Гагнуурчин

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Станцын болон зуухны газруудын үндсэн болон туслах тоноглол шугам хоолой даралтад сав, хийц эд анги угсралтын гагнуурын ажлыг зөвшөөрөгдсөн зэрэг категорийн хүрээнд технологи, чанарын өндөр түвшинд хийж ашиглалт, үйл ажиллагааны найдвартай байдлыг хангаж ажиллана

Тавигдах шаардлага:  

  • Гагнуурчин мэргэжлээр МСҮТ болон коллеж төгссөн
  • Орон нутагт шилжин суурьших боломжтой
  • Эрчим хүчний чиглэлийн компанид Гагнуурчин албан тушаал дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
Дижитал сувгийн ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Дижитал сувгаар хандсан хэрэглэгчдийг үйлчилгээний стандартын дагуу үнэн зөв мэдээллээр хангах, сэтгэл ханамжийг өндөр түвшинд байлгах, ирүүлсэн асуудлыг end-to-end шийдвэрлэхэд хяналт тавих

Тавигдах шаардлага:  

  • Хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
  • Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй
  • И-мэйлээр албан захиа бичих чадвартай
  • Монгол хэлний зохих түвшний мэдлэгтэй
UX дизайнер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Бизнесийн хэрэгцээ шаардлагын дагуу бүтээгдэхүүн, үйлчилгээ, урамшууллуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай аппликейшнийн UX дизайн, шийдлийг оновчтой боловсруулах

Тавигдах шаардлага:  

  • Бизнесийн удирдлага, эдийн засаг, мэдээллийн технологийн чиглэлээр төгссөн
  • Хэрэглээний програмуудын(Microsoft, Figma) ахисан түвшний мэдлэгтэй
  • Бизнес анализ хийх, дүгнэлт гаргах чадвартай
  • Судалгаа хийх, шийдэл олох, шийдвэр гаргах чадвартай
  • Англи хэлний дунд болон түүнээс түвшний мэдлэгтэй
Экспериенс төв хариуцсан мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Байгууллагын хэрэглэгчдэд зориулсан төв болох “Experience center”-н өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан ажиллаж, тайлан тооцоо, бараа материалын тооллогыг цаг хугацаанд нь үнэн зөв тайлагнах, өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой судалгаа шинжилгээг тогтмол хийж хэрэгжүүлэх

Тавигдах шаардлага:  

  • Дээд боловсролтой
  • Судалгаа шинжилгээ хийх, дүгнэлт гаргах, тайлагнах чадвартай
  • Тайлан тооцоо гаргах, бараа материалын тооллого хийх чадвартай
  • Хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
  • Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй
  • Олон талуудтай харилцах харилцааны ур чадвар болон үр дүнтэй удирдах чадвартай
Захиргааны мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Оффисын өдөр тутмын найдвартай, хэвийн үйл ажиллагааг хангах, албан бичиг хэрэг хөтлөх, хүний нөөцийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх

Тавигдах шаардлага:  

  • Бакалавр зэрэгтэй (Бизнесийн удирдлага, Олон улсын харилцаа, Хүний нөөцийн удирдлага мэргэжлээр)
  • Англи хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй
  • Microsoft Office програмууд дээр ажиллах чадвартай
  • Харилцааны ур чадвартай
  • Хувийн зохион байгуулалт сайтай
Молекул биологийн эмч

Ажлын байрны зорилго/ үүрэг: 

Лабораторийн өдөр тутмын чанарын баталгааг хангах, техник үйл ажиллагааг зохион байгуулах, лабораторийн ур чадвар шаардсан нарийн шинжилгээг гүйцэтгэх, дүгнэлт гаргах

Тавигдах шаардлага: 

  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй төгссөн
  • Лабораторийн эмч, молекул биологийн чиглэлээр төрөлжсөн мэргэшлийн сургалтанд хамрагдсан, үнэмлэхтэй
  • Эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил ажилласан
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэмжээг эрхэмлэн дээдэлдэг, харилцаа хандлага сайтай
  • Хөдөө орон нутагт ажиллах боломжтой 
Хүүхдийн зүрхний эмч

Ажлын байрны зорилго/ үүрэг: 

Хүүхдийн зүрхний өвчний үед үзүүлэх тусламж, үйлчилгээг батлагдсан стандарт, удирдамжийн дагуу мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх

Тавигдах шаардлага: 

  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй төгссөн
  • Хүүхдийн зүрхний эмчийн төрөлжсөн мэргэшлийн сургалтанд хамрагдсан, мэргэжлийн үнэмлэхтэй
  • Эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй
  • Англи хэлний дундаас доошгүй түвшний мэдлэгтэй
  • Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
  • Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэмжээг эрхэмлэн дээдэлдэг, харилцаа хандлага сайтай
Хүүхдийн хоол боловсруулах эмгэгийн эмч

Ажлын байрны зорилго/ үүрэг: 

Хүүхдийн хоол боловсруулах эмгэгийн үед үзүүлэх тусламж, үйлчилгээг батлагдсан стандарт, удирдамжийн дагуу мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх

Тавигдах шаардлага: 

  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй төгссөн
  • Хүүхдийн хоол боловсруулах эмгэгийн чиглэлээр төрөлжсөн мэргэшлийн сургалтанд хамрагдсан, мэргэжлийн үнэмлэхтэй 
  • Эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй
  • Англи хэлний дундаас доошгүй түвшний мэдлэгтэй
  • Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
  • Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэмжээг эрхэмлэн дээдэлдэг, харилцаа хандлага сайтай
Мэдээлэл технологийн инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг: 

Компанийн ажиллагчдын компьютер түүнд холбогдох тоног төхөөрөмж, програм хангамжийн найдвартай хэвийн ажиллагааг хангах. Мэдээлэл сүлжээний аюулгүй байдлыг ханган ажиллах болон МАБыг сахин хангуулах

Тавигдах шаардлага: 

  • Мэдээлэл технологийн чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Англи хэлний дунд /Intermediate/ болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй.
  • Хамтран ажиллах, харилцах ур чадвартай.
  • Програмчлалын тухай мэдлэгтэй
  • Power Bi, Power Apps, Power automate UX/UI мэдлэгтэй бол давуу тал болно
Холбоо дохиоллын инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг: 

Өгөгдсөн зургийн даалгавар, эх загвар зургийн дагуу барилга байгууламжийн цахилгаан, холбоо дохиоллын зураг төслийг шаардагдах стандарт, норм дүрэм болон техникийн шаардлагын дагуу зорилтот хугацаанд хийж гүйцэтгэх

Тавигдах шаардлага: 

  • Цахилгааны инженерийн чиглэлээр Бакалаврын зэрэгтэй
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Барилгын цахилгаан хангамжийн гадна, дотор угсралт хийж байсан ажлын туршлагатай бол давуу тал болно
  • Цахилгаан хангамжийн системийн тооцоо хийх чадвартай
  • Багаар ажиллах, харилцах ур чадвартай
  • Суралцах ур чадвар сайтай
Жолооч

Ажлын байрны зорилго/ үүрэг: 

ОТ төслийн үйлчилгээнд Land Cruiser 76, бага оврын 14 хүний багтаамжтай автобус барьж ажилчдад унаагаар үйлчлэх. Ажил үүргийг Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм, Оюу Толгой аюулгүй ажиллагааны дүрэм журмын хүрээнд хийж гүйцэтгэхэд оршино

Тавигдах шаардлага: 

  • Жолоочоор 2-оос доошгүй жил ажиллаж байсан туршлагатай
  • Ачаалал даах чадвартай
  • Бусадтай хамтран ажиллах болон харилцаа хандлага сайтай
  • Жолооны B, D ангиллын үнэмлэхтэй
  • Монгол улсын мэргэшсэн жолооны D ангиллын үнэмлэхтэй
  • Жолооны С, Е ангиллын үнэмлэхтэй бол давуу тал болно
Захирлын туслах, захиргааны ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг: 

Байгууллагын өдөр тутмын хэвийн, найдвартай үйл ажиллагааг хангах зорилгоор мэдээллийн урсгалыг зохицуулах, ажил хэргийг шуурхай явуулах, байгууллагын зөв соёлыг төлөвшүүлэх, байгууллагын хөгжлийн үйл явцыг удирдахад Гүйцэтгэх захиралд дэмжлэг үзүүлэх

Тавигдах шаардлага: 

  • Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • МУ-ын Албан хэрэг хөтлөлтийн стандарт, журмын дагуу бичиг баримт боловсруулах
  • Хамтран ажиллах, харилцах ур чадвартай
  • Хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай
Нягтлан бодогч

Ажлын байрны зорилго/ үүрэг: 

Компанийн нягтлан бодох бүртгэлийг бүртгэлийн стандарт болон холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд үнэн зөв хөтлөн явуулж холбогдох тайланг хугацаанд нь гаргах, ерөнхий нягтлан бодогчид туслах

Тавигдах шаардлага: 

  • Санхүү, Нягтлан Бодох бүртгэлийн Баклавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Хурдтай
  • Санхүүгийн программ болон компьютерийн программууд дээр ажиллах чадвартай
  • Ажлын ачаалал даах чадвартай
  • Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй
Шугам хоолойн инженер (Ашиглалтанд хүлээлгэн өгөх)

Ажлын байрны зорилго/ үүрэг: 

Өргөх тоног төхөөрөмж, хөдөлгөөнт суурин тоног төхөөрөмж түүний ган хийцийн угсралтын ажлыг норм дүрэм, стандарт, зураг төсөл, захиалагчийн шаардлага стандартын дагуу гүйцэтгэл угсруулах хяналт тавих, зураг төслийг захиалагчаас хүлээн авч, угсралтын ажлыг зураг төсөлтэй тулган гүйцэтгэлийн зураг төсөл боловсруулж захиалагчаар батлуулах. Мөн олон улсын норм стандарт судлах, баримт бичиг боловсруулах зэрэгт ажлын байрны зорилго оршино.

Тавигдах шаардлага: 

  • Халаалт агаар сэлгэлт, Усан хангамж ариутгах татуургын Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Барилгын халаалт, агаар сэлгэлт, ус хангамжийн шугам хоолойн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмжийн угсралт болон туршилт хийж байсан туршлагатай
  • Ажлын зураг боловсруулах, унших, уялдуулах, тооцоолол хийх чадвартай
  • Материал тоног төхөөрөмжийн судалгаа, сонголт хийх чадвартай
  • Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажиллаж байсан (2-оос дээш төсөлд ажиллаж улсын комиссод хүлээлгэн өгсөн)
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • MS office болон компьютерийн хэрэглээний бусад програмууд дээр ажиллах чадвартай
  • Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой
Механик инженер (Ашиглалтанд хүлээлгэн өгөх)

Ажлын байрны зорилго/ үүрэг: 

Үйлдвэрийн барилгын цахилгаан, автоматикийн угсралтын ажилд төлөвлөгөөт болон үе шатны чанарын хяналт тавих, угсралтын ажлын чанарыг холбогдох норм дүрэм, стандарт, захиалагчийн шаардлагад нийцүүлэхэд чиглэгдэн ажиллана. Мөн олон улсын норм стандарт судлах, баримт бичиг боловсруулах зэрэгт ажлын байрны зорилго оршино.

Тавигдах шаардлага:

  • Механик инженерийн Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Барилга, Үйлдвэрийн өргөх болон суурин, хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн угсралт болон туршилт хийж байсан туршлагатай.
  • Ажлын зураг боловсруулах, унших, уялдуулах, тооцоолол хийх чадвартай
  • Материал тоног төхөөрөмжийн судалгаа, сонголт хийх чадвартай
  • Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажиллаж байсан (2 –оос дээш төсөлд ажиллаж улсын комиссод хүлээлгэн өгсөн)
  • Дүүжин болон гүүрэн краны онол болон практик мэдлэгтэй
  • Металл, металл хийц судлалын мэдлэгтэй
  • Гагнуурын төрөл, тоног төхөөрөмжийн мэдлэгтэй, материал сонгох чадвартай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • MS office болон компьютерийн хэрэглээний бусад програмууд дээр ажиллах чадвартай
  • Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой

 

Туслах инженер (Барилга Бүтээц)

Ажлын байрны зорилго/ үүрэг: 

Барилга угсралтын зураг төсөл болон төлөвлөлтийг барилгын норм ба дүрэм, стандарт, шаардлагын дагуу чанарын өндөр түвшинд боловсруулах, гүйцэтгэх, хяналт тавих

Тавигдах шаардлага: 

  • Иргэний ба Үйлдвэрлэлийн барилгын инженерийн Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Барилга угсралтын зураг, төлөвлөлт хийж байсан ажлын туршлагатай
  • АutoCAD программаар ажлын зураг хийдэг 
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • MS office болон компьютерийн хэрэглээний бусад програмууд дээр ажиллах чадвартай
  • Багаар ажиллах, харилцах ур чадвартай
  • Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой
Чанарын хяналтын баталгаажилтын инженер /Механик/

Ажлын байрны зорилго/ үүрэг:

Өргөх тоног төхөөрөмж, хөдөлгөөнт суурин тоног төхөөрөмж түүний ган хийцийн угсралтын ажлыг норм дүрэм, стандарт, захиалагчийн шаардлага стандартын дагуу угсруулах хяналт тавих. Мөн олон улсын норм стандарт судлах, баримт бичиг боловсруулах зэрэгт ажлын байрны зорилго оршино.

Тавигдах шаардлага:

  • Механик инженерийн мэргэжлийн чиглэлээр Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Барилгын зураг төсөл гүйцэтгэж байсан туршлагатай 
  • 3н хэмжээст зураглал гаргах түүнийг хөдөлгөөнд оруулан видео дүрслэл гаргах чадвартай 
  • Sketch Up, Revit, Autocad, 3DS Ma, Lumion зэрэг 3н хэмжээст дүрслэлийн программууд дээр бие даан ажиллах чадвартай 
  • Хөдөө орон нутагт уртын ээлжээр ажиллах боломжтой 
  • Төлөвлөгөөнд цаг хугацаанд оновчтой загвар гаргах чадвартай 
  • Багаар ажиллах ур чадвартай, ажлын төлөвлөлт болон хувийн зохион байгуулалт сайтай 
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Харилцааны өндөр ур чадвартай
  • Барилга, Үйлдвэрийн өргөх болон суурин, хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн угсралт болон туршилт хийж байсан туршлагатай
  • Ажлын зураг унших, уялдуулах, тооцоолол хийх чадвартай
  • Материал тоног төхөөрөмжийн судалгаа, сонголт хийх чадвартай 
  • Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажиллаж байсан (2 –оос дээш төсөлд ажиллаж улсын комиссод хүлээлгэн өгсөн бол давуу тал болно)
  • MS office болон компьютерийн хэрэглээний бусад програмууд дээр ажиллах чадвартай
  • Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой

 

Чанарын хяналтын баталгаажилтын инженер (Цахилгаан, автоматжуулалт)

Ажлын байрны зорилго/ үүрэг:

Үйлдвэрийн барилгын цахилгаан, автоматикийн угсралтын ажилд төлөвлөгөөт болон үе шатны чанарын хяналт тавих, угсралтын ажлын чанарыг холбогдох норм дүрэм, стандарт, захиалагчийн шаардлагад нийцүүлэхэд чиглэгдэн ажиллана. Мөн олон улсын норм стандарт судлах, баримт бичиг боловсруулах зэрэгт ажлын байрны зорилго оршино.

Тавигдах шаардлага:

  • Цахилгаан, холбоо дохиолол, автоматжуулалт зэрэг мэргэжлийн чиглэлээр Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Барилгын зураг төсөл гүйцэтгэж байсан туршлагатай 
  • 3н хэмжээст зураглал гаргах түүнийг хөдөлгөөнд оруулан видео дүрслэл гаргах чадвартай 
  • Sketch Up, Revit, Autocad, 3DS Ma, Lumion зэрэг 3н хэмжээст дүрслэлийн программууд дээр бие даан ажиллах чадвартай 
  • Хөдөө орон нутагт уртын ээлжээр ажиллах боломжтой 
  • Төлөвлөгөөнд цаг хугацаанд оновчтой загвар гаргах чадвартай 
  • Багаар ажиллах ур чадвартай, ажлын төлөвлөлт болон хувийн зохион байгуулалт сайтай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Харилцааны өндөр ур чадвартай 
  • Барилга, Үйлдвэрийн өргөх болон суурин, хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн угсралт болон туршилт хийж байсан туршлагатай
  • Ажлын зураг унших, уялдуулах, тооцоолол хийх чадвартай
  • Материал тоног төхөөрөмжийн судалгаа, сонголт хийх чадвартай
  • Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажиллаж байсан (2-оос дээш төсөлд ажиллаж улсын комиссод хүлээлгэн өгсөн бол давуу тал болно)
  • MS office болон компьютерийн хэрэглээний бусад програмууд дээр ажиллах чадвартай
  • Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой

 

Харилцааны менежер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Байгууллагын эрхэм зорилго, стратегитай уялдуулан том, дунд аж ахуйн нэгж, байгууллагуудыг харилцагчаар татах, тогтвортой хамтран ажиллах, шаардлагатай судалгааг гаргах, холбогдох хороонд танилцуулж шийдвэрлүүлэх

Тавигдах шаардлага:

  • Банк, санхүү эсвэл харилцааны чиглэлээр 2 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Зээлийн үйл ажиллагааны чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх
  • Банкны бүх бүтээгдэхүүн үйлчилгээний талаар мэдлэгтэй
Маркетингийн мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг: 

Үйлчилгээ, контент, идэвхжүүлэлтийн маркетингийн төлөвлөгөө, төсвийг боловсруулж гүйцэтгэх, дижитал маркетингийн сувгуудыг хариуцаж ажиллах

Тавигдах шаардлага:

  • Маркетингийн менежмент, Бизнесийн удирдлага, Сэтгүүлч чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Маркетингийн судалгаа хийх, мэдээлэлд шинжилгээ хийх чадвартай
  • Маркетингийн оновчтой мессеж боловсруулах болон найруулан бичих ур чадвартай
  • Дизайны програмын анхан шатны мэдлэгтэй
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Дижитал маркетинг, Сошиал медиа сувгуудын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно