ПиАр мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/үүрэг:

Компанийн нэр хүнд, имижийг дэмжих PR-ын бодлого төлөвлөгөөг боловсруулах, гүйцэтгэх, холбогдох байгууллага, хамтран ажиллагч нартай харилцах, мэдээ мэдээллийг олон нийтэд оновчтой хүргэх

Тавигдах шаардлага:

  • Бизнесийн удирдлага, Маркетинг, Олон нийтийн харилцаа, Сэтгүүл зүйн чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Копирайтинг хийх, хянах чадвартай
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
  • Сошиал медиа платформуудын мэдлэгтэй
  • Илтгэх болон олон нийттэй харилцах чадвартай
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
Жолооч

Ажлын байрны зорилго/үүрэг:

Уурхайн бүсийн ажилтнуудад ажил үүргээ гүйцэтгэх явцад эмнэлгийн тусламж авах шаардлага гарсан тохиолдолд Яаралтай түргэн тусламжийн унаагаар үйлчлэх, өвчтөн тээвэрлэх, тэдний аюулгүй байдлыг хангах, машин техникийнхээ байнгын бэлэн байдлыг хангах, цэвэр цэмцгэр бүрэн бүтэн байлгах, эмчийн өгсөн зааварчилгааны дагуу ажиллах, компанийн хэмжээнд мөрдөгдөж буй батлагдсан дүрэм, журам, зааврыг дагаж мөрдөх, машин жолоодохдоо МУ-ын замын хөдөлгөөний дүрмийг мөрдөх, уурхайн бүсэд уурхайн замын хөдөлгөөний дүрмийг мөрдөж ажиллах, АБТ-д тусгагдсан гүйцэтгэх ажил, үүргийг хариуцлагатайгаар биелүүлэх үүрэгтэй

Тавигдах шаардлага:

  • Түргэн тусламжийн жолооч, 3-аас дээш жил автомашин жолоодож байсан туршлагатай, орон нутгийн болон уурхайн замыг сайн мэддэг, BCD ангилалтай байх
  • Боловсролын хувьд бүрэн дунд боловсролтой
  • Ур чадварын хувьд жолоочийн мэргэжлийн болон ерөнхий ур чадваруудыг эзэмшсэн, автомашины техникийн болон онолын мэдлэгтэй, техник сэтгэлгээтэй
  • Багаар ажиллах чадвартай, ачаалал даах, хувийн зохион байгуулалтай, хариуцлагатай, нягт нямбай, харилцааны соёлтой, зөв хандлагатай
  • Ажил мэргэжилдээ дуртай, шинийг санаачлагч, тогтвор суурьшилтай, уурхайн нөхцөлд ажиллах чадвартай, хууль эрхзүй, журам зааврыг мөрдөж ажиллах
Техникийн гомдлын мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/үүрэг:

Техникийн шийдэлтэй холбоотой дотоод процессийг сайжруулах, хэрэглэгчдийн гомдлыг түргэн шуурхай шийдвэрлэх

Тавигдах шаардлага:

  • Холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр төгссөн
  • Компьютерийн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай
  • Зохион байгуулах төлөвлөх, асуудлыг боловсруулах, үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай
  • Тооцоо судалгаа хийх, бичиг баримт боловсруулах, багаар ажиллах чадвартай
  • Ээлжээр ажиллах боломжтой
Software engineer

Ажлын байрны зорилго/үүрэг:

Компанийн бүтээгдэхүүн үйлчилгээ болон үйл ажиллагааны програм хангамжуудыг боловсруулах, хөгжүүлэлт хийх, автоматжуулах

Тавигдах шаардлага:

  • Мэдээллийн технологи, Програм хангамж мэргэжлээр төгссөн
  • Програмчлалын хэлний зохих мэдлэгтэй /Java, javascript, Php, C/C++ гэх мэт/
  • Датабейстай холбогдож, Client & Server орчны програм хангамжийг боловсруулах чадвартай
  • Web програмчлалын мэдлэгтэй Servers/Platforms-ийн мэдлэг туршлагатай
Захиргааны ажилтан

Ажлын байрны зорилго/үүрэг:

Компанийн бодлого, үйл ажиллагаатай уялдуулан өдөр тутмын үйл ажиллагаанд захиргааны шинжтэй ажлуудыг зохион байгуулах, хэрэгжилтэд оролцох, хяналт тавих, байгууллагын хөгжлийн үйл явцыг удирдахад дэмжлэг үзүүлэх

Тавигдах шаардлага:

  • Бакалавр зэрэгтэй
  • Албан бичиг, тайлан боловсруулах чадвартай
  • Харилцах, хамтран ажиллах ур чадвартай
  • Зохион байгуулах, танилцуулга хийх чадвартай
  • Санаачилгатай, үнэнч шударга, нямбай

 

Маркетингийн мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/үүрэг:

  • Е Базаар Трейд ХХК-ийн хөгжүүлж буй системийн талаарх мэдлэг, мэдээллийг зах зээл, харилцагч, нийлүүлэгчдэд танилцуулах, захиалгыг өсгөж, зах зээлд эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх, төлөвлөгөөний биелэлтэд дэмжлэг үзүүлэх, идэвхжүүлэлтийн төлөвлөлт хийж гүйцэтгэлд хяналт тавих
  • Маркетингийн төлөвлөгөө, идэвхжүүлэлтийн тушаал гарган батлуулах
  • Вэб сайт, сошиал медиа болон бусад медиа сувгийн төлөвлөгөөг гаргах, сувгуудаар цацуулах, тайлан гаргах
  • Хамтарсан маркетингийн хөтөлбөрийг хариуцах, хянаж ажиллах

Тавигдах шаардлага:

  • Маркетинг, E commerce чиглэлээр 1-с дээш жил ажилласан туршлагатай
  • Харилцааны ур чадвартай
  • Хариуцлагатай
  • Асуудлыг шийдвэрлэх ур чадвартай
  • Тайлагнах ур чадварт суралцсан
  • Эерэг, бүтээлч сэтгэлгээтэй
  • Тохиролцоо хийх, зөрчлийг удирдах чадвартай
Техникч

Ажлын байрны зорилго/үүрэг:

Төслийн талбайн чанарын хяналт, баталгаажилтыг хангуулахын тулд талбайд хийгдэж буй тест туршилтын загвар бэлдэх, тест туршилт хийх, чанарын инженерийн ажилд дэмжлэг үзүүлэх

Тавигдах шаардлага:

  • Хэмжилтийн үр дүн баримт бичиг хөтлөлт хийх чадвартай ХАБЭА-ийн онолын мэдлэгтэй
  • Хэмжилтийн багажууд дээр ажиллах суурь мэдлэгтэй
  • Барилгын чиглэлийн суурь мэдлэгтэй
  • Шаардлагатай тохиолдолд барилгын зураг уншиж чадах суурь мэдлэгтэй байх Барилгын техникчийн мэргэжлийн үнэмлэхтэй
  • Гагнуур болон бетоны суурь мэдлэгтэй бол давуу тал болно
Хүний нөөцийн ажилтан (Дата, судалгаа хариуцсан)

Ажлын байрны зорилго/үүрэг:

Группийн хүний нөөцийн үйл ажиллагааны тайлан, судалгаа, датаг хариуцан нэгтгэх, дүн шинжилгээ хийх, хариуцсан чиг үүргийн хүрээнд компанийн хүний нөөцийн чиг үүргийн ажилтнуудад зааварчилгаа, зөвлөгөө өгөх

Тавигдах шаардлага:

  • Бизнесийн удирдлага, Эдийн засаг, Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалавр зэрэгтэй
  • Судалгаа шинжилгээ хийх, дүгнэлт гаргах чадвартай
  • MS Office-н хэрэглээний програмууд дээр дунд болон түүнээс дээш түвшинд ажиллах чадвартай
  • Power BIPower apps дээр ажиллах чадвартай (дашбоард, апп хийж байсан туршлагатай бол давуу тал болно)
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Нууц хадгалах, байгууллагын ёс зүйн дүрмийг чанд мөрдөн ажиллах чадвартай
  • Аливаа зүйлийг хурдан сурч өөрийн болгодог, бүтээлч сэтгэлгээтэй, дасан зохицох чадвар сайтай
Үйлчлэгч

Ажлын байрны зорилго/үүрэг:

Төслийн талбайн түр оффис контейнерүүдийн ариун цэвэр, эмх цэгцтэй байдлыг хангах

Тавигдах шаардлага:

  • Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой
  • Харилцааны ур чадвартай
  • Үнэнч шударга, тогтвор суурьшилтай ажиллах 
  • Хувийн зохион байгуулалт, соёл сайтай
Бүртгэлийн инженер

Ажлын байрны зорилго/үүрэг:

  • Сүлжээний дэд бүтэц дээр төлөвлөлт хийн техникийн даалгавар гаргахад оролцон ажиллах
  • Шинээр гэрээ хийгдсэн орон сууцад үйлчилгээ хүргэх техникийн нөхцөлийг бүрдүүлэх
  • Автокад программ дээр сүлжээний зураг зурах, хянах, паспортжуулах
  • Сүлжээ орсон газруудыг бүртгэлийг хийх, нэршил тодорхойлон ажиллах

Тавигдах шаардлага:

  • Мэдээллийн технологи, харилцаа холбоо чиглэлээр төгссөн
  • Төлөвлөлт болон судалгаа хийж, дүгнэлт гаргах чадвартай
  • Бичиг баримт боловсруулах чадвартай
  • MS office програмууд дээр ажиллах чадвартай
  • Англи хэлний дундаас дээш түвшний чадвартай
  • Шилэн кабелийн онолын болон практик мэдлэгтэй бол давуу тал болно
  • Автокад программыг зураг зурах анхан шатны мэдлэгтэй
Скрам мастер

Ажлын байрны зорилго/үүрэг:

  • Скрам баг болон бусад багийн гишүүдэд скрам аргачлалын талаарх зааварчилгаа өгөх, сургалт зохион байгуулах
  • Скрамын хурал, уулзалтуудыг зохион байгуулах, хөгжүүлэлтийн багт тулгарсан асуудлыг шийдвэрлэх, удирдан чиглүүлэх, гүйцэтгэлийг хянах болон тайлагнах

Тавигдах шаардлага:

  • Scrum, Agile аргачлалуудын талаарх мэдлэг, туршлагатай
  • Дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх, оновчтой гаргалгаа олох ур чадвартай
  • Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай
  • Судалгаа шинжилгээ хийх, баримт бичиг боловсруулах, үнэлэлт, дүгнэлт өгөх чадвартай
  • Хувийн зохион байгуулалт болон харилцааны өндөр ур чадвартай
  • Тасралтгүй суралцаж өөрийгөө байнга хөгжүүлэх эрмэлзэлтэй
  • Мэдээллийн технологийн чиглэлээр ажиллаж байсан бол давуу талтай
  • Скрам мастер эсвэл ижил төстэй албан тушаалаар ажиллаж байсан туршлагатай
  • Төслийн менежментийн ур чадвартай
  • Удирдан зохион байгуулах, манлайлах ур чадвартай
  • Багаар ажиллах чадвартай
Хөргөгчний техникч

Ажлын байрны зорилго/үүрэг:

  • Хөргөгч ашиглалттай холбогдон гарах бүхий л техникийн асуудлыг хариуцан зохицуулна
  • Шинээр ирсэн хөргөгчийг шалган хүлээн авах, харилцагчид байршуулах
  • Хөргөгчний хэвийн үйл ажиллагааг тогтмол хангах
  • Маршрутын дагуу харилцагч дээр байршсан хөргөгчинд үйлчилгээ үзүүлэх
  • Хөргөгчний анхан шатны хөнгөн гэмтлийг засварлах

Тавигдах шаардлага:

  • Тусгай дунд болон түүнээс дээш боловсролтой /Тоног төхөөрөмжийн засварчин, гэр ахуйн цахилгаан бараа засвар, хөргөлтийн мэргэжилтэй/
  • Оношилгоо засвар хийж байсан туршлагатай
  • Техник сэтгэлгээтэй
  • Хувьдаа авто машинтай
ХАБЭА-н ажилтан

Ажлын байрны зорилго/үүрэг:

ХАБЭА-н тухай холбогдох хууль тогтоомж, олон улсын стандартад нийцүүлэн компанийн ХАБЭА-н бодлогыг тодорхойлох, сүүлийн үеийн трендийг судлах, нэвтрүүлэх, хэрэгжилтийг хангуулах, үүсэж болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх, гарцаагүй үүссэн аюул ослын хор, нөлөөллийг бууруулах ажлыг төлөвлөх, зохион байгуулах

Тавигдах шаардлага:

  • Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй, механик инженер, цахилгааны инженер чиглэлээр төгссөн
  • Судалгаа шинжилгээ хийх, дүгнэлт гаргах чадвартай
  • Богино болон урт хугацааны төлөвлөгөө гаргах, хэрэгжилтийг хангуулах чадвартай
  • Баг удирдан мэргэжлээрээ ажиллаж байсан туршлагатай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Авто тээврийн салбарт ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
Ачигч

Ажлын байрны зорилго/үүрэг:

Түүхий эдийг хүлээн авч агуулах руу зөөвөрлөх, агуулахад эмх цэгцтэй өрөх

Тавигдах шаардлага:

  • Биеийн хүчний ажил хийх чадвартай, Эрүүл чийрэг биетэй
  • Тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой
  • Гэр ойр бол давуу талтай

 

Савлагч

Ажлын байрны зорилго/үүрэг:

Хүнс, жимс ногооны үйлдвэрт бэлтгэгдсэн бүтээгдэхүүнийг савлах

Тавигдах шаардлага:

  • Өмнө нь үйлдвэрт ажиллаж байсан бол давуу тал болно
  • Тогтвор суурьшилтай ажиллах
  • Хурдан шаламгай, Цаг баримталдаг, хариуцлагатай
Үйлчлэгч

Ажлын байрны зорилго/үүрэг:

Махны цехийн өдөр тутмын цэвэрлэгээ хариуцсан ажиллах

Тавигдах шаардлага:

  • Өөриймсөг хандлагатай
  • Цэвэрч нямбай, Хурдан шаламгай,
  • Цаг баримталдаг, Хариуцлагатай
Шуурхай хүргэлт хариуцсан ажилтан

Ажлын байрны зорилго/үүрэг:

Шууд удирдлага болон Шуурхай хүргэлтийн ажилтнуудыг зохих мэдээллээр тогтмол хангах, зохион байгуулах, удирдлагад дэмжлэг үзүүлэх гэх мэт

Тавигдах шаардлага:

  • MSO -ийн хэрэглээний программ хангамжууд дээр ажиллах чадвартай
  • Удирдан зохион байгуулах арга барил эзэмшсэн
  • Хувийн зохион байгуулалт цаг ашиглалтын өндөр ур чадвартай
  • Улаанбаатар хотын байршил сайн мэддэг
  • Харилцааны ур чадвартай, цаашид тогтвортой ажиллах хүсэлтэй
Шуурхай хүргэлтийн ажилтан

Ажлын байрны зорилго/үүрэг:

“FreshPack” буюу өдөр тутмын хэрэгцээт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хүнс хоолны бэлдэц, рестораны бэлэн хоол зэрэг байршдаг аппликейшний хүргэлтийн захиалгыг хүлээн авч хаягийн дагуу хэрэглэгч үйлчлүүлэгчид түргэн шуурхай хүргэж өгнө

Тавигдах шаардлага:

  • Ухаалаг утастай, хэрэглэх чадвартай
  • Хувийн машинаар, мопедоор, дугуйгаар эсвэл алхаад хүргэлт хийх боломжтой
  • Улаанбаатар хотын байршил сайн мэддэг
  • Харилцааны ур чадвартай, цаашид тогтвортой ажиллах хүсэлтэй 
Захиргааны ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

  • Захиргаатай холбоотой өдөр тутмын ажлыг хариуцан хийж гүйцэтгэх
  • Компанийн дотоод үйл ажиллагааг зохицуулах, нэгжүүдийн нэгдсэн мэдээллийн сангийн ашиглалтыг хариуцах
  • Компанийн хүний нөөцийн хэлтсийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх
  • Байгууллагын зөв соёлыг төлөвшүүлэх

Тавигдах шаардлага: 

  • Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Компьютерын хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
  • Бичиг баримт хөтлөх, архивлах, бүртгэлцүүлэх чадвартай
  • Хувийн зохион байгуулалт сайтай, хамтран ажиллах, харилцах ур чадвартай, эерэг хандлагатай
  • Зохион байгуулах, асуудал шийдвэрлэх, төлөвлөх, тайлагнах ур чадваруудтай
  • Идэвх санаачилгатай, аливаа зүйлийг хурдан сурч өөрийн болгодог
Систем нэвтрүүлэлттийн ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

  • Систем ашиглалтын явцад гарах зөрчил алдааг тодорхойлж засуулах, сайжруулах санал гаргах
  • Системийн судалгаа хийх, гарын авлага, зөвлөмж бэлдэх
  • Системийн найдвартай ажиллагаанд байнга хяналт тавих

Тавигдах шаардлага: 

  • Санхүү, Бизнесийн удирдлага эсвэл Мэдээлэл технологийн чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • IT төслийн багт ажиллаж байсан туршлагатай байвал давуу талтай
  • Компьютерын программууд дээр ажиллах чадвартай
  • Асуудлыг шуурхай шийдвэрлэж, оновчтой шийдвэр гаргах чадвартай