Программ хөгжүүлэгч (Front-End)

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн үйл ажиллагааг автоматжуулах, түүнд ашиглагдах програм хангамжуудыг боловсруулах

Тавигдах шаардлага:

  • Компьютерийн програм хангамж чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Oracle/Mysql өгөгдлийн сангийн мэдлэгтэй
  • Мэргэжлийн англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
  • Шинэ санал санаачилга гаргах чадвартай
  • Өөрийгөө илэрхийлэх, харилцааны болон багаар ажиллах чадвартай   
Ээлжийн оператор

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Лавлах төвд хандсан хэрэглэгчдийг үйлчилгээний стандартын дагуу, үнэн зөв мэдээллээр хангах замаар хэрэглэгчийн сэтгэл ханамжийг өндөр түвшинд байлгах.

Тавигдах шаардлага: 

  • Дээд боловсролтой
  • Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
  • Өөрийгөө илэрхийлэх, харилцааны болон багаар ажиллах чадвартай
  • Англи хэлний анхан шатны мэдлэгтэй
  • Сонсгол болон чихний ямар нэгэн зовиургүй байх
Программ хөгжүүлэгч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн хэмжээнд ашиглагдаж буй програмын хэвийн үйл ажиллагааг хангах, хөгжүүлэх

Тавигдах шаардлага: 

  • Програм хангамжийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй /Шинэ төгсөгч байж болно/
  • Компьютер, програм хангамжийн талаар мэдлэгтэй Багаар ажиллах чадвартай
Мобайл аппликейшн хөгжүүлэгч

Ажлын байрны зорилго/ үүрэг: 

  • Мобайл апликейшн хийх
  • Хийгдсэн байгаа апликейшнд засвар өөрчлөлт оруулах, сайжруулалт хийх
  • Вебийн хөгжүүлэлтэнд оролцох

Тавигдах шаардлага: 

  • Мэдээллийн технологи, программ хангамжийн чиглэлээр гадаад/дотоодын их дээд сургууль төгссөн
  • Мобайл апликейшн хөгжүүлэлтийн чиглэлээр 2 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай
  • Багаар ажиллах чадвартай
  • Хувийн зохион байгуулалт болон цагийн менежмент сайтай
Маркетингийн менежер

Ажлын байрны зорилго/ үүрэг: 

Хариуцсан төслийн харилцагчийн сегмент, зах зээлийн холбогдолтой мэдээ мэдээлэл, өгөгдөлд тулгуурлан маркетинг, идэвхжүүлэлтийн оновчтой төлөвлөлт бэлтгэн үр дүнтэйгээр гүйцэтгэн үйл ажиллагааны гүйцэтгэлийн үзүүлэлтийн зорилтот түвшинг ханган ажиллах

Тавигдах шаардлага:

  • Маркетинг эсвэл Бизнесийн удирдлагаар төгссөн
  • Маркетингийн бодлого боловсруулах, төлөвлөгөө гаргах, хэрэгжүүлэх, хяналт тавьж ажиллах чадвартай
  • Маркетингийн судалгаа гаргах чадвартай
  • Бүтээлч, Мэдрэмжтэй, Хувийн зохион байгуулалт сайтай
  • Хариуцлагатай, Зөв хандлагатай
  • Багаар ажиллах чадвартай

 

Эрсдэл, байгаль орчин хариуцсан инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компаний эрсдэлийн болон байгаль орчны менежментийн тогтолцоог хөгжүүлэх, хэрэгжүүлэх, хянах ажлыг хариуцах

Тавигдах шаардлага:

  • Цахилгаан, эрчим хүчний чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Компьютерийн хэрэглээний программууд эзэмшсэн
  • Харилцааны болон багаар ажиллах чадвартай
  • Түгээх сүлжээний талаар мэдлэгтэй бол давуу тал болно
  • Эрсдэл болон ХАБЭА-н чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно
Чанар хяналтын инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Олон улсын стандарт болон компаний стратегитэй уялдсан чанарын нэгдсэн тогтолцоог бий болгох, хөгжүүлэх, төслийн чанарын хяналт тавих
Шууд удирдлагын үүрэг даалгавар, ХАБЭА, МАБ болон компаний холбогдох дүрэм журмыг мөрдлөг болгон, хэрэгжилтүүдийг хангуулах

Тавигдах шаардлага: 

  • Цахилгаан,Электроник, Автомажуулалт инженерийн бакалавр түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжлийн онолын мэдлэг өндөр байх
  • Эрчим хүчний болон барилгын норм, дүрэм, холбогдох хууль, журмын талаар мэдлэгтэй, олон улсын стандартуудын талаар ойлголттой байх
  • Техникийн болон ажлын зураг төсөл унших, боловсруулах чадвартай
  • Сорил тест хийх болон багаж тоног төхөөрөмжтэй ажиллах чадвартай
  • Чанарын менежментийн тогтолцооны талаар мэдлэгтэй, төсөл хөтөлбөр дээр хэрэгжүүлж байсан бол давуу тал болно
Зүрх судасны эмч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Үйлчлүүлэгчидтэй эмнэлгийн мэргэжилтний ёс зүйг баримтлан харьцаж, батлагдсан стандарт, удирдамжийн дагуу зүрх судасны өвчний тусламж, үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх, нотолгоонд суурилсан анагаах ухааныг хөгжүүлэхэд гар бие оролцох.

Тавигдах шаардлага: 

  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн
  • Дотрын чиглэлээр үндсэн мэргэшлийн сургалтанд хамрагдсан, мэргэжлийн үнэмлэхтэй
  • Зүрх судасны чиглэлээр төрөлжсөн мэргэшлийн сургалтанд хамрагдсан, мэргэжлийн үнэмлэхтэй байх Эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Мэргэжлээр 2 ба түүнээс дээш жил ажилласан
Бүртгэл, хяналтын мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Харилцагчдад бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар утсаар мэдээлэл өгч, таниулан сурталчилах, бүтээгдэхүүн үйлчилгээний сонголт хийхэд нь туслах. Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч дамжуулах

Тавигдах шаардлага: 

  • Дээд боловсролтой
  • Компьютерийн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай
  • Багаар хамтран ажиллах, харилцааны ур чадвартай
  • Англи хэлний дунд болон дундаас дээш шатны мэдлэгтэй
  • Цэгцтэй, ойлгомжтой ярьдаг
  • Суралцах чадвартай
  • Асуудал шийдвэрлэх чадвартай
  • Нэвтрүүлэх чадвартай, дуу хоолойн өнгө цэвэр, тод байх, хэл ярианы хувьд асуудалгүй
  • Ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой
  • Банкинд ажиллаж байсан бол давуу тал болно
Нягтлан бодогч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн нягтлан бодох бүртгэлийг СТОУС, татварын хууль тогтоомж, компанийн болон группийн бодлогын хүрээнд удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, чиглэлийн дагуу гүйцэтгэх

Тавигдах шаардлага: 

  • Нягтлан бодох бүртгэл, банк, санхүү, эдийн засгийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Банкны бүртгэл болон татварын хууль, журмын талаар мэдлэгтэй
  • Багаар ажиллах чадвартай
  • Ачаалал даах, аливаа зүйлд хурдан дасан зохицох чадвартай
ХАБЭА хариуцсан ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх тэргүүлэх ач холбогдол бүхий Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх, хөгжүүлэх

Тавигдах шаардлага: 

  • Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • ХАБЭА-н холбогдолтой хууль, дүрэм журам, стандартуудын талаар мэдлэгтэй
  • ХАБЭА-н удирдлагын тогтолцоо ISO 45001 стандартын талаар мэдлэгтэй
  • Байгаль орчин ISO 14001, Эрсдэлийн менежмент ISO 31000 стандартын талар ойлголтой
  • Аюул эрсдэлийг таних ур чадварт суралцсан ба эрсдэлийн үнэлгээ хийж байсан туршлагатай
  • Аюулгүй ажиллагааны талаар сургалт заах ур чадварт суралцсан
  • Ослын талаар холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлэх ур чадвартай
  • Хувийн зохион байгуулалт сайтай, хамтран ажиллах, харилцах ур чадвартай, эерэг хандлагатай
Оффис, аж ахуйн үйлчилгээ хариуцсан ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн төв оффис болон төслүүдийн оффис, аж ахуйн үйлчилгээг хэвийн, жигд явууулах. Гал тогооны хэвийн үйл ажиллагаанд байнгын хяналт тавьж ажиллах, шаардлагататай бараа, материал, хүнсний материалын захиалга болон төслийн ажиллагсадын хоолны амт, чанар, эрүүл ахуйн шаардлагыг хангуулах

Тавигдах шаардлага: 

  • Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Төсөв боловсруулах, төсвийн гүйцэтгэл гаргах чадвартай байх
  • Оффисын орчин үеийн интерьер, дизайн гаргах чадвартай байх
  • Зохион байуулах, тайлагнах чадвартай байх
  • Хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай
  • Хувийн зохион байгуулалт сайтай, хамтран ажиллах, харилцах ур чадвартай, эерэг хандлагатай
Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Хүний нөөцийн менежментийг компанийн хэмжээнд хэрэгжүүлэх, хариуцсан багийг удирдлагаар хангах, газар, нэгжийн удирдлагуудтай үр дүнтэй хамтран ажиллах

Тавигдах шаардлага:  

  • Дээд боловсролтой /Хүний нөөцийн менежмент, Бизнесийн удирдлага, Сэтгэл судлалын чиглэлээр төгссөн бол давуу тал болно/
  • Ажлыг оновчтой төлөвлөх, удирдан зохион байгуулах чадвартай /баг удирдаж байсан туршлагатай бол давуу тал болно/
  • Нөхцөл байдалд тохирсон шийдэл гаргах чадвартай
  • Судалгаа шинжилгээ хийх, дүгнэлт гаргах чадвартай
  • Аливаа зүйлийг хурдан сурч өөрийн болгодог, дасан зохицох чадвар сайтай
  • MS оффисын хэрэглээний програмууд дээр ахисан түвшинд ажиллах чадвартай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
IP сүлжээний инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа IP сүлжээний тасралтгүй хэвийн ажиллагааг хангах

Тавигдах шаардлага:  

  • Мэдээллийн технологи чиглэлээр төгссөн
  • Router, switch болон firewall -той ажиллах чадвартай
  • TCP/IP, routing протоколын талаар мэдлэгтэй
  • MPLS технологийн талаар мэдлэгтэй
  • Сүлжээний дизайны болон аюулгүй байдлын талаар мэдэгтэй
  • Програмчлалын хэлний мэдлэгтэй
  • Linux/Unix үйлдлийн системд ажиллах чадвартай
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
Техникч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Оптик сүлжээний техникийн хэвийн найдвартай үйл ажиллагааг хангах, өргөтгөлийн ажлыг стандартын дагуу чанартай богино хугацаанд гүйцэтгэх

Тавигдах шаардлага:  

  • Багаар болон бие даан ажиллах чадвартай
  • Шилэн кабелын онолын мэдлэгтэй
  • Хэрэглээний програмууд дээр ажилладаг байх
  • Биеийн хүчний ажил хийх боломжтой
  • Өндөрт ажиллах боломжтой
Медиа маркетингийн мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Jig Jug платформын маркетингийн төлөвлөгөө гаргах, өдөр тутмын мэдээлэл хүргэлт, тэмцээн уралдааны мэдээлэл хүргэлт, маркетингийн төлөвлөгөө гарган ажиллах

Тавигдах шаардлага:  

  • Дээд боловсролтой
  • Судалгаа хийх, төлөвлөгөө боловсруулах, илтгэн танилцуулах чадвартай
  • Найруулан бичих чадвартай
  • Англи хэлнээс орчуулан бичих чадвартай
  • График дизайны програмууд дээр ажиллах анхан шатны мэдлэгтэй
  • Цахим спортын талаар мэдлэгтэй бол давуу тал болно
Суурин төлөөлөгчийн газрын менежер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Хариуцсан аймгийн борлуулалтыг нэмэгдүүлэх, борлуулалтын төлөвлөгөөг биелүүлэх, орон нутгийн хувь хэрэглэгч, байгууллагын хэрэглэгч, өрхийн хэрэглэгч нартай хамтран ажиллах, зах зээлээ тэлэхэд чиглэсэн бодлого, төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх

Тавигдах шаардлага:  

  • Эдийн засаг, бизнесийн удирдлага, маркетингийн удирдлага, худалдааны менежмент, санхүүгийн удирдлага чиглэлээр төгссөн
  • Бизнес, эдийн засгийн чиглэлээр шинжилгээ хийж дүгнэлт гаргах чадвартай, төсөл, хөтөлбөр боловсруулах чиглэлээр туршлагатай
  • Бичиг баримт боловсруулах, гэрээ, хэлцэл хийх чадвартай
  • Тооцоо судалгаа хийх, төсөв, төлөвлөгөө гаргах чадвартай
  • Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
  • Орон нутагт урт хугацаагаар суурьшин ажиллах боломжтой /Өмнөговь/
Суурин төлөөлөгчийн газрын менежер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Хариуцсан аймгийн борлуулалтыг нэмэгдүүлэх, борлуулалтын төлөвлөгөөг биелүүлэх, орон нутгийн хувь хэрэглэгч, байгууллагын хэрэглэгч, өрхийн хэрэглэгч нартай хамтран ажиллах, зах зээлээ тэлэхэд чиглэсэн бодлого, төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх

Тавигдах шаардлага:  

  • Эдийн засаг, бизнесийн удирдлага, маркетингийн удирдлага, худалдааны менежмент, санхүүгийн удирдлага чиглэлээр төгссөн
  • Бизнес, эдийн засгийн чиглэлээр шинжилгээ хийж дүгнэлт гаргах чадвартай, төсөл, хөтөлбөр боловсруулах чиглэлээр туршлагатай
  • Бичиг баримт боловсруулах, гэрээ, хэлцэл хийх чадвартай
  • Тооцоо судалгаа хийх, төсөв, төлөвлөгөө гаргах чадвартай
  • Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
  • Орон нутагт урт хугацаагаар суурьшин ажиллах боломжтой /Дорноговь/
Дамжуулах сүлжээний инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Үүрэн холбооны бааз станцын дамжуулах шугамын ашиглалт үйлчилгээний хэвийн найдвартай ажиллагааг хангах, өргөтгөл шинэчлэлийн ажилд оролцож чанартай гүйцэтгэн ажиллах

Тавигдах шаардлага: 

  • Утасгүй холбоо, харилцаа холбооны чиглэлээр төгссөн
  • Үүрэн сүлжээний ажиллах зарчим болон онолын мэдлэгтэй
  • IP сүлжээний талаар мэдлэгтэй
  • Англи хэлний дундаас дээш төвшний мэдлэгтэй
  • Програмчлал, database дээр ажиллах чадвартай бол давуу тал болно
Сүлжээний инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Хариуцсан технологийн болон оффисын сүлжээний бодлого төлөвлөлтийг хариуцан хийх, хэвийн найдвартай ажиллагааг хангах

Тавигдах шаардлага: 

  • Мэдээллийн технологи, Мэдээллийн сүлжээ, Холбооны инженер чиглэлээр төгссөн
  • Сүлжээний онолын болон практикийн мэдлэгтэй
  • Сүлжээний тоног төхөөрөмж, дэд бүтэц дээр ажиллах чадвартай
  • Shell script, perl, python зэрэг хэлийг ашиглан процесс автоматжуулалт хийх чадвартай
  • Критикал сэтгэлгээ болон шийдвэр гаргах чадвартай
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй