График дизайнер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Social сувгуудаар дамжуулан хэрэглэгчдэд хүргэх кино контентын өдөр тутмын мэдээллийн дизайн бэлтгэх.

Тавигдах шаардлага:

  • Дүрслэх урлаг болон дизайны чиглэлээр төгссөн
  • Adobe Photoshop, Adobe Illustrator зэрэг програмуудыг ахисан түвшинд ашиглах чадвартай
  • Бүтээлч сэтгэлгээтэй
График дизайнер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн идэвхжүүлэлт, хөтөлбөрүүд болон бусад сурталчилгааны материалын эх загварыг боловсруулах. Компанийн бизнесийн үйл ажиллагаатай холбоотой эх загварууд бэлтгэх.

Тавигдах шаардлага:  

  • Дизайн, Маркетинг, Эх бэлтгэгч, Компьютер графикч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • 2 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай
  • Мicrosoft Office болон Corel Draw, Adobe Photoshop, Illustrator, Indesign, 3D Studiomax програмуудыг бүрэн эзэмшсэн
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Дизайн, урлагийн бүрэн дүүрэн ойлголттой
  • Шинэлэг сэтгэлгээ, шийдэл олох, дүн шинжилгээ хийж хуучныг сайжруулах чадвартай
  • Зарчимч, нямбай, хувийн сахилга бат сайтай, ачаалал даах чадвартай
Сошиал медиа, олон нийтийн харилцааны ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

М-Си-Эс Группийн үйл ажиллагааг компанийн албан ёсны вэб сайт, сошиал медиа сувгаар мэдээлэх, олон нийттэй харилцах.

Тавигдах шаардлага:  

  • Сэтгүүлч, олон нийтийн харилцааны мэргэжилтэй, бакалавр түүнээс дээш зэрэгтэй
  • Хэвлэл мэдээллийн салбарт гурваас дээш жил ажилласан туршлагатай
  • Англи хэлний өндөр мэдлэгтэй
  • Мэдээ, мэдээллийг мэргэжлийн түвшинд бичих, редакторлах, группийн албан ёсны сошиал аккаунтыг хөтлөх, хөгжүүлэх, мэдээлэлд мониторинг, анализ хийх, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулах чадвартай
  • Фэйсбүүк, твиттер, инстаграм зэрэг сошиал медиа сувгуудад хөгжүүлэлт хийх програм дээр бүтээлч ажиллах чадвартай
Telesales ахлах мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Telesales сувгийг хөгжүүлэх, Telesales операторуудыг удирдан ажиллах.

Тавигдах шаардлага:  

  • Бизнесийн удирдлага, худалдааны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Ажил үүрэгтэй холбогдох тайлан боловсруулах, судалгаа шинжилгээ хийх чадвартай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
  • Борлуулалтын арга тактикуудыг мэддэг, ашиглаж чаддаг (ятган борлуулах, итгэн үнэмшүүлэх гэх мэт)
  • Баг удирдан зохион байгуулах, харилцах, хамтран ажиллах чадвартай
  • Өөрийгөө илэрхийлэх, бусдад нөлөөлөх чадвартай
  • Борлуулалтын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
Telesales оператор

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Бүтээгдэхүүн үйлчилгээний онцлог давуу тал, тухайн хэрэглэгчид зориулсан онцгой урамшууллын мэдээллийг утсаар санал болгон, ятган борлуулалт хийх.

Тавигдах шаардлага:  

  • Дээд боловсролтой
  • Компьютерийн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай
  • Англи хэлний анхан шатны мэдлэгтэй
  • Харилцааны ур чадвартай
  • Сонсгол болон чихний ямар нэгэн зовиургүй байх
  • Борлуулалтын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
Борлуулалтын ахлах мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

  • Бизнесийн тогтвортой өсөлт болон зорилтот үзүүлэлтүүдийг хангах
  • Шинэ харилцагчийг таньж мэдэх, бүртгэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээг борлуулах
  • Харилцагчдад шаардлагатай техник технологийн туслалцаа үзүүлэх, харилцагчдыг дижитал хэрэглээнд сургах талаар мэргэжилтэн, ажилтнуудыг чиглүүлэн сургах, заавар зөвлөгөө өгөх, өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах

Тавигдах шаардлага:  

  • Банк санхүүгийн салбар, бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагааны талаарх мэдлэгтэй
  • Идэвх санаачилгатай, түргэн шуурхай, бүтээмжтэй ажиллах чадвартай
  • Ажлаа тайлагнах, өөрийгөө бүрэн илэрхийлэх чадвартай
  • Байгууллагын үнэт зүйлс, соёлд нийцэж, үнэнч шударга зарчимтай, ёс зүйн хэм хэмжээг сахиж ажиллах чадвартай
  • Англи хэлний анхан шатны харилцаа үүсгэх мэдлэгтэй
  • Банк, нягтлан бодох бүртгэлийн, зээлийн програмууд болон бусад хэрэглээний програмууд дээр ажиллаж байсан бол давуу тал болно
Худалдааны цэгийн аудитор

Ажлын байрны зорилго/үүрэг:

Худалдааны маркетингийн албанаас боловсруулсан худалдааны цэгийн гүйцэтгэлийн стандарт, трейд хөтөлбөр харилцагчид хэрхэн хэрэгжиж байгаа талаарх борлуулалтын гүйцэтгэлийн ажилд үнэлгээ өгөх

Тавигдах шаардлага:

  • Харилцааны соёлтой
  • Баримт бичиг боловсруулах чадвартай
  • Хувьдаа авто машинтай байх

 

Сошиал медиа хариуцсан маркетингийн ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Сошиал медиа маркетингийн бодлого төлөвлөлтийг боловсруулан хэрэгжүүлэх, үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, шинэ технологи, шинэ зах зээл судлах, шинэ хэрэглээ үйлчилгээг бий болгох, худалдааны сувгийг хөгжүүлэх, хэрэглэгч болон харилцагчийг идэвхжүүлэх,татах борлуулалт нэмэгдүүлэх хөтөлбөрүүд санаачлах.

Тавигдах шаардлага:  

  • Маркетинг болон бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Англи хэлний дунд төвшний мэдлэгтэй
  • Компьютер, график дизайны чиглэлийн мэдлэгтэй, ажиллаж байсан туршлагатай бол сайн
  • Вэбсайтын бизнес, сошиал медиа маркетингийн мэдлэг болон туршлагатай
  • Сурталчилгааны техникийн талаар онолын мэдлэгтэй
  • Багаар хамтарч ажиллах чадвартай
Маркетингийн ажилтан

Ажлын байрны зорилго/үүрэг:

Компанийн бодлого, хэтийн төлөвлөлттэй уялдуулан компанийн маркетинг хөгжүүлэлт ба хэрэгжилтийг хангуулах

Тавигдах шаардлага:

  • Маркетингийн менежмент болон бусад холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Зах зээлийн нөхцөл байдал, нийтийн чиг хандлагыг ажиглан судлах, түүнийг бизнесийн үйл ажиллагаатай уялдуулан төлөвлөгөө гаргах, хэрэгжүүлэх чадвартай
  • Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй
  • Вэб сайт, бренд хөгжүүлэлтийн мэдлэг туршлагатай
  • Хувийн зохион байгуулалт сайтай, хамтран ажиллах, харилцах ур чадвар сайтай
Гэрээт дизайнер

Ажлын байрны зорилго/үүрэг:

Компанийн маркетингийн бодлогын хүрээнд брэнд идентитиг хөгжүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээний сурталчилгааны дизайн өнгө төрхийг бие даан гаргах.

Тавигдах шаардлага:

  • Дизайны чиглэлээр мэргэжил эзэмшсэн
  • Дизайны чиглэлээр ажиллаж байсан туршлагатай
  • Дизайны мэргэжлийн программууд дээр ажиллах чадвартай
  • Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй
  • Харилцааны болон багаар ажиллах чадвартай
  • Бүтээлч сэтгэлгээтэй
ПиАр ахлах мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/үүрэг:

Компанийн болон брэндүүдийн нэр хүнд, имижийг дэмжих ПиАр-ын бодлого, төлөвлөгөөг боловсруулах, хэлтэс болон cross багийн мэргэжилтнүүдийг ахлан ажиллах

Тавигдах шаардлага:

  • Бизнесийн удирдлага, сэтгүүл зүйн чиглэлээр төгссөн
  • Англи, Монгол хэлний найруулан бичих өндөр ур чадвартай
  • Маркетингийн судалгаа, шинжилгээ хийх, төсөл хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, үр дүнд анализ хийх чадвартай
  • Эрсдэлийн удирдлагын талаар ойлголттой
  • Хурдан хугацаанд оновчтой шийдвэр гаргах чадвартай
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй

 

Байгууллагын борлуулалтын мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/үүрэг:

УБТЗ томоохон харилцагчийн үйлчилгээг хариуцах, хэрэглэгчдийг халамжлах, борлуулалтын өдөрлөг зохион байгуулах, шаардлагатай албан тушаалтнуудтай уулзалт хийх

Тавигдах шаардлага:

  • Эдийн засаг, Бизнесийн удирдлагын чиглэлээр төгссөн
  • Харилцааны болон илтгэн танилцуулах ур чадвартай
  • Баримт бичиг боловсруулах, гэрээ хэлцэл хийх ур чадвартай
  • Тооцоо судалгаа хийх, төсөв төлөвлөгөө гаргах чадвартай
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
Маркетингийн ажилтан
Ажлын байрны зорилго / үүрэг:

Зах зээлийн судалгаа шинжилгээ, үнийн судалгаа, бизнес уулзалтын мэдээ тайлан, төслийн судалгаа, шинэ бизнестэй холбоотой судалгаа анализыг хийх. Зах зээлийн судалгаа шинжилгээний стандартын талаар гадаад дотоодын туршлагыг судалж, Анунгоо ХХК-ийн нөхцөлд тохируулан боловсруулах, үр дүнг тайлагнах ажлыг мэргэжлийн хүрээнд компанийн болон төслийн багийн, албаны зорилго, зорилт, бодлогод нийцүүлэн хэрэгжүүлэхэд өөрийн нөөц бололцоог дайчлан ажиллах

Тавигдах шаардлага:
  • Маркетинг болон бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр зэрэгтэй
  • Маркетингийн чиглэлээр ажиллаж байсан давуу тал болно
  • Англи эсвэл Орос хэлний бичгийн болон ярианы мэдлэгтэй
  • Хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
  • Харилцааны болон багаар хамтарч ажиллах ур чадвартай 
Судалгааны ажилтан
Ажлын байрны зорилго / үүрэг:

Категори, түүнд багтах брэнд болон сувгийн маркетинг, зах зээлийн, үнийн, өрсөлдөгчийн судалгааг хийх, идэвхжүүлэлтийн бодлого, брэндийн байр суурийг зах зээлд хадгалах, ахиулах, хэрэглэгчдэд таниулах.

Тавигдах шаардлага:
  • Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
  • Англи/орос хэлний дундаас дээш түвшний бичгийн болон ярианы мэдлэгтэй
  • Хэрэглээний программууд дээр ахисан түвшинд ажиллах ур чадвартай
  • Бичиг баримт боловсруулах, дүн шинжилгээ хийх, логик дүгнэлт гаргах өндөр ур чадвартай
  • Удирдан зохион байгуулах, багаар хамтран ажиллах чадвартай
  • Асуудлыг илрүүлэн, шинэ санал санаачлага гарган, нэвтрүүлэх ур чадвартай
  • Өөрийгөө илэрхийлэх, харилцааны өндөр ур чадвартай
Борлуулалтын менежер
Ажлын байрны зорилго / үүрэг:

Харилцагчид компаний бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө өгөх, бүтээгдэхүүнээ борлуулах, худалдах гэрээ байгуулах, захиалга авах, борлуулалтыг идэвхжүүлэх, төлөвлөх, зардлыг тооцоолох, шинэ харилцагч татах

Тавигдах шаардлага:
  • Бизнесийн удирдлага, Маркетинг, Борлуулалтын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй,
  • Мэргэжлээрээ 2 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай
  • Үйл ажиллагааны бодлого тодорхойлох, борлуулалтын төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэх, хянах, тайлагнах чадвартай,
  • Гэрээ хэлэлцээр хийх чадвартай,
  • Борлуулалтыг өсгөх шинэ санал санаачлага гарган хэрэгжүүлэх, үр дүнг тооцох чадвартай
  • Хурдтай суралцах чадвартай
  • Англи хэлний ахисан төвшний мэдлэгтэй
Гүйцэтгэх продюсер

Ажлын байрны зорилго/үүрэг:

Юнивишн, ДДэш тв, Look TV үзлэг өөрийн платформуудыг дэмжих зорилгоор төрөл бүрийн контент, кино бүтээхтэй холбоотой ажлыг төлөвлөн зохион байгуулах.

Тавигдах шаардлага:

  • Дээд боловсролтой (санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэл чиглэлээр төгссөн бол давуу тал болно)
  • Гэрээ хэлцэл хийх чадвартай
  • Санхүүгийн тооцоолол, төлөвлөгөө гаргах чадвартай
  • Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй
Харилцагчийн үйлчилгээ, инженерингийн албаны дарга

Ажлын байрны зорилго/үүрэг:

Компанийн эзэмшлийн үндсэн хөрөнгө, барилга байгууламжийн бүрэн бүтэн байдал, ашиглалтад хяналт тавих, дүн шинжилгээ хийх, хөрөнгийг бизнесийн үр ашигтай эргэлтэнд оруулах, тэдэнд ажлын тохилог, таатай орчин бүрдүүлж өгөх, зөв боловсон үйлчилгээгээр хангах, харилцагч хариуцсан менежерүүд болон харилцагчийн үйлчилгээний ажилтнуудын ажлын төлөвлөгөө, хариуцаж буй ажлуудад зөвлөх, чиглүүлэх, ажлын хяналт тавьж ажиллах.

Тавигдах шаардлага:

  • Зочид буудлын менежмент, бизнесийн удирдлага, менежмент, маркетинг, гадаад харилцаа, чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Зочид буудлын болон үйлчилгээний байгууллагад ажиллаж байсан туршлагатай
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Асуудлыг түргэн шийдвэрлэх ажлын арга барил эзэмшсэн
  • Хариуцлагатай, нягт нямбай, аливаад өөриймсөг хандлагатай
  • Багаар ажиллах, удирдан зохион байгуулах ур чадвартай
Маркетингийн ажилтан

Ажлын байрны зорилго/үүрэг:

Брэндийн концепц, имиджийг бүрдүүлэх, хөгжүүлэх, идэвхижүүлэх, маркетингийн төлөвлөгөө боловсруулан, хэрэгжилтийг ханган ажиллах, сошиал медиа сувгуудыг өдөр тутам хариуцаж ажиллах

Тавигдах шаардлага:

  • Бизнесийн удирдлага, маркетинг, менежментийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Маркетингийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай
  • Удирдан зохион байгуулах, шийдвэр гаргах чадвартай
  • Харилцааны ур чадвар сайтай
  • Бичиг баримт боловсруулах өндөр чадвартай
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
  • Интернет сошиал медиаг өргөнөөр ашиглах мэдлэгтэй
График дизайнер

Ажлын байрны зорилго/үүрэг:  

Брэнд болон Төслүүдтэй холбоотой маркетинг, борлуулалтад ашиглах материалын өнгө аяс, загварыг тодорхойлох, эх бэлтгэх, компанийн дотоод, гадаад үйл ажиллагаа болон олон нийтэд чиглэсэн ажилтай холбоотой загвар, эх бэлтгэх, зураг авах, видео контент бэлтгэх.

Тавигдах шаардлага:

  • Компьютер график дизайны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Adobe-ийн бүх програмууд дээр ажиллах чадвартай
  • Автокад, 3D max програмын дунд шатны мэдлэгтэй
  • MS програм дээр ажиллах анхан шатны мэдлэгтэй
  • Фото зураг авах чадвартай
  • Англи хэлний дунд шатны мэдлэгтэй
  • Харилцах ур чадвар, хувийн зохион байгуулалт сайн
  • Багаар хамтран ажиллах чадвартай
Маркетингийн ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн эрхэм зорилго, зорилтуудад нийцүүлэн хэрэглэгчдийн хэрэгцээ, өрсөлдөгчдийн үйл ажиллагаа, зах зээлийн шинэ чиг хандлагад дүн шинжилгээ хийн түүнд тохирох брэнд бүтээгдэхүүн тус бүрийн стратеги, тактикийг тодорхойлох, урт хугацааны тогтвортой амжилтыг хангах маркетингийн бүх үйл ажиллагааны төлөвлөлт, удирдлага, гүйцэтгэлийн хяналтыг оновчтойгоор хийж гүйцэтгэх.

Тавигдах шаардлага:  

  • Маркетинг, бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Найруулан бичих ур чадвартай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Харилцан, хамтран ажиллах ур чадвартай