Карт хэвлэлтийн ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Холбогдох ажилтны системд бүртгэсэн картын захиалгын дагуу карт хэвлэн, хүлээлгэж өгөх болон Карт хэвлэлтийн машин, картын системд ажиллах

Тавигдах шаардлага: 

  • Санхүүгийн мэргэжлээр төгссөн
  • Багаар ажиллах, нягт нямбай, шинэ зүйлийг хүлээн авч хурдан суралцдаг
Үндсэн хөрөнгийн нягтлан бодогч

Ажлын байрны зорилго/ үүрэг: 

Үндсэн хөрөнгийн гүйлгээг дэлгэрэнгүй бүртгэж, тэдгээрийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтанд хяналт тавьж, холбогдох тайлан мэдээллээр удирдлагуудыг хангах

Тавигдах шаардлага:

  • Санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр төгссөн
  • НББ-ийн ERP програмын талаар ойлголттой
  • НББ-ийн тооцооллын загварыг ойлгож, холбогдох мэдээллийг боловсруулах чадвартай
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн 
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
Худалдан авалтын ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

М-Си-Эс Группийн болон компанийн бодлого, журамд нийцүүлэн шаардлагатай бараа, үйлчилгээний худалдан авалтыг зах зээлийн өрсөлдөхүйц үнээр, тогтоосон хугацаанд, заасан тоо хэмжээгээр, зохих эх үүсвэр, нөхцлийн дагуу гүйцэтгэх, зохион байгуулах.

Тавигдах шаардлага: 

  • Бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй
  • Худалдан авалтын ажил хариуцаж байсан болон автомашины техникийн талаар мэдлэгтэй бол давуу тал болно.
  • Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний мэдлэгтэй.
  • Олон улсын худалдаа, тээвэр, санхүү, инженерингийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
  • Худалдан авалтын баримт бичиг бүрдүүлэх, хадгалах, тайлан боловсруулж танилцуулах чадвартай.
  • Дотоод болон гадаад харилцагчтай үр дүнтэй хамтран ажиллах харилцааны чадвартай.
Санхүүгийн шинжээч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн санхүүгийн үйл ажиллагааг үр ашигтай, оновчтой удирдан зохион байгуулах, төлөвлөх, чиглүүлэх, хянах, эрсдлийг бууруулж, ашгийг нэмэгдүүлэх, хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийн өгөөжийг дээшлүүлэх, санхүүгийн шийдвэр гаргахад удирдлагыг санхүүгийн мэдээллээр хангах

Тавигдах шаардлага: 

  • Санхүү, нягтлан бодох бүртгэл, санхүүгийн шинжээчийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш мэргэжлийн зэрэгтэй
  • Бизнесийн болон санхүүгийн судалгаа, шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулах, дүгнэлт гаргах ур чадвартай
  • Мэргэжлээрээ ажиллаж байсан туршлагатай
Картын бүтээгдэхүүн хариуцсан мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

  • Бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой бизнесийн шаардлага болон шалгуур, бизнес процессыг тодорхойлох
  • Хөгжүүлэлтэд шаардагдах мэдээллээр хангаж, сайжруулалтыг төлөвлөсөн хугацаанд чанартай хийж, гүйцэтгэн ажиллах
  • Хөгжүүлэлт хийж дууссан систем болон програмыг тестлэх явцад шаардлагатай тохиолдолд тестийн ажилтанд дэмжлэг үзүүлж ажиллах, хуваарилах, илэрсэн алдаа асуудлыг цаг тухайд нь мэдэгдэх
  • Програм/системийн шаардлага болон шалгуурыг тодорхойлохдоо ойлгомжтой мэдээлэл хүргэн ажиллан, бусад нэгж, газар, компаниудтай ажиллах уялдаа холбоог холбож, ажиллах

Тавигдах шаардлага: 

  • Бизнесийн удирдлага, Мэдээллийн системийн удирдлага, Компьютерын шинжлэх ухаан, Мэдээлэл технологийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Шинэ санал, санаачилга гаргах чадвартай
  • Бизнес процессын зураг зурах чадвартай (MS Visio болон бусад)
  • Системийн шинжилгээний хэрэгсэл болох UML, Microsoft Project дээр ажиллах чадвартай
  • Картын бүтээгдэхүүний хөгжүүлэлт, дотоод үйл ажиллагаа, эрсдэлийн чиглэлээр өмнө ажиллаж байсан туршлагатай бол давуу талтай
Картын маргаан, сэжигтэй гүйлгээний мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Картын маргаантай гүйлгээнээс урьдчилан сэргийлэх холбогдох дүрэм, журам боловсруулах, хэрэгжүүлэх. Картын системд тохируулах аливаа дүрмийн өөрчлөлт шинэчлэлтийн тохиргоонд хяналт тавих, хянах. Олон улсын карт гаргагч байгууллагууд болон Монголбанк, Үндэсний цахим гүйлгээний төвийн заавар болон бусад холбогдох дүрэм журмын дагуу ажиллах. Холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмыг мөрдөж бусад нэгжтэй хамтран ажиллах, ажлын уялдаа холбоог сайжруулах. Бүх төрлийн гүйлгээнд гарч буй луйврын гүйлгээг багасгах, тухайн тохиолдол бүрт тохирсон шинэ санал санаачлагыг бусад холбогдох газар нэгжүүдтэй хамтран гүйцэтгэх.

Тавигдах шаардлага: 

  • Бичиг баримт боловсруулах, үр дүнтэй холбоо тогтоох, асуудлыг шийдвэрлэх, дүгнэлт хийх чадвартай 
  • Банк санхүү, эдийн засгийн мэргэжилтэй
  • Дэг журмыг мөрдлөгө болгож ажилладаг, асуудал шийдвэрлэх аналитик арга барил эзэмшсэн 
  • Ажлын ачааалал даах чадвартай, ачаалалтай үед үр ашигтай, зохион байгуулалттай ажилладаг 
  • Англи хэлний зохих хэмжээний мэдлэгтэй 
Материал, тээвэр зохицуулалтын супервайзор

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Төслийн төлөвлөөгөөт бараа материалыг тоо хэмжээ, чанар стандартын шаардлагын дагуу холбогдох газруудаас цуглуулан нэгтгэх үйл ажиллагааг зохион байгуулах

Тавигдах шаардлага: 

  • Материалын инженер, бизнесийн удирдлага, олон улсын худалдаа, тээвэр ложистик, агуулахын менежмент чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Материал, ложистикийн чиглэлээр ажиллаж байсан ажлын туршлагатай
  • Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Харилцах, хамтран ажиллах ур чадвартай
  • Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой
Гэрээт касс

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Кассын орлогыг нягтлан бодох бүртгэлийн мөрдөгдөж байгаа журмын дагуу хөтөлж, кассын орлогын үнэн зөв байдлыг хариуцан ажиллах

Тавигдах шаардлага: 

  • Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Тайлан гаргах чадвартай
  • Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй
  • Компьютерийн анхан шатны мэдлэгтэй
  • Харилцаа үйлчилгээний соёлтой
  • Багаар ажиллах чадвартай
Актив пассивын удирдлагын мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Мөнгөний захын удирдлага (ЗБН, носро, лоро дансны удирдлага), хөрвөх хөрөнгийн удирдлага, зээл болон эх үүсвэрийн хүүний удирдлага (Суурь хүү, Дотоод хүү, эх эх үүсвэрийн хүү), балансын бүтэц тодорхойлох болон удирдлага хариуцах

Тавигдах шаардлага: 

  • Банк, санхүү, эдийн засгийн чиглэлийн мэргэжилтэй
  • Тухайн чиглэлээр 2-оос дээш жил ажилласан туршлагатай
  • Багаар ажиллах чадвартай
  • Банкны бүртгэл болон татварын хууль, журмын талаар мэдлэгтэй
  • Хэрэглээний програм дээр ахисан түвшний мэдлэгтэй (MS)
  • Эдийн засгийн загвар зохиох чадвартай
  • Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй
  • CFA зэрэгтэй бол давуу тал болно
Мэдээллийн зөвлөх

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Харилцагчдад бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар утсаар мэдээлэл өгч, таниулан сурталчилах, бүтээгдэхүүн үйлчилгээний сонголт хийхэд нь туслах. Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч дамжуулах.

Тавигдах шаардлага: 

  • Дээд боловсролтой
  • Компьютерийн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай
  • Багаар хамтран ажиллах, харилцах ур чадвартай
  • Англи хэлний дунд болон дундаас дээш шатны мэдлэгтэй
  • Цэгцтэй, ойлгомжтой ярьдаг байх
  • Суралцах чадвар сайн
  • Асуудал шийдвэрлэх чадвартай байх
  • Нэвтрүүлэх чадвартай, дуу хоолойн өнгө цэвэр, тод байх, хэл ярианы хувьд асуудалгүй байх
  • Ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой байх
  • Банкинд ажиллаж байсан бол давуу тал болно
Зардлын нягтлан бодогч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Зардлын болон түүнтэй холбогдох бүртгэлийг санхүүгийн тайланд тусган, анхан шатны баримтуудыг бүрдүүлэн ажиллах

Тавигдах шаардлага:  

  • Санхүүгийн чиглэлээр төгссөн
  • Нягтлан бодох бүртгэлийн ERP програмын талаар ойлголттой
  • Нягтлан бодох бүртгэлийн тооцооллын загварыг ойлгож, холбогдох мэдээллийг боловсруулах чадвартай
  • Компьютерийн хэрэглээний програмууд дээр дундаас дээш түвшинд ашиглах чадвартай
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
Зээлийн эрсдэлийн шинжилгээ, хяналт хариуцсан мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Зээлийн саналд эрсдэлийн дүгнэлт өгөх, санхүүгийн шинжилгээг хянах, зээлийн эрсдэлийг үнэлэх стандартыг хэрэгжүүлэх, зээлийн хяналтын тайланг бэлтгэх, танилцуулах, зээлийн хороог үр дүнтэй зохион байгуулах

Тавигдах шаардлага: 

  • Зээлийн эрсдэлийн шинжээч чиглэлээр 3 болон түүнээс дээш жил ажилласан
  • Өөрийгөө илэрхийлэх, бусдыг сонсох, хурдан суралцах, бусадтай хамтран ажиллах харилцааны ур чадвартай
  • Чиг үүргийн үйл ажиллагааг дэмжих шинэ технологи, програм системүүдийн ажиллагаа, боломжийг судалж, хэрэглээнд нэвтрүүлэх сонирхолтой
  • Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй
Тусгай актив хариуцсан мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Зээл, түүнтэй адилгтан тооцох активыг төлүүлэх

Тавигдах шаардлага: 

  • Мэдээлэлд шинжилгээ хийх, дүгнэлт гаргах, асуудалд шийдвэр гаргах ур чадвартай
  • Өөрийгөө илэрхийлэх, бусдыг сонсох, хурдан суралцах, бусадтай хамтран ажиллах харилцааны ур чадвартай
  • Албан бичиг төлөвлөх, боловсруулах, танилцуулах ур чадвартай
  • Хэрэглээний программуудыг эзэмшсэн
  • Тус чиглэлээр 2 болон түүнээс дээш ажиллаж байсан болон эрх зүйч эсхүл хуульч мэргэжилтэй бол давуу тал болно
Хянан нийцүүлэлт хариуцсан ахлах мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Хянан нийцүүлэлтийн удирдлагын тогтолцоог бий болгох, холбогдох бодлого, журмуудыг боловсруулах, хянах, танин мэдүүлэх, хэрэгжилтийг хянах, хангуулах, тайлан мэдээ бэлтгэх, хянах.

Тавигдах шаардлага: 

• Хянан нийцүүлэлтийн засаглал, бодлого боловсруулах, тайлагналт, хяналтын чиглэлд 3 болон түүнээс дээш жил банк, санхүү, төрийн байгууллагад ажилласан
• Хянан нийцүүлэлт, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх (MУТС) -тэй тэмцэх тогтолцооны бодлого, журам, зааврыг боловсруулж, хэрэгжүүлж байсан туршлагатай
• Үйл ажиллагааг хялбарчлах, боловсронгуй болгох чиглэлд технологийн шийдлийг боловсруулах, тодорхойлох чадвартай
• Удирдан зохион байгуулах, багаар ажиллах, асуудлыг шийдвэрлэх чадвартай
• Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй

Санхүүгийн мэргэжилтэн-Арилжаа

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Позици удирдлага, Валют арилжаатай холбоотой ажлыг хариуцах

Тавигдах шаардлага:

  • Банк, санхүү, эдийн засгийн чиглэлийн мэргэжилтэй
  • Тухайн чиглэлээр 2-оос дээш жил ажилласан туршлагатай
  • Харилцааны өндөр ур чадвартай.
  • Банкны бүртгэлийн талаар мэдлэгтэй
  • Хэрэглээний програм дээр ахисан түвшний мэдлэгтэй (Microsoft)
  • Багаар ажиллах чадвартай
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • CFA зэрэгтэй бол давуу тал болно 
Санхүүгийн мэргэжилтэн-АПУ

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Мөнгөний захын удирдлага (ЗБН, носро, лоро дансны удирдлага), Хөрвөх хөрөнгийн удирдлага, Зээл болон эх үүсвэрийн хүүний удирдлага (Суурь хүү, Дотоод хүү, эх эх үүсвэрийн хүү), Балансын бүтэц тодорхойлох болон удирдлага

Тавигдах шаардлага: 

  • Банк, санхүү, эдийн засгийн чиглэлийн мэргэжилтэй
  • Тухайн чиглэлээр 2-оос дээш жил ажилласан туршлагатай
  • Багаар ажиллах чадвартай
  • Банкны бүртгэл болон татварын хууль, журмын талаар мэдлэгтэй
  • Хэрэглээний програм дээр ахисан түвшний мэдлэгтэй (MS)
  • Эдийн засгийн загвар зохиох чадвартай
  • Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй
  • CFA зэрэгтэй бол давуу тал болно
Санхүүгийн мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Орлого, зардлын хуваарилалт (дотоод хүү, үйл ажиллагааны зардал г.м), бүтээгдэхүүний өгөөж, нэгжийн өгөөж, борлуулалтын ажилтны өгөөж

Тавигдах шаардлага: 

  • Банк, Санхүү, Эдийн засгийн чиглэлийн мэргэжилтэй
  • Тухайн чиглэлээр 2-оос дээш жил ажилласан туршлагатай
  • Багаар ажиллах чадвартай
  • Банкны бүртгэл болон татварын хууль, журмын талаар мэдлэгтэй
  • Хэрэглээний програм дээр ахисан түвшний мэдлэгтэй (MS)
  • Tableau BI, Power BI, Oracle BI ажилладаг байх
  • Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй
Санхүүгийн мэргэжилтэн-Төлөвлөлт

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Төсөв төлөвлөгөө боловсруулах, төсөв төлөвлөгөөний гүйцэтгэл, өдөр бүрийн санхүүгийн тайлан, Монгол банкны тайлан, Сангийн яамны тайлан, бусад санхүүгийн байгууллагад өгөх тайлангууд, сарын эцсийн санхүүгийн дэлгэрэнгүй тайлан (MIS)

Тавигдах шаардлага: 

  • Банк, санхүү, эдийн засгийн чиглэлийн мэргэжилтэй
  • Тухайн чиглэлээр 2-оос дээш жил ажилласан туршлагатай
  • Багаар ажиллах чадвартай
  • Банкны бүртгэл болон татварын хууль, журмын талаар мэдлэгтэй
  • Хэрэглээний програм дээр ахисан түвшний мэдлэгтэй (MS)
  • Tableau BI, Power BI, Oracle BI ажилладаг байх
  • Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй
Картын гүйлгээний мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Картын гүйлгээний хяналт, төлбөр тооцоог гүйцэтгэх, тооцоо нийлэх
Банкны цахим төлбөр тооцоо, гүйлгээнд хяналт тавих, тооцоо нийлэх

Тавигдах шаардлага: 

  • Банк эсвэл НББ-ийн чиглэлийн мэргэжилтэй
  • Мэргэжлээрээ 3-аас дээш жилийн ажлын туршлагатай
  • Банкны салбарт ажиллаж байсан туршлагатай
  • Картын систем, процессингийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай
Дотоод төлбөр тооцооны мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Банкны дотоод гүйлгээ, төлбөр тооцоонд хяналт тавих

Тавигдах шаардлага: 

  • Банк эсвэл НББ-ийн чиглэлийн мэргэжилтэй
  • Мэргэжлээрээ 3-аас дээш жилийн ажлын туршлагатай
  • Банкны салбарт ажиллаж байсан туршлагатай