IPTV систем хөгжүүлэгч

Ажлын байрны зорилго/үүрэг:

IPTV системтэй холбоотой ТВ апп болон бусад системүүдийг төлөвлөсөн хугацааны дагуу түргэн шуурхай чанартай хийж гүйцэтгэх.

Тавигдах шаардлага:

  • Мэдээллийн технологи, Систем, Програм хангамжийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
  • Oracle өгөгдлийн сан дээр ажиллах чадвартай, Query, Stored procedure бичих чадвартай
  • Програмчлалын хэлний ахисан түвшний мэдлэгтэй /Java, Javascript, Php, Svg, CSS гэх мэт/
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Web болон Mobile систем хөгжүүлж байсан туршлагатай бол давуу тал болно

 

ПиАр ахлах мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/үүрэг:

Компанийн болон брэндүүдийн нэр хүнд, имижийг дэмжих ПиАр-ын бодлого, төлөвлөгөөг боловсруулах, хэлтэс болон cross багийн мэргэжилтнүүдийг ахлан ажиллах

Тавигдах шаардлага:

  • Бизнесийн удирдлага, сэтгүүл зүйн чиглэлээр төгссөн
  • Англи, Монгол хэлний найруулан бичих өндөр ур чадвартай
  • Маркетингийн судалгаа, шинжилгээ хийх, төсөл хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, үр дүнд анализ хийх чадвартай
  • Эрсдэлийн удирдлагын талаар ойлголттой
  • Хурдан хугацаанд оновчтой шийдвэр гаргах чадвартай
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй

 

Байгууллагын борлуулалтын мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/үүрэг:

УБТЗ томоохон харилцагчийн үйлчилгээг хариуцах, хэрэглэгчдийг халамжлах, борлуулалтын өдөрлөг зохион байгуулах, шаардлагатай албан тушаалтнуудтай уулзалт хийх

Тавигдах шаардлага:

  • Эдийн засаг, Бизнесийн удирдлагын чиглэлээр төгссөн
  • Харилцааны болон илтгэн танилцуулах ур чадвартай
  • Баримт бичиг боловсруулах, гэрээ хэлцэл хийх ур чадвартай
  • Тооцоо судалгаа хийх, төсөв төлөвлөгөө гаргах чадвартай
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
Дата аналист

Ажлын байрны зорилго / үүрэг:

Дата мэдээлэлд анализ хийж дүгнэлт гарган, бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулах бодлого, стратегийг тодорхойлох, төлөвлөх

Тавигдах шаардлага:

  • Эдийн засаг, статистик, математик загварчлал, санхүүгийн удирдлагын чиглэлээр төгссөн
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Судалгаа шинжилгээ хийх, боловсруулах, дүгнэлт гаргах чадвартай
  • Өгөгдлийн сан дээр ажиллах чадвартай
  • Програмчлалын R, Phython хэлийг мэддэг бол давуу тал болно
Гүйцэтгэх продюсер

Ажлын байрны зорилго/үүрэг:

Юнивишн, ДДэш тв, Look TV үзлэг өөрийн платформуудыг дэмжих зорилгоор төрөл бүрийн контент, кино бүтээхтэй холбоотой ажлыг төлөвлөн зохион байгуулах.

Тавигдах шаардлага:

  • Дээд боловсролтой (санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэл чиглэлээр төгссөн бол давуу тал болно)
  • Гэрээ хэлцэл хийх чадвартай
  • Санхүүгийн тооцоолол, төлөвлөгөө гаргах чадвартай
  • Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй
Радио сүлжээний инженер

Ажлын байрны зорилго/үүрэг:

Үүрэн холбооны радио сүлжээний ашиглалт үйлчилгээг хэвийн найдвартай хангах, сүлжээн дээр анализ хийж зөв оновчтой шийдэл гаргах, сүлжээний өргөтгөл шинэчлэл төлөвлөлтийн ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэн ажиллах

Тавигдах шаардлага:

  • Утасгүй холбоо, Цахилгаан холбоо, Электроникийн инженер чиглэлээр төгссөн
  • Радио сүлжээний тооцоо судалгаа оновчлол хийх чадвартай
  • IP сүлжээн дээр ажиллах чадвартай
  • Хэрэглээний програм дээр ажиллах чадвартай
  • Үүрэн холбооны онолын мэдлэгтэй
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
GPON инженер

Ажлын байрны зорилго/үүрэг:

  • Сүлжээний өргөтгөл, суурилуулалтын төлөвлөгөөг гарган стандартын дагуу богино хугацаанд хийх
  • Шинэ гарч байгаа технологиудыг судлах, суурилуулах, ашиглах. GPON-н хэвийн найдвартай үйл ажиллагааг хангах

Тавигдах шаардлага:

  • Мэдээлэл технологи, холбооны чиглэлээр төгссөн
  • TCP/IP протоколын талаар онолын мэдлэгтэй
  • LAN/WAN сүлжээний технологиудын онолын мэдлэгтэй
  • Утасгүй сүлжээний технологийн талаар онолын мэдлэгтэй
  • Сүлжээний бүтэц зохион байгуулалтад дүн шинжилгээ хийх чадвартай
  • Router, switch, firewall -той ажиллах чадвартай
  • Оптик сүлжээний онолын мэдлэгтэй
  • Windows server, Linux, Unix үйлдлийн системийг эзэмшсэн
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
ERP програмист

Ажлын байрны зорилго/үүрэг:

Компанийн дотоод хэрэгцээнд зориулан Veritech ERP платформын хөгжүүлэлт хийх.

Тавигдах шаардлага:

  • Мэдээллийн системийн менежмент, Мэдээллийн технологи, Систем, Програм хангамжийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
  • Аудио видео технологи, интернэт, систем хөгжүүлэлтийн талаар мэдлэгтэй
  • JavaScript, HTML-ийн талаар мэдлэгтэй
  • SQL query бичих чадвартай
  • Oracle өгөгдлийн сантай ажиллах чадвартай
Маркетингийн шинжээч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Маркетингийн компанит ажлын дата өгөгдлийг боловсруулж, дүн шинжилгээ хийх, мэдээллээр хангах, тайлан бэлтгэх.

Тавигдах шаардлага:  

  • Бизнесийн удирдлага, Өгөгдлийн ухаан (Data Science), Статистик, Санхүүгийн чиглэлээр төгссөн
  • Дата бааз, BI програм дээр ажиллаж байсан туршлагатай, dashboard дээр ажилладаг
  • Өгөгдөл дээр анализ хийх чадвартай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
Хөрвүүлэлтийн мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Кино контентыг серверт хөрвүүлэн оруулж, цацагдах хуваарийн дагуу эфирийн програмд өрөх.

Тавигдах шаардлага:  

  • Мэдээллийн технологийн чиглэлээр төгссөн
  • Эфирийн програмын ашиглалтын талаар мэдлэгтэй
  • Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй
Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Зах зээл дээрх хэрэглэгчдэд үзүүлж буй компанийн бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх, хэрэглэгчийн тоог нэмэгдүүлэх, тэдний хэрэгцээ, хүсэл сонирхолд нийцсэн урамшууллын төлөвлөгөө хөтөлбөрийг гаргах, хэрэгжүүлэх, гүйцэтгэлийг дүгнэж тайлагнах

Тавигдах шаардлага:  

  • Бизнесийн удирдлага, эдийн засаг, маркетингийн чиглэлээр төгссөн
  • Судалгаа шинжилгээ хийх, дүгнэлт гаргах чадвартай
  • Танилцуулга бэлдэх, илтгэн танилцуулах чадвартай Баримт бичиг, төсөл төлөвлөгөө боловсруулах чадвартай Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
  • Компьютерын хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
  • Мэдээллийн технологийн мэдлэгтэй бол давуу тал болно
Өрхийн захиалгын ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Харилцагчдад утсаар бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээлэл хүргэн ятган борлуулалт хийх, харилцагчийн захиалгыг баталгаажуулж, хугацаа тохирон борлуулалтын ажилтанд шилжүүлэн суурилуулалт хийгдэж дуусах хүртэлх үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах

Тавигдах шаардлага:  

  • Дээд боловсролтой /Холбоо, Сүлжээ, Мэдээллийн технологи чиглэлээр төгссөн бол давуу тал болно/
  • Компьютерийн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай
  • Ятган борлуулалт хийх чадвартай
  • Англи хэлний анхан шатны мэдлэгтэй
Худалдан авалтын мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн хэрэгцээнд зориулан чанарын шаардлага хангасан бараа, үйлчилгээг худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах.

Тавигдах шаардлага:  

  • Бизнесийн удирдлага, Санхүү, Эдийн засаг, Худалдааны чиглэлээр төгссөн
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Мэдээлэл цуглуулах, судалгаа хийх, дүн шинжилгээ хийх чадвартай
  • Баримт бичиг боловсруулах, гэрээ хэлэлцээр хийх чадвартай
  • Инженер техникийн чиглэлээр ажилласан туршлагатай
  • ERP програм дээр ажилладаг бол давуу тал болно
Гадаад контент хариуцсан мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Гадаад суваг, контент нийлүүлэгчидтэй харилцах, гэрээ хэлэлцээр хийх.

Тавигдах шаардлага:  

  • Бизнесийн удирдлага, маркетинг, олон улсын харилцааны чиглэлээр төгссөн
  • Англи хэлний ярианы болон бичгийн ахисан түвшний мэдлэгтэй
  • Төсөл боловсруулах, илтгэн танилцуулах чадвартай
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг ашиглах чадвартай
  • Кино, контент, медиа чиглэлийг сонирхон судалдаг бол давуу тал болно
Санхүүгийн шинжээч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн санхүүгийн үйл ажиллагааг үр ашигтай зохион байгуулах, бизнес болон хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалттай холбоотой шаардлагатай мэдээллийг бэлтгэх, шинжилгээ судалгаа хийх, ирээдүйн төлөв байдлыг таамаглах, төсөв болон санал дүгнэлт боловсруулах, удирдлагын багт танилцуулах, гүйцэтгэлд хяналт тавих

Тавигдах шаардлага:  

  • Санхүүгийн удирдлага чиглэлээр төгссөн
  • Бизнесийн болон санхүүгийн судалгаа, шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулах, дүгнэлт гаргах чадвартай
  • Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй
  • Танилцуулга бэлтгэх, илтгэн танилцуулах чадвартай
  • Мэргэжлийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
Реклам сурталчилгааны мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн маркетингийн бодлого, зорилго зорилт, маркетингийн кампанит ажлын хүрээнд рекламны шинэ санаа гаргах, гүйцэтгэх, сурталчилгааны өнгө төрхийг тодорхойлон хэрэгжүүлэх.

Тавигдах шаардлага:  

  • Маркетингийн менежмент, найруулагч мэргэжлээр төгссөн
  • Adobe Premiere, Adobe After Effect, Adobe Photoshop програмууд дээр ажиллах чадвартай
  • Дүрс эвлүүлгийн тухай онолын болон практик мэдлэгтэй
  • Видео зохиол бичих онолын болон практик мэдлэгтэй
  • Видео студи, телевизэд ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
Датабэйс администратор

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компаний хэмжээнд ашиглагдаж буй бүх төрлийн өгөгдлийн сангуудын хэвийн найдвартай ажиллагааг хангах

Тавигдах шаардлага:  

  • Мэдээллийн технологи, мэдээллийн сүлжээ, холбооны инженер чиглэлээр төгссөн
  • Oracle Database, MySQL, PostgreSQL зэрэг RDBMS болон NoSQL өгөгдлийн сангийн мэдлэгтэй
  • Oracle Real Application Cluster, Oracle Data Guard технологийн мэдлэгтэй
  • Linux үйлдлийн системийн мэдлэгтэй
  • Сүлжээ, сервер вертуалчлал зэрэг дэд бүтцийн(infrastructure) технологийн ерөнхий мэдлэгтэй
  • Shell script, perl, python зэрэг хэлийг ашиглан процесс автоматжуулалт хийх чадвартай
  • Критикал сэтгэлгээ болон шийдвэр гаргах чадвартай
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
Сервис ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

IPTV гурвалсан үйлчилгээний хэрэглэгчдийн үйлчилгээнд болон сүлжээнд гарсан доголдлыг стандарт хугацаанд шийдвэрлэх, үйлчилгээний тасралтгүй найдвартай ажиллагааг хангаж ажиллах.

Тавигдах шаардлага:  

  • Мэдээлэл технологи, харилцаа холбоо, сүлжээний инженер мэргэжлээр төгссөн
  • Техник төхөөрөмжүүд дээр тохиргоо хийх ур чадвартай
  • Үйлдлийн системийн мэдлэгтэй
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг ашиглах чадвартай
  • Англи хэлний анхан шатнаас дээш түвшний мэдлэгтэй
  • Хувьдаа автомашинтай байх
Хүний нөөцийн мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн хүний нөөцийн бодлого, хэтийн төлөвлөлттэй уялдуулан хариуцсан нэгжийн хүрээнд хүний нөөцийн оновчтой менежментийг хэрэгжүүлэх, үр дүнтэй хамтран ажиллах, олон улсын шилдэг туршлага, трендийн судалгаа хийх, хэрэгжүүлэх

Тавигдах шаардлага:  

  • Их дээд сургууль төгссөн /хүний нөөцийн менежмент, бизнесийн удирдлага чиглэлээр төгссөн бол давуу тал болно/
  • Ажлыг оновчтой төлөвлөх, нөхцөл байдалд тохирсон зөвлөгөө өгөх чадвартай
  • Судалгаа шинжилгээ хийх, дүгнэлт гаргах чадвартай
  • Аливаа зүйлийг хурдан сурч өөрийн болгодог, бүтээлч сэтгэлгээтэй, дасан зохицох чадвар сайтай
  • MS оффисын хэрэглээний програмууд дээр ахисан түвшинд ажиллах чадвартай
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
Контент медиа мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Платформууд дээр шинээр нэмэгдэх болон онцлох контентуудыг сошиал сувгуудаар сурталчлах төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжилтийг хангуулах.

Тавигдах шаардлага:  

  • Маркетингийн менежмент, график дизайны чиглэлээр төгссөн
  • Монгол хэл, бичгийн дүрэм, найруулга зүйн мэдлэгтэй
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
  • График дизайны програмуудыг хэрэглээний түвшинд ашиглах чадвартай