Маркетингийн менежер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн хөгжүүлж буй системийн талаарх мэдлэг, мэдээллийг зах зээл, харилцагч, нийлүүлэгчдэд танилцуулах, борлуулалтыг өсгөж, зах зээлд эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх, төлөвлөгөөний биелэлтэнд дэмжлэг үзүүлэх, идэвхжүүлэлтийн төлөвлөлт хийж гүйцэтгэлд хяналт тавих

Тавигдах шаардлага: 

  • Сар бүрийн маркетингийн төлөвлөгөө, идэвхжүүлэлтийн тушаал гарган батлуулах;
  • Вэб сайт, сошиал медиа болон бусад медиа сувгийн төлөвлөгөөг гаргах, сувгуудаар цацуулах, тайлан гаргах;
  • Тохижилт болон сурталчилгааны тараах материалыг хариуцах, хянаж ажиллах;
  • Компанийн зах зээлд эзлэх байр, хувь хэмжээг нэмэгдүүлэх, боломжит нийлүүлэгч болон худалдан авагчдыг татах арга замыг эрэлхийлэх;
  • Тогтмол хийгдэх бусад ажлууд
Маркетингийн, Пи-Ар менежер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Брэндийн сурталчилгааг сошиал медиа болон дижитал маркетингийн сувгаар хэрэгжүүлэх, шинэ сувгийг судлах, хөгжүүлэх

Тавигдах шаардлага: 

  • Бизнесийн удирдлага, маркетинг, олон нийтийн харилцаа, сэтгүүл зүйн чиглэлээр төгссөн
  • Копирайтинг хийх, хянах чадвартай
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
  • Сошиал медиа платформуудын мэдлэгтэй /Twitter, Facebook гэх мэт/
  • Илтгэх болон олон нийттэй харилцах чадвартай
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
Ээлжийн оператор

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Лавлах төвөөр хандсан хэрэглэгчдэд үйлчилгээний стандартын дагуу, үнэн зөв мэдээлэл хүргэх, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг өндөр түвшинд байлгах

Тавигдах шаардлага: 

  • Дээд боловсролтой
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг анхан болон түүнээс дээш түвшинд ашиглах чадвартай
  • Англи хэлний анхан шатны мэдлэгтэй
Шууд борлуулалтын мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн бодлого, стратегийн хүрээнд хариуцсан орон нутгийн зах зээлийн судалгааг үндэслэн борлуулалтын төлөвлөгөөг биелүүлэх, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг өндөр түвшинд байлгах

Тавигдах шаардлага:

  • Дээд боловсролтой
  • Тайлан мэдээлэл боловсруулах, дүн шинжилгээ хийх чадвартай
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
  • Ятган борлуулалт хийх чадвартай
  • Увс аймагт ажиллаж амьдрах боломжтой 
Борлуулалт, үйлчилгээний ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Хэрэглэгчдийн үйлчилгээнд болон сүлжээнд гарсан доголдлыг стандарт хугацаанд шийдвэрлэх, шинээр захиалга өгсөн хэрэглэгчдийн хүсэлтийн дагуу хугацаанд нь суурилуулалт холболтыг хийж гүйцэтгэх, хамрах хүрээнд хандалт хийн, ятган борлуулалт хийх, захиалга авах зэрэг үүргийг хүлээнэ

Тавигдах шаардлага: 

  • Их дээд сургууль төгссөн
  • Цахилгаан хэлхээний анхан шатны мэдлэг, ойлголттой
  • Интернэт сүлжээ, түүний холболтын талаар мэдлэгтэй
  • Сүлжээ холболт хийж байсан туршлагатай бол давуу тал болно
  • Ятган борлуулалт хийх, илтгэн таниулах ур чадвартай
  • Үйлчилгээний ажилтны дүр төрхийг бүрдүүлсэн
Маркетингийн ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн хөгжүүлж буй системийн талаарх мэдлэг, мэдээллийг зах зээл, харилцагч, нийлүүлэгчдэд танилцуулах, борлуулалтыг өсгөж, зах зээлд эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх, төлөвлөгөөний биелэлтэд дэмжлэг үзүүлэх, идэвхжүүлэлтийн төлөвлөлт хийж гүйцэтгэлд хяналт тавих

  • Сар бүрийн маркетингийн төлөвлөгөө, идэвхжүүлэлтийн тушаал гарган батлуулах;
  • Вэб сайт, сошиал медиа болон бусад медиа сувгийн төлөвлөгөөг гаргах, сувгуудаар цацуулах, тайлан гаргах;
  • Тохижолт болон сурталчилгааны талаарх материалыг хариуцах, хянаж ажиллах;
  • Компанийн зах зээлд эзлэх байр, хувь хэмжээг нэмэгдүүлэх, боломжит нийлүүлэгч болон худалдан авагчдыг татах арга замыг эрэлхийлэх;
  • Тогтмол хийгдэх бусад ажлууд
Худалдааны зөвлөх

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

  • Апп болон вебийн танилцуулга хийх
  • Борлуулалтын ур чадварыг сайжруулах
  • Сар бүрийн борлуулалтын төлөвлөгөөний биелэлтийг ханган ажиллах, борлуулалтыг тогтмол өсгөх
  • Борлуулалтыг нэмэгдүүлэх санал санаачлага гаргах, зах зээлийн талаар мэдээлэл цуглуулж удирдлагад танилцуулах, санал гаргах

Тавигдах шаардлага: 

  • Бакалавр зэрэгтэй
  • Борлуулалтын чиглэлээр бэлтгэгдсэн бол сайн
  • Борлуулагчийн ажлын туршлагатай
  • Харилцааны ур чадвартай
  • Ятган борлуулах, итгүүлэх ур чадвартай
  • Багаар хамтарч ажиллах чадвартай
  • Тооцоолох, тайлагнах чадвартай
CRM Оператор

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Лавлах төвөөр хандсан хэрэглэгчдэд үйлчилгээний стандартын дагуу, үнэн зөв мэдээлэл хүргэх, сургалт орох, засвар үйлчилгээг remote-оор үзүүлэх, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг өндөр түвшинд байлгах

Тавигдах шаардлага: 

  • Дээд боловсролтой
  • Өөрийгөө илэрхийлэх, харилцааны болон багаар ажиллах чадвартай
  • Хувийн зохион байгуулалт сайтай
  • Харилцааны ур чадвар сайн
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг дунд болон түүнээс дээш түвшинд ашиглах чадвартай
  • Компьютерийн програмуудыг цаашид хурдан суралцах чадвартай
  • Англи хэлний анхан шатны мэдлэгтэй
  • Өөриймсөг сэтгэлтэй, үнэнч шударга, ажилдаа хариуцлагатай ханддаг
Борлуулалтын ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн бүтээгдэхүүн үйлчилгээ, урамшууллын мэдээллийг хэрэглэгчдэд үнэн зөв хүргэж, ятган борлуулалт хийх, хэрэглэгчийн тоог нэмэгдүүлэх, үйлчилгээг стандартад нийцсэн хурдан шуурхай, найрсаг үзүүлснээр хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг өндөр байлгах

Тавигдах шаардлага: 

  • Бакалавр зэрэгтэй
  • Ажил үүрэгтэй холбогдох тайлан боловсруулах, судалгаа шинжилгээ хийх чадвартай
  • Ятган борлуулалт хийх чадвартай
  • Хувьдаа машинтай байх
  • Борлуулалтын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
Гэрээт худалдааны цэгийн аудитор

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Үнэ цэнэтэй харилцагчдын үзүүлэлтийг боловруулсан аргачлалын дагуу бие даасан хараат бус зарчмаар үнэлэх

Тавигдах шаардлага: 

  • Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Бизнес худалдааны чиглэлээр ажлын туршлагатай
  • Харилцааны өндөр ур чадвартай
  • Багаар хамтарч ажиллах чадвартай
  • Бичих ярих бичиг баримт боловсруулах чадвартай
  • Тооцоолох, тайлагнах чадвартай
  • Гар утастай ажиллаж сурсан байх
  • Хувьдаа машинтай байх
Борлуулалтын ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Харилцагчид компаний бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө өгөх, бүтээгдэхүүнээ борлуулах, худалдах гэрээ байгуулах, захиалга авах, борлуулалтыг идэвхижүүлэх, төлөвлөх, зардлыг тооцоолох, шинэ харилцагч татах

Тавигдах шаардлага: 

  • Дээд боловсролтой
  • Илтгэх, харилцах, ярианы ур чадвартай
  • Хариуцлагатай, нягт нямбай, хурдан суралцах чадвартай
  • Англи хэлний анхан шатны мэдлэгтэй
  • Борлуулалт, үйлчилгээний чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно
Харилцагчийн хамтын ажиллагааны ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Худалдааны зуучлалын гэрээ, хэлэлцээртэй холбоотой үйл ажиллагааг хариуцаж, нийлүүлэгч, харилцагч байгууллагуудтай хамтран ажиллах, үнийн санал гаргаж танилцуулан гэрээ байгуулах

Тавигдах шаардлага: 

  • Худалдаа, бизнесийн удирдлага чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Борлуулалтын ажлын туршлагатай
  • Харилцааны ур чадвартай, ятган борлуулах, илтгэх, бичиг баримт боловсруулах чадвартай
  • Цаг баримталдаг, түргэн шаламгай, эерэг хандлага, харилцаатай байх
  • Багаар хамтарч ажиллах чадвартай
Шийдэл хөгжүүлэлтийн мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Байгууллагад зориулсан шинэ шийдэл, бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх

Тавигдах шаардлага: 

  • Бизнесийн удирдлага, Эдийн засгийн чиглэлээр төгссөн
  • Шийдэл олох, шийдвэр гаргах чадвар сайтай
  • Бизнес анализ хийх, боловсруулах, дүгнэлт гаргах чадвартай
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Технологийн талаар сонирхон судалдаг бол давуу тал болно
Хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Хамтран ажиллагч байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой хэрэглэгчийн Journey mapping-ийг тодорхойлох, хэрэглэгчийн зан төлөвт тохирсон UI зурах, prototype-ийг гаргах, одоо байгаа бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулах, шийдлийн бүтээгдэхүүний танилцуулга, документийн загвар шинэчлэн ажиллах.

Тавигдах шаардлага: 

  • Бизнесийн удирдлага, Эдийн засгийн чиглэлээр төгссөн
  • Шийдэл олох, шийдвэр гаргах чадвар сайтай 
  • Бизнес анализ хийх, боловсруулах, дүгнэлт гаргах чадвартай
  • Зургийн програмууд дээр ажиллах чадвартай 
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Технологийн талаар сонирхон судалдаг бол давуу тал болно
ПиАр мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн болон брэндүүдийн нэр хүнд, имиджийг дэмжих ПиАр-ын батлагдсан стратеги төлөвлөгөөг гүйцэтгэх, холбогдох байгууллага, хамтран ажиллагч нартай харилцах

Тавигдах шаардлага: 

  • Бизнесийн удирдлага, Маркетинг, Олон нийтийн харилцаа, Сэтгүүл зүйн чиглэлээр төгссөн
  • Copywriting хийх, хянах чадвартай
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
  • Сошиал медиа платформуудын мэдлэгтэй /Twitter, Facebook гэх мэт/
  • Илтгэх болон олон нийттэй харилцах чадвартай
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
Мониторингийн ахлах мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн зорилго зорилтын хүрээнд хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээ, гомдол хариуцсан багийг өдөр тутмын удирдлагаар хангах, багийн үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэх

Тавигдах шаардлага: 

  • Мэдээллийн технологи, Бизнесийн удирдлагa мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
  • Англи хэлний ахисан болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй
  • Тайлан мэдээлэл боловсруулах, дүн шинжилгээ хийх чадвартай
  • Тооцоо судалгаа хийх, төсөв төлөвлөгөө гаргах чадвартай
  • Баг удирдаж байсан туршлагатай, удирдан зохион байгуулах чадвартай
Байгууллага хариуцсан ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Сэлэнгэ аймгийн байгууллагын борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд компанийг төлөөлж хэрэглэгчдэд үйлчилгээний стандартад нийцсэн, хурдан шуурхай, найрсаг үйлчилгээг үзүүлж, харилцагч байгууллагуудын сэтгэл ханамжийг өндөр түвшинд байлгах

Тавигдах шаардлага: 

  • Дээд боловсролтой
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг ашиглах чадвартай
  • Тайлан тооцоо гаргах, судалгаа шинжилгээ хийх чадвартай
  • Сэлэнгэ аймагт ажиллах боломжтой
Expat хэрэглэгч хариуцсан мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Юнител группийн Expat хэрэглэгчдэд бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээлэл өгөх, санал хүсэлтийг шийдвэрлэх, хэрэглэгчийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг төрөл бүрийн сувгаар үзүүлэх

Тавигдах шаардлага: 

  • Дээд боловсролтой
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Тайлан мэдээ боловсруулах, дүн шинжилгээ хийх чадвартай
  • Хэрэглээний програмууд дээр ахисан түвшинд ажиллах чадвартай
  • Хятад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно
Сэлбэгийн зөвлөх

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Сэлбэг хангамжийн нэгжийн сэлбэг, эд ангийн бүхий л хөдөлгөөн, үйл ажиллагааг хариуцна. Үүнд: шаардагдах сэлбэг, эд анги, туслах материалын хэрэгцээг тогтоох, сэлбэгийн агуулахын үлдэгдэл, нөөцийг удирдах буюу нөөц байгаа эсэхийг тогтоох, худалдан авалт болон нөөцийн захиалгыг гаргах, сэлбэг, эд анги нийлүүлэх, эцсийн хэрэглэгчид хүргүүлэх.

Засвар үйлчилгээнд орсон автомашинуудад шаардлагатай сэлбэгийг EPC-гарган суурилуулалтанд хяналт тавих, харилцагч нарын сонирхсон сэлбэг, бараа материалын борлуулалт хийх,  үйлчилгээний соёлыг баримтлах.

Тавигдах шаардлага: 

  • Механик инженерийн мэргэжилтэй, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Машин, тоног төхөөрөмж болон багаж хэрэгслийн ерөнхий үзүүлэлт, загвар, хэрэглээ, засвар болон үйлчилгээний талаар өндөр мэдлэгтэй
  • Сэлбэг, эд ангийн хангамж, нийлүүлэлтийн ажлыг 3-аас доошгүй жил эрхэлж байсан
  • Хөдөлгүүрийн оношилгоо, хүч дамжуулах анги, гидравлик, агааржуулах систем, түлшний систем болон машины цахилгааны талаар үндсэн мэдлэг маш сайтай
  • Монгол Улсын жолооны “B” ангиллын хүчинтэй үнэмлэхтэй байх
  • Хувийн зохион байгуулалт болон цагийн менежмент сайтай
  • Хүлээцтэй байж сонсох чадвар сайтай байх
  • Техник сэтгэлгээтэй, бие дааж болон багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх
  • Аман болон бичгийн англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
  • Техникийн англи хэлтэй байх
Бүртгэл мэдээллийн ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн эрхэм зорилгод хүрэхийн төлөө борлуулалтын багийн ажлын гүйцэтгэлийг нэмэгдүүлэхээр хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж дэмжих, шаардлагатай мэдээ мэдээллийг цаг тухайд нь үнэн зөвөөр гаргаж өгөх үйл ажиллагааг улам сайжруулах

Тавигдах шаардлага: 

  • Бизнесийн удирдлага, санхүү, компьютер программ хангамжийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай
  • Харилцах ур чадвар сайтай, тооцоолох, тайлагнах, дүн шинжилгээ хийх чадвартай
  • Шинийг санаачлагч, сурч хөгжих эрмэлзэлтэй
  • Оффисын хэрэглээний программуудыг эзэмшсэн