Дотоод аудитор

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Группийн удирдлагын манлайлал, бодлогын баримт бичиг, дүрэм журмууд нь дээд удирдлагаас өгсөн чиглэлтэй нийцэж байгаа эсэх, үйл ажиллагаа эрсдэл багатай үр дүнтэй хэрэгжиж байгаа эсэхийг үнэлж, дүгнэлт өгөх замаар үйл ажиллагааны дотоод эрсдэлийг зөвшөөрөгдөх түвшинд бага байлгах

Тавигдах шаардлага: 

  • Бизнес удирдлага, Санхүү, Бүртгэлийн чиглэлээр төгссөн
  • Санхүүгийн болон санхүүгийн бус үр ашгийн тооцоолол хийх чадвартай
  • Өгөгдөлд үндэслэж дүн шинжилгээ хийх чадвартай
  • SQL, R-script, Python зэрэг програмуудыг эзэмшсэн бол давуу тал болно
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
  • Аудитын чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно
Захиалгын мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:

Компанийн бодлого, журамд нийцүүлэн шаардлагатай бараа, үйлчилгээний худалдан авалтыг зах зээлийн өрсөлдөхүйц үнээр, тогтоосон хугацаанд, заасан тоо хэмжээгээр, зохих эх үүсвэр, нөхцөлийн дагуу гүйцэтгэх, зохион байгуулах

Тавигдах шаардлага:

  • Санхүү менежмент, Нягтлан бодох эсвэл Худалдааны менежмент мэргэжлийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Тайлан нэгтгэх судалгаа шинжилгээ хийх чадвартай
  • Багаар ажиллах чадвартай
  • Гааль, тээврийн мэдлэгтэй
Клирингийн мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:

Банк хоорондын гүйлгээний хяналт хариуцан ажиллах

Тавигдах шаардлага:

  • Нягтлан бодох бүртгэл, банк санхүүгийн мэргэжилтэй
  • Банк хоорондын гүйлгээний хяналтыг 3-аас дээш жил хариуцаж ажилласан туршлагатай
Зээлийн мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:

Харилцагчаас ирүүлсэн зээлийн хүсэлтийг хүлээн авах, зөвлөгөө өгөх; Зээлийн явцын хяналтыг хийж, зээл бүрийг цаг хугацаанд нь төлүүлэхийг зорьж ажиллах; Зээл хүсэгчийн үйл ажиллагаа, барьцаа хөрөнгө, эрсдэлийг үнэлэн зээл олгох эсэх шийдвэр гаруулах;

Тавигдах шаардлага:

  • Банк, санхүү, эдийн засгийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Зээлийн бүтээгдэхүүний талаар мэдлэгтэй
  • Судалгаа шинжилгээ хийх, дүгнэлт өгөх чадвартай
  • Илтгэх, харилцах, ярианы ур чадвартай
  • Банкинд зээлийн эдийн засагчаар ажиллаж байсан бол давуу тал болно
Касс/нярав

Ажлын байрны зорилго/ үүрэг:

Хоол үйлдвэрлэлд шаардлагатай материалаар тасралтгүй хангах үйл ажиллагааг явуулах, үндсэн болон эргэлтийн хөрөнгийн өмчийн хадгалалт, хамгаалалт, эмх цэгц, бүрэн бүтэн байдлыг хариуцан, анхан шатны санхүүгийн бүртгэл хөтлөх, тайлан тооцоо хийх

Тавигдах шаардлага:

  • Санхүү, нягтлан бодох, эдийн засагч мэргэжлээр их дээд сулгууль төгссөн
  • Нярав, касс, нягтлангийн сургалтанд хамрагдсан
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
Зээлийн эрсдэлийн шинжээч

Ажлын байрны зорилго/ үүрэг:

Бизнесийн зээлдэгчийн эрсдэлийг үнэлэх, зээлийн хувийн хэрэгт тавигдах стандартыг тогтоох, хэрэгжилтийг хангах.

Тавигдах шаардлага:

  • Удирдан зохион байгуулах, төлөвлөх, багаар ажиллах, асуудлыг шийдвэрлэх, ажлын ачаалал даах чадвартай
  • Санхүүгийн шинжилгээ хийх, дүгнэлт гаргах, илтгэх, төлөвлөх, тайлагнах чадвартай
  • Чиг үүргийнхээ үйл ажиллагааг дэмжих шинэ технологи, програм системүүдийн ажиллагаа, боломжийг судалж, хэрэглээнд нэвтрүүлэх сонирхолтой
  • Бизнесийн зээлийн эрсдэлийн шинжээчээр ажиллаж байсан туршлагатай
  • Зээлийн үйл ажиллагааны стандарт боловсруулж, хэрэгжүүлж байсан туршлагатай
Санхүүгийн шинжээч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн санхүүгийн үйл ажиллагааг үр ашигтай, оновчтой удирдан зохион байгуулах, төлөвлөх, чиглүүлэх, хянах, эрсдэлийг бууруулж, ашгийг нэмэгдүүлэх, санхүүгийн шийдвэр гаргахад удирдлагыг санхүүгийн мэдээллээр хангах
Компанийн хэрэгжүүлж буй төслүүдийн санхүүгийн үр ашигтай байдлыг хангах, удирдан зохион байгуулж, төслийн санхүүтэй холбоотой ажлыг удирдан зохион байгуулж, төлөвлөх, хянах, чиглүүлэх, хянах, санал боловсруулж шийдвэрлүүлэх
Төслийн эрсдэлийг тодорхойлох, эрсдэлийн удирдлагын төлөвлөгөөг боловсруулах, төслүүдийн эдийн засгийн тооцоонд хяналт тавих, санхүүгийн гүйцэтгэлийг хянах

Тавигдах шаардлага:  

  • Санхүүгийн удирдлага, Эдийн засагч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Санхүүгийн удирдлагын чиглэлээр ажиллаж байсан ажлын туршлагатай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Хувийн зохион байгуулалттай, эерэг хандлагатай
Гадаад худалдан авалт хариуцсан ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Импортолж буй бараа бүтээгдэхүүний захиалга боловсруулах, нөөц хянах, тасралтгүй байдлыг хангах
Барааны захиалгыг борлуулалтын төлөвлөгөөний дагуу нэр төрлийн түвшинд оновчтой хийх, тээвэрлэлтийг зохион байгуулах
Барааны татан авалт, чанарын асуудал, хадгалалтын явцад онцгой анхаарч хяналт тавих

Тавигдах шаардлага:  

  • Эдийн засаг, бизнесийн удирдлага, гадаад худалдаа, санхүүгийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Орос хэлний мэдлэгтэй бол давуу тал болно
  • Багаар хамтарч ажиллах, харилцах чадвартай
  • Бичиг баримт боловсруулах чадвартай
  • Тооцоолох, тайлагнах, судалгаа, дүн шинжилгээ хийх өндөр чадвартай
  • MS Excel программын ахисан түвшний мэдлэгтэй
  • Нягт нямбай, шулуун шударга, ажлын ачаалал даах чадвартай
Төлөвлөлтийн шинжээч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн эрхэм зорилгод хүрэхийн төлөө борлуулалтын болон шинэ бүтээгдэхүүний төлөвлөлтийг үнэн зөв, нарийвчлалтай гаргах, бэлэн бүтээгдэхүүний тасалдлыг арилгах үйл ажиллагааг улам сайжруулах, борлуулалтын тайлан мэдээг алдаагүй үнэн зөв гаргах, борлуулалтын програмын найдвартай ажиллагааг тогтмол хангах.

Тавигдах шаардлага:  

  • Эдийн засаг, Статистик, Математик загварчлал, Санхүүгийн удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Судалгаа шинжилгээ хийх, боловсруулах, дүгнэлт гаргах чадвартай
  • Хэрэглээний програм дээр ажиллах чадвартай /онцгойлон MS Excel/
  • Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Багаар ажиллах чадвартай
  • Power BI мэдлэгтэй бол давуу тал болно
Худалдан авалтын гэрээний ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн “Худалдан авах ажиллагааны журам”, “Худалдан авалтын гэрээний удирдлагын үйл ажиллагааны журам”-ын болон ЭЗА-аас гаргасан гэрээний загваруудын дагуу бараа материал нийлүүлэгч, ажил үйлчилгээ гүйцэтгэгч, хүн хүч нийлүүлэгч компаниудтай гэрээ байгуулах ажлыг хийж гүйцэтгэн, гэрээний хэрэгжилтийг чанарын баталгаат хугацаа дуустал хангуулан компанийн аливаа алба болон төслийн үйл ажиллагааг тасралтгүй явагдахад дэмжлэг үзүүлэн ажиллах.

Тавигдах шаардлага: 

  • Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Гэрээ болон баримт бичгийг хууль эрх зүйн хүрээнд судалж монгол англи хэл дээр боловсруулах чадвартай
  • Баримт бичиг боловсруулах, аливаа ажлыг төлөвлөх ба үнэлэлт дүгнэлт хийх чадвартай байх
  • Хурдан суралцдаг
  • Зохион байгуулах, нууцыг чанд хадгалах, ёс зүйтэй
  • Хувийн зохион байгуулалт сайтай, хамтран ажиллах, харилцах ур чадвартай, эерэг хандлагатай
Нягтлан бодогч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн нягтлан бодох бүртгэлийг СТОУС, татварын хууль тогтоомж, компанийн болон группийн бодлогын хүрээнд удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, чиглэлийн дагуу гүйцэтгэх.

Тавигдах шаардлага: 

  • Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Хамтран ажиллах, харилцах ур чадвартай
Нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Хариуцсан компанийн нягтлан бодох бүртгэлийг нягтлан бодох бүртгэлийн стандарт болон холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд үнэн зөв хөтлөн явуулж холбогдох санхүүгийн тайланг цаг хугацаанд нь гаргах, СТОУС-ын шинэчлэл, өөрчлөлтийг тогтмол судалж, НББ-ийн бодлогын бичиг баримтыг бэлтгэх, орчуулах, шинэчлэх ажилд оролцох

Тавигдах шаардлага:  

  • Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн чиглэлээр Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Харилцааны өндөр ур чадвартай
  • Зохион байгуулах, багаар ажиллах чадвартай
  • Тасралтгүй суралцах эрмэлзэлтэй
  • Англи хэлний мэдлэг маш сайн бол давуу тал болно
Худалдан авалтын ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Импортолж буй бараа бүтээгдэхүүний захиалга боловсруулах, нөөц хянах, тасралтгүй байдлыг хангах, барааны захиалгыг борлуулалтын төлөвлөгөөний дагуу нэр төрлийн түвшинд оновчтой хийх, тээвэрлэлтийг зохион байгуулах, барааны татан авалт, чанарын асуудал, хадгалалтын явцад онцгой анхаарч хяналт тавих

Тавигдах шаардлага:  

  • Эдийн засаг, бизнесийн удирдлага, гадаад худалдаа, санхүүгийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Орос хэлний мэдлэгтэй бол давуу тал болно
  • Багаар хамтарч ажиллах, харилцах чадвартай
  • Бичиг баримт боловсруулах чадвартай
  • Тооцоолох, тайлагнах, судалгаа, дүн шинжилгээ хийх өндөр чадвартай
  • MS Excel программын ахисан түвшний мэдлэгтэй
  • Нягт нямбай, шулуун шударга, ажлын ачаалал даах чадвартай
Нягтлан бодогч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Байгууллагын нягтлан бодох бүртгэлийг бүртгэлийн стандартын хүрээнд, тайлант хугацааны ажлыг тухай бүрт нь бүртгэн, холбогдох тайланг хуулийн тогтоосон хугацаанд үнэн зөв гаргаж тайлагнах үүрэгтэй.

Тавигдах шаардлага:  

  • Нягтлан бодогчийн Бакалавр болон түүнээс дээш мэргэжлийн зэрэгтэй
  • Мэргэшсэн Нягтлан бодогч буюу CPA (Certified Public Accountant)-тэй бол давуу талтай
  • Мэргэжлээрээ 1 жилээс дээш ажлын туршлагатай болон бүртгэлийн аль ч хэсэгт (орлого, зардал, хөрөнгө оруулалт г.м) ажиллаж байсан туршлагатай
  • Математик буюу тооцоолон бодох чадвартай
Сэлбэг хангамжийн менежер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компани, засвар үйлчилгээний нэгж болон бусад нэгжүүдийн үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулахад шаардагдах сэлбэг, эд анги, бараа материал, үйлчилгээг захиалсан хугацаа, чанар, төсвийн дагуу олж нийлүүлэн, зохистой хугацаанд нь хүргэх, хөдөлмөрийн аюулгүй байдал тогтвортой ажиллагааг хангах

Тавигдах шаардлага:  

  • Худалдаа, тээврийн удирдлагын мэргэжилтэй
  • Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай
  • Худалдан авах болон хангамжийн үйл ажиллагааны сургалтанд хамрагдаж сертификат авсан
  • Машин, тоног төхөөрөмж болон багаж хэрэгслийн ерөнхий үзүүлэлт, загвар, хэрэглээ, засвар болон үйлчилгээний талаар өндөр мэдлэгтэй
  • Бусадтай ярилцах болон харилцах ур чадвартай, хамтран ажиллагсад болон хамт олонтойгоо үр ашигтай харилцааг дэмжиж ажиллах чадвартай
  • Зөрчилдөөнийг зүй зохистой шийдвэрлэж чаддаг
  • Компанийн стратеги зорилтуудтай уялдуулан нэн тэргүүний асуудлуудыг тодорхойлж чаддаг байх
  • Үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх, шаардлагатай нөөцийг бүрдүүлэх, үр дүнг хянах чадвартай
  • Ажлыг чанартай гүйцэтгэх, үйл ажиллагаанд суурилсан, үр дүн гаргахын төлөө ажилладаг байх
  • Зорилгодоо хүрэхийн тулд уян хатан байж, ажиллах арга барилаа өөрчилж чаддаг байх, өөрчлөлт, шинэ мэдээлэлд нээлттэй байж, хурдан зохицдог байх.
Борлуулалтын нягтлан бодогч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн борлуулалтын өдөр тутмын ажил, гүйлгээг НББОУС, холбогдох хууль дүрэм журам, компанийн НББ-ийн бодлогын баримт бичгийн хүрээнд үнэн зөв хөтлөн явуулах

Тавигдах шаардлага:  

  • НББ-ийн чиглэлээр бакалавр болон түүнээс зэрэгтэй
  • НББ болон Оффисийн программ дээр ажиллах чадвартай,
  • Дүн шинжилгээ хийж дүгнэлт хийх чадвартай,
  • Багаар ажиллах, шаардлага тавьж чаддаг байх
Агуулахын нярав

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Агуулахын бараа материалын орлого, зарлагыг хариуцан гүйцэтгэх

Тавигдах шаардлага:  

  • Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Худалдаа, няравын чиглэлийн ажлын туршлагатай
  • Компьютерийн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай
  • Тайлан тооцоо хийх чадвартай
  • Эм найруулагч, эм зүйч мэргэжилтэй бол давуу тал болно
  • Харилцааны ур чадвар сайтай
  • Бичиг баримт боловсруулах чадвартай
Нягтлан бодогч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Хариуцсан компанийн нягтлан бодох бүртгэлийг нягтлан бодох бүртгэлийн стандарт болон холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд үнэн зөв хөтлөн явуулж холбогдох санхүүгийн тайланг цаг хугацаанд нь гаргах. СТОУС-ын шинэчлэл, өөрчлөлтийг тогтмол судалж НББ-д хэрэгжүүлэх. 

Тавигдах шаардлага: 

  • Нягтлан бодох бүртгэлийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Хурдтай
  • Ачаалал даах чадвартай
  • Багаар ажиллах чадвартай
Дотоод аудитор

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Эрсдэлд суурилсан, бодитой, хараат бус баталгаажуулах болон зөвлөх үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлж, компанийн бизнесийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, хамгаалах

Тавигдах шаардлага: 

  • Санхүү, Нягтлан бодох бүртгэл, Мэдээллийн технологи, Эрсдэлийн удирдлагын аль нэг чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжлээрээ 5-с дээш жил ажилласан туршлагатай
  • Мэдээллийн технологийн аудитороор ажиллаж байсан бол давуу тал болно
  • Дотоод аудиторын мэргэжлийн ур дүйтэй, ёс зүйтэй, харилцааны чадвартай
Төлбөр тооцооны ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын ус, дулаан хангамжийн төлбөр тооцоо хийх

Тавигдах шаардлага:

  • Санхүү болон инженерийн чиглэлийн мэргэжилтэй
  • Санхүүгийн төлбөр тооцоо хийх чадвартай
  • Энэ чиглэлээр өмнө нь ажиллаж байсан бол давуу тал болно.