Хүүхдийн яаралтай тусламжийн эмч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Хүүхдийн яаралтай тусламжийн тусламж үйлчилгээг батлагдсан стандарт, удирдамжийн дагуу мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх

Тавигдах шаардлага:  

  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй төгссөн
  • Хүүхдийн яаралтай тусламжийн чиглэлээр төрөлжсөн мэргэшлийн сургалтанд хамрагдсан, мэргэжлийн үнэмлэхтэй 
  • Эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй
  • Англи хэлний дундаас доошгүй түвшний мэдлэгтэй
  • Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан
  • Компьютерын хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
  • Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэмжээг эрхэмлэн дээдэлдэг, харилцаа хандлага сайтай
Яаралтай тусламжийн бага эмч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Уурхайн бүсийн ажилтнуудад яаралтай тусламж, үйлчилгээг батлагдсан стандарт, удирдамжийн дагуу мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх

Тавигдах шаардлага:  

  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг бакалавр зэрэгтэй төгссөн
  • Үндсэн мэргэшлийн сургалтанд хамрагдсан буюу мэргэжлийн дипломтой
  • 5 жилийн хугацаатай үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй
  • Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан
Барилгын супервайзор

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Төслийг төлөвлөсөн хугацаандаа, ажлын зураг төслийн дагуу чанарын өндөр түвшинд, аюул осолгүй амжилттай хэрэгжүүлэхэд Барилга угсралтын болон Төслийн удирдлагын менежментийн арга барилаар амжилттай гардан гүйцэтгэх

Тавигдах шаардлага:

  • Барилга бүтээцийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй
  • Мэргэжлээрээ 3+ жил ажилласан туршлагатай
  • Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой /Ростер 14/14/
Сэрээт ачигчийн оператор

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Агуулахын өдөр тутмын ажилд ачааг технологийн дагуу тээвэрлэх, өргөх, буулгах. ХАБЭА-н дүрэм журам, аюулгүй ажиллагааны заавруудыг чанд мөрдөх, өргөх зөөвөрлөх ажлыг аюулгүй гүйцэтгэх

Тавигдах шаардлага:

  • Бүрэн дундаас дээш боловсролтой
  • В ангилалын жолооны үнэмлэхтэй
  • Харилцааны соёлтой, Хувийн зохион байгуулалт сайтай, Хамтран ажиллах чадвартай Техникийн мэдлэгтэй
Скорингийн модель хөгжүүлэгч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Өгөгдөлд суурилан бизнест дэмжлэг үзүүлэх судалгаа шинжилгээг хийж гүйцэтгэх, үр дүнг тайлагнах, таамаглах чадвар бүхий загварчлалыг хөгжүүлэх, сайжруулах, хянах, баримтжуулах, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх dashboards-г хөгжүүлэх

Тавигдах шаардлага:

  • Математик болон статистикийн онол, практикийн мэдлэг сайн
  • Өгөгдөл дээр дүн шинжилгээ хийх, дүгнэлт гаргах, үр дүнг тайлагнах чадвартай
  • Мachine/Deep learning-ийн чиглэлээр цаашид мэргэших сонирхолтой
  • SQL, R/Python дээр ажиллах чадвартай
  • Багаар ажиллах, бие даан өөрийгөө дайчлан суралцах чадвартай
  • Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй
Тайлангийн шинжээч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Гуравдагч системүүдтэй холбоотой тайлан төлбөр тооцоог репорт байдлаар гаргах, тулган шалгах, гэрээний хяналтыг хэрэгжүүлэх, тайлан зөрсөн тохиолдолд шалтгааныг тодорхойлж шийдвэрлүүлэх, шаардлагатай тохиолдолд шинэ тайлангууд хөгжүүлэх

Тавигдах шаардлага:

  • Банкинд аль нэг бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай
  • Өмнөх ажил дээр шинэ санаачилга гаргаж амжилттай ажилласан байх
  • Богино хугацаанд өндөр хурдтай ажиллаж үр дүн гаргах чадвартай
  • Аналитик сэтгэлгээ сайтай байх
  • MS Excel дээр ахисан түвшний мэдлэгтэй
  • Tableau, Power BI, Python R програмчлал мэдлэгтэй бол давуу тал болно
Түгээлтийн супервайзор

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

  • Бараа бүтээгдэхүүнийг захиалгын дагуу харилцагчдад хүргэх, түгээх ажлыг зохион байгуулах
  • Бизнесийн болон агуулахын хэлтсийн зорилго, зорилт, бодлогыг хэрэгжүүлэхэд өөрийн хэсгийг чадварлагаар удирдан зохион байгуулах

Тавигдах шаардлага:

  • Эдийн засаг, Худалдаа, Бизнесийн удирдлага чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Бизнесийн байгууллагад ажиллаж байсан, бүлэг, нэгж хэсгийг удирдан зохион байгуулж байсан
  • Машин техникийн мэдлэг сайн
  • Зохион байгуулах, шийдвэр гаргах, ачаалал даах баримт бичиг боловсруулах, ярих, бичих ур чадвартай
  • Microsoft Office-ийн программууд дээр ажиллах чадвартай
  • B болон C ангиллын жолооны эрхтэй
  • Холбогдох хууль тогтоомж, эрх зүйн актуудыг хэрэглэх чадвартай
Бүртгэл мэдээллийн админ

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

  • Борлуулалтын программд орох өөрчлөлтийг цаг тухайд нь оруулах
  • Хөнгөлөлт урамшуулал, идэвхжүүлэлтийг программд оруулан хяналт тавих
  • Борлуулалтын мэдээг цаг тухайд нь, үнэн зөвөөр холбогдох хүмүүст хүргэх

Тавигдах шаардлага:

  • Эдийн засаг, Бизнесийн удирдлага, Мэдээлэл технологи, Олон улсын худалдаа чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Компьютер хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн Үүнд: Excel програм дээр ажиллах өндөр чадвартай
  • Томьёо оруулан тооцоо хийх, pivot хийж тайлан мэдээ боловсруулах
Авто механикийн инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Ухаа Худаг салбарын тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлыг хангах, засвар үйлчилгээг хариуцан ажиллах, бүртгэл хөтлөх, жолоочийн эрх үүрэг хариуцлагыг бэхжүүлэх хяналт тавих харилцааг зохицуулна

Тавигдах шаардлага:

  • Техникийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Механик инженерээр 3-с доошгүй жил ажиллаж байсан
  • Жолоочийн B,C,D ангилалтай
Эрчим хүчний хэмнэлтийн менежер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Ухаа худаг сайтын үүрэг хүлээсэн хэрэглэгч байгууллагын эрчим хүчийг хэмнэх, үр ашигтай хэрэглэхтэй холбогдсон хэмнэлтийн арга хэмжээг зохион байгуулах, хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих, эрчим хүчний үр ашгийг тооцоолох

Тавигдах шаардлага:

  • Эрчим хүчний чиглэлийн инженерээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Эрчим хүчний менежер бэлтгэх мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байх
  • Мэргэжлээрээ 3-с доошгүй жил ажилласан
Бизнес аналист

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Бүтээгдэхүүн, үйлчилгээ, урамшууллуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай системийн шийдлийг оновчтой боловсруулах, хөгжүүлэлтийн төлөвлөгөө гаргах, холбогдох бичиг баримтуудын бүрдэл, биелэлтийг хянах

Тавигдах шаардлага:

  • Мэдээллийн технологи, бизнесийн удирдлага чиглэлээр төгссөн
  • Судалгаа шинжилгээ хийх, дүгнэлт гаргах чадвартай
  • Танилцуулга бэлдэх, илтгэн танилцуулах чадвартай
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
Санхүүгийн менежер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Юнител Группийн бие даасан салбар бизнесийн санхүүгийн менежментийг хэрэгжүүлэх

Тавигдах шаардлага:

  • Бизнесийн болон санхүүгийн судалгаа, шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулах, дүгнэлт гаргах чадвартай
  • Санхүүгийн богино, дунд, урт хугацааны төсөв төлөвлөгөөг хийх, түүний гүйцэтгэлд хяналт тавих, хэтийн төлөвийг таамаглах чадвартай
  • Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй
  • Удирдан зохион байгуулах чадвартай
  • Банкны салбарт ажиллаж байсан туршлагатай

 

Маркетингийн менежер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн дижитал маркетинг, бренд хөгжүүлэлтийн богино болон урт хугацааны төлөвлөлт, бодлого, стратегийг боловсруулах, үүнтэй холбогдох бүхий л үйл ажиллагааг удирдан зохион байгуулах

Тавигдах шаардлага:

  • Бизнесийн удирдлага, Маркетинг, Зар сурталчилгааны чиглэлээр төгссөн
  • Зорилтот зах зээлд тохирох маркетингийн бодлого, төлөвлөлт, стратеги боловсруулах чадвартай
  • Брэнд хөгжүүлэлт, брэндийн бодлого, өнгө төрхийг тодорхойлох чадвартай
  • Баг, хамт олон удирдах, чиглүүлэх, зохион байгуулах, багаар ажиллах чадвартай
  • Бизнесийн гадаад болон дотоод орчны дүн шинжилгээ хийх чадвартай
  • Брэндинг, copywriting, реклам сурталчилгааны арга хийцлэлийн талаар ойлголттой
  • Мэргэжлээрээ болон баг удирдаж ажилласан туршлагатай
  • Видео production-ий туршлагатай бол давуу тал болно
Сургалт, хөгжлийн мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Юнител Группийн сургалт, хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, байгууллагын хөгжлийн үйл явцыг удирдахад дэмжлэг үзүүлэх

Тавигдах шаардлага:

  • Их дээд сургууль төгссөн /хүний нөөцийн менежмент, бизнесийн удирдлага чиглэлээр төгссөн бол давуу тал болно/
  • Судалгаа хийх чадвар сайтай
  • Харилцааны болон хамтран ажиллах чадвартай
  • Төлөвлөх, зохион байгуулах чадвартай (цаг хугацаа, мөнгө, нөөц, сургалт г.м…)
  • Хэрэглээний програмууд дээр ахисан түвшинд ажиллах чадвартай
  • Тасралтгүй суралцагч, өөрийгөө байнга хөгжүүлэгч
  • Шинэ технологийг сонирхдог, туршдаг
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн менежер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

ХАБЭА-н тухай холбогдох хууль тогтоомж, олон улсын стандартад нийцүүлэн компанийн ХАБЭА-н бодлогыг тодорхойлох, сүүлийн үеийн трендийг судлах, нэвтрүүлэх, хэрэгжилтийг хангуулах, нэгжийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, үүсч болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх, гарцаагүй үүссэн аюул ослын хор, нөлөөллийг бууруулах ажлыг төлөвлөх, зохион байгуулах

Тавигдах шаардлага:

  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, механик инженер, цахилгааны инженер чиглэлээр төгссөн
  • Судалгаа, шинжилгээ хийх, дүгнэлт гаргах чадвартай
  • Богино болон урт хугацааны төлөвлөгөө гаргах, хэрэгжилтийг хангуулах чадвартай
  • Баг удирдан мэргэжлээрээ ажиллаж байсан туршлагатай
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
Senior organizational development specialist

The Organizational Development Specialist drives the organization’s effectiveness by working with leaders, teams, and individuals to build a culture of performance and belonging.

Key responsibilities:

  • Develop and implement OD programs to align the workforce with key business strategies and goals 
  • Optimizes organizational effectiveness through timely and appropriate interventions
  • Monitor and measure the impact of interventions on staff performance, efficiency, employee retention, and job satisfaction
  • Contributes to the potential restructuring of departments to increase efficiency and align activities with business objectives
  • Optimizes personnel utilization by increasing cross-functionality and interdepartmental cooperation 
  • Drives organizational change ensuring staff remain engaged, motivated, and valued

Key qualifications: 

  • Interpersonal & Communication skills
  • Excellent written/verbal communication skills
  • Strong leadership skill
  • Research & Analyze skills
  • Presentation and public speaking skills
  • Business acumen skill
  • Strong planning, organizational and project management skills
  • Advanced English
Тайлангийн ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Салбарын ажилтнуудын өдөр тутмын тайлан тооцоо, хэрэглэгчийн гэрээ болон мэдээлэл бүрдүүлэлт, санхүү, төлбөр тооцооны баримтуудыг шалгах, хяналт тавих

Тавигдах шаардлага:

  • Тайлан тооцоо хийх чадвартай
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
  • Бичиг баримт боловсруулах, архивлах чадвартай
  • Хэрэглээний программууд дээр/ Excel, Windows, Power Point/ ажиллах чадвартай 
Дизайнер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн зорилго, зорилт, стратегийн бодлогод нийцэх хэвлэмэл, дижитал бүх төрлийн сурталчилгаа, дизайн эх бэлтгэлийг хийх

Тавигдах шаардлага:

  • График дизайн чиглэлээр төгссөн
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
  • Adobe Creative app-ууд, premiere програм дээр ажиллах чадвартай
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
Ашиглалтын инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Байгууллагад зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээг эцсийн хэрэглэгчдэд хүргэх, стандартын дагуу техникийн холболтыг хийж, заавар зөвлөгөө өгөх, байгууллагын гэмтэл саатал, хэвийн үйл ажиллагааг хангах, харилцагчаас ирсэн санал хүсэлтийн дагуу асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэх

Тавигдах шаардлага:

  • Мэдээллийн технологи, холбооны чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • TCP/IP протокол болон LAN/WAN сүлжээний технологиудын талаар мэдлэгтэй
  • Утасгүй сүлжээний технологийн талаар мэдлэгтэй
  • IP сүлжээний бүтэц зохион байгуулалтад дүн шинжилгээ хийх, байгууллага дээр ашиглаж буй сүлжээний төхөөрөмжүүд \router, switch, firewall, PBX, fixed phone\ дээр ажиллах, тохиргоо хийх чадвартай
Хөргөлт, Даралтат савны оператор

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Үйлдвэрлэлийн тасралтгүй жигд ажиллагааг хангах

Тавигдах шаардлага:

  • Техникийн чиглэлээр их дээд сургууль, коллеж төгссөн
  • Харилцааны соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай, багаар ажиллах чадвартай
  • Үнэлэлт дүгнэлт хийх чадвартай, тоног төхөөрөмжтэй харилцах, ачаалал даах чадвартай