Туслах инженер (Цахилгаан)

Ажлын байрны зорилго/ үүрэг: 

Цахилгаан хангамжийн угсралтын ажлыг хариуцан талбай дээрх угсралтын ажлыг төлөвлөгдсөн төлөвлөгөөний дагуу ажлыг гүйцэтгэх багийн ажилчдыг зохион байгуулах, өөрөө оролцон ажиллах. Долоо хоног бүрийн угсралтын төлөвлөгөө гарган, түүний дагуу угсралтын ажлын хүн хүч, материалын төлөвлөлт хийнэ. Барилга угсралтын ажлын улаан дэвтрийн хөтлөлт хийж, угсралтын ажлыг норм дүрмийн дагуу хийж гүйцэтгүүлнэ. Угсралтын аргачлал боловсруулж инженер болон ахлах ажилтнаар хянуулан батлуулна. ХАБЭА дүрэм, журмуудыг мөрдөн ажиллах, ажилчдынхаа дүрэм журмыг мөрдөж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллана.

Тавигдах шаардлага: 

  • Цахилгаан хангамж, Цахилгаан автоматжуулалтын инженерийн Бакалаврын зэрэгтэй
  • Зураг төслийн Autocad болон бусад зураг төслийн програмыг эзэмшсэн
  • MS Office, Excel болон бусад хэрэглээний програмуудыг сайн эзэмшсэн 
  • Англи хэлний дундаас дээш төвшний мэдлэгтэй
  • Хувийн зохион байгуулалт сайтай, хамтран ажиллах, харилцах ур чадвартай
Материал тээвэр зохицуулалтын ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Төслийн төлөвлөөгөөт бараа материалыг тоо хэмжээ, чанар стандартын шаардлагын дагуу холбогдох газруудаас цуглуулан нэгтгэх үйл ажиллагааг зохион байгуулах

Тавигдах шаардлага: 

  • Материалын инженер, Бизнесийн удирдлага, Олон улсын худалдаа, Тээвэр ложистик, Агуулахын менежмент чиглэлээр Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш төвшний мэдлэгтэй
  • Харилцах, хамтран ажиллах ур чадвартай
  • Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой
Талбайн зургийн инженер (3D modeler)

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Оюу Толгой Гүний Уурхайн төсөлд 3D хэмжээст модель зураглал гаргах, төслийн хэмжээний нэгдсэн эх загвар, дизайн зураглал гаргах

Тавигдах шаардлага:  

  • Архитектор, График дизайн, Интерьер дизайн зэрэг мэргэжлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Барилгын зураг төсөл гүйцэтгэж байсан туршлагатай
  • 3н хэмжээст зураглал гаргах түүнийг хөдөлгөөнд оруулан видео дүрслэл гаргах чадвартай
  • Sketch Up, Revit, Autocad, 3DS Ma, Lumion зэрэг 3н хэмжээст дүрслэлийн программууд дээр бие даан ажиллах чадвартай
  • Хөдөө орон нутагт уртын ээлжээр ажиллах боломжтой
  • Төлөвлөгөөнд цаг хугацаанд оновчтой загвар гаргах чадвартай
  • Багаар ажиллах ур чадвартай
  • Ажлын төлөвлөлт болон хувийн зохион байгуулалт сайтай байх
  • Англи хэлний дундаас дээш төвшний мэдлэгтэй
  • Харилцааны өндөр ур чадвартай байх
Талбайн зургийн инженер (Шугам хоолойн)

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Барилга байгууламжийн усан хангамж, ариутгах татуургын ажлын зураг төсөл барилгын гүйцэтгэлд барилгын норм ба дүрэм, стандарт, техникийн нөхцөлийн дагуу хяналт тавих, техникийн шийдэл болон инженерийн бичиг баримтыг чанарын өндөр төвшинд боловсруулах

Тавигдах шаардлага:  

  • ЦБУ, Усан хангамж, ариутгах татуурга, Сантехникийн инженер мэргэжлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
  • Барилгын усан хангамж, ариутгах татуурга, сантехникийн ажлын зураг хийж байсан туршлагатай
  • Англи хэлний дундаас дээш төвшний мэдлэгтэй
  • Компьютерийн хэрэглээний болон мэргэжлийн программууд дээр ажиллах чадвартай
  • Хамтран ажиллах, харилцах ур чадвар өндөр
  • Хувийн зохион байгуулалт, сахилга бат сайтай
  • Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой
Талбайн зургийн инженер (Цахилгаан автоматжуулалтын)

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Барилга байгууламжийн цахилгаан автоматжуулалтын ажлын зураг төсөл барилгын гүйцэтгэлд барилгын норм ба дүрэм, стандарт, техникийн нөхцөлийн дагуу хяналт тавих, техникийн шийдэл болон инженерийн бичиг баримтыг чанарын өндөр төвшинд боловсруулах

Тавигдах шаардлага:  

  • Цахилгааны системийн автоматжуулалт болон реле хамгаалалтын инженер, Электрон систем, Автоматжуулсан систем, Холбоо дохиоллын инженерийн бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
  • Барилгын цахилгаан автоматжуулалтын зураг төсөл хийж байсан туршлагатай
  • Англи хэлний дундаас дээш төвшний мэдлэгтэй
  • Комьпютерийн хэрэглээний болон мэргэжлийн программууд дээр ажиллах чадвартай
  • Хамтран ажиллах, харилцах ур чадвар өндөр
  • Хувийн зохион байгуулалт, сахилга бат сайтай
  • Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой
Талбайн зургийн инженер (Цахилгаан)

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Барилга байгууламжийн цахилгаан хангамжийн ажлын зураг төсөл барилгын гүйцэтгэлд барилгын норм ба дүрэм, стандарт, техникийн нөхцөлийн дагуу хяналт тавих, техникийн шийдэл болон инженерийн бичиг баримтыг чанарын өндөр төвшинд боловсруулах

Тавигдах шаардлага:  

  • Цахилгааны системийн автоматжуулалт болон реле хамгаалалтын инженер, электрон систем, програм хангамж, автоматжуулсан систем, эмбеддэд систем, холбоо дохиоллын инженерийн бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
  • Барилгын холбоо дохиоллын ажлын зураг хийж байсан туршлагатай
  • Англи хэлний дундаас дээш төвшний мэдлэгтэй
  • Комьпютерийн хэрэглээний программууд болон мэргэжлийн программууд дээр ажиллах чадвартай
  • Хамтран ажиллах, харилцах ур чадвар өндөр
  • Хувийн зохион байгуулалт, сахилга бат сайтай
  • Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой
Талбайн зургийн инженер (Механик)

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Оюу Толгой Гүний Уурхайн төслийн инженеринг, зураг төсөл гүйцэтгэх, техникийн шийдэл гаргах
Тоног төхөөрөмж угсралтын ажилд шаардлагатай олон улсын стандарт судлах, угсралтын ажлын стандарт, баримт бичиг боловсруулах

Тавигдах шаардлага:  

  • Механик инженерийн Бакалавраас дээш зэрэгтэй
  • Материал тоног төхөөрөмжийн судалгаа, сонголт хийх чадвартай
  • Үйлдвэрлэлийн Конвейр, бутлуурын тоног төхөөрөмжийн тооцоолол, судалгаа, сонголт хийх чадвартай
  • Гүүрэн кран, дүүжин кран угсралт дээр ажиллаж байсан туршлагатай
  • Мэргэжлээрээ 3-с дээш жил ажилласан
  • Англи хэлний дундаас дээш төвшний мэдлэгтэй байх
  • Хэрэглээний болон мэргэжлийн AutoCad, Solidwork, Ansys програмууд дээр ажилладаг байх
  • Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой байх
Төлөвлөлтийн инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Төслийн хугацааны ажиллах хүч, тоног төхөөрөмж, бараа материалын төлөвлөлт боловсруулах, Оюу Толгой Гүний Уурхайн төслийн гүйцэтгэгч нартай уялдуулсан төлөвлөгөө боловсруулах, Барилга угсралтын баг, Гэрээний баг, Чанарын баг, Зургийн баг зэрэг бусад багуудтай уялдуулсан ажлын төлөвлөгөө боловсруулах, Төслийн гүйцэтгэлийн тайлан гаргах

Тавигдах шаардлага:  

  • Иргэний болон үйлдвэрлэлийн барилгын инженер мэргэжлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй
  • Primavera P6 болон MS Project програмууд дээр ажиллах чадвартай
  • Англи хэлний дунд төвшний мэдлэгтэй
  • Харилцах ур чадвартай, хувийн зохион байгуулалттай, багаар ажиллах чадвартай
  • Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой байх
ХАБЭА хариуцсан ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх тэргүүлэх ач холбогдол бүхий Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх, хөгжүүлэх

Тавигдах шаардлага: 

  • Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • ХАБЭА-н холбогдолтой хууль, дүрэм журам, стандартуудын талаар мэдлэгтэй
  • ХАБЭА-н удирдлагын тогтолцоо ISO 45001 стандартын талаар мэдлэгтэй
  • Байгаль орчин ISO 14001, Эрсдэлийн менежмент ISO 31000 стандартын талар ойлголтой
  • Аюул эрсдэлийг таних ур чадварт суралцсан ба эрсдэлийн үнэлгээ хийж байсан туршлагатай
  • Аюулгүй ажиллагааны талаар сургалт заах ур чадварт суралцсан
  • Ослын талаар холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлэх ур чадвартай
  • Хувийн зохион байгуулалт сайтай, хамтран ажиллах, харилцах ур чадвартай, эерэг хандлагатай
Сургагч багш

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Ажиллагчдын  ажлаа гүйцэтгэхэд шаардагдах сургалт болон ур чадварын баталгаажуулалтыг төлөвлөх, сургалт орох, ур чадварын баталгаажуулалтыг хийх

Тавигдах шаардлага: 

  • Инженерингийн чиглэлээр Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн Монгол улсын хүчинтэй үнэмлэхтэй
  • ОТ-д барьж ажиллаж, зааж байсан бол давуу тал болно
  • Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтлаар ажиллах боломжтой
Цахилгааны суперинтендент

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Төслийн барилга угсралтын ажлыг төлөвлөсөн хугацаандаа, ажлын зураг төслийн дагуу чанарын өндөр түвшинд, аюул осолгүй амжилттай хэрэгжүүлэхийн тулд барилга угсралтын талбайг анхан шатны удирдлагаар хангаж ажлыг тасралтгүй үргэлжлэх нөхцлийг бүрдүүлэх

Тавигдах шаардлага: 

  • Цахилгааны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Мэргэжлээрээ 5 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай
  • Төслийн удирдлагын онолын мэдлэгтэй бол давуу тал болно
  • Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой
Шат угсралтын супервайзор

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Төслийн дэд бүтэц, тоног төхөөрөмж, төмөр бетон хана, метал хийцүүдэд барилгын бэлэн хийцийн шат болон труба хомут шат ванданг Захиалагчийн шаардлага, холбогдох норм стандартын дагуу хийж гүйцэтгэх

Тавигдах шаардлага: 

  • Барилгын инженер чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Барилгын шатны техникийн онол практикийн мэдлэгтэй
  • Фасадны шат тавцан, угсралт чигэллээр ажиллаж байсан 3 буюу түүнээс дээш жилийн туршлагатай
  • Түр шат тавцангийн сургалтанд хамрагдсан байх
  • Төслүүд дээр ажиллаж байсан туршлагатй бол давуу тал болно
  • Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтлаар ажиллах боломжтой
Төлөвлөлтийн ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Төслийн төлөвлөлт боловсруулах, төслийн багийн ажлын гүйцэтгэлд хяналт тавих

Тавигдах шаардлага: 

  • Инженерингийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Төслийн удирдлагын чиглэлээр ажилласан туршлагатай бол давуу тал болно
  • Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй
  • Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой
Механик, шугам хоолойн инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Төслийг төлөвлөсөн хугацаандаа, ажлын зураг төслийн дагуу чанарын өндөр түвшинд, аюул осолгүй амжилттай хэрэгжүүлэхэд Барилга угсралтын болон Төслийн удирдлагын менежментийн арга барилаар амжилттай гардан гүйцэтгэх

Тавигдах шаардлага: 

  • Механик, шугам хоолойн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй
  • Багаар ажиллах болон харилцааны өндөр ур чадвартай;
  • Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой
Автоматжуулалтын инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Төслийг төлөвлөсөн хугацаандаа, ажлын зураг төслийн дагуу чанарын өндөр түвшинд, аюул осолгүй амжилттай хэрэгжүүлэхэд Барилга угсралтын болон Төслийн удирдлагын менежментийн арга барилаар амжилттай гардан гүйцэтгэх

Тавигдах шаардлага: 

  • Цахилгаан автоматикийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжлээрээ ажилласан туршлагатай
  • Англи хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй
  • Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой
Барилга угсралтын суперинтендент

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Төслийг төлөвлөсөн хугацаандаа, ажлын зураг төслийн дагуу чанарын өндөр түвшинд, аюул осолгүй амжилттай хэрэгжүүлэхэд Барилга угсралтын болон Төслийн удирдлагын менежментийн арга барилаар амжилттай гардан гүйцэтгэх.

Тавигдах шаардлага: 

  • Барилга бүтээцийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй
  • Мэргэжлээрээ 5 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай
  • Харилцах, хамтран ажиллах өндөр ур чадвартай
  • Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтлаар ажиллах боломжтой
Материал, тээвэр зохицуулалтын супервайзор

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Төслийн төлөвлөөгөөт бараа материалыг тоо хэмжээ, чанар стандартын шаардлагын дагуу холбогдох газруудаас цуглуулан нэгтгэх үйл ажиллагааг зохион байгуулах

Тавигдах шаардлага: 

  • Материалын инженер, бизнесийн удирдлага, олон улсын худалдаа, тээвэр ложистик, агуулахын менежмент чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Материал, ложистикийн чиглэлээр ажиллаж байсан ажлын туршлагатай
  • Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Харилцах, хамтран ажиллах ур чадвартай
  • Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой
Гагнуурын ахлах ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Монгол улсын болон захиалагчийн норм дүрмийн дагуу барилга угсралтын ажилд стандарт, чанарыг хангуулах

Оюу Толгой Гүний Уурхайн төслийн барилга бүтээцийн ажлын батлагдсан зураг төсөл, технологи болон чанарын шаардлага хангасан гүйцэтгэлд хяналт тавих

Тавигдах шаардлага: 

  • Механик инженерийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжлээрээ 3-с дээш жил ажилласан
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт дүрэм журмын мэдлэгтэй байх
  • Барилга угсралтын үе шатны ажлуудын төлөвлөлт гаргах болон хэрэгжүүлэх чадвартай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
  • Багаар ажиллах болон ачаалал даах чадвартай
  • Хувийн зохион байгуулалт сайтай, хамтран ажиллах, харилцах ур чадвартай
  • Мэргэжлийн програмууд дээр ажилладаг байх
  • Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой байх
Туслах инженер (ХАС, ЦБУ)

Ажлын байрны зорилго/ үүрэг: 

Шугам хоолой угсралтын инженерийн шууд удирдлаганд угсралтын багийг удирдан ажиллах. Халаалт, агаар сэлгэлт, цэвэр бохир ус, галын системийн угсралтын ажлыг хариуцан талбай дээрх угсралтын ажлыг төлөвлөгдсөн төлөвлөгөөний дагуу ажлыг гүйцэтгэх багийн ажилчдыг зохион байгуулах, өөрөө оролцон ажиллах.Долоо хоног бүрийн угсралтын төлөвлөгөө гарган, түүний дагуу угсралтын ажлын хүн хүч, материалын төлөвлөлт хийнэ. Барилга угсралтын ажлын улаан дэвтрийн хөтлөлт хийж, угсралтын ажлыг норм дүрмийн дагуу хийж гүйцэтгүүлнэ. Угсралтын аргачлал боловсруулж инженер болон ахлах ажилтнаар хянуулан батлуулна. ХАБЭА дүрэм, журмуудыг мөрдөн ажиллах, ажилчдынхаа дүрэм журмыг мөрдөж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллана.

Тавигдах шаардлага: 

  • Усан хангамж, ариутгах татуургын эсвэл Халаалт агаар сэлгэлтийн инженерийн бакалаврын зэрэгтэй
  • AUTOCAD болон бусад зураг төслийн програмыг сайн эзэмшсэн байх
  • MS Office, Excel болон бусад хэрэглээний програмуудыг сайн эзэмшсэн байх.
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Хувийн зохион байгуулалт сайтай, хамтран ажиллах, харилцах ур чадвартай
Инженер /Барилга бүтээц/

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

МУ-ын болон захиалагчийн норм дүрмийн дагуу барилга угсралтын ажилд стандарт, чанарыг хангуулах,
Оюу Толгой Гүний Уурхайн төслийн барилга бүтээцийн ажлын батлагдсан зураг төсөл, технологи болон чанарын шаардлага хангасан гүйцэтгэлд хяналт тавих

Тавигдах шаардлага: 

  • Барилга угсралтын ажлын баримт бичгийн бүрдүүлэлтийг ажлын явц, үе шат бүрт цаг тухайд нь хийх
  • Угсралтын явцад ажлын зургаас зөрсөн, ямар нэгэн өөрчлөлт гарах үед шийдэл гаргаж танилцуулах чадвартай
  • Төслийн багийн гишүүдтэй хамтарч ажиллах
  • Шууд болон чиг үүргийн удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, зааварчилгааг цаг хугацаанд нь хэрэгжүүлэх.
  • Ажил, хөгжлийн төлөвлөгөөг шууд удирдлагатайгаа хамтран боловсруулж, батлуулах.
  • Бусад алба нэгжтэй ажил үүргийн шаардлагаар тухай бүр үр дүнтэй хамтран ажиллах
  • Компаниас гаргасан дүрэм журам, төлөвлөлтийг сайн судлан, хэрэгжилтэнд анхаарч ажиллах
  • MS office болон компьютерийн хэрэглээний бусад програмууд дээр ажиллах чадвартай
  • Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой