Захиргааны ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн захиргааны чиг үүргийг зохицуулах

Тавигдах шаардлага:  

  • Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Англи хэл дээр баримт бичиг боловсруулах чадвартай
  • Хамтран ажиллах, харилцааны ур чадвартай
  • Төлөвлөх, зохион байгуулах чадвартай
  • Идэвх санаачилгатай
Баримт бичиг хариуцсан ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Холбогдох хууль, дүрэм, журам, зураг төсөл, техникийн шаардлагад нийцүүлэн төслийн барилга угсралтын ажлын баримт бичгийг хөтлөх, бүртгэх, архивлах, бүрдлийг хангах, барилга угсралтын материал захиалгыг үүсгэх, баталгаажсан ажлын зургийг барилга угсралтын багт хүргүүлэх.

Тавигдах шаардлага:  

  • Бакалаврын зэрэгтэй
  • Инженерингийн чиглэлээр төгссөн бол давуу тал болно
  • Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй
  • Төслийн удирдлагын онолын мэдлэгтэй
  • Төслийн барилга угсралтын багт ажиллаж байсан, улсын комисст баримт бичиг хүлээлгэж өгсөн туршлатай бол давуу тал болно
  • Харилцах, хамтран ажиллах ур чадвартай
  • Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтлаар ажиллах боломжтой
Хүний нөөцийн мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн хүний нөөцийн бодлого, хэтийн төлөвлөлттэй уялдуулан хариуцсан нэгжийн хүрээнд хүний нөөцийн оновчтой менежментийг хэрэгжүүлэх, үр дүнтэй хамтран ажиллах, олон улсын шилдэг туршлага, трендийн судалгаа хийх, хэрэгжүүлэх

Тавигдах шаардлага:  

  • Их дээд сургууль төгссөн /хүний нөөцийн менежмент, бизнесийн удирдлага чиглэлээр төгссөн бол давуу тал болно/
  • Ажлыг оновчтой төлөвлөх, нөхцөл байдалд тохирсон зөвлөгөө өгөх чадвартай
  • Судалгаа шинжилгээ хийх, дүгнэлт гаргах чадвартай
  • Аливаа зүйлийг хурдан сурч өөрийн болгодог, бүтээлч сэтгэлгээтэй, дасан зохицох чадвар сайтай
  • MS оффисын хэрэглээний програмууд дээр ахисан түвшинд ажиллах чадвартай
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
Хүний нөөцийн ахлах ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Группийн болон компанийн бодлого, хэтийн төлөвлөлттэй уялдуулан, хүний нөөцийн оновчтой менежементийг хэрэгжүүлэх, байгууллагын соёлыг төлөвшүүлэх, төслийн үйл явцыг удирдахад дэмжлэг үзүүлэх.

Тавигдах шаардлага:  

  • Хүний нөөцийн удирдлага, бизнесийн удирдлага мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Хүний нөөцийн чиглэлээр 3 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай
  • Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй
  • Удирдан зохион байгуулах чадвартай
  • Хамтран ажиллах, харилцах ур чадвартай
  • Төслийн компанид ажиллаж байсан бол давуу тал болно
Төслийн ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компаний гүйцэтгэж буй төслүүдийн үндсэн үйл ажиллагаатай холбоотой бүх баримт бичгийн бүрдүүлэлт, хяналт, төслийн удирлагаар хангах.

Тавигдах шаардлага:  

  • Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Баримт бичиг боловсруулах, төслийг хянах ба үнэлэлт дүгнэлт хийх
  • Багаар ажиллах чадвартай, төсөл дээр ажиллаж байсан туршлагатай байх
Ресепшн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийг зорин ирж буй зочдыг чиглүүлэх болон холбогдох ажилтнуудтай холбох, ажилтнуудын ажлын цагийн бүртгэлийг алдаагүй зөв гаргах, оффисийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх

Тавигдах шаардлага:  

  • Дээд боловсролтой
  • Харилцааны ур чадвар сайтай
  • Ангил хэлний анхан ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
  • Компютерийн хэрэглээний програмуудыг /Word, Excel/ ашиглах чадвартай