Маркетингийн шинжээч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Маркетингийн компанит ажлын дата өгөгдлийг боловсруулж, дүн шинжилгээ хийх, мэдээллээр хангах, тайлан бэлтгэх.

Тавигдах шаардлага:  

  • Бизнесийн удирдлага, Өгөгдлийн ухаан (Data Science), Статистик, Санхүүгийн чиглэлээр төгссөн
  • Дата бааз, BI програм дээр ажиллаж байсан туршлагатай, dashboard дээр ажилладаг
  • Өгөгдөл дээр анализ хийх чадвартай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
Борлуулалтын гэрээт ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Харилцагчид компаний бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө өгөх, бүтээгдэхүүнээ борлуулах, борлуулалтыг идэвхижүүлэх, харилцагчийг урамшуулах, шинэ харилцагч татах.

Тавигдах шаардлага:  

  • Дээд боловсролтой
  • Илтгэх, харилцах, ярианы ур чадвартай
  • Компьютер, гар утас, таблет, интернэтийн хэрэглээний түвшний мэдлэгтэй
  • Хариуцлагатай, нягт нямбай, хурдан суралцах чадвартай
  • Англи хэлний анхан шатны мэдлэгтэй
  • Борлуулалт, үйлчилгээний чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно
Худалдааны маркетингийн ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:

Борлуулалтын суваг хөгжүүлэх төлөвлөлт, маркетингийн хөтөлбөр боловсруулах, үйл ажиллагааны гүйцэтгэлийг хангуулах, шоппер/и- маркетинг хариуцан ажиллах.

Тавигдах шаардлага:

  • Гадаад, дотоодын их, дээд сургуулийг бизнесийн удирдлага, маркетинг, эдийн засгийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй төгссөн
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Бүтээлч, багаар ажиллах чадвартай
Төслийн ажилтан
Ажлын байрны зорилго/ үүрэг: 
Агуулахын төслийн координатор, бичиг баримт боловсруулах, төсөлтэй холбоотой судалгаа хийж, боловсруулах.

Тавигдах шаардлага:  

  • Бизнесийн удирдлага, Төслийн менежмент чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Тооцоо, судалгаа, шинжилгээ хийх
  • MS Excel advanced түвшинд эзэмшсэн
  • Төсөл дээр ажиллаж байсан туршлагатай
  • Томилолтоор орон нутагт ажиллах боломжтой
  • Зохион байгуулах, харилцааны ур чадвар сайтай, багаар ажиллах чадвартай байх
Худалдааны төлөөлөгч /Замын-Үүд/

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн бүтээгдэхүүнийг харилцагчдад тасралтгүй ханган нийлүүлэх, бараа бүтээгдэхүүний идэвхжүүлэлтийн үйл ажиллагаа, түүний гүйцэтгэлийг хангаж ажиллах, борлуулалтыг байнга өсгөн нэмэгдүүлэх.

Тавигдах шаардлага:  

  • Худалдаа, бизнесийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн
  • Бичиг баримттай харилцах чадвартай
  • Тооцоо судалгаа, шинжилгээ хийх чадвартай
  • Харилцааны ур чадвар сайтай
  • Санаачилгатай, үнэнч шударга
  • Хувьдаа авто машинтай
Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Зах зээл дээрх хэрэглэгчдэд үзүүлж буй компанийн бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх, хэрэглэгчийн тоог нэмэгдүүлэх, тэдний хэрэгцээ, хүсэл сонирхолд нийцсэн урамшууллын төлөвлөгөө хөтөлбөрийг гаргах, хэрэгжүүлэх, гүйцэтгэлийг дүгнэж тайлагнах

Тавигдах шаардлага:  

  • Бизнесийн удирдлага, эдийн засаг, маркетингийн чиглэлээр төгссөн
  • Судалгаа шинжилгээ хийх, дүгнэлт гаргах чадвартай
  • Танилцуулга бэлдэх, илтгэн танилцуулах чадвартай Баримт бичиг, төсөл төлөвлөгөө боловсруулах чадвартай Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
  • Компьютерын хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
  • Мэдээллийн технологийн мэдлэгтэй бол давуу тал болно
Гэрээт худалдааны төлөөлөгч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Анунгоо ХХК-ийн импортлон оруулж ирэн худалдаалдаг бараа бүтээгдэхүүнийг зах зээлд, хэрэглэгчдэд шуурхай хүртээмжтэй хүргэх, лангуун дээр стандарт өрөлтийг нэвтрүүлэх, бараа бүтээгдэхүүний идэвхжүүлэлтийн үйл ажиллагааны гүйцэтгэлийг бүрэн хангаж ажиллах, төлбөр тооцоог цаг хугацаанд нь хийх, харилцагчдад Анунгоо компанийн нэрийн өмнөөс төлөөлөн очиж хүрч ажиллах, компанийн нүүр царай болж ажиллах.

Тавигдах шаардлага:  

  • Бакалавр зэрэгтэй, борлуулалтын чиглэлээр ажиллах сонирхолтой,
  • Харилцааны өндөр ур чадвартай,
  • Багаар хамтарч ажиллах чадвартай,
  • Бичих ярих бичиг баримт боловсруулах чадвартай, Тооцоолох, тайлагнах чадвартай,
  • Компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшсэн,
  • Хувьдаа машинтай байх
Өрхийн захиалгын ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Харилцагчдад утсаар бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээлэл хүргэн ятган борлуулалт хийх, харилцагчийн захиалгыг баталгаажуулж, хугацаа тохирон борлуулалтын ажилтанд шилжүүлэн суурилуулалт хийгдэж дуусах хүртэлх үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах

Тавигдах шаардлага:  

  • Дээд боловсролтой /Холбоо, Сүлжээ, Мэдээллийн технологи чиглэлээр төгссөн бол давуу тал болно/
  • Компьютерийн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай
  • Ятган борлуулалт хийх чадвартай
  • Англи хэлний анхан шатны мэдлэгтэй
Гадаад контент хариуцсан мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Гадаад суваг, контент нийлүүлэгчидтэй харилцах, гэрээ хэлэлцээр хийх.

Тавигдах шаардлага:  

  • Бизнесийн удирдлага, маркетинг, олон улсын харилцааны чиглэлээр төгссөн
  • Англи хэлний ярианы болон бичгийн ахисан түвшний мэдлэгтэй
  • Төсөл боловсруулах, илтгэн танилцуулах чадвартай
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг ашиглах чадвартай
  • Кино, контент, медиа чиглэлийг сонирхон судалдаг бол давуу тал болно
Сувгийн дизайнер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

М-Си-Эс Кока-Кола компанийн идэвхжүүлэлт, хөтөлбөрүүд болон бусад сурталчилгааны материалын эх загварыг боловсруулах. Группийн болон Компанийн бизнесийн үйл ажиллагаатай холбоотой эх загварууд бэлтгэх.

Тавигдах шаардлага:  

  • График дизайны чиглэлээр их, дээд сургууль төгссөн
  • Adobe Master Collection болон Corel Draw програмуудыг мэргэжлийн түвшинд эзэмшсэн
  • Зураг авалт болон видео контент боловсруулах чадвартай
  • Идэвхи санаачлагатай, бүтээлч сэтгэлгээтэй
Худалдааны төлөөлөгч /Говь-Алтай аймаг/

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

М-Си-Эс Кока-Кола компанийн бүтээгдэхүүнийг харилцагчдад тасралтгүй ханган нийлүүлэх, ундааны борлуулалтыг гардан зохион байгуулах, бараа бүтээгдэхүүний идэвхижүүлэлтийн үйл ажиллагааны гүйцэтгэлийг хангаж ажиллах, борлуулалтыг байнга өсгөн нэмэгдүүлэх, М-Си-Эс Кока-Кола компанийн төлөөлөл, хамтын ажиллагааны гүүр болон ажиллах.

Тавигдах шаардлага:  

  • Худалдаа, бизнесийн чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Харилцааны ур чадвартай
  • Тооцоо судалгаа, шинжилгээ хийх чадвартай
  • Санаачлагатай, үнэнч шударга
  • Бичиг баримттай харилцах чадвартай
  • Хувьдаа автомашинтай байх
Реклам сурталчилгааны мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн маркетингийн бодлого, зорилго зорилт, маркетингийн кампанит ажлын хүрээнд рекламны шинэ санаа гаргах, гүйцэтгэх, сурталчилгааны өнгө төрхийг тодорхойлон хэрэгжүүлэх.

Тавигдах шаардлага:  

  • Маркетингийн менежмент, найруулагч мэргэжлээр төгссөн
  • Adobe Premiere, Adobe After Effect, Adobe Photoshop програмууд дээр ажиллах чадвартай
  • Дүрс эвлүүлгийн тухай онолын болон практик мэдлэгтэй
  • Видео зохиол бичих онолын болон практик мэдлэгтэй
  • Видео студи, телевизэд ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
Салбарын үйлчилгээний ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Салбараар үйлчлүүлж байгаа хэрэглэгчдийг үйлчилгээний стандартын дагуу, үнэн зөв мэдээллээр хангах замаар хэрэглэгчийн сэтгэл ханамжийг өндөр түвшинд байлгах, борлуулалт хийх.

Тавигдах шаардлага:  

  • Дээд боловсролтой, компьютер, мэдээллийн технологи чиглэлээр төгссөн бол сайн
  • Компьютерийн хэрэглээний программууд болох MS-Office дээр хэрэглээний түвшинд ажиллах чадвартай
  • Харилцааны ур чадвартай
  • Англи хэлний анхан шатны мэдлэгтэй
  • Ятган борлуулалах чадвартай
  • Санхүүгийн тайлан тооцоо хийх чадвартай
Дата судалгааны мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Дата өгөгдөл дээр судалгаа шинжилгээ хийх, боловсруулах, дүгнэлт гаргаж танилцуулах, шинэ санал гаргах.

Тавигдах шаардлага:  

  • Статистик, математик загварчлал, санхүү, эдийн засагч мэргэжлээр их дээд сургууль төгссөн
  • MS office программуудыг ашиглах чадвартай
  • Өгөгдөл дээр анализ хийх чадвартай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Өөриймсөг сэтгэлтэй, үнэнч шударга, ажилдаа хариуцлагатай ханддаг
  • Өөрийгөө илэрхийлэх, харилцааны болон багаар ажиллах чадвартай
  • Хувийн зохион байгуулалт сайтай
  • SQL, R, Python хэлний мэдлэгтэй, BI tools дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
Маркетингийн дизайнер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Маркетингийн материал, brand book, танилцуулах материалын эх бэлтгэл, сошиал контентийн эх бэлтгэл хийх.

Тавигдах шаардлага:  

  • График дизайнер мэргэжлээр их дээд сургууль төгссөн
  • Corel draw, Photoshop хэвлэлийн эх бэлтгэлийн программыг бүрэн эзэмшсэн
  • Animation video, infographic, сошиал пост, видео эх бэлдэх чадвартай
  • Видео эх бэлдэх чадвартай бол давуу тал болно
  • Багаар хамтран ажиллах чадвартай
Худалдааны төлөөлөгч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн импортлон худалдаалдаг эм, эмнэлэгийн хэрэгсэл, биологийн идэвхит бүтээгдэхүүнийг зах зээл харилцагчдад хүртээмжтэй хүргэх, борлуулалтыг өсгөх.

Тавигдах шаардлага:  

  • Дээд боловсролтой
  • Англи болон орос хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй
  • Тооцоолох, тайлагнах чадвартай
  • Харилцааны ур чадвартай
  • Багаар хамтарч ажиллах чадвартай
  • Санал санаачлагатай
  • Хувийн сахилга баттай
  • Хувьдаа суудлын автомашинтай бол давуу тал болно
Маркетингийн дизайнер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Байгууллагын реклам сурталчилгаа, олон нийтийн харилцааны бодлогын хүрээнд харилцагчид, зах зээл, олон нийтэд чиглэсэн бүх төрлийн реклам сурталчилгаа, идэвхижүүлэлтийн дизайныг гаргах, контент, видео бэлдэх

Тавигдах шаардлага:  

  • График дизайны чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Мэргэжлийн түвшинд зураг авалт хийх, засварлах чадвартай. /Гэрэл зургийн студиод ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно./ Видео зураг авалт хийх, эвлүүлэх чадвартай
  • Видео болон хэвлэлийн эх бэлтгэлийн программыг эзэмшсэн. /Adobe After effect, Premiere pro, Photoshop, Illustrator гэх мэт/
  • Багаар ажиллах чадвартай, идэвхи санаачлагатай, бүтээлч сэтгэлгээтэй, гоо зүйн мэдрэмжтэй
Бүтээгдэхүүн хариуцсан мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Андеррайтерын үйл ажиллагаатай холбоотой бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд оролцох

Тавигдах шаардлага:  

  • Дээд боловсролтой
  • Үнэт цаасны чиглэлээр 3-с дээш жил ажилласан туршлагатай
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Холбогдох хууль, зохицуулалтын талаар мэдлэгтэй
  • Тайлан бэлдэж, танилцуулах ур чадвартай
Контент медиа мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Платформууд дээр шинээр нэмэгдэх болон онцлох контентуудыг сошиал сувгуудаар сурталчлах төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжилтийг хангуулах.

Тавигдах шаардлага:  

  • Маркетингийн менежмент, график дизайны чиглэлээр төгссөн
  • Монгол хэл, бичгийн дүрэм, найруулга зүйн мэдлэгтэй
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
  • График дизайны програмуудыг хэрэглээний түвшинд ашиглах чадвартай
Маркетингийн төлөвлөлтийн мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Маркетингийн кампанит ажил болон сурталчилгааны төлөвлөгөө боловсруулах, төсөв батлуулах, төлөвлөсөн ажлын гүйцэтгэлийг хянах, тайлагнах.

Тавигдах шаардлага:  

  • Бизнесийн удирдлага, Маркетинг, Төслийн менежментийн чиглэлээр төгссөн
  • Хэрэглээний програмууд дээр дундаас дээш түвшинд ажиллах чадвартай
  • Судалгаа, тоон баримт болон аливаа асуудалд дүгнэлт хийх чадвартай
  • Гэрээ, албан бичиг боловсруулах чадвартай
  • Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй