Техникийн гомдлын мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/үүрэг:

Техникийн шийдэлтэй холбоотой дотоод процессийг сайжруулах, хэрэглэгчдийн гомдлыг түргэн шуурхай шийдвэрлэх

Тавигдах шаардлага:

  • Холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр төгссөн
  • Компьютерийн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай
  • Зохион байгуулах төлөвлөх, асуудлыг боловсруулах, үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай
  • Тооцоо судалгаа хийх, бичиг баримт боловсруулах, багаар ажиллах чадвартай
  • Ээлжээр ажиллах боломжтой
Software engineer

Ажлын байрны зорилго/үүрэг:

Компанийн бүтээгдэхүүн үйлчилгээ болон үйл ажиллагааны програм хангамжуудыг боловсруулах, хөгжүүлэлт хийх, автоматжуулах

Тавигдах шаардлага:

  • Мэдээллийн технологи, Програм хангамж мэргэжлээр төгссөн
  • Програмчлалын хэлний зохих мэдлэгтэй /Java, javascript, Php, C/C++ гэх мэт/
  • Датабейстай холбогдож, Client & Server орчны програм хангамжийг боловсруулах чадвартай
  • Web програмчлалын мэдлэгтэй Servers/Platforms-ийн мэдлэг туршлагатай
Скрам мастер

Ажлын байрны зорилго/үүрэг:

  • Скрам баг болон бусад багийн гишүүдэд скрам аргачлалын талаарх зааварчилгаа өгөх, сургалт зохион байгуулах
  • Скрамын хурал, уулзалтуудыг зохион байгуулах, хөгжүүлэлтийн багт тулгарсан асуудлыг шийдвэрлэх, удирдан чиглүүлэх, гүйцэтгэлийг хянах болон тайлагнах

Тавигдах шаардлага:

  • Scrum, Agile аргачлалуудын талаарх мэдлэг, туршлагатай
  • Дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх, оновчтой гаргалгаа олох ур чадвартай
  • Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай
  • Судалгаа шинжилгээ хийх, баримт бичиг боловсруулах, үнэлэлт, дүгнэлт өгөх чадвартай
  • Хувийн зохион байгуулалт болон харилцааны өндөр ур чадвартай
  • Тасралтгүй суралцаж өөрийгөө байнга хөгжүүлэх эрмэлзэлтэй
  • Мэдээллийн технологийн чиглэлээр ажиллаж байсан бол давуу талтай
  • Скрам мастер эсвэл ижил төстэй албан тушаалаар ажиллаж байсан туршлагатай
  • Төслийн менежментийн ур чадвартай
  • Удирдан зохион байгуулах, манлайлах ур чадвартай
  • Багаар ажиллах чадвартай
Систем нэвтрүүлэлттийн ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

  • Систем ашиглалтын явцад гарах зөрчил алдааг тодорхойлж засуулах, сайжруулах санал гаргах
  • Системийн судалгаа хийх, гарын авлага, зөвлөмж бэлдэх
  • Системийн найдвартай ажиллагаанд байнга хяналт тавих

Тавигдах шаардлага: 

  • Санхүү, Бизнесийн удирдлага эсвэл Мэдээлэл технологийн чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • IT төслийн багт ажиллаж байсан туршлагатай байвал давуу талтай
  • Компьютерын программууд дээр ажиллах чадвартай
  • Асуудлыг шуурхай шийдвэрлэж, оновчтой шийдвэр гаргах чадвартай
Программ хангамжийн инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Сүүлийн үеийн технологиудыг ашиглан бизнесийн шаардлагад нийцсэн программ хангамж хөгжүүлэх, одоогийн системийн хэвийн тасралтгүй ажиллагааг хангах

Тавигдах шаардлага: 

  • Мэдээллийн технологи, Програм хангамжийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • ReactJs, React Native, Flutter, Typescript, Javascript болон бусад програмчлалын хэлний мэдлэгтэй
  • MongoDB, NodeJs, GraphQL, Redis, Git, AWS ашиглаж байсан туршлагатай бол давуу тал болно
  • Шинэ технологийг уншиж судлан хурдтай суралцах чадвартай
  • Төслийн багаар ажиллах чадвартай
Төслийн координатор

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Мэдээллийн технологид суурилсан систем хөгжүүлэлтийн төслийг удирдан зохион байгуулах; оролцогч талуудтай хамтран төслийн цар хүрээ, төлөвлөгөөг боловсруулах; нэгж хоорондын харилцаа холбоог зохицуулах; удирдлага болон төслийн багийн гишүүдийг өдөр тутмын мэдээллээр хангах

Тавигдах шаардлага:  

  • Мэдээллийн системийн менежмент, Мэдээлэл технологи, Програм хангамжийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • ReactJs, React Native, Flutter, Typescript, Javascript болон бусад програмчлалын хэлний мэдлэгтэй
  • MongoDB, NodeJs, GraphQL, Redis, Git, AWS ашиглаж байсан туршлагатай бол давуу тал болно
  • Шинэ технологийг уншиж судлан хурдтай суралцах чадвартай
  • Төслийн багаар ажиллах чадвартай
Радио сүлжээ төлөвлөлтийн инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Ачааллын өсөлтөд нийцсэн, олон улс болон дотоодод мөрддөг чанарын стандартыг хангасан системийг бий болгох, техник технологийн талаас чанартай бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хүргэн ажиллах

Тавигдах шаардлага: 

  • Радио сүлжээ, Утасгүй холбоо, Цахилгаан холбооны инженер чиглэлээр төгссөн
  • Шинэ техник технологийн талаар судалгаа шинжилгээ хийх, боловсруулах, дүгнэлт гаргах чадвартай
  • Мэргэжлийн өндөр түвшний мэдлэг ур чадвартай
  • Гадаад болон дотоод нийлүүлэгч нартай харилцах, хамтран ажиллах чадвартай
  • Англи Монгол хэл дээр баримт бичиг боловсруулах, албан ажил хөтлөх чадвартай
  • Төсөв, хөрөнгө оруулалт тооцох чадвартай
  • Шаардлагатай тохиолдолд орон нутагт томилолтоор ажиллах боломжтой
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
Контент програмын мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Төлбөрт сувгуудаар гарах контентуудын хөтөлбөр боловсруулах, хөтөлбөрийн дагуу контентийг серверт хөрвүүлэн оруулах, цацагдах хуваарийн дагуу эфирт өрөх

Тавигдах шаардлага: 

  • Дээд боловсролтой
  • Компьютерын хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
  • Видео, аудио форматын суурь мэдлэгтэй
  • Adobe photoshop програм дээр анхан болон түүнээс дээш түвшинд ажиллах чадвартай
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
Продакшн хаус зохицуулагч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Продакшн хаусыг зорин ирж буй зочдыг чиглүүлэн дэмжлэг туслалцаа үзүүлэх, ажилтнуудтай холбох, шаардлагатай мэдээллээр хангах, продакшн хаусын түрээсийн захиалга авах зэрэг өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг ханган ажиллах

Тавигдах шаардлага: 

  • Дээд боловсролтой
  • Англи хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй
  • Компьютерын хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
  • Гэрэл зураг, И-Спорт, Livestream, Влог сонирхдог бол давуу тал болно
Дотоод хяналтын мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомж, стандарт болон дотоод бодлого, журамд нийцүүлэх, эрсдэлийг бууруулах дотоод хяналтын тогтолцоог хэрэгжүүлж, удирдлагаар хангах

Тавигдах шаардлага: 

  • Санхүүгийн менежмент, бизнесийн удирдлага, эдийн засагч мэргэжлээр төгссөн
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Эрсдэлд суурилсан дотоод хяналтын төлөвлөгөө боловсруулах чадвартай
  • Бичиг баримт боловсруулах, тайлагнах чадвартай
  • Дотоод аудит, дотоод хяналтын үйл ажиллагааны чиглэлээр 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай
Мэдээллийн сангийн администратор

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Байгууллагын үйл ажиллагаанд ашиглагдаж буй систем, програм хангамжийн мэдээллийн сангийн засвар үйлчилгээ, бүх төрлийн өгөгдлийн сан, түүний байршиж байгаа виртуал серверүүдийн удирдлага, загвар дизайн, суурилуулалт, хүчин чадалд хяналт тавих, шаардлагатай засвар үйлчилгээг өгөгдлийн сан болон үйлдлийн систем, виртуал орчны түвшинд гүйцэтгэн, тохиргоог хийх, сервер, өгөгдлийн сангийн орчны тасралтгүй үйл ажиллагааг хариуцах. Мэдээллийн сангийн хэвийн тасралтгүй ажиллах шаардлагын дагуу тогтмол хяналт тавих, бүтээмжид нөлөөлөх хэмжээний сайжруулалт болон аюулгүй байдлын урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол хэрэгжүүлэх

Тавигдах шаардлага:  

  • Програм хангамж, Мэдээллийн технологи, Мэдээллийн сан чиглэлийн мэргэжилтэй
  • Багаар ажиллах, ачаалал даах чадвартай
  • Англи хэлний ерөнхий мэдлэг, мэргэжлийн англи хэлтэй
  • Интернет ашиглан өөрт хэрэгтэй мэдээллээ олж авах чадвартай
  • Асуудлыг олон талаас харж шийдвэрлэх арга барил эзэмшсэн
  • Ажлын ачаалалтай үед тайван, үр ашигтай, зохион байгуулалттай ажилладаг
  • Өгөгдлийн сангийн үндсэн ойлголттой, Өгөгдлийн сан зохион байгуулах, SQL script бичих, Сервер, хадгалах төхөөрөмжийн талаар, Oracle, PostGreSQL, MongoDB -н талаар мэдлэг туршлагатай бол давуу тал болно
Ээлжийн ахлах ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Хариуцсан ажилтнуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, үнэн зөв бүрэн мэдээлэл хүргэн үйлчилгээний стандартыг мөрдөн ажиллахад хяналт тавих, ахисан түвшний хэрэглэгчийн асуудлыг хүлээн авч шийдвэрлэх

Тавигдах шаардлага:  

  • Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй
  • Ажлын өндөр ёс зүйтэй байх /үг даах, стрессээ зөв удирдах/
  • Програм ашиглалтын ахисан түвшний мэдлэгтэй
  • Ачааллын менежментийг зөв хийх чадвартай
Дижитал сувгийн ахлах ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг: 

Ажилтнуудад дэмжлэг үзүүлж ажиллах, мэргэшсэн ур чадвартай болгох, онлайн сувгаар хандсан хэрэглэгчдэд үйлчилгээний стандартын дагуу үнэн зөв мэдээллийг түргэн шуурхай хүргэж сөрөг утгатай нийтлэл гарахаас сэргийлэх, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх

Тавигдах шаардлага:  

  • Компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар өргөн мэдлэгтэй
  • Хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
  • Монгол хэл зүйн дүрмийн өндөр мэдлэгтэй
QA мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг: 

Хариуцсан систем дээрх шинэ хөгжүүлэлтүүдийг тестлэх, системийн алдаагүй, хэвийн ажиллагааг хянах, хангах

Тавигдах шаардлага:

  • Мэдээллийн технологийн чиглэлээр төгссөн
  • Судалгаа шинжилгээ хийх, боловсруулах, дүгнэлт гаргах чадвартай
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
Дижитал сувгийн ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Дижитал сувгаар хандсан хэрэглэгчдийг үйлчилгээний стандартын дагуу үнэн зөв мэдээллээр хангах, сэтгэл ханамжийг өндөр түвшинд байлгах, ирүүлсэн асуудлыг end-to-end шийдвэрлэхэд хяналт тавих

Тавигдах шаардлага:  

  • Хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
  • Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй
  • И-мэйлээр албан захиа бичих чадвартай
  • Монгол хэлний зохих түвшний мэдлэгтэй
UX дизайнер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Бизнесийн хэрэгцээ шаардлагын дагуу бүтээгдэхүүн, үйлчилгээ, урамшууллуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай аппликейшнийн UX дизайн, шийдлийг оновчтой боловсруулах

Тавигдах шаардлага:  

  • Бизнесийн удирдлага, эдийн засаг, мэдээллийн технологийн чиглэлээр төгссөн
  • Хэрэглээний програмуудын(Microsoft, Figma) ахисан түвшний мэдлэгтэй
  • Бизнес анализ хийх, дүгнэлт гаргах чадвартай
  • Судалгаа хийх, шийдэл олох, шийдвэр гаргах чадвартай
  • Англи хэлний дунд болон түүнээс түвшний мэдлэгтэй
Холбоо дохиоллын инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг: 

Өгөгдсөн зургийн даалгавар, эх загвар зургийн дагуу барилга байгууламжийн цахилгаан, холбоо дохиоллын зураг төслийг шаардагдах стандарт, норм дүрэм болон техникийн шаардлагын дагуу зорилтот хугацаанд хийж гүйцэтгэх

Тавигдах шаардлага: 

  • Цахилгааны инженерийн чиглэлээр Бакалаврын зэрэгтэй
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Барилгын цахилгаан хангамжийн гадна, дотор угсралт хийж байсан ажлын туршлагатай бол давуу тал болно
  • Цахилгаан хангамжийн системийн тооцоо хийх чадвартай
  • Багаар ажиллах, харилцах ур чадвартай
  • Суралцах ур чадвар сайтай
Борлуулалтын ахлах мэргэжилтэн

Ажлын байрны зорилго / үүрэг:

Бүтээгдэхүүн үйлчилгээний борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор зах зээлийн судалгаа хийж түүнд тулгуурласан шинэ эрэлт хэрэгцээг тодорхойлох, борлуулалтын төлөвлөгөө боловсруулах, төлөвлөгөөний биелэлтийг хангах, харилцагчидтай үр дүнтэй хамтран ажиллах

Тавигдах шаардлага:

  • Дээд боловсролтой
  • Судалгаа шинжилгээ хийх, боловсруулах, дүгнэлт гаргах чадвартай
  • Баг удирдан зохион байгуулах ур чадвартай
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй /бусад гадаад хэл давуу тал болно/
  • Илтгэн танилцуулах ур чадвартай
  • Ятган борлуулалт хийх чадвартай

 

Экспериенс хөгжүүлэлтийн мэргэжилтэн

Ажлын байрны зорилго / үүрэг:

Хэрэглэгч төвтэй бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх, судалгаа шинжилгээг хийх, дүгнэлт гаргах, шинэ суваг хөгжүүлэлтийн судалгаа шинжилгээг хийж өөрчлөлт шинэчлэлтийг хэрэгжүүлэх, борлуулалтын төлөвлөгөөг боловсруулах, гүйцэтгэлийг үнэлж тайлагнах

Тавигдах шаардлага:

  • Эдийн засаг, Бизнесийн чиглэлээр төгссөн
  • Судалгаа шинжилгээ хийх, боловсруулах, дүгнэлт гаргах чадвартай
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
  • Мэдээллийн технологийн мэдлэгтэй бол давуу тал болно
  • Хэрэглээний програмууд болон Adobe Acrobat, Power Point, Visio г.м программууд дээр ахисан түвшинд ажиллах чадвартай
Орон нутгийн бүсийн борлуулалтын мэргэжилтэн

Ажлын байрны зорилго / үүрэг:

Орон нутгийн зах зээлд тохирсон мобайл үйлчилгээний борлуулалтын төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх, хариуцсан бүсийн ажилтнууд болон холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах

Тавигдах шаардлага:

  • Их дээд сургууль төгссөн
  • Тайлан мэдээлэл боловсруулах, анализ хийх чадвартай
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
  • Төлөвлөн зохион байгуулах ур чадвартай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй