Гэр кэмп хариуцсан үйлчилгээний ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг: 

Үйлчлүүлэгчдэд компанийн үйл ажиллагаатай холбоотой мэлээллээр хангах, зөв боловсон үйлчилж эерэг сэтгэгдэл үлдээхийг хичээнэ

Тавигдах шаардлага:

  • Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой
  • Үйлчилгээний байгууллагад ажиллаж байсан туршлагатай
  • Цэвэрлэгээ, үйлчилгээний мэдлэгтэй
Хүлээн авалтын зөөгч

Ажлын байрны зорилго/ үүрэг: 

Үйлчилгээний стандартын дагуу үйлчлүүлэгчдийн тав тухтай, найрсаг орчинг бүрдүүлж, сэтгэл ханамжийн түвшинг хамгийн их болгоход чиглэсэн түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх

Тавигдах шаардлага:

  • Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой
  • Ажлын туршлагатай
  • Харилцаа үйлчилгээний соёлтой
  • Хариуцлагатай
Автоматик, ДХХ-н инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Цахилгаан, дулаан үйлдвэрлэлийн үндсэн болон туслах тоноглолуудын автоматыг хэвийн ажиллуулах, сайжруулах. Дулааны хянах хэмжүүрүүдийн хэвийн ажиллагааг хангах. Автомат болох алсын удирдлагатай тоноглолууд, хэмжүүр, цахилгаан хаалтуудад үзлэг үйлчилгээ, тохируулга хийх, шинэ техник технологийг нэвтрүүлэх, ашиглах. Технологи процессийн удирдлагын программ хангамж, дотоод сүлжээний найдвартай ажиллагааг хангах

Тавигдах шаардлага:

  • Автоматикийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Англи хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй
  • Компьютерийн программ хангамжийн талаар мэдлэгтэй
  • Багаар болон бие ажиллах чадвартай
  • Шинийг санаачилж эрэлхийлдэг, шийдэл олох чадвартай
  • Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой
Поддон хадагч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Кока-Кола компанийн чанарын стандартыг мөрдлөг болгож зөвшөөрөгдсөн аргачлалуудын дагуу агуулахын хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах

Тавигдах шаардлага:

  • Бүрэн дундаас дээш боловсролтой
  • Биеийн хүчний ажил хийж байсан
  • Хувийн зохион байгуулалт сайтай
  • Хамтран ажиллах чадвартай
Промо эмч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

  • Эмийн санд байршуулсан бүтээгдэхүүний гаралтыг дэмжих, идэвхжүүлэх
  • Бүтээгдэхүүний мэдээлэл өгөх
  • Бүтээгдэхүүний сургалт хийх

Тавигдах шаардлага:

  • Өөрийгөө илэрхийлэх болон бусдад нөлөөлөх, харилцааны ур чадвартай
  • Хэлэлцээр хийж бусдыг ятган үнэмшүүлэх чадвартай
  • Эмзүйч эсвэл эм найруулагч, нийгмийн эрүүл мэндийн ажилтан, уламжлалтын эмч байж болно
Техникийн ашиглалт хариуцсан инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компаний техник тоног төхөөрөмжүүдийн бэлэн байдал, засвар үйлчилгээ, төлөвлөлттэй холбоотой бүх ажлын график, тоо хэмжээ, төсөвт өртөг, үнийн саналын харьцуулалт боловсруулах, ашигтай хувилбарыг санал болгох, шинээр хэрэгжих төслийн төлөвлөлт, хүчин чадал, төсвийг урьдчилсан байдлаар тооцоолох

Тавигдах шаардлага:

  • Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Авто, механик инженерийн мэргэжлээр гадаад, дотоодын их сургууль төгссөн
  • Мэргэжлээрээ 5-с доошгүй жил ажилласан
  • Хэрэглээний програм хангамж дээр саадгүй ажиллаж чаддаг
  • Төслийн менежменттэй холбоотой программ дээр ажиллаж чаддаг 
  • Оношилгооны програм хангамж дээр ажиллаж байсан туршлагатай 
  • Хэрэглээний програм хангамж дээр саадгүй ажиллаж чаддаг 
  • Уул уурхай болон ХАА-ын техник тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, засвар үйлчилгээний төсөлд оролцсон 
  • Автомашин, техник тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээний технологи, техникийн үйлчилгээ, засварын тоног төхөөрөмжийн ашиглалтын талаар мэдлэгтэй, ажиллаж байсан туршлагатай
Мал зүйч (Тэжээлийн технологич)

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Үхэр бордох аж ахуйн тэжээлийн технологийг хариуцах, Үхэр үржүүлгийн аж ахуй байгуулагдсаны дараа мал үржлийн ажил давхар хариуцах

Тавигдах шаардлага:

  • Мал зүйч мэргэжлийн Бакалаврын зэрэгтэй
  • Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай
  • Малын тэжээлийн технологиор мэргэшсэн
  • Тэжээлийн технологийн чиглэлээр гадаадын болон дотоодын мэргэшил дээшлүүлэх сургалтад оролцож байсан бол давуу тал болно
  • Малын үржил селекцийн чиглэлээр гадаадын болон дотоодын мэргэшил дээшлүүлэх сургалтад оролцож байсан бол давуу тал болно
  • Махны чиглэлийн мал аж ахуйн ферм ажиллаж байсан бол давуу тал болно
Захиргаа, хүний нөөцийн ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

  •  Компанийн хүний нөөцийн хэлтсийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх
  • Захиргаатай холбоотой өдөр тутмын ажлыг хариуцан хийж гүйцэтгэх
  • Байгууллагын зөв соёлыг төлөвшүүлэх
  • Хүний нөөцийн идэвхжүүлэлтийн хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэх, хяналт тавих

Тавигдах шаардлага:

  • Хүний нөөцийн менежмент, Сэтгэлзүй, Бизнесийн удирдлагын чиглэлээр баклавар зэрэгтэй
  • Хүний нөөцийн чиглэлээр 1 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай
  • Компьютерын хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
  • Багаар ажиллах болон харилцааны өндөр чадвартай
  • Аливаа зүйлийг хурдан сурч өөрийн болгодог
  • Зохион байгуулах, асуудал шийдвэрлэх, төлөвлөх, тайлагнах ур чадваруудтай
  • Идэвх санаачилгатай
Борлуулалт, категори хариуцсан мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн бүтээгдэхүүний категорын нэр төрлийн нэмэгдүүлэн хөгжүүлэх, бүтээгдэхүүний боломжит хэмжээг борлуулалтын дүнтэй уялдуулан оновчтой удирдан зохион байгуулах, бүтээгдэхүүний категорийн стандартыг хангах

Тавигдах шаардлага

  • Борлуулалт худалдаа, Маркетинг, Статистик эсвэл Бизнесийн удирдлагаар төгссөн байх
  • Хэрэглээний програм дээр ажиллах туршлагатай
  • Бичиг баримт боловсруулах, гэрээ хэлцэл хийх чадвартай
  • Борлуулалтын мэдлэгтэй
Хаб хоорондын хүргэлтийн ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Захиалганд орж ирсэн бараа бүтээгдэхүүнийг харилцагч болон локероос тоо ёсны дагуу очиж авах, салбар агуулах дээр авч ирэх. Авч ирсэн бараа бүтээгдэхүүнийг ялган ангилалт хийж хүргэлтэд бэлтгэх.

Тавигдах шаардлага:

  • Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой
  • В ангилалын жолооны эрхтэй /2-с дээш жил барьсан/
  • Жолоочийн эрхийн оноо 6-с дээш                
  • Ачаалал даах чадвартай, үнэнч, хариуцлагатай
  • Зөв хандлагатай
  • Тогтвор суурьшилтай ажиллах               
  • Хувьдаа суудлын автомашинтай байх
  • Улаанбаатар хотын байршил сайн мэддэг 

 

Төслийн инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн гүйцэтгэж буй төслүүдийн үндсэн үйл ажиллагаатай холбоотой хяналт тавих, төслийн удирдлагаар хангах, Төслийн удирдлагын менежментийг хэрэгжүүлэх, цаашид хөгжүүлэх

Тавигдах шаардлага:

  • Цахилгааны инженерийн бакалавр зэрэгтэй 
  • Мэргэжлээрээ 3-с доошгүй жил ажилласан 
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Төсөл дээр ажиллаж байсан бол давуу тал болно 

 

Харилцагчийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Банкны биет үйлчилгээг үзүүлэх нэгжүүд болон цахим сувгуудын үйлчилгээнд журам стандартыг мөрдүүлэх, сургалт зөвлөмжөөр хангах, хяналт тавих, үнэлгээ дүгнэлт гаргах, зөвлөмж зөвлөгөө өгөх, хэрэгжилтийн биелэлтийг эргэн хянах, тайлан мэдээ бэлтгэх

Тавигдах шаардлага: 

  • Харилцаа, үйлчилгээний соёлтой, үйлчилгээний салбарт ажиллаж байсан туршлагатай
  • Идэвх санал санаачилгатай, багаар ажиллах чадвартай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Мэдээлэлд дүн шинжилгээ хийх, тайлан мэдээ бэлтгэх, тайлагнах чадвартай 
  • Үйлчилгээний чиг хандлага, өөрчлөлтийг судалж шинийг эрэлхийлэн ажиллах, үйлчилгээний ажилтнуудад сургалт орох, заавар зөвлөгөө өгч үлгэрлэж ажиллах чадвартай 
  • Худалдааны үйлчилгээний салбарт ажиллаж байсан туршлагатай

 

Хүний нөөцийн менежер

Ажлын байрны зорилго / үүрэг:

Компанийн хүний нөөцийн бодлого, хэтийн төлөвлөлттэй уялдуулан хариуцсан бизнесийн хүрээнд хүний нөөцийн оновчтой менежментийг хэрэгжүүлэх, хариуцсан багийг удирдлагаар хангах, үр дүнтэй хамтран ажиллах, байгууллагын хөгжлийн үйл явцыг удирдахад дэмжлэг үзүүлэх

Тавигдах шаардлага:

  • Их дээд сургууль төгссөн /хүний нөөцийн менежмент, бизнесийн удирдлага чиглэлээр төгссөн бол давуу тал болно/
  • Хүний нөөцийн тодорхой нэгж, хэсгийг удирдан зохион байгуулж ажилласан туршлагатай 
  • Ажлыг оновчтой төлөвлөх, нөхцөл байдалд тохирсон шийдвэр гаргах өндөр ур чадвартай
  • Судалгаа шинжилгээ хийх, дүгнэлт гаргах чадвартай
  • Аливаа зүйлийг хурдан сурч өөрийн болгодог, бүтээлч сэтгэлгээтэй, дасан зохицох чадвар сайтай
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй

 

Хүний нөөцийн мэргэжилтэн

Ажлын байрны зорилго / үүрэг:

Группийн болон компанийн хүний нөөцийн бодлого, хэтийн төлөвлөлттэй уялдуулан хүний нөөцийн оновчтой менежментийг хэрэгжүүлэх

Тавигдах шаардлага:

  • Хүний нөөцийн менежмент, Бизнесийн удирдлага чиглэлээр төгссөн
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Компьютерын хэрэглээний програмууд дээр ахисан түвшинд ажиллах чадвартай
  • Аливаа зүйлийг хурдан сурч өөрийн болгодог
  • Бүтээлч сэтгэлгээтэй

 

Борлуулалтын ахлах мэргэжилтэн

Ажлын байрны зорилго / үүрэг:

Бүтээгдэхүүн үйлчилгээний борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор зах зээлийн судалгаа хийж түүнд тулгуурласан шинэ эрэлт хэрэгцээг тодорхойлох, борлуулалтын төлөвлөгөө боловсруулах, төлөвлөгөөний биелэлтийг хангах, харилцагчидтай үр дүнтэй хамтран ажиллах

Тавигдах шаардлага:

  • Дээд боловсролтой
  • Судалгаа шинжилгээ хийх, боловсруулах, дүгнэлт гаргах чадвартай
  • Баг удирдан зохион байгуулах ур чадвартай
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй /бусад гадаад хэл давуу тал болно/
  • Илтгэн танилцуулах ур чадвартай
  • Ятган борлуулалт хийх чадвартай

 

Экспериенс хөгжүүлэлтийн мэргэжилтэн

Ажлын байрны зорилго / үүрэг:

Хэрэглэгч төвтэй бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх, судалгаа шинжилгээг хийх, дүгнэлт гаргах, шинэ суваг хөгжүүлэлтийн судалгаа шинжилгээг хийж өөрчлөлт шинэчлэлтийг хэрэгжүүлэх, борлуулалтын төлөвлөгөөг боловсруулах, гүйцэтгэлийг үнэлж тайлагнах

Тавигдах шаардлага:

  • Эдийн засаг, Бизнесийн чиглэлээр төгссөн
  • Судалгаа шинжилгээ хийх, боловсруулах, дүгнэлт гаргах чадвартай
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
  • Мэдээллийн технологийн мэдлэгтэй бол давуу тал болно
  • Хэрэглээний програмууд болон Adobe Acrobat, Power Point, Visio г.м программууд дээр ахисан түвшинд ажиллах чадвартай
Орон нутгийн бүсийн борлуулалтын мэргэжилтэн

Ажлын байрны зорилго / үүрэг:

Орон нутгийн зах зээлд тохирсон мобайл үйлчилгээний борлуулалтын төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх, хариуцсан бүсийн ажилтнууд болон холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах

Тавигдах шаардлага:

  • Их дээд сургууль төгссөн
  • Тайлан мэдээлэл боловсруулах, анализ хийх чадвартай
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
  • Төлөвлөн зохион байгуулах ур чадвартай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
Төлбөр тооцооны мэргэжилтэн

Ажлын байрны зорилго / үүрэг:

Түрээсийн төсвийг боловсруулж гүйцэтгэлд хяналт тавих. Цахилгааны төлбөрийн хүсэлт хүлээж авах, хянах, заалт, ваучер бүртгэх ажлыг Санхүүгийн газартай хамтран ажиллаж гүйцэтгэх.

Тавигдах шаардлага:

  • Цахилгаан, электроник, санхүү, мэдээллийн технологи, холбооны инженер чиглэлээр төгссөн
  • Хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай
  • Тайлан тооцоо гаргах чадвартай
  • Судалгаа шинжилгээ хийх, боловсруулах, дүгнэлт гаргах чадвартай
  • Англи хэлний анхан ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
  • Илтгэн танилцуулах ур чадвартай
Сургалтын мэргэжилтэн

Ажлын байрны зорилго / үүрэг:

Ажилтнуудыг нэгдсэн мэдээллээр хангах, шаардлагатай сургалтын хэрэгцээг тодорхойлон сургалт зохион байгуулж, ажилтнуудын мэдлэг ур чадварыг стандарт түвшинд хүргэж ажиллах, тайлан мэдээг гаргаж, удирдлагын багийг үнэн зөв мэдээллээр тасралтгүй шуурхай хангаж ажиллах

Тавигдах шаардлага:

  • Дээд боловсролтой
  • Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
  • Зохион байгуулах, төлөвлөх, асуудлыг боловсруулах, дүгнэлт гаргах чадвартай
  • Судалгаа хийх, илтгэн танилцуулах чадвартай
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
Дата аналист

Ажлын байрны зорилго / үүрэг:

Компанийн бизнесийн ирээдүйн чиг хандлагад нийцүүлэн зорилго зорилтыг төлөвлөх, хэрэгжилтийг хянах, сайжруулах, удирдлагын багт үндсэн чиг үүргийн хүрээнд оновчтой шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх

Тавигдах шаардлага:

  • Эдийн засаг, статистик, математик загварчлал, санхүүгийн удирдлагын чиглэлээр төгссөн
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Судалгаа шинжилгээ хийх, боловсруулах, дүгнэлт гаргах чадвартай
  • Өгөгдлийн сан дээр ажиллах чадвартай
  • Програмчлалын R, Phython хэлийг мэддэг бол давуу тал болно