

  • Компанийн бодлого санхүүгийн үйл ажиллагааг үр ашигтай зохион байгуулах,аж ахуйн нэгжийн үр ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх
  • Бизнес болон хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалттай холбоотой шаардлагатай мэдээллийг бэлтгэх, шинжилгээ судалгаа хийх, ирээдүйн төлөв байдлыг таамаглах, төсөв болон санал дүгнэлт боловсруулах, удирдлагын багт танилцуулах, гүйцэтгэлд хяналт тавих   

Тавигдах шаардлага:

  • Санхүүгийн менежмент мэргэжлээр төгссөн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Санхүүгийн болон бизнесийн загварчлал хийх техникийн ур чадвартай
  • Мэдээллийг шинжлэх, ерөнхий математикийн ур чадвартай
  • Судалгааны үр дүнг тайлагнах, ашигт ажиллагааг удирдах чадвартай
  • CFA шалгалтын 1 болон түүнээс дээш шатанд тэнцсэн байх
  • Мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдөх, хариуцлага хүлээх, байгууллагын нууц хадгалах чадвартай байх
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
Худалдан авалтын ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн үйл ажиллагаанд шаардлагатай чанарын шаардлага хангасан, өрсөлдөхүйц үнэтэй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг дотоодын зах зээлд хийсэн судалгаан дээр үндэслэн шаардлагатай тоо хэмжээгээр, найдвартай эх үүсвэрээс худалдан авах

Тавигдах шаардлага: 

  • Бизнесийн удирдлага, Санхүү менежмент чиглэлээр мэргэжил эзэмшсэн
  • Дата анализ хийх чадвартай
  • MSOffice орчны програмуудыг ахисан түвшинд ашиглах чадвартай
  • Багаар хамтран ажиллах чадвартай
  • Харилцааны ур чадвар сайн
  • Хувийн зохион байгуулалт сайн
Эрсдэлийн удирдлагын менежер

Ажлын байрны зорилго / үүрэг:

Бизнесийн үйл ажиллагаанд нөлөөлж буй эрсдэлүүдийг илрүүлэх, зэрэглэх, удирдах болон хянах нэгдсэн арга зам, түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах бодлого, үйл ажиллагаа, чадавх, хариуцлагын тогтолцоо болон дэд бүтцийг хөгжүүлэх, сайжруулах, эрсдэлийн удирдлагыг амжилттай хэрэгжүүлэх

Тавигдах шаардлага: 

  • Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Эрсдэлийн удирдлагын талаар мэдлэгтэй
  • Судалгаа шинжилгээ хийн, нэгтгэн дүгнэх чадвартай
  • Төлөвлөн удирдан зохион байгуулах чадвартай 
  • Баримт бичиг боловсруулах чадвартай 
  • Харилцан хамтран ажиллах чадвартай 
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Хэрэглээний програмуудыг ахисан түвшинд ашигладаг
Хуульч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

  • Шүүх болон бусад хууль хяналтын байгууллага, төр захиргааны байгууллагад компанийг итгэмжлэлээр төлөөлөх
  • Байгууллагын томоохон гэрээний төсөл боловсруулах, санал тусгах, хянах
  • Байгууллагын хэмжээнд дүрэм журмын төсөл боловсруулах, хянах

Тавигдах шаардлага: 

  • Дотоодын болон гадаадын их дээд сургуулийн эрх зүйн бакалавр болон түүнээс дээш зэргийн дипломтой
  • Хуулийн чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй, Монгол, Англи хэл дээр эрх зүйн баримт бичиг боловсруулах, үр дүнтэй харилцах зохих түвшний ур чадвартай
  • Оффис хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
  • Эрх зүйн баримт бичиг боловсруулах, төлөвлөх, судалгаа хийх, хууль зүйн дүгнэлт гаргах чадвартай
  • Ажилдаа хариуцлагатай ханддаг, нууц хадгалалт, цаг ашиглалт, хувийн зохион байгуулалт сайтай
  • Харилцааны соёлтой, манлайлах, багаар ажиллах ур чадвартай
  • Хуулийн болон бусад холбоотой чиглэлээр сургалт өгдөг, зохион байгуулж байсан бол давуу тал болно
Маркетингийн менежер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн маркетингийн стратегийг боловсруулах, хэрэгжүүлэх, хөгжүүлэх. Бүтээгдэхүүний зах зээлийг шинжлэх, судлах, хүн ам зүйн судалгаа явуулах. Компанийн зах зээлд эзлэх байр, хувь хэмжээг нэмэгдүүлэх, боломжит худалдан авагчдыг татах, тэдгээрийг татах арга замыг эрэлхийлэх. Борлуулалтын үйл ажиллагаанд мэргэжлийн зөвлөгөө өгөх, бүтээгдэхүүнээ сурталчлах, зах зээлд гаргахад мэргэжлийн зөвлөгөө өгөх. Бүтээгдэхүүний байнгын худалдан авагчдыг нэмэгдүүлэх арга хэмжээ авах

Тавигдах шаардлага: 

  • Маркетинг, Бизнесийн удирдлага, Менежмент мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй
  • Ажлын 3-аас дээш жилийн туршлагатай
  • Баримт бичиг боловсруулах, төлөвлөх ба үнэлэлт дүгнэлт хийх, хамтран ажиллах чадвартай
  • Англи хэлний дундаас дээш мэдлэгтэй
  • Компьютер, мэдээллийн сүлжээг хэрэглээний түвшинд эзэмшсэн
  • Шинэ санаа гаргах, төлөвлөгөө боловсруулах чадвартай
  • Нээлттэй, бусдыг сонсох, асуудлыг олон өнцгөөс харж шийдвэр гаргах чадвартай
Мэдээллийн сангийн администратор

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Байгууллагын үйл ажиллагаанд ашиглагдаж буй систем, програм хангамжийн мэдээллийн сангийн засвар үйлчилгээ, бүх төрлийн өгөгдлийн сан, түүний байршиж байгаа виртуал серверүүдийн удирдлага, загвар дизайн, суурилуулалт, хүчин чадалд хяналт тавих, шаардлагатай засвар үйлчилгээг өгөгдлийн сан болон үйлдлийн систем, виртуал орчны түвшинд гүйцэтгэн, тохиргоог хийх, сервер, өгөгдлийн сангийн орчны тасралтгүй үйл ажиллагааг хариуцах. Мэдээллийн сангийн хэвийн тасралтгүй ажиллах шаардлагын дагуу тогтмол хяналт тавих, бүтээмжид нөлөөлөх хэмжээний сайжруулалт болон аюулгүй байдлын урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол хэрэгжүүлэх

Тавигдах шаардлага:  

  • Програм хангамж, Мэдээллийн технологи, Мэдээллийн сан чиглэлийн мэргэжилтэй
  • Багаар ажиллах, ачаалал даах чадвартай
  • Англи хэлний ерөнхий мэдлэг, мэргэжлийн англи хэлтэй
  • Интернет ашиглан өөрт хэрэгтэй мэдээллээ олж авах чадвартай
  • Асуудлыг олон талаас харж шийдвэрлэх арга барил эзэмшсэн
  • Ажлын ачаалалтай үед тайван, үр ашигтай, зохион байгуулалттай ажилладаг
  • Өгөгдлийн сангийн үндсэн ойлголттой, Өгөгдлийн сан зохион байгуулах, SQL script бичих, Сервер, хадгалах төхөөрөмжийн талаар, Oracle, PostGreSQL, MongoDB -н талаар мэдлэг туршлагатай бол давуу тал болно
Пи-Ар менежер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

  • Компанийн зорилго, зорилтуудад нийцүүлэн ПР стратегийг боловсруулах, хэрэгжүүлэх, хөгжүүлэх
  • Компани болон брэндийн үнэ цэнийг хэрэглэгчдэд ойлгуулах, эерэг дүр төрхийг олон нийтийн дунд бүрдүүлэх

Тавигдах шаардлага:  

  • Бизнес удирдлага, Сэтгүүл зүйн чиглэлээр төгссөн
  • Маркетинг болон ПР чиглэлээр 3 ба түүнээс дээш жил ажиллаж байсан
  • Банк, санхүүгийн салбарт ажиллаж байсан бол давуу тал болно
  • Удирдах, чиглүүлэх, зохион байгуулах, зааж сургах
  • Бичиж найруулах чадвартай
  • Медиа сувгуудын онцлогийг мэддэг, трендийг судалдаг
  • Бүтээлч сэтгэлгээтэй, өөр өнцгөөс харж шийдлүүд санал болгодог
  • Бусадтай саналаа хуваалцаж, санаагаа илэрхийлж, хамтран ажиллах чадвартай
  • Бүх төрлийн контентын агуулга боловсруулах, хянах чадвартай
  • Зөвхөн салбарын бус олон төрлийн мэдээлэл сонирхож, эрэл хайгуул хийдэг
  • Англи эсвэл өөр хэлний дундаас дээш түвшинтэй 
Эвентийн тогооч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Рестораны зочид үйлчлүүлэгчид батлагдсан хоолны цэс, жор технологийн дагуу эрүүл, шинэлэг, амт чанар, өнгө үзэмжийн зохицол бүхий дээд зэргийн хоолыг үйлдвэрлэж, үйлчлэх

Тавигдах шаардлага:  

  • Хоол үйлдвэрлэлийн мэргэжлийн үнэмлэхтэй
  • Мэргэжлээрээ 2-с дээш жил ажилласан туршлагатай
  • Тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй
  • Багаар ажиллах чадвартай
Гэрээт жолооч

Ажлын байрны зорилго/үүрэг:

“FreshPack” буюу өдөр тутмын хэрэгцээт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хүнс хоолны бэлдэц, рестораны бэлэн хоол зэрэг байршдаг аппликейшний хүргэлтийн захиалгыг хүлээн авч хаягийн дагуу хэрэглэгч үйлчлүүлэгчид түргэн шуурхай хүргэж өгнө

Тавигдах шаардлага:

  • Ухаалаг утастай, хэрэглэх чадвартай
  • Хувийн машинаар, мопедоор, дугуйгаар эсвэл алхаад хүргэлт хийх боломжтой
  • Улаанбаатар хотын байршил сайн мэддэг
  • Харилцааны ур чадвартай, цаашид тогтвортой ажиллах хүсэлтэй 
Гэрээ хариуцсан туслах ажилтан

Ажлын байрны зорилго/үүрэг:

Цаасан гэрээ файлжуулах, файлжуулсан гэрээ стандартын дагуу бүрэн зөв эсэхэд хяналт тавих, гэрээний архивын бүртгэл, цаасан гэрээтэй холбоотой үйл ажиллагааг хариуцах

Тавигдах шаардлага:

  • Компьютерийн хэрэглээний програмуудыг ашиглах чадвартай
  • Бичиг баримт, архивын ажил хийж байсан туршлагатай

 

Гэрээ хариуцсан туслах ажилтан

Ажлын байрны зорилго/үүрэг:

Бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой цаасан гэрээ болон албан тоот архивлах, мэдээлэл тулгалт хийх

Тавигдах шаардлага:

  • Дээд боловсролтой
  • Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
  • Баримт бичгийн талаар анхан шатны мэдлэгтэй
Гэрээт ажилтан

Ажлын байрны зорилго/үүрэг:

Санхүүгийн анхан шатны баримт үдэх

Тавигдах шаардлага:

  • Дээд боловсролтой
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг хэрэглээний түвшинд ашиглах чадвартай
  • Баримт бичиг үдэх, архивлах чадвартай
Сургалт, хяналтын ажилтан

Ажлын байрны зорилго/үүрэг:

Үйлдвэрийн бүтээмжийн үзүүлэлтийг сайжруулахын тулд шаардлагатай сургалт, хяналтын арга хэмжээг тухай бүр авч хэрэгжүүлэх, үр дүнд хүргэх

Тавигдах шаардлага:

  • Инженерингийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжлээрээ хүнсний үйлдвэрлэлд ажиллаж байсан туршлагатай 
  • Сургалт зохион байгуулж байсан туршлагатай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
Борлуулагч

Ажлын байрны зорилго/үүрэг:

М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн бүтээгдэхүүнийг Happiness center төвд борлуулах

Тавигдах шаардлага:

  • Их, дээд сургууль төгссөн
  • Борлуулалтын тайлан тооцоо гаргах чадвартай
  • Багаар ажиллах чадвартай
  • Идэвхи санаачлагатай