ХАБЭА-н инженер
Ажлын байрны зорилго/ үүрэг:
Төслийн барилгын талбайд осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх тэргүүлэх ач холбогдол бүхий Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх, хөгжүүлэх, гүйцэтгэгч компаниудын ХАБЭА-н ажилтнуудтай хамтран ажиллах
Тавигдах шаардлага:
- Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- ХАБЭА-н холбогдолтой хууль, дүрэм журам, стандартуудын талаар мэдлэгтэй
- ХАБЭА-н удирдлагын тогтолцоо ISO 45001 стандартын талаар мэдлэгтэй
- Байгаль орчин ISO 14001, Эрсдэлийн менежмент ISO 31000 стандартын талаар ойлголтой
- Аюул эрсдэлийг таних ур чадварт суралцсан ба эрсдэлийн үнэлгээ хийж байсан туршлагатай
- Аюулгүй ажиллагааны талаар сургалт заах ур чадварт суралцсан
- Ослын талаар холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлэх ур чадвартай
- Барилгын салбарт ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.