Сургалтын үйл ажиллагааны зохицуулагч /мэргэжилтэн/
Ажлын байрны зорилго/ үүрэг:
Сургалт үр дүнтэй явагдах орчин нөхцлийг бүрдүүлж, бэлтгэл ажлыг хангах, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах, үр дүнг тайлагнах. Багш, оролцогчид, хөтөлбөрийн дотоод, гадаад хамтран ажиллагч нартай харилцаж, үр дүнтэй хамтран ажиллах.
Тавигдах шаардлага:
- Их дээд сургууль төгссөн. /Мэдээллийн технологи, програм хангамж чиглэлээр төгссөн бол давуу тал болно./
- Харилцааны ур чадвартай, илтгэх, танилцууулах, бичиг баримт боловсруулах чадвартай
- Цаг баримталдаг, түргэн шаламгай, эерэг хандлага, харилцаатай байх
- MS оффис хэрэглээний программууд, видео, график дизайн эх бэлтгэлийн програм ашиглаж чаддаг
- Бүртгэл, дүн шинжилгээ хийх, тооцоолох, тайлагнах ур чадвартай
- Компьютер, програм хангамж, техник хангамж, сүлжээ болон тоног төхөөрөмжийн ажиллагааны талаар мэдлэгтэй
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй