Маркетингийн дизайнер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

  • Компанийн маркетингийн хөтөлбөрийн хүрээнд брэндүүдийн сурталчилгааны материалын эх загварыг гаргах;
  • Маркетингийн менежер, ажилтнуудтай хамтран брэнд болон бусад хөтөлбөр идэвхжүүлэлтүүдтэй холбогдолтой дизайны эх бэлтгэлийн санааг гаргах, баталгаажсан дизайны дагуу эх бэлтгэлийн ажлуудыг хийх;
  • Шинэ бүтээгдэхүүний шошгыг хөрвүүлэх болон дизайныг хариуцан ажиллах, стандартжуулах, үйл ажиллагаатай холбогдолтой дизайны эхийг бэлтгэх;

Тавигдах шаардлага:  

  • Дизайн эх бэлтгэгч, график дизайнер, видео дизайнерийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй,
  • Мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан туршлагатай,Шинэлэг сэтгэлгээтэй, шийдэл олох, шинэчлэх чадвартай,
  • Бүх төрлийн дизайны програмуудыг бүрэн эзэмшсэн, түүн дээр ажиллах чадвартай,
  • Нөхцөл байдалд тохирсон шинэ санаа гаргах, шийдэл олох, эрсдэл хүлээх чадвартай,
  • Логик сэтгэлгээтэй, хамтран ажиллах, харилцах ур чадвартай,
  • PS, AI, AE, PR – Video editing хийх чадвартай байх
Дижитал маркетингийн мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Группийн имидж болон бүтээгдэхүүн үйлчилгээ, брэндийн сурталчилгааг сошиал медиа, дижитал маркетингийн сувгаар хэрэгжүүлэх, сошиал медиа болон дижитал маркетингийн шинэ сувгийг судлах, хөгжүүлэх

Тавигдах шаардлага:  

  • Бизнесийн удирдлага, маркетинг чиглэлээр төгссөн
  • Дижитал маркетинг, SEO, Google analytics, WordPressийн талаар мэдлэгтэй
  • Гар утас, гар утасны аппликейшн талаар өндөр мэдлэгтэй, идэвхтэй ашигладаг
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
  • Photoshop, After effects ашиглах чадвартай, сошиал медиа маркетингийн  чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно
Харилцагчийн төвийн менежер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

  • Харилцагчийн төвийн өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих, удирдан зохион байгуулах
  • Борлуулалтын төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх
  • Борлуулалтын идэвхжүүлэлт хийх
  • Хүний нөөц бэлтгэх, сургах
  • Аливаа асуудал, гомдол шийдвэрлэх
  • Журам, заавар, гарын авлага боловсруулах, шинэчлэх
  • Үйл ажиллагаа автоматжуулах санал санаачилга гаргах, тайлагнах

Тавигдах шаардлага: 

  • Банк, Нягтлан бодох бүртгэлийн, Зээлийн програмууд болон бусад хэрэглээний програмуудыг ажил хэрэг саадгүй явагдах хэмжээнд бүрэн эзэмшсэн
  • Банк санхүү, Бизнесийн удирдлага, Эдийн засаг, Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр Бакалавр зэрэгтэй
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Харилцааны өндөр соёлтой
  • Манлайлах ур чадвартай
  • Багаар хамтран ажиллах, удирдан зохион байгуулах чадвартай
  • Зээлийн болон санхүүгийн шинжилгээ хийх чадвартай
  • Маргаан, асуудлыг илрүүлж, шийдвэрлэх чадвартай
  • Тоон мэдээлэлд шинжилгээ хийх, нэгтгэн дүгнэх чадвартай
  • Үйл ажиллагаа автоматжуулах, дахин загварчлах чадвартай
Харилцагч хариуцсан маркетингийн ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Маркетингийн хэлтсийн хамтын ажиллагаа, худалдан авалт, гэрээ, төлбөр тооцоо хариуцан ажиллах

Тавигдах шаардлага: 

  • Бизнес удирдлага, Маркетинг, Хууль, Эрх зүй, Санхүү менежментийн чиглэлийн мэргэжилтэй
  • Бизнесийн байгууллагад 1 ба түүнээс дээш жил ажилласан
  • Харилцааны өндөр ур чадвартай
  • Гэрээ байгуулах, төсөв төлөвлөгөө хариуцах чадвартай
  • Сайн төлөвлөлт хийдэг, өндөр зохион байгуулалттай
  • Бусадтай саналаа хуваалцаж, санаагаа илэрхийлж, хамтран ажиллах чадвартай
Байгууллага хариуцсан ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Байгууллагын хэрэглэгчдэд үйлчилгээний стандартад нийцсэн, хурдан шуурхай, найрсаг үйлчилгээг үзүүлж, харилцагч байгууллагуудын сэтгэл ханамжийг өндөр түвшинд байлгах

Тавигдах шаардлага:  

  • Дээд боловсролтой
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг ашиглах чадвартай
  • Тайлан тооцоо гаргах, судалгаа шинжилгээ хийх чадвартай
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
Худалдан авалтын ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бүхий худалдан авалт, хангамжийн ажлыг хариуцан ажиллана

Тавигдах шаардлага:  

  • Худалдан авалт, ложистикийн чиглэлийн ажил хийж байсан туршлагатай
  • Гаалийн бүрдүүлэлт, тээвэр, худалдааны талын мэдлэгтэй
  • Англи, эсвэл хятад хэлний ахисан төвшний мэдлэгтэй 
  • Хөдөө орон нутаг-руу шаардлагатай үед явж ажиллах боломжтой 
  • Хувьдаа машинтай бол давуу талтай
Олон нийт, дотоод харилцааны ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн үйл ажиллагааг хэвлэл мэдээлэл, сошиал медиа болон дижитал маркетингийн сувгаар нийтэд мэдээлэх, олон нийттэй харилцах.

Тавигдах шаардлага: 

  • Бизнесийн удирдлага, маркетинг, олон нийтийн харилцаа, сэтгүүл зүйн чиглэлээр төгссөн
  • Сэтгүүл зүйн төрөл зүйлээр найруулан бичих, редакторлах ур чадвартай
  • Сошиал медиад хөгжүүлэлт хийх ур чадвартай /Facebook, Instagram, Twitter гэх мэт/
  • Шинийг санаачлагч, бүтээлч хандлагатай
  • Хувийн зохион байгуулалт сайтай
  • Хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай
  • Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
Худалдан авалтын ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Худалдан авах ажиллагааг компанийн болон төслийн холбогдох бодлого, дүрэм, журмын хүрээнд худалдан авалтын төлөвлөгөө, шаардлагын дагуу гүйцэтгэх

Тавигдах шаардлага:  

  • Эдийн засаг, Санхүү, Бизнесийн удирдлага, Инженер, Худалдааны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Орос, хятад хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй бол давуу талтай
  • Иргэний барилгын инженер мэргэжилтэй бол давуу тал болно
  • Хувийн зохион байгуулалт сайтай, хамтран ажиллах чадвар сайтай
Маркетингийн менежер

Ажлын байрны зорилго/ үүрэг: 

Хариуцсан төслийн харилцагчийн сегмент, зах зээлийн холбогдолтой мэдээ мэдээлэл, өгөгдөлд тулгуурлан маркетинг, идэвхжүүлэлтийн оновчтой төлөвлөлт бэлтгэн үр дүнтэйгээр гүйцэтгэн үйл ажиллагааны гүйцэтгэлийн үзүүлэлтийн зорилтот түвшинг ханган ажиллах

Тавигдах шаардлага:

  • Маркетинг эсвэл Бизнесийн удирдлагаар төгссөн
  • Маркетингийн бодлого боловсруулах, төлөвлөгөө гаргах, хэрэгжүүлэх, хяналт тавьж ажиллах чадвартай
  • Маркетингийн судалгаа гаргах чадвартай
  • Бүтээлч, Мэдрэмжтэй, Хувийн зохион байгуулалт сайтай
  • Хариуцлагатай, Зөв хандлагатай
  • Багаар ажиллах чадвартай

 

Бүртгэл, хяналтын мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Харилцагчдад бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар утсаар мэдээлэл өгч, таниулан сурталчилах, бүтээгдэхүүн үйлчилгээний сонголт хийхэд нь туслах. Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч дамжуулах

Тавигдах шаардлага: 

  • Дээд боловсролтой
  • Компьютерийн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай
  • Багаар хамтран ажиллах, харилцааны ур чадвартай
  • Англи хэлний дунд болон дундаас дээш шатны мэдлэгтэй
  • Цэгцтэй, ойлгомжтой ярьдаг
  • Суралцах чадвартай
  • Асуудал шийдвэрлэх чадвартай
  • Нэвтрүүлэх чадвартай, дуу хоолойн өнгө цэвэр, тод байх, хэл ярианы хувьд асуудалгүй
  • Ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой
  • Банкинд ажиллаж байсан бол давуу тал болно
Нягтлан бодогч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн нягтлан бодох бүртгэлийг СТОУС, татварын хууль тогтоомж, компанийн болон группийн бодлогын хүрээнд удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, чиглэлийн дагуу гүйцэтгэх

Тавигдах шаардлага: 

  • Нягтлан бодох бүртгэл, банк, санхүү, эдийн засгийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Банкны бүртгэл болон татварын хууль, журмын талаар мэдлэгтэй
  • Багаар ажиллах чадвартай
  • Ачаалал даах, аливаа зүйлд хурдан дасан зохицох чадвартай
Медиа маркетингийн мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Jig Jug платформын маркетингийн төлөвлөгөө гаргах, өдөр тутмын мэдээлэл хүргэлт, тэмцээн уралдааны мэдээлэл хүргэлт, маркетингийн төлөвлөгөө гарган ажиллах

Тавигдах шаардлага:  

  • Дээд боловсролтой
  • Судалгаа хийх, төлөвлөгөө боловсруулах, илтгэн танилцуулах чадвартай
  • Найруулан бичих чадвартай
  • Англи хэлнээс орчуулан бичих чадвартай
  • График дизайны програмууд дээр ажиллах анхан шатны мэдлэгтэй
  • Цахим спортын талаар мэдлэгтэй бол давуу тал болно
Суурин төлөөлөгчийн газрын менежер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Хариуцсан аймгийн борлуулалтыг нэмэгдүүлэх, борлуулалтын төлөвлөгөөг биелүүлэх, орон нутгийн хувь хэрэглэгч, байгууллагын хэрэглэгч, өрхийн хэрэглэгч нартай хамтран ажиллах, зах зээлээ тэлэхэд чиглэсэн бодлого, төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх

Тавигдах шаардлага:  

  • Эдийн засаг, бизнесийн удирдлага, маркетингийн удирдлага, худалдааны менежмент, санхүүгийн удирдлага чиглэлээр төгссөн
  • Бизнес, эдийн засгийн чиглэлээр шинжилгээ хийж дүгнэлт гаргах чадвартай, төсөл, хөтөлбөр боловсруулах чиглэлээр туршлагатай
  • Бичиг баримт боловсруулах, гэрээ, хэлцэл хийх чадвартай
  • Тооцоо судалгаа хийх, төсөв, төлөвлөгөө гаргах чадвартай
  • Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
  • Орон нутагт урт хугацаагаар суурьшин ажиллах боломжтой /Өмнөговь/
Суурин төлөөлөгчийн газрын менежер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Хариуцсан аймгийн борлуулалтыг нэмэгдүүлэх, борлуулалтын төлөвлөгөөг биелүүлэх, орон нутгийн хувь хэрэглэгч, байгууллагын хэрэглэгч, өрхийн хэрэглэгч нартай хамтран ажиллах, зах зээлээ тэлэхэд чиглэсэн бодлого, төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх

Тавигдах шаардлага:  

  • Эдийн засаг, бизнесийн удирдлага, маркетингийн удирдлага, худалдааны менежмент, санхүүгийн удирдлага чиглэлээр төгссөн
  • Бизнес, эдийн засгийн чиглэлээр шинжилгээ хийж дүгнэлт гаргах чадвартай, төсөл, хөтөлбөр боловсруулах чиглэлээр туршлагатай
  • Бичиг баримт боловсруулах, гэрээ, хэлцэл хийх чадвартай
  • Тооцоо судалгаа хийх, төсөв, төлөвлөгөө гаргах чадвартай
  • Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
  • Орон нутагт урт хугацаагаар суурьшин ажиллах боломжтой /Дорноговь/
График дизайнер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Брэндийн өнгө төрх тодорхойлох, брэндийн дизайны хэв маягийг боловсруулах, дижитал сувгууд дээрх контентын дизайны ажлууд гүйцэтгэх, байгууллага, бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга эх бэлтгэл хийх, вэб хуудас болон аппликейшн дээрх шаардлагатай дизайны ажлуудыг хийж гүйцэтгэнэ. 

Тавигдах шаардлага: 

  • Зураг авдаг, хөдөлгөөнт дизайн хийдэг бол давуу тал болно.
  • Компьютер график дизайнер, дүрслэх урлаг болон арт чиглэлээр төгссөн
  • Мэргэжлийн программууд дээр бүрэн төгс ажилладаг
  • Дизайны мэдрэмжтэй, Видео моушн програмууд дээр ажиллах чадвартай
  • Бүтээлч сэтгэлгээтэй
  • Хувийн зохион байгуулалт сайтай
Маркетингийн ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Маркетингийн өдөр тутмын үйл ажиллагааг хийж гүйцэтгэх, Салбар клиникүүдийн идэвхжлүүлэлт хийх Веб сайт, сошиал медиа хөгжүүлэлт

Тавигдах шаардлага: 

  • Сошиал медиа хөгжүүлэх мэдлэг мэдээлэлтэй
  • Бүтээлч сэтгэлгээтэй, санаачлагатай
  • Монгол хэл, бичгийн дүрэм, найруулга зүйн мэдлэгтэй
  • Ачаалал даах чадвартай
Борлуулалтын мэргэжилтэн (Гэрээт)

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Бизнесийн тогтвортой өсөлт болон зорилтот үзүүлэлтүүдийг хангах, шинэ харилцагчийг таньж мэдэх, бүртгэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээг борлуулах, харилцагчдад шаардлагатай техник технологийн туслалцаа үзүүлэх, харилцагчдыг дижитал хэрэглээнд сургахад оршино

Тавигдах шаардлага: 

  • Дээд боловсролтой
  • Харилцагчид компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө өгөх, бүтээгдэхүүнээ борлуулах, борлуулалтыг идэвхжүүлэх, харилцагчийг урамшуулах, шинэ харилцагч татах
  • Илтгэх, харилцах, ярианы ур чадвартай
  • Компьютер, гар утас, таблет, интернэтийн хэрэглээний түвшний мэдлэгтэй
  • Хариуцлагатай, нягт нямбай, хурдан суралцах чадвартай
  • Англи хэлний анхан шатны мэдлэгтэй
  • Борлуулалт, үйлчилгээний чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно
График дизайнер, визуал артист

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компани болон брэнд, бүтээгдэхүүн, үйлчилгээний ялгамжийг хадгалж маркетинг сурталчилгааны визуал консепт боловсруулж, арт гүйцэтгэл хийх

Тавигдах шаардлага: 

  • Компьютер график дизайнер, дүрслэх урлаг болон арт чиглэлээр төгссөн
  • Мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил ажиллаж байсан
  • Бүтээлч сэтгэлгээтэй, өөр өнцгөөс харж шийдлүүд санал болгодог
  • Аливаа мессэжийг контентын төрлүүдээр (зураг, видео г.м) илэрхийлэх чадвартай
  • Визуал арт гүйцэтгэх хэрэгсэл, програмууд дээр ажиллах чадвартай
  • Хэрэглэгчийн талаас харж, гол мессэжээ хүрч, ажиллаж байгаа эсэхийг анхаарч артаа гаргах чадвартай
  • Брэндийн ялгамжийг хадгалж, үүнд тохирсон артууд гаргах чадвартай
  • Бусадтай саналаа хуваалцаж, санаагаа илэрхийлж, хамтран ажиллах чадвартай
  • Зөвхөн салбарын бус олон төрлийн мэдээлэл сонирхож, эрэл хайгуул хийдэг
  • Иллустрэйшн артист бол давуу тал болно
Борлуулалт, маркетингийн менежер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Байгууллагын зах зээлд эзлэх байр суурь, байгууллагын борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд хариуцсан багийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулан, ажилтнуудад ажил үүргийн чиглэл өгөх, хяналт тавих, борлуулалтын болон шинэ хэрэглэгчийн төлөвлөгөөг биелүүлэх, борлуулалтын дараах үйлчилгээг өндөр түвшинд хэрэглэгчдэд хүргэх, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг өндөр түвшинд байлгаж урт хугацаанд хадгалах. Маркетингийн төлөвлөлт бодлогын хүрээнд компанийн имидж болон бүтээгдэхүүн, үйлчилгээ брэндийн сурталчилгааг сошиал медиа болон дижитал маркетингийн сувгаар хэрэгжүүлэх, сошиал медиа болон дижитал маркетингийн шинэ сувгийг судлах, хөгжүүлэх.

Тавигдах шаардлага: 

  • Бизнесийн удирдлага, Маркетинг, Худалдааны менежмент чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжлээрээ /борлуулалт, маркетинг/, чиглэлээр 2-оос доошгүй жил ажилласан бол давуу тал болно
  • Мэдээллийн технологийн тоног төхөөрөмжийг ашиглах, түүний талаар тодорхой ойлголт, мэдлэгтэй
  • Бичиг баримт боловсруулах, гэрээ, хэлцэл хийх чадвартай
  • Тооцоо судалгаа хийх, төсөв, төлөвлөгөө гаргах чадвартай
  • Удирдан зохион байгуулах чадвартай
  • Багаар ажиллах идэвх санаачилгатай
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн/ MS Office/

Теле борлуулалтын хүргэлтийн ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Хүргэлтийн дугаар, төхөөрөмжийг цаг тухай бүрт нь аюулгүй, түргэн шуурхай, найдвартай хүргэх, хэрэглэгчийн гэрээг баталгаажуулах, хүргэлтийн тайлан мэдээг боловсруулан танилцуулах

Тавигдах шаардлага: 

  • Дээд боловсролтой
  • Өөрийгөө илэрхийлэх, харилцааны болон багаар ажиллах чадвартай
  • Хувьдаа автомашинтай
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг ашиглах чадвартай