Банк хоорондын төлбөр тооцооны мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

  • Монголбанкаар дамжуулан банк хооронд хийгдэх банкны болон харилцагчийн төлбөр тооцоо болон нөөцийн удирдлага, арилжааны гүйлгээнүүдтэй холбоотой төлбөр тооцоог холбогдох журам, зааврын дагуу цаг хугацаанд нь үнэн зөв гүйцэтгэх;
  • Үр дүнгийн хаалт, түүний тулгалт, хяналтын үйл ажиллагааг гүйцэтгэж, Монголбанк дахь харилцах дансны үлдэгдлийн тохиргоог үнэн зөв хийх, төлбөрийн системийн бусад оролцогчидтой үр дүнтэй хамтран ажиллах;
  • Тус зорилгуудыг биелүүлэх явцад хүлээн авсан мэдээлэл, баримтанд мэргэжлийн сууринаас хандаж, бодит байдлыг магадлан шалгаж, холбогдох хяналтыг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх, зохих арга хэмжээг авах

Тавигдах шаардлага: 

  • Банк эсвэл НББ-ийн чиглэлийн мэргэжилтэй
  • Мэргэжлээрээ 3-аас дээш жилийн ажлын туршлагатай
  • Банкны салбарт ажиллаж байсан туршлагатай
  • Төлбөр тооцоо болон банкны нягтлан бодох бүртгэл гүйлгээний чиглэлээр ажиллаж байсан туршлагатай
Нярав

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

1. Байгууллагын бараа материал, өмч хөрөнгө, үнэ бүхий зүйлсийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт
2. Байгууллагын бараа материал, эд хөрөнгийн тооллогыг тогтоосон хугацаанд хийж, тайлан мэдээг гаргах

Тавигдах шаардлага: 

  • НББ-ийн мэргэжилтэй
  • Мэргэжлээрээ 5-аас дээш жилийн ажлын туршлагатай
  • Банкны салбарт ажиллаж байсан туршлагатай
Зээлийн бүртгэлийн хяналтын мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Банкны зээлийн бүтээгдэхүүний НББ хөтлөлт, баримт бүрдүүлэлт, тайлагналд хяналт тавих

Тавигдах шаардлага: 

  • Банк эсвэл НББ-ийн чиглэлийн мэргэжилтэй
  • Мэргэжлээрээ 5-аас дээш жилийн ажлын туршлагатай
  • Банкны салбарт ажиллаж байсан туршлагатай
  • Дотоод хяналт, аудитаар ажиллаж байсан туршлагатай
Нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

МУ-нд хүчин төгөлдөр мөрдөж буй хууль тогтоомжинд нийцүүлэн НББ-ийн бодлого, заавар, үйл ажиллагааны журам боловсруулахад оролцох. СТОУС-н шаардлага, өөрчлөлтийг судалж, НББББ-д тусгах шаардлагатай өөрчлөлт шинэчлэлтийг боловсруулах, нэвтрүүлэх. Санхүүгийн тайлангийн аудитын ажилд оролцох, шаардлагатай тайлан, тодруулгын мэдээллийг бэлтгэх.

Тавигдах шаардлага: 

  • Нягтлан бодогч, банк санхүү мэргэжлээр төгссөн
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Өөрийгөө хөгжүүлэх, сурах хүсэл эрмэлзэлтэй
  • Багаар ажиллах чадвартай
Нягтлан бодогч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн өдөр тутмын санхүүгийн гүйлгээ, айл өрх ААНБ-н ашиглалтын ажил гүйлгээг өдөр тутам бүртгэх

Тавигдах шаардлага: 

  • Нягтлан бодогч болон Санхүүгийн чиглэлээр төгссөн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • НББ-ийн онол, СТОУСтандартын мэдлэгтэй
  • Холбогдох баримтын бүрдэл, архивлалтыг бие даан гүйцэтгэх чадвартай
  • Аливаа ажил гүйлгээтэй холбоотой дансны бичилтийг бүртгэлийн горимын дагуу бие даан бүрэн гүйцэтгэх чадвартай
  • MS excel, MS word, MS Power point програмуудыг хэрэглээний түвшинд ашиглах чадвартай
  • Мөрдөгдөж байгаа татварын орчин, багц хууль, зохицуулалт, нөлөөллийн талаар ерөнхий ойлголттой
Нягтлан бодогч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, санхүү, татварын бүх төрлийн тайлан гаргаж удирдлагад болон харилцагч байгууллагуудад хүргүүлж, хугацаанд нь тайлагнах, санхүүгийн бүртгэлийг хууль журам, стандартын дагуу үнэн зөв хөтлөн явуулах, байгууллагын өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтын байдалд хяналт тавьж, зохион байгуулан ажиллах

Тавигдах шаардлага: 

  • НББ- ийн анхан шатны баримтуудтай ажиллах чадвартай
  • Санхүүгийн програм болон хэрэглээний програмууд дээр ажиллаж, тайлан тооцоо гаргах, дүн шинжилгээ хийх чадвартай
  • Хариуцлагатай, нягт нямбай, хурдан суралцах чадвартай
  • Англи хэлний анхан шатны мэдлэгтэй
Сэлбэгийн нярав

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Сэлбэг, гар багаж, суурь машин, будаг, бусад хэрэгслийг хүлээн авах, хадгалах, олгох, ангилах, сэлбэг, багажны аливаа эвдрэл гэмтэл, алга болсон эсэх мөн элэгдлийг холбогдох удирдлагад мэдэгдэх ажлыг хариуцна.
Баримтын хадгалалт, хамгаалалтыг хангах, сэлбэг, эд анги, багж, материалын тооллого болон тайлан бүртгэл гаргах, материалын захиалгыг тулгах, хүргэх.
Дистрибьютерын зааврын дагуу сэлбэг, эд анги, багж, материалыг хадгалах, эрэмблэх ажлыг чанар стандартын өндөр түвшинд, технологийн горимын дагуу хийж гүйцэтгэх.

Тавигдах шаардлага: 

  • Санхүүч, нягтлан бодогч, худалдааны чиглэлээр мэргэжил эзэмшсэн
  • Нярав, эд хариуцаж 2-оос дээш жил ажилласан туршлагатай
  • Техникийн Англи хэлний мэдлэгтэй
  • Хувийн зохион байгуулалттай, цагийн менежменттэй,
  • Бусдыг сонсох чадвар, хүлээцтэй байх чадвартай
  • Техник сэтгэлгээтэй
  • Бие даан болон багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх.

 

Data Scientist

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Kредит скорингийн загварыг хөгжүүлэх, хянах, баталгаажуулах, баримтжуулах, гүйцэтгэлийг хянах, кредит скорингтой холбогдох тайланг бэлтгэх, хянах

Тавигдах шаардлага: 

  • Хэрэглээний математик, статистик, эконометрикийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Скорингийн загвар, аргачлалын талаар ахисан түвшинд судалж мэдсэн
  • Кредит скорингийн хөгжүүлэлт, баталгаажуулалт дээр санхүүгийн салбарт ажиллаж байсан туршлагатай
  • Статистикийн онол, практикийн мэдлэг сайн
  • SQL, R/Python дээр ажиллах чадвартай
  • Өөрийгөө илэрхийлэх, бусдыг сонсох, хурдан суралцах, бусадтай хамтран ажиллах харилцааны ур чадвартай
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
Дата аналист

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Өгөгдөлд суурилан бизнест дэмжлэг үзүүлэх судалгаа шинжилгээг хийж гүйцэтгэх, үр дүнг тайлагнах, таамаглах чадвар бүхий загварчлалыг хөгжүүлэх, сайжруулах, хянах, баримтжуулах, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх dashboards-г хөгжүүлэх

Тавигдах шаардлага: 

• Математик болон статистикийн онол, практикийн мэдлэг сайн
• Өгөгдөл дээр дүн шинжилгээ хийх, дүгнэлт гаргах, үр дүнг тайлагнах чадвартай
• Мachine/Deep learning-ийн чиглэлээр цаашид мэргэших сонирхолтой
• SQL, R/Python дээр ажиллах чадвартай
• Багаар ажиллах, бие даан өөрийгөө дайчлан суралцах чадвартай
• Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй

Стресс тест, эрсдэлийн удирдлагын аналитик шинжилгээ, тайлан хариуцсан мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Санхүүгийн эрсдэлийг үнэлэх, стресс тест хийх арга аргачлалуудыг хөгжүүлэх, хянах, баталгаажуулах, баримтжуулах, эрсдэлийн аналитик шинжилгээ хийх, эрсдэлийн удирдлагын нэгдсэн тайланг бэлтгэх

Тавигдах шаардлага: 

  • Санхүүгийн эрсдэлийг үнэлэх, үр дүнг тайлагнаж байсан туршлагатай
  • Судалгаа шинжилгээ хийх, дүгнэлт гаргах, тайлагнах, дата дээр ажиллах чадвартай
  • MS Excel дээр ажиллах ахисан түвшний мэдлэгтэй. R/Python дээр ажилладаг бол давуу тал болно
  • Багаар ажиллах, асуудлыг шийдвэрлэх чадвартай
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
Картын гүйлгээний ахлах мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Картын гүйлгээний хяналт, төлбөр тооцоог гүйцэтгэх, тооцоо нийлэх
Банкны цахим төлбөр тооцоо, гүйлгээнд хяналт тавих, тооцоо нийлэх

Тавигдах шаардлага: 

  • МБ-ны картын төлбөр тооцооны процессийг мэддэг байх
  • Compass Plus систем дээр ажиллах чадвартай
  • Visa, MC, UP о.у-н брэндүүдтэй төлбөр тооцоо хийх мэдлэгтэй, туршлагатай
  • Мерчант төлбөр тооцооны туршлагатай
  • POS системийн ажиллагааны талаар мэдлэгтэй, тооцоо хийж байсан туршлагатай
  • АТМ цэнэглэлтийн процессийн мэдлэгтэй, туршлагатай
  • E-Commerce төлбөр тооцоо мэдлэгтэй
  • Баг удирдаж байсан туршлагатай
Банк хоорондын төлбөр тооцооны ахлах мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Банк хоорондын гүйлгээнд хяналт тавих, тооцоо нийлэх

Тавигдах шаардлага: 

  • SWIFT гадаад төлбөр тооцооны сүлжээн дээр ажиллаж байсан туршлагатай
  • Ностро, востро туршлагатай
  • Банк хоорондын гүйлгээ, RTGS, том дүнтэй гүйлгээ, ACH төлбөр тооцооны тохируулга гүйлгээ хийж үзсэн байх
  • Баг удирдаж байсан туршлагатай
CASA бүртгэл, тайлангийн мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

1. Банкны харилцах, хадгаламжийн бүтээгдэхүүний НББ хөтлөлтийг хийж гүйцэтгэх
2. Монгол банкинд шаардлагын дагуу тайлагнах

Тавигдах шаардлага: 

  • Банк санхүү, НББ-ийн мэргэжилтэй
  • Мэргэжлээрээ 3-аас дээш жилийн ажлын туршлагатай
  • Банкны бүтээгдэхүүний бүртгэл, тайлангийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай
  • Finacle system дээр ажиллаж байсан болон хурдан сурах нь давуу тал болно
  • Банкны салбарт гүйлгээ хийх, хянагч нягтлангаар ажиллаж байсан туршлагатай бол сайн
Зээлийн бүртгэл, тайлангийн мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

1. Банкны зээлийн бүтээгдэхүүний НББ хөтлөлтийг хийж гүйцэтгэх,
2. Монгол банкинд шаардлагын дагуу тайлагнах

Тавигдах шаардлага: 

  • Банк санхүү, НББ-ийн мэргэжилтэй
  • Мэргэжлээрээ 3-аас дээш жилийн ажлын туршлагатай
  • Банкны бүтээгдэхүүний бүртгэл, тайлангийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай
  • Finacle system дээр ажиллаж байсан болон хурдан сурах нь давуу тал болно
  • Зээл олголт хийж, харилцааны менежерээр ажиллаж байсан бол давуу тал болно
Нягтлан бодогч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

СТОУС, татварын хууль тогтоомжийн дагуу хариуцсан төслийн бүртгэл хөтлөх (Харилцах, Бараа материал, Үндсэн хөрөнгө, БҮТЭЗ, Гэрээний гүйцэтгэл, Авлага, Өглөг, НӨАТ, УГЗ, Дараа тооцоо)
Онлайнаар банкны төлбөр тооцоо хариуцан хийх, баримт цэгцлэх үдэх
Няглан бодох бүртгэлийн мэдээлэл, баримтыг магадлан шалгах, холбогдох хяналтыг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх, зохих арга хэмжээг авах

Тавигдах шаардлага: 

  • Нягтлан бодогчийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • НББСТОУСын мэдлэгтэй
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Компьютерын хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай
  • Хувийн зохион байгуулалт сайтай, хамтран ажиллах чадвар сайтай
Санхүүгийн шинжээч

Ажлын байрны зорилго/ үүрэг: 

  • Компанийн төсөв, тайлан, шинжилгээ хийх
  • Төслийн санхүүгийн гүйцэтгэл, хүлээгдэж буй гүйцэтгэлийг тооцох
  • Санхүүгийн үр ашгийн тооцоо гаргах
  • Санхүүгийн тайлан мэдээнүүдийг бэлтгэх

Тавигдах шаардлага: 

  • Санхүүгийн удирдлага мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Санхүүгийн программ болон компьютерын хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Нэгтгэн дүгнэх, шийдэл олох, шийдвэр гаргах чадвартай
  • Хувийн зохион байгуулалт сайтай, хамтран ажиллах, харилцах ур чадвартай
Борлуулалтын нягтлан бодогч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Борлуулалтын орлого болон түүнтэй холбогдох бүртгэлийг санхүүгийн тайланд тусган, анхан шатны баримтуудыг бүрдүүлэн ажиллах

Тавигдах шаардлага: 

  • Санхүүгийн чиглэлээр төгссөн
  • НББ-ийн ERP програмын талаар ойлголттой
  • НББ-ийн тооцооллын загварыг ойлгож, холбогдох мэдээллийг боловсруулах чадвартай
  • Компьютерийн хэрэглээний програмууд дээр дундаас дээш түвшинд ашиглах чадвартай
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
Бүтээгдэхүүн хариуцсан мэргэжилтэн (Андеррайтер)

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Андеррайтерын үйл ажиллагаатай холбоотой бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд оролцох

Тавигдах шаардлага: 

  • Үнэт цаасны чиглэлээр 3-с дээш жил ажилласан туршлагатай
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Холбогдох хууль, зохицуулалтын талаар мэдлэгтэй
  • Тайлан бэлдэж, танилцуулах ур чадвартай
  • Ярианы болон бичгийн өндөр чадвартай
  • Бизнесийн үнэлгээ, салбарын болон зах зээлийн судалгаа шинжилгээ хийх чадвартай
  • Технологийн бизнес, инновацын талаар сонирхож судалдаг
  • IPO, FPO- д оролцож байсан болон бонд андеррайт хийж байсан туршлагатай бол давуу тал болно
Нягтлан бодогч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн нягтлан бодох бүртгэлийг Олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандарт болон холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд хөтлөн, борлуулалтын анхан шатны баримтыг боловсруулан, бараа материал авлага, борлуулалтын гүйлгээг үнэн зөв гүйцэтгэх

Тавигдах шаардлага: 

  • Санхүү, НББ-ийн мэргэжлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
  • Тооцоо судалгаа шинжилгээ хийж, дүгнэлт өгөх чадвартай
  • Office хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай.
Худалдан авалтын ахлах мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Бараа бүтээгдэхүүний захиалга боловсруулах, журмын дагуу бараа бүтээгдэхүүн болон ажил үйлчилгээ нийлүүлэх нийлүүлэгчийн судалгаа шинжилгээ хийх, гадаад, дотоод тээвэрлэлт зохион байгуулах, багаа удирдан зохион байгуулан компанийн үйл ажиллагааг тасралтгүйгээр хангах

Тавигдах шаардлага: 

  • Бизнесийн удирдлага, санхүү, эдийн засаг, худалдааны чиглэлээр төгссөн
  • Мэдээлэл цуглуулах, судалгаа хийх, дүгнэлт гаргах чадвартай
  • Баримт бичиг боловсруулах, гэрээ хэлэлцээр хийх чадвартай
  • Инженер техникийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
  • Баг удирдан ажиллах чадвартай
  • ERP програм дээр ажилладаг бол давуу тал болно