Гэрээт сноүбоардын багш

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Цанын баазаар үйлчлүүлэгчдийн анхлан суралцагчдад сноубоардоор гулгаж сурахад нь зааж зөвлөх, ахисан болон дунд түвшний техник эзэмшүүлэх

Тавигдах шаардлага: 

  • Биеийн тамирын чиглэлээр их дээд сургууль төгссөн /оюутан байж болно/
  • Англи хэлний мэдлэг зохих түвшинд эзэмшсэн
  • Харилцаа үйлчилгээний соёлтой
  • Багаар ажиллах чадвартай
  • Бие бялдрын хөгжил сайтай
  • Уулын цанын техник, гулгах ур чадвартай бол давуу тал болно /сургаж ажилд авна/
Гэрээт касс

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Кассын орлогыг нягтлан бодох бүртгэлийн мөрдөгдөж байгаа журмын дагуу хөтөлж, кассын орлогын үнэн зөв байдлыг хариуцан ажиллах

Тавигдах шаардлага: 

  • Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Тайлан гаргах чадвартай
  • Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй
  • Компьютерийн анхан шатны мэдлэгтэй
  • Харилцаа үйлчилгээний соёлтой
  • Багаар ажиллах чадвартай
Програм хөгжүүлэлтийн инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Үйл ажиллагаа болон системийн автоматжуулалтыг төлөвлөн процессын хэвийн найдвартай ажиллагааг хангах, төлөвлөгөөт хугацаандаа чанартай гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгч, шаардлагатай баримт боловсруулан ажиллана

Тавигдах шаардлага: 

  • Мэдээллийн технологи, програм хангамж чиглэлээр төгссөн
  • Python, Oracle, Java, Web програмчлалын хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Систем хоорондын ажиллагаа, процес дээр анализ хийх чадвартай
  • Reacts, JS , Post GRE датабааз дээр ажилладаг бол давуу тал болно
  • Процессын зураглал гаргах , Confluence програм дээр ажилладаг бол давуу тал болно
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
Э-коммерс мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Онлайн худалдааны платформыг төлөвлөгөөний дагуу хөгжүүлэх болон компанийн social сувгуудаар дамжуулан хэрэглэгчдэд үнэн зөв мэдээлэл, зөвлөгөө өгөх, захиалга авах ба захиалга хүргэгдэх процессыг хянах

Тавигдах шаардлага: 

  • Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Харилцааны ур чадвар, мэдрэмж сайн
  • Гомдол санал хүлээн авч, шийдвэрлэх чадвартай
  • Хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайн
  • Тооцоолох, тайлагнах ур чадвартай
  • Техник, технологийн мэдлэгтэй, түүнийгээ ашиглаж байсан туршлагатай
Маркетингийн судалгааны ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Дата (төсөв, зардал, сошиал болон бусад сувгийн үр дүн, тоон мэдээлэл, судалгаа тайлан) мэдээллийг цуглуулах, боловсруулах, дүн шинжилгээ хийх, визуал тайлан бэлтгэх

Тавигдах шаардлага: 

  • Бизнесийн удирдлага, маркетингийн удирдлага, статистик, эдийн засаг чиглэлээр төгссөн
  • Судалгаа шинжилгээ хийх, боловсруулах, дүгнэлт гаргах чадвартай
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
  • SPSS, PowerBI, SAS, SQL, R болон Phyton хэл дээр ажиллах чадвартай
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
  • Судалгааны чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно
Засварын инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Автомашины засвар, үйлчилгээний ажлыг чанар стандартын өндөр түвшинд, технологийн горимын дагуу хийж гүйцэтгэх, оношлогоо хийх, зөвлөгөө өгөх, сургалт хийх

Тавигдах шаардлага: 

  • Авто техникчийн чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Төлөвлөх, тооцоолох, техникийн шийдэл гаргах, ярьж ойлгуулах чадварта
  • Хувийн зохион байгуулалттай, цагийн менежменттэй, харилцааны соёлтой, техник сэтгэлгээтэй
  • Бие дааж ажиллах, багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх бусдад зааж сургах чадвартай, эрмэлзэлтэй
Гагнуурын ахлах ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Монгол улсын болон захиалагчийн норм дүрмийн дагуу барилга угсралтын ажилд стандарт, чанарыг хангуулах

Оюу Толгой Гүний Уурхайн төслийн барилга бүтээцийн ажлын батлагдсан зураг төсөл, технологи болон чанарын шаардлага хангасан гүйцэтгэлд хяналт тавих

Тавигдах шаардлага: 

  • Механик инженерийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжлээрээ 3-с дээш жил ажилласан
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт дүрэм журмын мэдлэгтэй байх
  • Барилга угсралтын үе шатны ажлуудын төлөвлөлт гаргах болон хэрэгжүүлэх чадвартай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
  • Багаар ажиллах болон ачаалал даах чадвартай
  • Хувийн зохион байгуулалт сайтай, хамтран ажиллах, харилцах ур чадвартай
  • Мэргэжлийн програмууд дээр ажилладаг байх
  • Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой байх
Аврагч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Усан бассейны орчинд гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, сэлэлт дэмжих болон бусад хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хянах, гишүүдийн аюулгүйн ажиллагааг хангаж ажиллана.

Тавигдах шаардлага: 

  • Баклавар ба түүнээс дээш түвшний боловсролтой
  • Усан спортын 3 буюу түүнээс дээш зэрэгтэй
  • Усан бассейнд ажиллаж байсан туршлагатай
  • Анхан шатны аврагчийн тусламж үзүүлэх чадвартай
  • Хурдан шаламгай
  • Хянамгай
Захиргааны ахлах мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн бодлого, хэтийн төлөвлөлттэй уялдуулан захиргааны оновчтой менежментийг хэрэгжүүлэх, байгууллагын зөв соёлыг төлөвшүүлэх, байгууллагын хөгжлийн үйл явцыг удирдахад дэмжлэг үзүүлэх

Тавигдах шаардлага: 

  • Банкны менежмент, гадаад харилцааны чиглэлийн мэргэжилтэй
  • Банк санхүүгийн салбарт захиргаа, бичиг хэрэг, гадаад харилцааны чиглэлээр ажиллаж байсан туршлагатай
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Технологид сонирхолтой, процесс автоматжуулалт хийж байсан туршлагатай бол давуу тал болно
Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн хүний нөөцийн бодлого, хэтийн төлөвлөлттэй уялдуулан дүрэм журмын хүрээнд хүний нөөцийн үйл ажиллагааг хэрэгжүүлж байгууллагын зөв соёлыг төлөвшүүлэх болон байгууллагын хөгжлийн үйл явцыг удирдахад дэмжлэг үзүүлэх

Тавигдах шаардлага: 

  • Хүний нөөцийн чиглэлээр 3 болон түүнээс дээш жил банк, санхүү эсвэл технологийн салбарт ажиллаж байсан туршлагатай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Технологид сонирхолтой, процесс автоматжуулалт хийж байсан туршлагатай бол давуу тал болно
Сувилагч/Амбулатори

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Сувилахуйн тусламж үйлчилгээг мэргэжлийн түвшинд батлагдсан стандартын дагуу хийж гүйцэтгэх

Тавигдах шаардлага: 

  • Сувилахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй
  • Сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлэх ур чадвартай, мэдлэгтэй
  • Нарийн мэргэжил эзэмшсэн дадлага туршлагатай бол давуу тал болно
  • Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйг эрхэмлэн ажиллах чадвартай
  • Компьютерийн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай
Үндсэн систем, хяналтын мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн хүрээнд ашиглагдаж байгаа Банкны үндсэн систем болон дагалдах бусад системийн найдвартай үйл ажиллагааг хангах, систем дээр илэрсэн асуудлыг засварлуулах арга хэмжээ авах

Системийн боломжуудийг нээн илрүүлэх, системүүдийн уялдаа холбоог бий болгох, шинэ системүүд болон модулиудыг нэвтрүүлэх

Бизнесийн шаардлагын дагуу бүтээгдэхүүн үйлчилгээний тохиргоог систем дээр хийж, холбоотой тестүүд хийж шаардлагын дагуу бүрэн зөв ажиллаж байгаа эсэхийг баталгаажуулах

Тавигдах шаардлага: 

  • Мэдээллийн технологи, Компьютерийн программ хангамж чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй
  • Өгөгдлийн сан удирдах ORACLE, MSSQL системийн талаар дунд болон түүнээс дээш мэдлэгтэй байх;
  • Компьютерийн програмчлалын хэлийг дунд болон түүнээс дээш түвшинд эзэмшсэн байх, dotNet, C#, Vb, PL/SQL
  • Finacle system дээр ажиллаж байсан бол давуу тал
  • Windows, Linux сервэр дээр ажиллах дунд болон түүнээс дээш мэдлэгтэй байх
  • Асуудал боловсруулах, дүгнэлт гаргах, судалгаа шинжилгээ хийх чадвартай
  • Баримт бичиг боловсруулах, хөтлөх, тайлагнах чадвартай
  • Англи хэлний ахисан түвшиний мэдлэгтэй
  • Багаар ажиллах чадвартай.
  • Зөв хандлагатай, бүтээлч сэтгэлгээтэй
Маркетингийн ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн олон нийтийн харилцааны бодлогын хүрээнд харилцагчид, зах зээл, олон нийтэд чиглэсэн бүх төрлийн реклам сурталчилгаа, идэвхжүүлэлт урамшууллын хөтөлбөр болон төлөвлөгөөг хэрэгжүүлэх, хянах, үр нөлөөг нь үнэлэх болон сурталчилгааны  байгууллагуудтай үр ашигтай хамтын ажиллагаа тогтоох ажлуудыг хариуцан гүйцэтгэж тайлагнах

Тавигдах шаардлага: 

  • Бизнесийн удирдлага, Маркетингийн менежмент чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй                   
  • Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй               
  • Баримт бичиг боловсруулах, тооцоо судалгаа хийж, дүгнэлт өгөх чадвартай               
  • Сошиал медиа сувгийн талаар зохих түвшний мэдлэгтэй                                         
  • Үйл ажиллагаа төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжилтийг хангуулах, хянах, удирдах чадвартай       
Актив пассивын удирдлагын мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Мөнгөний захын удирдлага (ЗБН, носро, лоро дансны удирдлага), хөрвөх хөрөнгийн удирдлага, зээл болон эх үүсвэрийн хүүний удирдлага (Суурь хүү, Дотоод хүү, эх эх үүсвэрийн хүү), балансын бүтэц тодорхойлох болон удирдлага хариуцах

Тавигдах шаардлага: 

  • Банк, санхүү, эдийн засгийн чиглэлийн мэргэжилтэй
  • Тухайн чиглэлээр 2-оос дээш жил ажилласан туршлагатай
  • Багаар ажиллах чадвартай
  • Банкны бүртгэл болон татварын хууль, журмын талаар мэдлэгтэй
  • Хэрэглээний програм дээр ахисан түвшний мэдлэгтэй (MS)
  • Эдийн засгийн загвар зохиох чадвартай
  • Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй
  • CFA зэрэгтэй бол давуу тал болно
ПГУ шинжилгээний сувилагч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Гадаа ПГУ шинжилгээний цэгт хамар залгиур болон ам залгиураар шинжилгээ авах

Тавигдах шаардлага: 

  • Сувилахуйн мэргэжлийн үнэмлэхтэй бол давуу тал болно
  • Үйлчлүүлэгчтэй зөв боловсон харилцах чадвартай
  • Өмнө нь ПГУ шинжилгээ авч байсан бол давуу тал болно
  • Шинэ төгсөгч байж болно
Эм найруулагч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Эм зүйн тусламж үйлчилгээг чанартай хүргэх. Нийтийн үйлчилгээтэй эмйн сангийн бүхий л үйл ажиллагаанд оролцох. Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх.

Тавигдах шаардлага: 

  • Эм найруулагч мэргэжлээр их дээд сургууль төгссөн
  • Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг баримталдаг
  • Нийтийн үйлчилгээтэй эмийн санд ажиллаж байсан бол давуу тал болно
Дүрс оношилгооны техникч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Урьдчилан сэргийлэх үзлэгийн төвд багажийн шинжилгээ хийх, дүрс оношилгооны тасагт хөрвөн ажиллах

Тавигдах шаардлага: 

  • Дүрс оношилгооны техникч мэргэжилтэй
  • Багаар ажиллах, хөрвөн ажиллах чадвартай
  • Эмнэлэгт ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
  • Сурах, суралцах чадвартай
  • Шинэ төгсөгч байж болно
Хүний нөөцийн ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Хүний нөөцийн сургалт хөгжил, тайлан, автоматжуулалт, сошиал сувгийн хөгжүүлэлтийн багт хамтран ажиллах

Тавигдах шаардлага: 

  • Хүний нөөцийн удирдлага, бизнесийн удирдлага (маркетинг) чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй 
  • Англи хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй 
  • Бүтээлч, Шинийг санаачлагч байх, Хурдтай
  • Сошиал сувгийн талаар мэдлэгтэй, хөгжүүлэх сонирхолтой
  • Эх бэлтгэл хийх програмууд, Видео эвлүүлэг хийх програмууд дээр ажилладаг бол давуу тал болно
  • Төгсөх курсын оюутан байж болно
Хүний нөөцийн ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн хүний нөөцийн сонгон шалгаруулалт, хөдөлмөрийн харилцаа, шинэ ажилтны дасан зохицох үйл ажиллагааг хариуцаж ажиллах

Тавигдах шаардлага: 

  • Хүний нөөцийн удирдлага, Хууль, эрх зүй, Сэтгэл зүйн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Хүний нөөцийн чиглэлээр 1 жил түүнээс дээш хугацаатай ажиллаж байсан туршлагатай
  • Асуудалд дүн шинжилгээ хийж шийдэл олох чадвартай байх
  • Англи хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй
  • Шинийг санаачлагч байх
  • Green ERP, Power BI, Power apps програмууд дээр ажиллаж байсан бол давуу тал болно
Мэдээллийн зөвлөх

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Харилцагчдад бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар утсаар мэдээлэл өгч, таниулан сурталчилах, бүтээгдэхүүн үйлчилгээний сонголт хийхэд нь туслах. Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч дамжуулах.

Тавигдах шаардлага: 

  • Дээд боловсролтой
  • Компьютерийн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай
  • Багаар хамтран ажиллах, харилцах ур чадвартай
  • Англи хэлний дунд болон дундаас дээш шатны мэдлэгтэй
  • Цэгцтэй, ойлгомжтой ярьдаг байх
  • Суралцах чадвар сайн
  • Асуудал шийдвэрлэх чадвартай байх
  • Нэвтрүүлэх чадвартай, дуу хоолойн өнгө цэвэр, тод байх, хэл ярианы хувьд асуудалгүй байх
  • Ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой байх
  • Банкинд ажиллаж байсан бол давуу тал болно