Үндсэн систем, хяналтын мэргэжилтэн
Ажлын байрны зорилго/ үүрэг:
Компанийн хүрээнд ашиглагдаж байгаа Банкны үндсэн систем болон дагалдах бусад системийн найдвартай үйл ажиллагааг хангах, систем дээр илэрсэн асуудлыг засварлуулах арга хэмжээ авах
Системийн боломжуудийг нээн илрүүлэх, системүүдийн уялдаа холбоог бий болгох, шинэ системүүд болон модулиудыг нэвтрүүлэх
Бизнесийн шаардлагын дагуу бүтээгдэхүүн үйлчилгээний тохиргоог систем дээр хийж, холбоотой тестүүд хийж шаардлагын дагуу бүрэн зөв ажиллаж байгаа эсэхийг баталгаажуулах
Тавигдах шаардлага:
- Мэдээллийн технологи, Компьютерийн программ хангамж чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй
- Өгөгдлийн сан удирдах ORACLE, MSSQL системийн талаар дунд болон түүнээс дээш мэдлэгтэй байх;
- Компьютерийн програмчлалын хэлийг дунд болон түүнээс дээш түвшинд эзэмшсэн байх, dotNet, C#, Vb, PL/SQL
- Finacle system дээр ажиллаж байсан бол давуу тал
- Windows, Linux сервэр дээр ажиллах дунд болон түүнээс дээш мэдлэгтэй байх
- Асуудал боловсруулах, дүгнэлт гаргах, судалгаа шинжилгээ хийх чадвартай
- Баримт бичиг боловсруулах, хөтлөх, тайлагнах чадвартай
- Англи хэлний ахисан түвшиний мэдлэгтэй
- Багаар ажиллах чадвартай.
- Зөв хандлагатай, бүтээлч сэтгэлгээтэй