Last mile техникч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

IPTV гурвалсан үйлчилгээний last mile сүлжээний хэвийн, найдвартай ажиллагааг хангах.

Тавигдах шаардлага:  

  • Мэдээллийн технологи, Харилцаа холбоо, Цахилгааны чиглэлээр төгссөн
  • Хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай
  • Тооцоо судалгаа хийх, дүгнэлт гаргах чадвартай
  • Хувьдаа автомашинтай байх
Маркетингийн төлөвлөлтийн мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Маркетингийн кампанит ажил болон сурталчилгааны төлөвлөгөө боловсруулах, төсөв батлуулах, төлөвлөсөн ажлын гүйцэтгэлийг хянах, тайлагнах.

Тавигдах шаардлага:  

  • Бизнесийн удирдлага, Маркетинг, Төслийн менежментийн чиглэлээр төгссөн
  • Хэрэглээний програмууд дээр дундаас дээш түвшинд ажиллах чадвартай
  • Судалгаа, тоон баримт болон аливаа асуудалд дүгнэлт хийх чадвартай
  • Гэрээ, албан бичиг боловсруулах чадвартай
  • Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй
Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Зах зээл дээрх хэрэглэгчдэд үзүүлж буй компанийн бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх, хэрэглэгчийн тоог нэмэгдүүлэх, тэдний хэрэгцээ, хүсэл сонирхолд нийцсэн урамшууллын төлөвлөгөө хөтөлбөрийг гаргах, хэрэгжүүлэх, гүйцэтгэлийг дүгнэж тайлагнах

Тавигдах шаардлага:  

  • Бизнесийн удирдлага, эдийн засаг, маркетингийн чиглэлээр төгссөн
  • Судалгаа шинжилгээ хийх, дүгнэлт гаргах чадвартай
  • Танилцуулга бэлдэх, илтгэн танилцуулах чадвартай
  • Баримт бичиг, төсөл төлөвлөгөө боловсруулах чадвартай
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
Дизайны ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Группийн хэмжээний маркетингийн кампанит ажлуудад ажиллах дизайнер

Тавигдах шаардлага:  

  • Дүрслэх урлаг болон дизайны чиглэлээр төгссөн
  • Дизайны үндсэн ухагдахуун, онолын мэдлэгтэй
  • Фонт, бичвэрийн хэрэглээний талаарх ойлголт
  • Өнгөний талаарх мэдэгдэхүүнтэй
  • Гэрэл, өнгө тавилтын талаарх онолын болон практик мэдлэгтэй.
  • Гэрэл зураг, хэвлэлтийн талаарх ойлголттой
  • Реклам сурталчилгааны арга хийцэл, төрөл жанрын талаарх ойлголттой
  • Adobe-ийн бүх төрлийн програмууд дээр ажиллах чадвартай
  • Гараар зураг зурах, sketch гаргах чадвартай
УБ хотын салбарын борлуулалт, үйлчилгээний ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Салбараар үйлчлүүлэхээр ирсэн хэрэглэгчдэд бүтээгдэхүүн үйлчилгээ, урамшууллын талаар үнэн зөв мэдээллийг өгөх, үйлчилгээний стандартад нийцсэн хурдан шуурхай, найрсаг үйлчилгээг үзүүлж, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг өндөр байлгах

Тавигдах шаардлага:  

  • Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг ашиглах чадвартай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Ятган борлуулалт хийх чадвартай
Дамжуулах сүлжээ ашиглалтын инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа сүлжээний тасралтгүй хэвийн ажиллагааг хангах.

Тавигдах шаардлага:  

  • Мэдээллийн технологийн чиглэлээр төгссөн
  • TCP/IP протокол, LAN/WAN сүлжээ, утасгүй сүлжээний технологиудын талаар мэдлэгтэй
  • Сүлжээний бүтэц зохион байгуулалтад дүн шинжилгээ хийх, Router, Switch, Firewall -той ажиллах чадвартай
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
  • Windows server, Linux/Unix үйлдлийн системд ажиллах чадвартай, CCNA, Networк+ гэх мэт олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үнэмлэхтэй бол давуу тал болно
Веб хөгжүүлэгч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Байгууллагын үйл ажиллагаа, хэрэгцээ шаардлагын дагуу дижитал бүтээгдэхүүн үйлчилгээ хөгжүүлэх

Тавигдах шаардлага:  

  • Мэдээллийн технологи, програм хангамж чиглэлээр төгссөн
  • Обьект хандалтат програмчлалын хэлний мэдлэгтэй
  • Oracle/MySQL/MSSQL-ийн зохих түвшний мэдлэгтэй
  • RESTful API талаар зохих мэдлэгтэй
  • Angular, Vue, React фрэймворк ашиглах чадвартай
  • Git (Version Control) мэддэг бол давуу тал болно
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
Тестер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн борлуулалт болон хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, компанийн бизнесийг дэмжихэд чиглэсэн програм хангамжийг тестлэх, бүтээгдэхүүний алдаагүй найдвартай ажиллагааг шалгах, илэрсэн асуудлыг мэдээллэх, уг алдааг хариуцан засуулах

Тавигдах шаардлага:  

  • Мэдээллийн технологи, програм хангамж мэргэжлээр төгссөн
  • Oracle/My SQL өгөгдлийн сан дээр ажиллах чадвартай
  • Програмчлалын хэл, датабэйсийн зохих мэдлэгтэй Windows & Linux үйлдлийн систем дээр ажиллах чадвартай
  • Веб технологийн талаар ойлголттой байх
  • Англи хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй
Ресепшн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийг зорин ирж буй зочдыг чиглүүлэх болон холбогдох ажилтнуудтай холбох, ажилтнуудын ажлын цагийн бүртгэлийг алдаагүй зөв гаргах, оффисийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх

Тавигдах шаардлага:  

  • Дээд боловсролтой
  • Харилцааны ур чадвар сайтай
  • Ангил хэлний анхан ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
  • Компютерийн хэрэглээний програмуудыг /Word, Excel/ ашиглах чадвартай
Контент төлөвлөлтийн мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Контентын зах зээлийн судалгаа хийж, бизнес төлөвлөгөө гаргах, датан дээр үндэслэн борлуулалтыг өсгөх ажлуудыг гүйцэтгэх

Тавигдах шаардлага:  

  • Их дээд сургууль төгссөн /Санхүүгийн менежмент, кино урлагийн чиглэлээр төгссөн бол давуу тал болно/
  • Гэрээ, хэлцэл хийх чадвартай
  • Санхүүгийн тооцоолол хийх, төлөвлөгөө гаргах чадвартай
  • Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй
  • Киног чин сэтгэлээсээ сонирхож судалдаг бол давуу тал болно
Сошиал медиа мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Бүтээгдэхүүн, үйлчилгээ, брэндийн сурталчилгааг сошиал медиа болон дижитал маркетингийн сувгаар хэрэгжүүлэх, шинэ сувгийг судлах, хөгжүүлэх

Тавигдах шаардлага:  

  • Бизнесийн удирдлага, маркетингийн удирдлага чиглэлээр төгссөн
  • Компьютерын хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
  • Судалгаа хийх, дүгнэлт боловсруулах чадвартай
  • Найруулан бичих ур чадвартай
  • Сошиал медиа маркетинг эсвэл дижитал маркетингийн чиглэлээр ажиллаж байсан, камертай харьцах чадвартай болон Photoshop, After Effects дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
PR мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Юнител Группийн корпорэйт нэр хүндийг өсгөх, бизнесийн гүйцэтгэлийг хангах чиглэлд бүхий л төрлийн зар сурталчилгааны агуулга боловсруулж, гүйцэтгэлийг хийх, хянах.

Тавигдах шаардлага:  

  • Сэтгүүл зүйн мэргэжлээр төгссөн
  • Монгол хэл, бичгийн дүрэм, найруулга зүйн мэргэжлийн өндөр түвшний мэдлэгтэй
  • Бүхий л төрөл ( телевизийн реклам, нэвтрүүлэг, сошиал медиа-ийн бүх төрлийн контент, хэвлэлийн мэдээ, ярилцлага, хэвлэмэл танилцуулга…)-ийн сурталчилгааны агуулга
  • боловсруулах чадвартай
  • Бэлэн боловсруулсан сурталчилгааг хянан засварлах чадвартай
  • Гэрээ, бичиг баримт боловсруулах чадвартай
Урамшуулал төлөвлөлтийн инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Систем дээр байнгын болон цаг үеийн шинжтэй урамшууллуудыг хөгжүүлэх, хэвийн найдвартай байдлыг хангах.

Тавигдах шаардлага:  

  • Мэдээллийн технологи, систем, програм хангамжийн инженер мэргэжлээр төгссөн
  • Java програмчлалын хэлний мэдлэгтэй
  • Linux үйлдлийн системийн анхан шатын мэдлэгтэй
  • Өгөгдлийн сан зохион байгуулах чадвартай.
Сүлжээ хяналтын инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Системийн хэвийн найдвартай ажиллагааг хангах, гэмтэл сааталд хяналт тавих, мэдээлэл хүргэх.

Тавигдах шаардлага:  

  • Холбооны инженер, сүлжээний инженер чиглэлээр төгссөн
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
  • Хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай
  • Ээлжээр ажиллах боломжтой
Үндсэн сүлжээ ашиглалтын инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Үүрэн болон суурин сүлжээний яриа, дата үйлчилгээний үндсэн сүлжээний төхөөрөмжийн найдвартай хэвийн ажиллагааг ханган ажиллах

Тавигдах шаардлага:  

  • Сүлжээний инженер, холбооны инженер чиглэлээр төгссөн
  • IP сүлжээний талаар ахисан түвшний мэдлэгтэй
  • Linux/Unix үйлдлийн системийн талаар мэдлэгтэй
  • Үүрэн сүлжээний ажиллах зарчим болон онолын мэдлэгтэй
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
  • Python болон Java хэлний мэдлэгтэй бол давуу тал болно
  • Oracle/PostgreSQL өгөгдлийн сан дээр ажиллах чадвартай бол давуу тал болно
Системийн инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компаний мэдээллийн технологийн тоног төхөөрөмжийн ашиглалт үйлчилгээ, дэд бүтэц төлөвлөлт, нэвтрүүлэлт, сайжруулалт болон түүн дээрх системүүдийн хэвийн найдвартай ажиллагаа, аюулгүй байдлыг ханган ажиллах

Тавигдах шаардлага:  

  • Мэдээллийн технологи, мэдээллийн систем, сүлжээ, програм хангамж чиглэлээр төгссөн
  • Мэдээллийн технологийн дэд бүтэц, систем, сервер үйлдлийн систем, түүн дээрх сервисүүд дээр ажиллах чадвартай
  • Shell script, perl, python зэрэг хэлийг ашиглан процесс автоматжуулалт хийх чадвартай
  • Виртуалчлалын технологиудын талаар дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
Биллингийн инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:

Биллинг системийн хэвийн найдвартай ажиллагааг хангах, системийн өргөтгөл, төлөвлөлт болон сайжруулалтуудыг хийх, үйлчилгээний шийдлийг боловсруулах, бүтээгдэхүүн урамшууллын тохиргоог хийж, хөгжүүлэх.

Тавигдах шаардлага:

  • Мэдээллийн технологи, Мэдээллийн систем, Програм хангамжийн мэргэжлээр төгссөн
  • Oracle/MySQL өгөгдлийн сангийн дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Java, Java EE, PHP, C#, Node JS, Angular гэх мэт програмчлалын хэлний мэдлэгтэй
  • Linux үйлдлийн систем дээр ажиллах чадвартай
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Мэргэжлээрээ ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Төлбөр тооцооны болон нэмэлт үйлчилгээний системүүдийн хэвийн, найдвартай үйл ажиллагааг хангах, компанийн үндсэн болон нэмэлт бүтээгдэхүүн, үйлчилгээний техник шийдлийг төлбөр тооцооны болон бусад системд нэвтрүүлэх, шинэ технологи, үйлчилгээ нэвтрүүлж ажиллах

Тавигдах шаардлага:  

  • Харилцаа холбоо, компьютерийн шинжлэх ухааны чиглэлээр төгссөн
  • Linux/UNIX, SQL, Oracle, shell script-ийн өргөн мэдлэгтэй
  • TCP/IP сүлжээ болон сүлжээний төхөөрөмжүүдийн талаар мэдлэгтэй
  • Тооцоо судалгаа хийх чадвартай
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
Дата инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Байгууллагын төрөл бүрийн системүүдийн датаг нэг өгөгдлийн санд төвлөрүүлэн цуглуулж, шаардлагатай бүтцэд хувирган дата хэрэглэгчдийг хэрэгцээт өгөгдөл, мэдээллээр хангаж ажиллах

Тавигдах шаардлага:  

  • Програм хангамж, компьютерын ухаан, өгөгдлийн ухаан (Data science), хэрэглээний математикийн чиглэлээр төгссөн
  • Өгөгдлийг шинжлэх, анализ хийх чадвартай
  • Датабааз дээр ажиллаж байсан туршлагатай
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
  • Датабэйс (Oracle, PostgreSQL, MySQL) stored procedure бичих чадвартай бол давуу тал болно
  • BI програм дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно