Худалдан авалтын ажилтан (дотоод)

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Стандартад нийцсэн чанартай түүхий эд, туслах материал, сэлбэг хэрэгсэл, бараа бүтээгдэхүүний судалгаа хийж, худалдан авалтын тооцоолол гарган, түүний дагуу дотоодын болон бусад боломжит нийлүүлэгчдээс худалдан авалт хийх, компанийн үйл ажиллагааг тасралтгүй хангах.

Тавигдах шаардлага:  

  • ОУ-ын худалдаа, эдийн засаг, нийлүүлэлтийн сүлжээ, инженер техник, тээврийн эсвэл бизнесийн удирдлага чиглэлээр Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй,
  • Зах зээлийн тооцоо судалгаа хийж, дүн шинжилгээ, тайлан гаргах чадвартай,
  • Комьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай,
  • Хятад хэлний ахисан, Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй,
  • Хамтран ажиллах, харилцах ур чадвартай байх
Худалдан авалтын мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн хэрэгцээнд зориулан чанарын шаардлага хангасан бараа, үйлчилгээг худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах.

Тавигдах шаардлага:  

  • Бизнесийн удирдлага, Санхүү, Эдийн засаг, Худалдааны чиглэлээр төгссөн
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Мэдээлэл цуглуулах, судалгаа хийх, дүн шинжилгээ хийх чадвартай
  • Баримт бичиг боловсруулах, гэрээ хэлэлцээр хийх чадвартай
  • Инженер техникийн чиглэлээр ажилласан туршлагатай
  • ERP програм дээр ажилладаг бол давуу тал болно
Санхүүгийн шинжээч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Санхүүгийн тайлан бэлтгэх, төсөв гүйцэтгэлийн харьцуулалт шинжилгээ хийх.

Тавигдах шаардлага:  

  • Санхүүгийн удирдлага, эдийн засагч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй
  • Оффис програм хангамжийг сайн эзэмшсэн
  • Англи хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай
  • Багаар урт хугацаанд тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй
Санхүүгийн шинжээч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн санхүүгийн үйл ажиллагааг үр ашигтай зохион байгуулах, бизнес болон хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалттай холбоотой шаардлагатай мэдээллийг бэлтгэх, шинжилгээ судалгаа хийх, ирээдүйн төлөв байдлыг таамаглах, төсөв болон санал дүгнэлт боловсруулах, удирдлагын багт танилцуулах, гүйцэтгэлд хяналт тавих

Тавигдах шаардлага:  

  • Санхүүгийн удирдлага чиглэлээр төгссөн
  • Бизнесийн болон санхүүгийн судалгаа, шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулах, дүгнэлт гаргах чадвартай
  • Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй
  • Танилцуулга бэлтгэх, илтгэн танилцуулах чадвартай
  • Мэргэжлийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
Худалдан авалтын ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн үйл ажиллагаанд шаардлагатай бараа,  бүтээгдэхүүн,  үйлчилгээг дотоод болон гадаадын зах зээлээс тогтоосон хугацаанд,  өрсөлдөхүйц үнээр,  шаардлагатай тоо хэмжээгээр, зохих үүсвэр нөхцөлийн дагуу худалдан авах,  хэрэгцээг хангах.

Тавигдах шаардлага:  

  • Бизнесийн удирдлага, олон улсын худалдааны менежмент чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Худалдан авалтын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Хамтран ажиллах, харилцах ур чадвартай
  • Ажлын үйл ажиллагаатай холбоотой дүн шинжилгээ хийх, тайлагнах ур чадвартай
  • Хятад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно
Тооцооны нягтлан бодогч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн нягтлан бодох бүртгэлийг олон улсын бүртгэлийн стандарт болон холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд үнэн зөв явуулж, холбогдох тайлан балансыг цаг хугацаанд гаргах

Тавигдах шаардлага:  

  • Нягтлан бодох бүртгэлийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Албан бичиг, баримтыг боловсруулах, танилцуулах чадвартай
  • НББ-ийн пирамид болон MS Excel программыг эзэмшсэн
  • Суралцах, хөгжих тэмүүлэлтэй
Төслийн дата аналист

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Төсөлд хэрэгжиж буй Power BI, Power Apps программыг багуудын эрэлт хэрэгцээнд тохируулан хөгжүүлэх, нэвтрүүлэх, төслийн онцлох үйл ажиллагааг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, төслийн мэдээлэл, тайлангийн загвар маягтыг боловсруулах, хөгжүүлэх

Тавигдах шаардлага:  

  • Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш мэргэжлийн зэрэгтэй
  • Баримт бичиг боловсруулах тайлан танилцуулгын загвар боловсруулах чадвартай
  • MS office болон компьютерын хэрэглээний бусад програмууд дээр ажиллах чадвартай
  • Power Bi, Power Apps дээр ажилладаг эсвэл бие даан суралцдаг
  • Багаар ажиллах чадвартай, хурдтай, ачаалал даах чадвартай 
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Ажлын зохион байгуулалт, хувийн сахилга баттай
Эрсдэлийн удирдлагын менежер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн эзэмшлийн үндсэн хөрөнгө, барилга, байгууламж, түүнд харъяалагдах газруудын аюулгүй байдлыг хангаж ажиллах, байгууллагад учирч болох эрсдэлийг тодорхойлох, түүнээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийн удирдлагын бодлогыг хэрэгжүүлж, хяналт тавин ажиллана.

Тавигдах шаардлага:  

  • Бизнесийн удирдлага, нягтлан бодох бүртгэл, эрсдэлийн менежмент, санхүүгийн менежментийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй 
  • 2-с дээш жил эрсдэлийн менежрээр ажилласан ажлын туршлагатай 
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй 
  • Мэргэжлийн ёс зүйг баримталдаг, өндөр сахилга баттай, хариуцлагатай
  • Бусдын нөлөөнд автдаггүй, тууштай, үнэнч шударга  
  • Богино хугацаанд оновчтой шийдвэр гаргах чадвартай
Нягтлан бодогч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

СТОУС, татварын хууль тогтоомжийн дагуу бүртгэл хөтлөх Дээрх зорилгуудыг биелүүлэх явцад хүлээн авсан мэдээлэл, баримтанд мэргэжлийн сууринаас хандаж, бодит байдлыг магадлан шалган, холбогдох хяналтыг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх, зохих арга хэмжээг авах

Тавигдах шаардлага:  

  • Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй
  • Мэргэжлээрээ 1-2 жил ажилласан туршлагатай АССА горилогч бол давуу тал болно
  • Эерэг хандлагатай, хурдтай
  • Ажлаа бие даан зохион байгуулах, гүйцэтгэх чадвартай
Нярав

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

  • Агуулахын өдөр тутмын жигд ажиллагааг хангаж ажиллах;
  • Бараа бүтээгдэхүүн хүлээн авах, хадгалах, бүрэн бүтэн байдлыг хариуцах, түгээлтэд гаргах;
  • Тайлан гаргах;

Тавигдах шаардлага:  

  • Нягтлан бодох бүртгэл, Эдийн засаг, Санхүү чиглэлээр их, дээд сургууль төгссөн
  • Компьютерийн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай
  • Ээлжинд ажиллах боломжтой