Маркетингийн мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/үүрэг:

  • Е Базаар Трейд ХХК-ийн хөгжүүлж буй системийн талаарх мэдлэг, мэдээллийг зах зээл, харилцагч, нийлүүлэгчдэд танилцуулах, захиалгыг өсгөж, зах зээлд эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх, төлөвлөгөөний биелэлтэд дэмжлэг үзүүлэх, идэвхжүүлэлтийн төлөвлөлт хийж гүйцэтгэлд хяналт тавих
  • Маркетингийн төлөвлөгөө, идэвхжүүлэлтийн тушаал гарган батлуулах
  • Вэб сайт, сошиал медиа болон бусад медиа сувгийн төлөвлөгөөг гаргах, сувгуудаар цацуулах, тайлан гаргах
  • Хамтарсан маркетингийн хөтөлбөрийг хариуцах, хянаж ажиллах

Тавигдах шаардлага:

  • Маркетинг, E commerce чиглэлээр 1-с дээш жил ажилласан туршлагатай
  • Харилцааны ур чадвартай
  • Хариуцлагатай
  • Асуудлыг шийдвэрлэх ур чадвартай
  • Тайлагнах ур чадварт суралцсан
  • Эерэг, бүтээлч сэтгэлгээтэй
  • Тохиролцоо хийх, зөрчлийг удирдах чадвартай
Бүртгэл мэдээллийн ажилтан- Мөнгөн хөрөнгийн нярав

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

  • Борлуулалтын мэдээ мэдээллийг боловсруулах, шинжилгээ хийх удирдлагыг мэдээллээр хангах
  • Кассын орлого, зарлагыг нягтлан бодох бүртгэлийн мөрдөгдөж байгаа журмын дагуу хөтөлж, кассын орлого, зарлагын үнэн зөв байдлыг хариуцах

Тавигдах шаардлага: 

  • Эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй
  • Зохион байгуулах, шийдвэр гаргах, харилцааны ур чадвартай
  • Хариуцлагатай, эмх цэгцтэй
Маркетингийн менежер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн дижитал маркетинг, бренд хөгжүүлэлтийн богино болон урт хугацааны төлөвлөлт, бодлого, стратегийг боловсруулах, үүнтэй холбогдох бүхий л үйл ажиллагааг удирдан зохион байгуулах

Тавигдах шаардлага:

  • Бизнесийн удирдлага, Маркетинг, Зар сурталчилгааны чиглэлээр төгссөн
  • Зорилтот зах зээлд тохирох маркетингийн бодлого, төлөвлөлт, стратеги боловсруулах чадвартай
  • Брэнд хөгжүүлэлт, брэндийн бодлого, өнгө төрхийг тодорхойлох чадвартай
  • Баг, хамт олон удирдах, чиглүүлэх, зохион байгуулах, багаар ажиллах чадвартай
  • Бизнесийн гадаад болон дотоод орчны дүн шинжилгээ хийх чадвартай
  • Брэндинг, copywriting, реклам сурталчилгааны арга хийцлэлийн талаар ойлголттой
  • Мэргэжлээрээ болон баг удирдаж ажилласан туршлагатай
  • Видео production-ий туршлагатай бол давуу тал болно
Маркетингийн менежер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Топ моторс ХХК-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд сурталчилж, борлуулалтыг нэмэгдүүлэх арга ажиллагаа, идэвхжүүлэлтийг төлөвлөх, зохион байгуулах, зах зээлийн болон өрсөлдөгчийн судалгааг тогтмол хийж дүгнэлт гаргах, компанийн зах зээлд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах, маркетингийн нэгжийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах 

Тавигдах шаардлага:  

  • Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй /Маркетинг, бизнесийн удирдлагын чиглэлээр бэлтгэгдсэн/
  • Маркетингийн ажлын туршлагатай /Борлуулалтын туршлагатай бол давуу тал болно./
  • Зохион байгуулах, шинийг санаачлах, сургалт хийх, шийдвэр гаргах чадвартай
  • Бичих, ярих, бичиг баримт боловсруулах өндөр чадвартай
  • Харилцааны өндөр соёл, ур чадвартай
  • Дүн шинжилгээ хийх, үнэлэлт дүгнэлт гаргах чадвартай
  • Microsoft Office- ийн програмууд дээр ахисан түвшинд ажиллах чадвартай 
  • Бичгийн болон ярианы англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Ур чадварын матрицад заасан ур чадваруудыг эзэмшсэн
Маркетинг төлөвлөлтийн мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

  • Маркетингийн сүүлийн үеийн чиг хандлагыг судалж, өөрийн хариуцсан ажлууд болон багийн бусад ажлуудад хэрэгжүүлэх
  • Кампанит ажлын уламжлалт маркетингийн сувгуудыг хариуцаж ажиллах
  • Компанийн идэвхжүүлэлттэй холбоотой урамшууллын материал сонголт, захиалгын ажлыг хариуцах
  • Маркетингийн гэрээ, хэлцлийг хариуцаж ажиллаж гүйцэтгэлийг хянах
  • Маркетингийн бүх төрлийн хэвлэлийн захиалга хийж гүйцэтгэлийг хянах

Тавигдах шаардлага:  

  • Бизнесийн удирдлага, Маркетинг, Төслийн менежментийн чиглэлээр төгссөн
  • Мэргэжлээрээ 2 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай
  • Гэрээ, албан бичиг болон бусад баримт бичиг боловсруулах чадвартай
  • Англи хэлний ахисан дундаас дээш шатны мэдлэгтэй
  • Маркетингийн төлөвлөгөө гаргах чадвартай
  • Танилцуулга бэлтгэх, илтгэн танилцуулах чадвартай
  • Харилцааны өндөр ур чадвартай
  • Хувийн зохион байгуулалт сайтай
  • Шинэ санал санаачилга гаргах чадвартай
  • Өөриймсөг сэтгэлтэй, хариуцлагатай
Борлуулалтын мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

  • Худалдан авагчдад бүтээгдэхүүн үйлчилгээг таниулах, үйлчилгээний эрэлтийг бий болгох, сурталчлах борлуулалтыг идэвхжүүлэх, хэрэглэгчдээ урамшуулах
  • Бараа бүтээгдэхүүний борлуулалтыг төлөвлөх, зардлыг тооцоолох
  • Худалдан авагчдад үйлчилгээний үнэ болон төлбөр төлөх нөхцөлийг тайлбарлах, гэрээ байгуулах
  • Сурталчилгааны шинэ санаа гаргагч маркетингийн хэлтэстэй хамтран ажиллах, үр нөлөө бүхий арга хэлбэрийг илэрхийлэх

Тавигдах шаардлага:  

  • Бизнесийн удирдлага, Маркетинг, Борлуулалтын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Маркетинг, зар сурталчилгааны сонирхолтой
  • Харилцагчийн үйлчилгээ (нээлттэй, эелдэг харилцах, зөвшилцөх)
  • Хэл яриа, бичгийн харилцааны чадавхтай
  • Бие дааж ажиллах, ажлаа төлөвлөж, зохион байгуулах, гүйцэтгэх чадвар
  • Хурдтай суралцах чадвартай
  • Англи хэлний ахисан төвшний мэдлэгтэй
  • Хариуцлагатай, шаргуу зан чанартай
Сувгийн хөгжлийн ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

  • Борлуулалтын суваг хөгжүүлэх, сувгийн онцлогт тохирсон оновчтой хөтөлбөр, идэвхжүүлэлтийг төлөвлөх хэрэгжүүлэх
  • Компанийн хэмжээнд хийгдэх эх бэлтгэлийг боловсруулах

Тавигдах шаардлага: 

  • Бизнесийн удирдлага, Маркетинг, Эдийн засгийн чиглэлээр төгссөн
  • Adobe Photoshop программ дээр ажиллах чадвартай
  • Бие даан болон багаар ажиллах ур чадвартай
  • Харилцааны ур чадвартай
  • Бүтээлч санаачилгатай, шинэлэг сэтгэлгээтэй
Худалдан авалт, бүртгэлийн мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Худалдан авалтын үйл ажиллагааг зохион байгуулах, хянах, тайлагнах Банкны бараа материал, үндсэн хөрөнгийн бүртгэл, хяналт, холбогдох тайланг гаргах

Тавигдах шаардлага: 

  • Нягт нямбай, өөриймсөг, харилцааны чадвар сайтай, өөрийгөө хөгжүүлэх, сурах хүсэл эрмэлзэлтэй
  • Багаар ажиллах чадвартай
  • Хариуцлагатай, нууц хадгалах чадвартай
  • Мэргэжлийн ёс зүйтэй
  • Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй
  • Нягтлан бодогч мэргэжилтэй бол давуу тал болно
Худалдааны төлөөлөгч (Төв, Лүн)

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

М-Си-Эс Кока-Кола компанийн бүтээгдэхүүнийг харилцагчдад тасралтгүй ханган нийлүүлэх, ундааны борлуулалтыг гардан зохион байгуулах, бараа бүтээгдэхүүний идэвхжүүлэлтийн үйл ажиллагааны гүйцэтгэлийг хангаж ажиллах, борлуулалтыг байнга өсгөн нэмэгдүүлэх, М-Си-Эс Кока-Кола компанийн нүүр царай төлөөлөл, хамтын ажиллагааны гүүр болон ажиллах

Тавигдах шаардлага: 

  • Худалдаа, Бизнесийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн
  • Харилцааны ур чадвартай
  • Тооцоо судалгаа, шинжилгээ хийх чадвартай
  • Санаачилгатай, үнэнч шударга
  • Бичиг баримттай харилцах чадвартай
  • Хувьдаа авто машинтай
Сувгийн маркетингийн менежер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Борлуулалтын суваг хөгжүүлэх төлөвлөлт, маркетингийн хөтөлбөр боловсруулах, үйл ажиллагааны гүйцэтгэлийг хангуулах, шоппер/и- маркетинг хариуцан ажиллана.  Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний мэдлэгтэй

Тавигдах шаардлага: 

  • Бизнесийн удирдлага, Маркетинг, Эдийн засгийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй төгссөн
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Шинэ санал, санаачилга гаргах, бүтээлч сэтгэлгээтэй, багаар ажиллах чадвартай
  • Баг хамт олон дунд манлайлж ажиллах эрч хүчтэй, тогтвортой тууштай ажиллах
  • Microsoft Office хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажилладаг
Маркетингийн менежер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

  • Компанийн эрхэм зорилго, зорилт, төлөвлөгөөний хүрээнд зах зээлийн хэрэгцээ хандлага, хэрэглэгчдийн сэтгэл ханамжид нийцүүлэн маркетингийн болон маркетингийн хөтөлбөрүүдийг тодорхойлж, түүнийгээ гүйцэтгэх, бизнес дэх үр өгөөжийг нэмэгдүүлэх
  • Маркетингийн хөтөлбөрийн үндсэн санааг боловсруулах, хүртээмжит зар сурталчилгааны сувагт тохируулан буулгах, төсөв төлөвлөлт хийх, батлуулах, хэрэгжүүлэх, хэрэгжилтийн үр дүнгийн шинжилгээ, мониторинг хийх, удирдлагадаа тайлагнах

Тавигдах шаардлага: 

  • Бизнесийн удирдлага, Маркетинг чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Зах зээлийг мэдэрч хөтөлбөр төлөвлөх, зохион байгуулж гүйцэтгэх чадвартай
  • Шинийг санаачлагч, бүтээлч хандлагатай
  • Хувийн зохион байгуулалт сайтай
  • Маркетингийн дижитал суваг, платформуудыг удирдаж ажиллах чадвартай
  • Контентыг төлөвлөх, найрлуулах чадвартай
  • Маркетингийн өөрчлөгдөж буй чиг хандлагыг мэдэрч, тасралтгүй суралцагч хандлагатай
  • Хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай
  • Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний мэдлэгтэй
Маркетинг борлуулалтын мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Харилцагчид компанийн бүтээгдэхүүн талаар дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө өгөх, бүтээгдэхүүнээ борлуулах, борлуулалтыг идэвхжүүлэх, харилцагчийг урамшуулах, шинэ харилцагч татах

Тавигдах шаардлага: 

  • Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний зах зээлд ажиллаж байсан туршлагатай 
  • Маркетинг, Бизнесийн удирдлага, Худалдааны чиглэлээр төгссөн
  • Баримт бичиг боловсруулах, гэрээ хэлцэл хийх ур чадвартай
  • Англи хэлний анхан шатны мэдлэгтэй
  • Сошиал болон дижитал маркетингийн туршлагатай
Өрхийн борлуулалт, үйлчилгээний ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

УБ хотын гэр хорооллын IPTV гурвалсан үйлчилгээний хэрэглэгчдийн үйлчилгээнд болон сүлжээнд гарсан доголдлыг цаг алдалгүй шийдвэрлэх, захиалга өгсөн хэрэглэгчдийн хүсэлтийн дагуу хугацаанд нь суурилуулалт холболтыг хийх, хамрах хүрээний айл өрхүүдэд ятган борлуулалт хийх

Тавигдах шаардлага:  

  • Дээд боловсролтой /Холбоо, Сүлжээ, Мэдээллийн технологи чиглэлээр төгссөн бол давуу тал болно/
  • Компьютерийн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай
  • Ятган борлуулалт хийх чадвартай
  • Хувьдаа автомашинтай байх
Маркетингийн менежер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн маркетингийн стратегийг боловсруулах, хэрэгжүүлэх, хөгжүүлэх. Бүтээгдэхүүний зах зээлийг шинжлэх, судлах, хүн ам зүйн судалгаа явуулах. Компанийн зах зээлд эзлэх байр, хувь хэмжээг нэмэгдүүлэх, боломжит худалдан авагчдыг татах, тэдгээрийг татах арга замыг эрэлхийлэх. Борлуулалтын үйл ажиллагаанд мэргэжлийн зөвлөгөө өгөх, бүтээгдэхүүнээ сурталчлах, зах зээлд гаргахад мэргэжлийн зөвлөгөө өгөх. Бүтээгдэхүүний байнгын худалдан авагчдыг нэмэгдүүлэх арга хэмжээ авах

Тавигдах шаардлага: 

  • Маркетинг, Бизнесийн удирдлага, Менежмент мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй
  • Ажлын 3-аас дээш жилийн туршлагатай
  • Баримт бичиг боловсруулах, төлөвлөх ба үнэлэлт дүгнэлт хийх, хамтран ажиллах чадвартай
  • Англи хэлний дундаас дээш мэдлэгтэй
  • Компьютер, мэдээллийн сүлжээг хэрэглээний түвшинд эзэмшсэн
  • Шинэ санаа гаргах, төлөвлөгөө боловсруулах чадвартай
  • Нээлттэй, бусдыг сонсох, асуудлыг олон өнцгөөс харж шийдвэр гаргах чадвартай
Пи-Ар менежер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

  • Компанийн зорилго, зорилтуудад нийцүүлэн ПР стратегийг боловсруулах, хэрэгжүүлэх, хөгжүүлэх
  • Компани болон брэндийн үнэ цэнийг хэрэглэгчдэд ойлгуулах, эерэг дүр төрхийг олон нийтийн дунд бүрдүүлэх

Тавигдах шаардлага:  

  • Бизнес удирдлага, Сэтгүүл зүйн чиглэлээр төгссөн
  • Маркетинг болон ПР чиглэлээр 3 ба түүнээс дээш жил ажиллаж байсан
  • Банк, санхүүгийн салбарт ажиллаж байсан бол давуу тал болно
  • Удирдах, чиглүүлэх, зохион байгуулах, зааж сургах
  • Бичиж найруулах чадвартай
  • Медиа сувгуудын онцлогийг мэддэг, трендийг судалдаг
  • Бүтээлч сэтгэлгээтэй, өөр өнцгөөс харж шийдлүүд санал болгодог
  • Бусадтай саналаа хуваалцаж, санаагаа илэрхийлж, хамтран ажиллах чадвартай
  • Бүх төрлийн контентын агуулга боловсруулах, хянах чадвартай
  • Зөвхөн салбарын бус олон төрлийн мэдээлэл сонирхож, эрэл хайгуул хийдэг
  • Англи эсвэл өөр хэлний дундаас дээш түвшинтэй 
Борлуулагч

Ажлын байрны зорилго/үүрэг:

М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн бүтээгдэхүүнийг Happiness center төвд борлуулах

Тавигдах шаардлага:

  • Их, дээд сургууль төгссөн
  • Борлуулалтын тайлан тооцоо гаргах чадвартай
  • Багаар ажиллах чадвартай
  • Идэвхи санаачлагатай
Сурталчилгааны ажилтан

Ажлын байрны зорилго/үүрэг:

Сүлжээ дэлгүүрүүдээр үйлчлүүлж буй хэрэглэгчдэд бүтээгдэхүүний талаар мэдээлэл өгөх, хөтөлбөрийн бэлэг тараах, амталгаа сурталчилгааг хийх

Тавигдах шаардлага:

  • Харилцааны өндөр соёлтой
  • Ярианы баялаг сайтай, сэргэлэн цовоо
  • Оюутан байж болно

 

Орон нутгийн бүсийн борлуулалтын мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг: 

Орон нутгийн зах зээлд тохирсон мобайл үйлчилгээний борлуулалтын төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх, хариуцсан бүсийн ажилтнууд болон холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах

Тавигдах шаардлага:

  • Их дээд сургууль төгссөн
  • Тайлан мэдээлэл боловсруулах, анализ хийх чадвартай
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
  • Төлөвлөн зохион байгуулах ур чадвартай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
Маркетингийн мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг: 

Үйлчилгээ, контент, идэвхжүүлэлтийн маркетингийн төлөвлөгөө, төсвийг боловсруулж гүйцэтгэх, дижитал маркетингийн сувгуудыг хариуцаж ажиллах

Тавигдах шаардлага:

  • Маркетингийн менежмент, Бизнесийн удирдлага, Сэтгүүлч чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Маркетингийн судалгаа хийх, мэдээлэлд шинжилгээ хийх чадвартай
  • Маркетингийн оновчтой мессеж боловсруулах болон найруулан бичих ур чадвартай
  • Дизайны програмын анхан шатны мэдлэгтэй
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Дижитал маркетинг, Сошиал медиа сувгуудын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
Борлуулалт, категори хариуцсан мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн бүтээгдэхүүний категорын нэр төрлийн нэмэгдүүлэн хөгжүүлэх, бүтээгдэхүүний боломжит хэмжээг борлуулалтын дүнтэй уялдуулан оновчтой удирдан зохион байгуулах, бүтээгдэхүүний категорийн стандартыг хангах

Тавигдах шаардлага

  • Борлуулалт худалдаа, Маркетинг, Статистик эсвэл Бизнесийн удирдлагаар төгссөн байх
  • Хэрэглээний програм дээр ажиллах туршлагатай
  • Бичиг баримт боловсруулах, гэрээ хэлцэл хийх чадвартай
  • Борлуулалтын мэдлэгтэй