Промо менежер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Nestle болон Маркет Гейт ХХК-ийн хоорондын тайлан, төлөвлөлт, харилцааны процессуудыг дэмжиж ажиллах

Тавигдах шаардлага: 

  • Бизнесийн удирдлага болон Маркетингийн менежмент чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Дата болон нөхцөл байдлын дүн шинжилгээ хийх чадвартай
  • Оффисийн программ дээр ажиллах чадвартай
  • Багаар ажиллах, бичиг баримт боловсруулах чадвартай
Төслийн ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Улаанбаатар хот дахь Олон улсын санхүүгийн корпорацын дотоод дүрэм журмын дагуу оффиссын ажилтнууд болон зочид төлөөлөгч харилцагч нарыг хүлээн авах, үйлчлэх, хурал уулзалтыг зохион байгуулах

Тавигдах шаардлага:

  • Олон улсын харилцаа, Орчуулагчийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Багаар ажиллах, Удирдан зохион байгуулах, Харилцах ур чадвартай
  • Англи хэлний дундаас ахисан түвшний мэдлэгтэй
Нярав

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, бусад тогтоомж, заавар журам стандартын дагуу анхан шатны бүртгэлийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллана. байгууллагын бэлэн мөнгөний орлого, зарлагын өдөр тутмын гүйлгээг хариуцан ажиллана. Мөнгөн гүйлгээний хөрөнгийн мэдээ болон байгууллагуудын санхүүгийн албаны гэрээ хэлэлцээрт хамрагдах баримт бичиг хадгална, бүртгэнэ. Өдөр тутам орлого, зарлагаа тоолж тооцоо хийнэ

Тавигдах шаардлага:  

  • Санхүү, Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр суралцсан, мэргэшсэн
  • Мэргэжлээрээ 1 жилээс дээш ажлын туршлагатай болон бүртгэлийн аль ч хэсэгт (орлого, зардал, хөрөнгө оруулалт г.м) ажиллаж байсан
  • Математик буюу тооцоолон бодох чадвар
  • Англи хэлний анхан шатны мэдлэгтэй
  • MS Excel, Access программ дээр бүрэн ажиллах чадвартай
  • НББ-ийн ямар нэгэн программыг эзэмшсэн
  • Олон нийттэй харилцах чадвартай
Кассын нярав

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн үйл ажиллагааг хэвийн явуулахад дэмжлэг үзүүлж, кассын орлого, зарлагыг нягтлан бодох бүртгэлийн мөрдөгдөж байгаа журмын дагуу хөтөлж, кассын орлого, зарлагын үнэн зөв байдлыг хариуцан ажиллах үүрэгтэй

Тавигдах шаардлага: 

  • Санхүү, Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Компьютерийн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай
  • Үнэнч шударга, хариуцлагатай
  • Хувьдаа автомашинтай бол давуу тал болно
Худалдааны төлөөлөгч /Эрдэнэт/

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

М-Си-Эс Кока-Кола компанийн бүтээгдэхүүнийг харилцагчдад тасралтгүй ханган нийлүүлэх, ундааны борлуулалтыг гардан зохион байгуулах, бараа бүтээгдэхүүний идэвхжүүлэлтийн үйл ажиллагааны гүйцэтгэлийг хангаж ажиллах, борлуулалтыг байнга өсгөн нэмэгдүүлэх, М-Си-Эс Кока-Кола компанийн нүүр царай төлөөлөл, хамтын ажиллагааны гүүр болон ажиллах

Тавигдах шаардлага: 

  • Худалдаа, бизнесийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн
  • Харилцааны ур чадвартай,
  • Тооцоо судалгаа, шинжилгээ хийх чадвартай,
  • Санаачлагатай, үнэнч шударга,
  • Бичиг баримттай харилцах чадвартай,
  • Хувьдаа авто машинтай
Захиргааны ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн өдөр тутмын захиргааны ажлыг мэргэжлийн түвшинд батлагдсан стандартын дагуу хийж гүйцэтгэх

Тавигдах шаардлага: 

  • Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Бичиг баримт боловсруулах өндөр чадвартай
  • Англи хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй
  • Компьютерийн хэрэглээний програмууд дээр ахисан түвшинд ажиллах чадвартай
  • Байгууллагын болон хувь хүний нууцыг чанд хадгалах чадвартай
  • Өндөр ёс зүйтэй, бусдад үлгэр дууриалал болох чадвартай
  • Эерэг зөв хандлагатай, нээлттэй, харилцах ур чадвартай өндөр 
Дүрс оношилгооны техникч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Рентген зураг авалт, рентген харалтын төхөөрөмж, MRI, CT, Mammograph, Ясны сийрэгжилтийн болон бусад шинжилгээний аппаратууд дээр ажиллаж, батлагдсан стандартын дагуу шинжилгээг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэн өвчнийг оношлоход шаардлагатай зураг, мэдээллээр эмчийг хангах, үйлчлүүлэгчдэд аюулгүй, ая тух, сэтгэл ханамжтай үйлчилгээг хүргэх

Тавигдах шаардлага: 

  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг Дүрс оношилгооны техникч мэргэжлээр Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй төгссөн
  • Ажиллах чиглэлээс хамаарч мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан
  • Компьютерийн хэрэглээний программууд ажиллах чадвартай
  • Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэмжээг эрхэмлэн дээдэлдэг, харилцаа хандлага сайтай
Ханган нийлүүлэлтийн албаны менежер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Нийлүүлэгчийн сонгон шалгаруулалт, үйл ажиллагааны сайжруулалт, худалдан авалтын стратеги зэрэг компанийн хэмжээн дэх ханган нийлүүлэлтийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах

Тавигдах шаардлага: 

  • Бизнесийн удирдлага, Санхүү, Эдийн засаг, Худалдааны чиглэлээр төгссөн
  • Стратеги төлөвлөгөө боловсруулах, үр дүнд хүргэх, тасралтгүй сайжруулалтын арга хэрэгслийг ашиглах чадвартай
  • Бараа материал, худалдан авалт, агуулах, тээвэр зохион байгуулалтын чиглэлээр 5-аас дээш жил ажилласан туршлагатай
  • Удирдах албаны ажлын байранд 3-аас дээш жил ажилласан туршлагатай
Машин угаагч/угтагч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Засвар үйлчилгээнд орсон болон автомашин угаах үйлчилгээнд орж буй автомашинуудыг стандартын өндөр түвшинд, технологийн дагуу угааж, цэвэрлэх

Тавигдах шаардлага: 

  • Бүрэн дунд ба түүнээс дээш боловсролтой, авто механик мэргэжилтэй бол давуу тал болно
  • Хурдан шаламгай, хариуцлагатай,нямбай байх, авто машин угаалгын тоног төхөөрөмжтэй ажиллаж байсан туршлагатай 
Бизнес аналист

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Явагдаж байгаа бизнес төслүүд болон шинэ бизнес төслүүдийн судалгаа, дүн шинжилгээ, хөгжүүлэлт, төслийн болон бизнесийн бичиг баримт боловсруулалт хийх

Тавигдах шаардлага:

  • Мэдээллийн технологи, Бизнесийн удирдлага, менежментийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Бизнес процесс зурах чадвартай
  • Шинэ санал санаачлага гаргах чадвартай
  • Баг удирдан зохион байгуулах, багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай
  • Ecommerce бизнесийн салбарт ажиллах сонирхол, хүсэл эрмэлзэлтэй
Хөгжүүлэгч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Сүүлийн үеийн технологиудыг ашиглан, шаардлагад нийцсэн, хэрэглэхэд хялбар аппликейшн хөгжүүлэх хэвийн үйл ажиллагааг хангах

Тавигдах шаардлага:

  • Мэдээллийн системийн менежмент, мэдээлэл технологи, програм хангамжийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • React native, Java, PHP, болон бусад програмчлалын хэлний мэдлэгтэй
  • Oracle DB, Spring boot, Git ашиглаж байсан туршлагатай бол давуу тал болно
  • Хувийн зохион байгуулалт болон цагийн менежмент сайтай
  • Багаар ажиллах чадвартай

 

Бизнес аналист

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Явагдаж байгаа бизнес төслүүд болон шинэ бизнес төслүүдийн судалгаа, дүн шинжилгээ, хөгжүүлэлт, төслийн болон бизнесийн бичиг баримт боловсруулалт хийх

Тавигдах шаардлага:

  • Мэдээллийн технологи, Бизнесийн удирдлага, менежментийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Бизнес процесс зурах чадвартай
  • Шинэ санал санаачлага гаргах чадвартай
  • Баг удирдан зохион байгуулах, багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай
  • Ecommerce бизнесийн салбарт ажиллах сонирхол, хүсэл эрмэлзэлтэй
Хүний нөөцийн ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн бодлого, хэтийн төлөвлөлттэй уялдуулан хүний нөөцийн оновчтой менежментийг хэрэгжүүлэх, байгууллагын зөв соёлыг төлөвшүүлэх, байгууллагын хөгжлийн үйл явцыг удирдахад дэмжлэг үзүүлэх

Тавигдах шаардлага:

  • Хүний нөөцийн менежмент, хууль, сэтгэлзүй, бизнесийн удирдлагын чиглэлээр бэлтгэгдсэн
  • Компьютерын хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн байх
  • Багаар ажиллах болон харилцааны өндөр чадвартай
  • Аливаа зүйлийг хурдан сурч өөрийн болгодог
Автын механик засварчин

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Авто машины техникийн бүрэн бүтэн байдал, хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллана. 

  • Жолооч, по-ны жолооч нарын техник ашиглалтанд хяналт тавих;
  • Автын механик инженерийн зааврын дагуу авто машиныг оношлох, засварлах;
  • Чанартай засвар үйлчилгээ үзүүлэх;
  • Техникийн бүрэн байдалд хяналт тавьж, жолооч операторыг дадлагажуулах;

Тавигдах шаардлага:  

  • Авто техникийн механик чиглэлээр дээд боловсролтой
  • Техник сэтгэлгээтэй
  • B, C ангиллаар жолоодох эрхтэй
  • 3-с дээшгүй жил авто засвар хийсэн ажлын дадлага туршлагатай бол давуу тал болно
Бүртгэл, тооцооллын ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн хэмжээнд хийгдэж байгаа бүх төрлийн худалдан авалтын захиалгыг стандарт шаардлагын дагуу үнэн зөв, цэгцтэй, хуваарьт хугацаанд багтаан бүртгэж, мэдээллийн сан үүсгэх

Тавигдах шаардлага:  

  • Санхүү, нягтлан бодох бүртгэл чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Анализ хийх, үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай
  • MSO-н программууд дээр ажиллах чадвартай
  • Хариуцлагатай, хурдтай, багаар ажиллах чадвартай
Маркетингийн дизайнер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

  • Компанийн маркетингийн хөтөлбөрийн хүрээнд брэндүүдийн сурталчилгааны материалын эх загварыг гаргах;
  • Маркетингийн менежер, ажилтнуудтай хамтран брэнд болон бусад хөтөлбөр идэвхжүүлэлтүүдтэй холбогдолтой дизайны эх бэлтгэлийн санааг гаргах, баталгаажсан дизайны дагуу эх бэлтгэлийн ажлуудыг хийх;
  • Шинэ бүтээгдэхүүний шошгыг хөрвүүлэх болон дизайныг хариуцан ажиллах, стандартжуулах, үйл ажиллагаатай холбогдолтой дизайны эхийг бэлтгэх;

Тавигдах шаардлага:  

  • Дизайн эх бэлтгэгч, график дизайнер, видео дизайнерийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй,
  • Мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан туршлагатай,Шинэлэг сэтгэлгээтэй, шийдэл олох, шинэчлэх чадвартай,
  • Бүх төрлийн дизайны програмуудыг бүрэн эзэмшсэн, түүн дээр ажиллах чадвартай,
  • Нөхцөл байдалд тохирсон шинэ санаа гаргах, шийдэл олох, эрсдэл хүлээх чадвартай,
  • Логик сэтгэлгээтэй, хамтран ажиллах, харилцах ур чадвартай,
  • PS, AI, AE, PR – Video editing хийх чадвартай байх
Дижитал маркетингийн мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Группийн имидж болон бүтээгдэхүүн үйлчилгээ, брэндийн сурталчилгааг сошиал медиа, дижитал маркетингийн сувгаар хэрэгжүүлэх, сошиал медиа болон дижитал маркетингийн шинэ сувгийг судлах, хөгжүүлэх

Тавигдах шаардлага:  

  • Бизнесийн удирдлага, маркетинг чиглэлээр төгссөн
  • Дижитал маркетинг, SEO, Google analytics, WordPressийн талаар мэдлэгтэй
  • Гар утас, гар утасны аппликейшн талаар өндөр мэдлэгтэй, идэвхтэй ашигладаг
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
  • Photoshop, After effects ашиглах чадвартай, сошиал медиа маркетингийн  чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно
Орчуулгын ахлах мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

LookTV, IPTV платформуудад шинээр нэмэгдэн орж буй контентийн хадмал бэлтгэх, орчуулгын ажлыг хянан засварлах

Тавигдах шаардлага:  

  • Дээд боловсролтой
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Монгол хэл бичиг, найруулгын ахисан түвшний мэдлэгтэй
  • Контентын орчуулга хийж байсан бол давуу тал болно
Дэд бүтцийн инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Сайтууд болон төхөөрөмжийн байрны цахилгаан тэжээл, агааржуулалт, гал унтраах систем, цамхаг, нөөц эх үүсвэрийн хэвийн найдвартай ажиллагаа болон орчны хэвийн байдлыг ханган ажиллах

Тавигдах шаардлага:  

  • Цахилгаан, электроник, харилцаа холбооны инженер чиглэлээр төгссөн
  • Хайгуул судалгаа , гэрээ хэлэлцээр хийх чадвартай
  • DC 48В болон АС 0.4кВ хүртэлх хүчдэлийн цахилгаан байгууламжид ажиллах
  • Autocad эсвэл зургийн программ дээр ажиллах чадвартай
  • Орон нутагт томилолтоор ажиллах боломжтой
  • Өндөрт ажиллах боломжтой
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
Жолооч техникч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Инженер техникч нарыг гэмтэл саатал гарсан, төлөвлөгөөт ажлын үед мөн ажлын бус цагаар болон амралтын өдрүүдээр инженер техникч нарыг ажил үүргээ цаг алдалгүй түргэн шуурхай гүйцэтгэхэд авто машинаар хангах

Тавигдах шаардлага:  

  • Багаар болон бие даан ажиллах чадвартай
  • Шилэн кабелийн онолын мэдлэгтэй
  • D ангилалтай бол давуу тал болно
  • Механик машин жолоодож байсан туршлагатай