Мэдээллийн аюулгүй байдлын шинжээч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Сүлжээ, системийг цахим халдлагаас хамгаалах, илрүүлэх, таслан зогсоох;
Мэдээллийн аюулгүй байдлын (МАБ) зөрчлийг шийдвэрлэх;
Системийн аюулгүй байдал, мэдээллийн урсгалыг хянах;
МАБ-н төхөөрөмжийн хяналтын ЛОГ дээр шинжилгээ хийж асуудлыг тодорхойлох, шийдвэрлэх, шаардлагатай албан тушаалтанд мэдээллэх.

Тавигдах шаардлага: 

  • Мэдээллийн технологи, Компьютерийн програм хангамж, Систем хамгааллын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй.
  • Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан туршлагатай
  • Халдлагаас хамгаалах системүүдийн ажиллагааны талаар ерөнхий ойлголттой
  • Системийн эмзэг байдлыг шинжлэх, дүгнэх ур чадвартай
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Багаар ажиллах чадвартай
  • Зөв хандлагатай, бүтээлч сэтгэлгээтэй
Цахим аюулгүй байдлын мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

  • Компанийн мэдээллийн аюулгүй байдлыг (МАБ) үнэлэх, үүсч болох эрсдэлийг багасгах
  • Цахим халдлагаас хамгаалах, илрүүлэх, таслан зогсоох
  • Сүлжээ, систем, мобайл аппликэйшн дээр нэвтрэлтийн тестийг тогтмол хийж гүйцэтгэх
  • Мобайл аппликэйшний аюулгүй байдал, програм хангамжийн тогтвортой байдлыг хянаж, хангах

Тавигдах шаардлага: 

  • Мэдээллийн технологи, Компьютерийн програм хангамж, Систем хамгааллын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй
  • Мэргэжлээрээ ажилласан 3-аас дээш жилийн ажлын туршлагатай
  • Халдлагаас хамгаалах системүүдийн ажиллагааны ахисан түвшиний мэдлэгтэй
  • Системийн эмзэг байдлыг шинжлэх, дүгнэх ур чадвартай
  • Unix, Linux, Kali Linux дээр ажиллах чадвартай
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Энэ чиглэлээр сертификаттай (CEH, SANS), тэмцээнд оролцож амжилт гаргаж байсан бол давуу тал болно
  • Багаар ажиллах чадвартай
  • Зөв хандлагатай, бүтээлч сэтгэлгээтэй
Мэдээллийн аюулгүй байдлын бодлого хариуцсан мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Мэдээллийн аюулгүй байдалд баримтлах стратегийг тодорхойлох, түүнийг хэрэгжүүлэх стандартыг боловсруулах, эрсдэлийн удирдлагыг нэвтрүүлэх, танин мэдүүлэх, стандартын хэрэгжилтэнд хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах

Тавигдах шаардлага: 

  • Мэдээллийн аюулгүй байдал, эрсдэлийн удирдлагын чиглэлээр 5 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай
  • Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын ISO2700x, COBIT, PCI DSS стандартуудын мэдлэгтэй
  • Мэдээллийн аюулгүй байдлын талаарх стандартыг тодорхойлж, боловсруулж, хэрэгжүүлж байсан туршлагатай
  • Удирдан зохион байгуулах, багаар ажиллах, асуудлыг шийдвэрлэх чадвартай
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Багаар ажиллах чадвартай
  • Зөв хандлагатай, бүтээлч сэтгэлгээтэй
UI/UX дизайнер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Юнител Группийн хэрэглэгчдэд зориулсан дижитал сувгууд болох аппликейшн, вэб сайтын бүтэц, дизайныг хариуцан хэрэглэгч ашиглахад хялбар, ойлгомжтой байгаа эсэхийг тестлэх, сайжруулах, дижитал суваг сайжруулалтын шинэ аргуудыг байнга эрэлхийлэх

Тавигдах шаардлага: 

  • Мэдээллийн технологи чиглэлээр төгссөн
  • UI гаргахад шаардлагатай програмууд дээр ахисан түвшинд ажиллах чадвартай /Adobe collection + Visio/
  • UI/UX дизайнер чиглэлээр хоёроос доошгүй жил ажилласан
  • Бизнес анализ хийх, дүгнэлт гаргах чадвартай
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Судалгаа хийх, шийдэл олох, шийдвэр гаргах чадвартай
  • HTML, CSS болон Framework мэдлэгтэй бол давуу тал болно
Мэдээлэл технологи, програм хангамжийн инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Байгууллагын бизнес процесст дүн шинжилгээ хийж системүүдийн хоорондын уялдаа холбоог сайжруулах, одоо явагдаж байгаа програм хангамжийн төслүүдэд дэмжлэг үзүүлэх, хэвийн үйл ажиллагааг хангах, Desktop болон веб платформийн UI технологуудийг ашиглан хөгжүүлэлт хийх, шаардлагатай үед албаны бусад инженерүүдийн ачааллыг хуваалцан дэмжлэг үзүүлэх

Тавигдах шаардлага: 

  • Мэдээллийн систем болон бусад холбогдох мэргэжлээр бакалаврын зэрэгтэй
  • Мэргэжлээрээ 1-ээс дээш жил ажилласан
  • Front-end хөгжүүлэлт хийж байсан
  • Шинэ санал санаачилга гаргах чадвартай
  • DOT NET, Vue JS, Node JS зэрэг Front-end технологиуд дээр ажилласан туршлагатай
ERP мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

ERP систем, мобайл апп хариуцах, бизнес архитектурын шаардлага боловсруулах, шаардлагын дагуу тест, нэвтрүүлэлт, тохиргоо хийх

Тавигдах шаардлага: 

  • Компьютерийн шинжлэх ухаан, мэдээллийн технологи, мэдээллийн системийн менежментийн чиглэлээр төгссөн
  • Алгоритм, датабэйсийн суурь мэдлэгтэй
  • SQL query бичих чадвартай (MSSQL, MySQL, Oracle)
  • Програмчлалын хэлний мэдлэгтэй бол давуу тал болно (Java, Javascript and PHP)
Хөгжүүлэгч (Back end)

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Програм хангамжийг бизнес хэрэглэгчийн тавьсан шаардлага дээр үндэслэн системийн шинжээчтэй зөвлөлдөн хөгжүүлэх, ашиглагдаж буй үндсэн болон дэд програмууд дээр өөрчлөлт оруулах, түүний ашиглалт үйлчилгээний сайжруулалтыг хариуцах, open source системийн судалгаа, хөгжүүлэлт, сайжруулалт хийх

Тавигдах шаардлага: 

  • Програм хангамж, мэдээллийн технологийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Open source database болон системүүд дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
  • Java, J2EE, JavaScript, JQuery, Apache Camel, Python гэх мэт програмчлалын хэлний мэдлэгтэй
  • Oracle/SQL, MS SQL өгөгдлийн сан дээр query, stored procedure бичих чадвартай
  • Json, XML web service зохион байгуулах, түүн дээр ажиллах чадвартай
Мэдээллийн системийн инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:

Байгууллагын орчинд бизнесийн асуудлуудыг шинжлэх, технологийн тусламжтайгаар шийдвэрлэх, технологийн шийдлийг бүтээлчээр хэрэгжүүлэх, дата менежмент, системийн шинжилгээ, зохиомж, кодчилолыг гүйцэтгэснээр байгууллагыг зорилгодоо хүрэх, өрсөлдөх чадвараа сайжруулахад дэмжлэг үзүүлэх.
Байгууллага, бизнесийн үйл ажиллагаа болон дахин инженерчлэлд үндэслэн түүнийг дэмжих мэдээллийн системийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, шинжлэн судлах, системийг зохиомжлох, системийн хөгжүүлэлт, хэрэгжүүлэлтэд оролцох, цаашилбал мэдээллийн системийн ашиглалт, сайжруулалтыг хариуцан ажиллах.

Тавигдах шаардлага:

  • Мэдээллийн систем болон бусад холбогдолтой мэргэжлээр бакалавр зэрэгтэй
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Бүтээлч сэтгэлгээтэй
  • Бие дааж болон багаар ажиллах чадвартай
  • Техник болон бизнес сэтгэлгээтэй

 

Ахлах бизнес интеллиженс хөгжүүлэгч

Ажлын байрны зорилго/ үүрэг:

BI тайлан, dashboard хөгжүүлэх, группийн хэмжээнд BI системийн сургалт орох, сургалтын дараах дэмжлэг туслалцаа үзүүлэх, охин компаниудад Data болон BI чиглэлээр зөвлөгөө, дэмжлэг үзүүлж хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх, BI системийн давуу тал болон ач холбогдлыг группийн хэмжээнд сурталчлан таниулах

Тавигдах шаардлага:

  • Microsoft Power BI ашиглан төрөл бүрийн ахисан түвшний тайлан, dashboard хөгжүүлэх чадвартай
  • Өгөгдлийн сангийн SQL хэлний мэдлэгтэй
  • Data warehouse болон Дата менежментийн талаар мэдлэгтэй бол давуу тал болно
  • Дата болон BI чиглэлээр бусдад мэдлэгээ хуваалцах, сургалт хийх ур чадвартай
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Мэргэжлээрээ 1-ээс дээш жил ажилласан туршлагатай
Системийн инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа системүүдийн тасралтгүй, хэвийн ажиллагааг хангах.

Тавигдах шаардлага:  

  • Мэдээллийн технологи, Програм хангамжийн мэргэжлээр төгссөн
  • Windows server, Linux/Unix үйлдлийн системүүд дээр ажиллах чадвартай
  • Виртуалчлалын технологиудын талаар мэдлэгтэй, шинэ технологи судалдаг
  • Програмчлалын хэлний хэрэглээний түвшний мэдлэгтэй /Java, javascript, Php гэх мэт/
  • Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй
Оптик инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Оптик сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг хангах, шинээр оптик сүлжээний өргөтгөлийн ажлыг удирдан стандартын дагуу чанартай, богино хугацаанд гүйцэтгэх

Тавигдах шаардлага:  

  • Мэдээллийн технологи, харилцаа холбоо чиглэлээр төгссөн
  • Тооцоо судалгаа хийж, дүгнэлт гаргах чадвартай
  • Autocad програм дээр ажиллах чадвартай
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
  • Шилэн кабелын талаар мэдлэгтэй бол давуу тал болно
Мэдээллийн аюулгүй байдлын шинжээч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн үйл ажиллагааны процесс, үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа системүүд, мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдал ба аюулгүй байдлыг хангах

Тавигдах шаардлага:  

  • Мэдээллийн технологи, компьютерийн ухаан чиглэлээр төгссөн
  • Халдлага илрүүлэх, хамгаалах системүүд болон мобайл сүлжээ түүний аюулгүй байдлын талаар мэдлэгтэй
  • Windows, Linux системүүд болон IP сүлжээний талаар ерөнхий мэдлэгтэй
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • CEH, eLearnSecurity, SANS болон бусад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификаттай бол давуу тал болно
Програм хангамжийн чанарын мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Програм хангамжийн бүтээгдэхүүний бүхий л үе шатанд чанарын хяналт тавих, гарсан алдаа асуудлыг засварлуулж тестлэн шалгах, тестийн үе шатыг автоматжуулах, чанарыг хангасан бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх ажиллагааг хариуцан ажиллах.

Тавигдах шаардлага:  

  • Мэдээллийн технологийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Програмчлалын төслийн Agile, Rapid гэх мэт аргачлалуудаар ажиллах чадвартай
  • Англи хэлний мэдлэгтэй
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай
Мэдээлэл технологийн инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Интернэйшнл Медикал Сентер ХХК–д ашигладаг дэд ситемүүдийн тасралтгүй, найдвартай, аюулгүй үйл ажиллагааг хангаж бусад системүүдэд дэмжлэг үзүүлэх

Тавигдах шаардлага:  

  • Компьютерийн техник хангамжийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай
  • Компьютерийн сүлжээ, холбоо, дохиолол, автоматжуулалтын чиглэлээр ажиллаж байсан бол давуу талтай. 
Мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн үйл ажиллагааны процесс, үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа системүүд, мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдал ба аюулгүй байдлыг хангах

Тавигдах шаардлага:  

  • Мэдээллийн технологи, компьютерийн ухааны чиглэлээр төгссөн
  • Халдлага илрүүлэх, хамгаалах системүүдийн ажиллагааны талаар ерөнхий ойлголттой
  • Мэдээллийн аюулгүй байдлын стандарт, фреймворкуудын талаар ойлголттой (ISO 27001, PCI DSS, NIST CSF)
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
Solidity Engineer

Ажлын байрны зорилго/ үүрэг:

Build smart contracts in Solidity for the Ethereum blockchain

Тавигдах шаардлага:  

  • Bachelor’s and/or Master’s degree in computer science
  • 3+ years of industry experience in software engineering
  • Have knowledge of or experience with Solidity
  • Possesses a mastery of Node.js and React
  • Comfortable working in a fast-changing start-up environment
  • Passion for learning new technology
Програм хөгжүүлэгч

Ажлын байрны зорилго/ үүрэг:

М-Си-Эс Группийн FMCG салбарын 5 компанийг хариуцан ажилладаг мэдээллийн технологийн хэлтэс ажиллаж компанийн хэмжээнд ашиглагдаж буй програмын хэвийн үйл ажиллагааг хангах, хөгжүүлэх

Тавигдах шаардлага: 

  • Програм хангамж, Мэдээллийн технологи, Математикийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Програмчлалын React, Flutter, Nodejs, Java хэлүүдийг ашиглан програм хангамж боловсруулах чадвартай
  • MSSQL, MySQL, MongoDB зэрэг мэдээллийн сан удирдах програм хангамжийн талаар зохих түвшний ойлголттой, Web програмчлал болон Гар утасны програмчлалын хэлүүдийг ашиглан програм хангамж боловсруулах чадвартай, ажиллаж байсан туршлагатай
  • Мэргэжлийн Англи хэлний зохих мэдлэгтэй /Орос хэлтэй бол давуу тал болно/
Холбоо дохиолол, сүлжээний инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн эзэмшлийн үндсэн хөрөнгө, барилга, байгууламж, түүнд харъяалагдах газруудын холбоо дохиолол, системийн аюулгүй байдал, үйл ажиллагаанд байнгын хяналт тавьж ажиллах, компанийн үйл ажиллагаанд хэрэглэгдэх программ хангамжуудын боловсруулалт, WAN, LAN сүлжээ болон IT сүлжээний тоног төхөөрөмжийн суурилуулалт, оффисийн ажилчдын компьютерууд, түүнд хамааралтай тоног төхөөрөмжүүд, программ хангамжийн хэвийн ажиллагааг хангах, хариуцсан ажлуудын ангилал бүрээр шинэ боломжуудыг судлан нэвтрүүлж хөгжүүлэн ажиллах

Тавигдах шаардлага: 

  • Холбоо дохиолол, программ хангамж, мэдээллийн технологи, электроникийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжлийн чиглэлээр ажлын туршлагатай
  • UTP, DSL, fibre optic, wireless технологиудыг ашиглан LAN, WAN сүлжээ байгуулах чадвартай байх
  • Компьютерийн hardware болон software-ийн өндөр мэдлэгтэй
  • Датабейстай холбогдож, Client & Server орчны программ хангамжийг боловсруулах чадвартай байх
  • Мэргэжлийн англи хэлний мэдлэгтэй байх
Мэдээллийн аюулгүй байдлын администратор

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн үйл ажиллагаанд ашиглагдаж буй мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хяналт тавих

Компанийн мэдээллийн аюулгүй байдлыг (МАБ) үнэлэх, үүсч болох эрсдэлийг багасгах

МАБ-ын тоног төхөөрөмжийн найдвартай, зөв ажиллагааг хангах, сайжруулах

Кибер халдлагыг зогсоох, хяналтын лог дээр шинжилгээ хийж урьдчилан сэргийлэх зөвлөмж гаргах

Мобайл аппликэйшний аюулгүй байдал, програм хангамжийн тогтвортой байдлыг хянаж, хангах

Тавигдах шаардлага: 

  • Мэдээллийн технологи, Компьютерийн програм хангамж, Систем хамгааллын чиглэлээр их, дээд сургууль төгссөн
  • Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан туршлагатай
  • Програмчлалын хэлний мэдлэгтэй
  • Мобайл аппликэйшн дээр түгээмэл тохиолддог OWASP TOP10 алдааг илрүүлэх, хэрхэн сэргийлэх талаарх ойлголттой
  • Халдлагаас хамгаалах системүүдийн ажиллагааны талаар ерөнхий ойлголттой
  • Системийн эмзэг байдлыг шинжлэх, дүгнэх ур чадвартай
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Энэ чиглэлээр сертификаттай (CEH, SANS), тэмцээнд оролцож амжилт гаргаж байсан бол давуу тал болно
  • Багаар ажиллах чадвартай
  • Зөв хандлагатай, бүтээлч сэтгэлгээтэй
Систем хөгжүүлэгч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа системүүдэд хөгжүүлэлт, автоматжуулалт хийх.

Тавигдах шаардлага:  

  • Компьютерийн програмчлагч
  • Програм хангамжийн инженер (програмчлагч)
  • OdooERP хөгжүүлэлтийн орчин бэлтгэн хөгжүүлэх, MS365 хөгжүүлэх болон python, CSS, JS програмчлалын хэлүүдийг ашиглах чадвартай байх
  • Харилцах, хамтран ажиллах өндөр ур чадвартай
  • Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээд түвшний мэдлэгтэй