Хуулийн мэргэжилтэн
Ажлын байрны зорилго/ үүрэг:
Бизнесийн үйл ажиллагааг тогтвортой явуулахад шаардлагатай бүх төрлийн баримт бичиг, гэрээ журмын эх боловсруулах, хянах, тодорхой хууль зүйн асуудлаар судалгаа хийх, дүгнэлт гаргах, шаардлагатай хариу арга хэмжээ авах
Тавигдах шаардлага:
- Хуульч, эрх зүйч чиглэлээр төгссөн
- Архив албан хэрэг хөтлөх, баримт бичиг боловсруулах чадвартай
- Судалгаа шинжилгээ хийх, дүгнэлт гаргах чадвартай
- Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
- Хууль зүйн онолын болон практик мэдлэгтэй, захиргаа иргэний шүүх хурлуудад оролцож байсан
- Оюуны өмч, контентын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно