Дата инженер

Ажлын байрны зорилго/үүрэг:

Өгөгдлийн сангийн мэдээллийг анализ хийхэд тохиромжтой хэлбэрт оруулах үүрэгтэй.

Тавигдах шаардлага:

  • Програм хангамж, дата судалгааны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Том хэмжээний өгөгдлийн сан дээр ажиллах ахисан түвшний SQL-ийн мэдлэг болон туршлагатай
  • Олон төрлийн өгөгдлийн сан дээр query бичих чадвартай
  • Их өгөгдлийн урсгал, архитектур, өгөгдлийн санг үүсгэх болон оновчтой байдлаар зохион байгуулж байсан туршлагатай
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай

 

Системийн мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/үүрэг:

Бизнес нэгжийн зүгээс тавьсан шаардлагыг шинжлэн дүгнэж, шийдэл боловсруулах, систем дээрх шаардлагатай өөрчлөлтийг зөвшөөрлийн дагуу гүйцэтгэнэ.

Тавигдах шаардлага:

  • Програм хангамж, мэдээллийн технологийн инженер мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Систем шинжилгээний хэрэгсэл болох UML, Microsoft Project дээр ажиллах чадвартай
  • Програмчлалын төслийн Agile, Rapid гэх мэт аргачлалуудаар ажиллах чадвартай
  • Англи хэлний мэдлэгтэй
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай
  • Бизнес, санхүүгийн мэргэжлийн зэрэгтэй бол давуу тал болно
Системийн администратор

Ажлын байрны зорилго/үүрэг:

Компанид ашиглагддаг програм хангамжуудын аппликейшн сервер болон сервисүүдийн хэвийн тасралтгүй ажиллах шаардлагын дагуу ажиллагаанд тогтмол хяналт тавих, бүтээмжид нөлөөлөх хэмжээний сайжруулалт болон аюулгүй байдлын урьдчилсан сэргийлэх арга хэмжээг тогтмол хэрэгжүүлэн ажиллана

Тавигдах шаардлага:

  • Програм хангамж, мэдээллийн технологийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Windows, Linux үйлдлийн системүүдтэй ажиллах чадвартай
  • Англи хэлний мэдлэгтэй
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай
  • Linux, Windows, Virtual, Enterprise серверийн сургалтанд хамрагдсан сертификаттай бол давуу тал болно

 

Солюшн архитектор

Ажлын байрны зорилго/үүрэг:

Бүтээгдэхүүн, үйлчилгээ эцсийн хэрэглэгч дээр очиход бизнесийн зорилгод нийцэхүйц бүтээгдэхүүн болон хөгжүүлэгдэхэд шаардагдах системийн ерөнхий процесс, логик, дэс дараалал, шийдлийг гаргаж хөгжүүлэх төлөвлөгөөг төлөвлөх, тодорхойлох.

Тавигдах шаардлага:

  • Програм хангамж, мэдээллийн технологийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Програм хангамжийн чиглэлээр 5-с дээш жил ажилласан туршлагатай
  • Програмчлалын хэлний мэдлэгтэй байх, програмын зохих түвшинд хөгжүүлэлт хийх чадвартай
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй

 

Мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/үүрэг:

Компанийн үйл ажиллагаанд ашиглагдаж буй мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хяналт тавих

Компанийн мэдээллийн аюулгүй байдлыг (МАБ) үнэлэх, үүсч болох эрсдэлийг багасгах

МАБ-ын бодлого, зохицуулалтын асуудлаар холбогдох судалгааг хийх, холбогдох журмыг боловсруулах

МАБ-ын тоног төхөөрөмжийн найдвартай, зөв ажиллагааг хангах, сайжруулах

Кибер халдлагыг зогсоох, хяналтын лог дээр шинжилгээ хийж урьдчилан сэргийлэх зөвлөмж гаргах

Тавигдах шаардлага:

  • Мэдээллийн технологи, Компьютерийн програм хангамж, Систем хамгааллын чиглэлээр их, дээд сургууль төгссөн
  • Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан туршлагатай
  • Програмчлалын хэлний мэдлэгтэй
  • Халдлагаас хамгаалах системүүдийн ажиллагааны талаар ерөнхий ойлголттой
  • Системийн эмзэг байдлыг шинжлэх, дүгнэх ур чадвартай
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Багаар ажиллах чадвартай
  • Зөв хандлагатай, бүтээлч сэтгэлгээтэй

 

Сүлжээ төлөвлөлт, ашиглалтын инженер

Ажлын байрны зорилго/үүрэг:

  • Оптик дамжуулах сүлжээний өргөтгөл, суурилуулалтын төлөвлөгөөг гарган стандартын дагуу богино хугацаанд хийх
  • Шинэ гарч байгаа технологиудыг судлах, суурилуулах, ашиглах
  • Оптик сүлжээний бүртгэлийг хийх, хянах бусад холбоотой нэгжид дэмжлэг үзүүлэх Хамрах хүрээний мэдээллийг бүртгэх

Тавигдах шаардлага:

  • Мэдээллийн технологи, харилцаа холбоо чиглэлээр төгссөн
  • Төлөвлөлт болон судалгаа хийж, дүгнэлт гаргах чадвартай
  • Бичиг баримт боловсруулах чадвартай
  • MS office програмууд дээр ажиллах чадвартай
  • Англи хэлний дундаас дээш түвшний чадвартай
  • Шилэн кабелийн онолын болон практик мэдлэгтэй бол давуу тал болно

 

Гэрээт оператор

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Салбараар үйлчлүүлж байгаа хэрэглэгчдийг үйлчилгээний стандартын дагуу, үнэн зөв мэдээллээр хангах замаар хэрэглэгчийн сэтгэл ханамжийг өндөр түвшинд байлгах, борлуулалт хийх

Тавигдах шаардлага:  

  • Дээд боловсролтой, компьютер, мэдээллийн технологи чиглэлээр төгссөн бол сайн
  • Компьютерийн хэрэглээний программууд болох MS-Office дээр хэрэглээний түвшинд ажиллах чадвартай
  • Харилцааны ур чадвартай
  • Англи хэлний анхан шатны мэдлэгтэй
  • Ятган борлуулах чадвартай
  • Санхүүгийн тайлан тооцоо хийх чадвартай
Програм хөгжүүлэлтийн инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн дотоод хэрэгцээнд зориулсан програм хангамжуудыг боловсруулах болон зах зээлд нэвтэрч буй урамшууллуудын хөгжүүлэлтийг хийх

Тавигдах шаардлага:  

  • Мэдээллийн технологи, програм хангамж чиглэлээр төгссөн
  • C, C++, Java, Python, Net, C#, гэх мэт програмчлалын хэлний аль нэг дээр ажиллах чадвартай
  • Датабэйс (Oracle, PostgreSQL, MySQL) stored procedure бичих чадвартай
  • NoSQL датабэйс (MongoDB, Cassandra, CouchBase)-ийн талаар онолын мэдлэгтэй
  • Веб програмчлалын мэдлэгтэй
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
Веб хөгжүүлэгч

Ажлын байрны зорилго/үүрэг:

Компанийн үйл ажиллагаанд зориулсан веб болон програм хангамжуудыг боловсруулах, хөгжүүлэлт хийх

Тавигдах шаардлага:

  • Мэдээллийн технологи, Мэдээллийн систем, Програм хангамж мэргэжлээр төгссөн
  • MySQL/MSSQL өгөгдлийн сан дээр ажиллах чадвартай
  • Веб програмчлалын хэлний зохих мэдлэгтэй /Javascript, PHP, ASP.NET, Ruby on Rails гэх мэт/
  • HMTL, CSS-ийн талаар мэдлэгтэй
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
  • Angular JS-ийн туршлагатай бол давуу тал болно
IPTV систем хөгжүүлэгч

Ажлын байрны зорилго/үүрэг:

IPTV системтэй холбоотой ТВ апп болон бусад системүүдийг төлөвлөсөн хугацааны дагуу түргэн шуурхай чанартай хийж гүйцэтгэх.

Тавигдах шаардлага:

  • Мэдээллийн технологи, Систем, Програм хангамжийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
  • Oracle өгөгдлийн сан дээр ажиллах чадвартай, Query, Stored procedure бичих чадвартай
  • Програмчлалын хэлний ахисан түвшний мэдлэгтэй /Java, Javascript, Php, Svg, CSS гэх мэт/
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Web болон Mobile систем хөгжүүлж байсан туршлагатай бол давуу тал болно

 

Дата аналист

Ажлын байрны зорилго / үүрэг:

Дата мэдээлэлд анализ хийж дүгнэлт гарган, бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулах бодлого, стратегийг тодорхойлох, төлөвлөх

Тавигдах шаардлага:

  • Эдийн засаг, статистик, математик загварчлал, санхүүгийн удирдлагын чиглэлээр төгссөн
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Судалгаа шинжилгээ хийх, боловсруулах, дүгнэлт гаргах чадвартай
  • Өгөгдлийн сан дээр ажиллах чадвартай
  • Програмчлалын R, Phython хэлийг мэддэг бол давуу тал болно
Радио сүлжээний инженер

Ажлын байрны зорилго/үүрэг:

Үүрэн холбооны радио сүлжээний ашиглалт үйлчилгээг хэвийн найдвартай хангах, сүлжээн дээр анализ хийж зөв оновчтой шийдэл гаргах, сүлжээний өргөтгөл шинэчлэл төлөвлөлтийн ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэн ажиллах

Тавигдах шаардлага:

  • Утасгүй холбоо, Цахилгаан холбоо, Электроникийн инженер чиглэлээр төгссөн
  • Радио сүлжээний тооцоо судалгаа оновчлол хийх чадвартай
  • IP сүлжээн дээр ажиллах чадвартай
  • Хэрэглээний програм дээр ажиллах чадвартай
  • Үүрэн холбооны онолын мэдлэгтэй
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
GPON инженер

Ажлын байрны зорилго/үүрэг:

  • Сүлжээний өргөтгөл, суурилуулалтын төлөвлөгөөг гарган стандартын дагуу богино хугацаанд хийх
  • Шинэ гарч байгаа технологиудыг судлах, суурилуулах, ашиглах. GPON-н хэвийн найдвартай үйл ажиллагааг хангах

Тавигдах шаардлага:

  • Мэдээлэл технологи, холбооны чиглэлээр төгссөн
  • TCP/IP протоколын талаар онолын мэдлэгтэй
  • LAN/WAN сүлжээний технологиудын онолын мэдлэгтэй
  • Утасгүй сүлжээний технологийн талаар онолын мэдлэгтэй
  • Сүлжээний бүтэц зохион байгуулалтад дүн шинжилгээ хийх чадвартай
  • Router, switch, firewall -той ажиллах чадвартай
  • Оптик сүлжээний онолын мэдлэгтэй
  • Windows server, Linux, Unix үйлдлийн системийг эзэмшсэн
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
ERP програмист

Ажлын байрны зорилго/үүрэг:

Компанийн дотоод хэрэгцээнд зориулан Veritech ERP платформын хөгжүүлэлт хийх.

Тавигдах шаардлага:

  • Мэдээллийн системийн менежмент, Мэдээллийн технологи, Систем, Програм хангамжийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
  • Аудио видео технологи, интернэт, систем хөгжүүлэлтийн талаар мэдлэгтэй
  • JavaScript, HTML-ийн талаар мэдлэгтэй
  • SQL query бичих чадвартай
  • Oracle өгөгдлийн сантай ажиллах чадвартай
Мэдээллийн технологийн инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн үйл ажиллагаанд ашиглагдаж буй компьютер, тоног төхөөрөмж, сүлжээний тасралтгүй үйл ажиллагааг хангах

Тавигдах шаардлага:  

  • Мэдээлэл технологийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Сүлжээний тохиргоо хийх чадвартай
  • Хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
  • Багаар ажиллах чадвартай
Програм хөгжүүлэгч (веб, гар утас)

Ажлын байрны зорилго/ үүрэг:

Компанид зориулсан веб болон гар утасны програмын хөгжүүлэлтийг шаардлагын дагуу хийх.

Тавигдах шаардлага:

  • Програм хангамжийн инженер мэргэжлээр их дээд сургууль төгссөн
  • Java ,CSS ,SQL/MySQL ,Android/IOS програмчлалын хэлний мэдлэгтэй
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
Програм хөгжүүлэгч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанид зориулсан дотоод автоматжуулалт болон бусад програмын хөгжүүлэлтийг шаардлагын дагуу хийх, програмын хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах.

Тавигдах шаардлага:  

  • Програм хангамжийн инженер мэргэжлээр төгссөн
  • Програмчлалын хэлний мэдлэгтэй (С#, MSSQL)
  • Програмчлалын бусад хэлүүдийг мэддэг бол давуу тал болно (Java, CSS, SQL/MySQL, Android/IOS програмчлал)
  • Англи хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй
Мэдээлэл зохицуулалтын албаны мэргэжилтэн (камер, дохиолол, радио долгион)

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн радио холбоо, дохиолол, мэдээллийн системийн техник хэрэгслийн хэвийн ажиллагааг хангах.

Тавигдах шаардлага:  

  • Мэдээллийн технологи/радио хобооны инженер мэргэжлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжлээрээ 2-оос дээш жил баг удирдан ажиллаж байсан бол давуу тал болно
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
Хөрвүүлэлтийн мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Кино контентыг серверт хөрвүүлэн оруулж, цацагдах хуваарийн дагуу эфирийн програмд өрөх.

Тавигдах шаардлага:  

  • Мэдээллийн технологийн чиглэлээр төгссөн
  • Эфирийн програмын ашиглалтын талаар мэдлэгтэй
  • Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй
Датабэйс администратор

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компаний хэмжээнд ашиглагдаж буй бүх төрлийн өгөгдлийн сангуудын хэвийн найдвартай ажиллагааг хангах

Тавигдах шаардлага:  

  • Мэдээллийн технологи, мэдээллийн сүлжээ, холбооны инженер чиглэлээр төгссөн
  • Oracle Database, MySQL, PostgreSQL зэрэг RDBMS болон NoSQL өгөгдлийн сангийн мэдлэгтэй
  • Oracle Real Application Cluster, Oracle Data Guard технологийн мэдлэгтэй
  • Linux үйлдлийн системийн мэдлэгтэй
  • Сүлжээ, сервер вертуалчлал зэрэг дэд бүтцийн(infrastructure) технологийн ерөнхий мэдлэгтэй
  • Shell script, perl, python зэрэг хэлийг ашиглан процесс автоматжуулалт хийх чадвартай
  • Критикал сэтгэлгээ болон шийдвэр гаргах чадвартай
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй