Бренд менежер
Ажлын байрны зорилго/ үүрэг:
Компанийн эрхэм зорилго, зорилт, төлөвлөгөөний хүрээнд зах зээлийн хэрэгцээ хандлага, хэрэглэгчдийн сэтгэл ханамжид нийцүүлэн маркетингийн болон брэндийн хөтөлбөрүүдийг тодорхойлж, түүнийгээ гүйцэтгэх, бизнес дэх үр өгөөжийг нэмэгдүүлэх.
Маркетингийн хөтөлбөрийн үндсэн санааг боловсруулах, хүртээмжит зар сурталчилгааны сувагт тохируулан буулгах, төсөв төлөвлөлт хийх, батлуулах, хэрэгжүүлэх, хэрэгжилтийн үр дүнгийн шинжилгээ, мониторинг хийх, удирдлагадаа тайлагнах
Тавигдах шаардлага:
- Бизнесийн удирдлага, маркетинг чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Зах зээлийг мэдэрч хөтөлбөр төлөвлөх, зохион байгуулж гүйцэтгэх чадвартай
- Шинийг санаачлагч, бүтээлч хандлагатай
- Хувийн зохион байгуулалт сайтай
- Маркетингийн дижитал суваг, платформуудыг удирдаж ажиллах чадвартай
- Контентыг төлөвлөх, найрлуулах чадвартай
- Маркетингийн өөрчлөгдөж буй чиг хандлагыг мэдэрч, тасралтгүй суралцагч хандлагатай байх
- Хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай
- Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний мэдлэгтэй