Туслах инженер (Цахилгаан)
Ажлын байрны зорилго/ үүрэг:
Цахилгаан хангамжийн угсралтын ажлыг хариуцан талбай дээрх угсралтын ажлыг төлөвлөгдсөн төлөвлөгөөний дагуу ажлыг гүйцэтгэх багийн ажилчдыг зохион байгуулах, өөрөө оролцон ажиллах. Долоо хоног бүрийн угсралтын төлөвлөгөө гарган, түүний дагуу угсралтын ажлын хүн хүч, материалын төлөвлөлт хийнэ. Барилга угсралтын ажлын улаан дэвтрийн хөтлөлт хийж, угсралтын ажлыг норм дүрмийн дагуу хийж гүйцэтгүүлнэ. Угсралтын аргачлал боловсруулж инженер болон ахлах ажилтнаар хянуулан батлуулна. ХАБЭА дүрэм, журмуудыг мөрдөн ажиллах, ажилчдынхаа дүрэм журмыг мөрдөж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллана.
Тавигдах шаардлага:
- Цахилгаан хангамж, Цахилгаан автоматжуулалтын инженерийн Бакалаврын зэрэгтэй
- Зураг төслийн Autocad болон бусад зураг төслийн програмыг эзэмшсэн
- MS Office, Excel болон бусад хэрэглээний програмуудыг сайн эзэмшсэн
- Англи хэлний дундаас дээш төвшний мэдлэгтэй
- Хувийн зохион байгуулалт сайтай, хамтран ажиллах, харилцах ур чадвартай