Дамжуулах сүлжээний инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Үүрэн холбооны бааз станцын дамжуулах шугамын ашиглалт үйлчилгээний хэвийн найдвартай ажиллагааг хангах, өргөтгөл шинэчлэлийн ажилд оролцож чанартай гүйцэтгэн ажиллах

Тавигдах шаардлага: 

  • Утасгүй холбоо, харилцаа холбооны чиглэлээр төгссөн
  • Үүрэн сүлжээний ажиллах зарчим болон онолын мэдлэгтэй
  • IP сүлжээний талаар мэдлэгтэй
  • Англи хэлний дундаас дээш төвшний мэдлэгтэй
  • Програмчлал, database дээр ажиллах чадвартай бол давуу тал болно
Сүлжээний инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Хариуцсан технологийн болон оффисын сүлжээний бодлого төлөвлөлтийг хариуцан хийх, хэвийн найдвартай ажиллагааг хангах

Тавигдах шаардлага: 

  • Мэдээллийн технологи, Мэдээллийн сүлжээ, Холбооны инженер чиглэлээр төгссөн
  • Сүлжээний онолын болон практикийн мэдлэгтэй
  • Сүлжээний тоног төхөөрөмж, дэд бүтэц дээр ажиллах чадвартай
  • Shell script, perl, python зэрэг хэлийг ашиглан процесс автоматжуулалт хийх чадвартай
  • Критикал сэтгэлгээ болон шийдвэр гаргах чадвартай
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
Үндсэн сүлжээ ашиглалтын инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Үндсэн сүлжээний төхөөрөмжийн найдвартай ажиллагаа, ашиглалт үйлчилгээг ханган ажиллах

Тавигдах шаардлага: 

  • Мэдээллийн сүлжээний инженер, холбооны инженер чиглэлээр төгссөн
  • Linux, Unix үйлдлийн системийн талаарх мэдлэгтэй
  • Үүрэн сүлжээний ажиллах зарчим болон онолын мэдлэгтэй
  • Мэдээллийн сүлжээний сертификаттай бол давуу тал болно
  • Англи хэлний дундаас дээш төвшний мэдлэгтэй
SWO инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Програм хангамжийн хэвийн найдвартай ажиллагааг хангах. Хариуцсан програм хангамжтай холбоотой хэрэглэгчдийн гомдлыг шийдвэрлэх, асуудлын гол шалтгааныг тодорхойлох, засах, цаашдын сайжруулалтуудыг тодорхойлж шинэчлэлтүүдийг хөгжүүлэлтийн багуудтай хамтран хийж ажиллах

Тавигдах шаардлага: 

  • Мэдээллийн технологи, мэдээллийн систем, сүлжээ, програм хангамж чиглэлээр төгссөн
  • Мэдээллийн технологийн дэд бүтэц, систем, сервер үйлдлийн системийн талаар мэдлэгтэй
  • Linux орчинд админ түвшинд ажиллах чадвартай
  • Java програмчлалын мэдлэгтэй
  • Microservice архитектурын мэдлэгтэй
  • Shell script, perl, python зэрэг хэлийг ашиглан процесс автоматжуулалт хийх чадвартай
  • Критикал сэтгэлгээ болон шийдвэр гаргах чадвартай
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
Програм хөгжүүлэлтийн инженер (Веб хөгжүүлэгч)

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Байгууллагын үйл ажиллагаа, хэрэгцээ шаардлагын дагуу дижитал бүтээгдэхүүн үйлчилгээ хөгжүүлэх

Тавигдах шаардлага: 

  • Мэдээллийн технологи, програм хангамж чиглэлээр төгссөн
  • Объект хандалтат програмчлалын хэлний мэдлэгтэй
  • Oracle/MySQL/MSSQL-ийн зохих түвшний мэдлэгтэй
  • RESTful API талаар зохих мэдлэгтэй
  • Angular, Vue, React фрэймворк ашиглах чадвартай
  • Git (Version Control) мэддэг бол давуу тал болно
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
Эрүүл ахуйн мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн ажилтан, үйлчлүүлэгчийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах, үйлчилгээ авах эрхийг хангах, халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн хүрээнд уялдуулан ажиллах

Тавигдах шаардлага: 

  • Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал, эрүүл ахуйч, нийгмийн эрүүл мэнд судлаач/тархвар судлаач, эрүүл мэндийн нийгмийн ажилтан чиглэлээр төгссөн
  • Сургалт явуулах, мэдээлэл зөвлөгөө өгөх чадвартай
  • Бичиг баримт боловсруулах чадвартай
  • Эрүүл мэндийн асуудлаар судалгаа хийх дадлага туршлагатай
  • Дүн шинжилгээ хийх, асуудлыг илрүүлэх, шийдвэрлүүлэх чадвартай
  • Эрүүл ахуйчаар ажиллаж байсан бол давуу тал болно
Медиа бизнес төлөвлөлтийн мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Контентийн төсөл, хөтөлбөр, бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, түүнтэй холбоотойгоор судалгаа шинжилгээ хийж дүгнэлт гаргах, хэрэглэгч болон хамтрагч байгууллагуудын хэрэгцээ, сонирхолд нийцсэн хөтөлбөр, урамшууллын төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах, гүйцэтгэлийг үнэлж тайлагнах

Тавигдах шаардлага: 

  • Эдийн засаг, Бизнес, Маркетинг, Санхүү болон Төслийн удирдлага чиглэлээр төгссөн
  • Судалгаа, шинжилгээ хийх, дүгнэлт боловсруулах чадвартай
  • Санхүүгийн тооцоолол хийх, төлөвлөгөө гаргах чадвартай
  • Гэрээ, хэлцэл болон баримт, бичиг боловсруулах чадвартай
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
  • Монгол хэлний дүрэм, найруулга зүйн мэдлэгтэй
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй  /бусад гадаад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно/
  • Бусад хэрэглээний програмууд /Photo Shop, Adobe Acrobat, SPSS, Power Point, Visio г.м./-ыг дунд ба түүнээс дээш түвшинд ашиглах чадвартай бол давуу тал болно
Креатив дизайнер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Промо сувгийн хэвлэмэл, дижитал бүх төрлийн дизайн эх бэлтгэл, видео микс хийх, график дизайны ажлуудыг хийж гүйцэтгэх

Тавигдах шаардлага: 

  • График дизайн, компьютер график дизайн чиглэлээр төгссөн
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
  • Adobe Greative app-ууд, premiere програм дээр ажиллах чадвартай
  • UI/UX дизайн хийх, видео, аудио форматын талаар суурь мэдлэгтэй бол давуу тал болно
Теле борлуулалтын хүргэлтийн ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Хүргэлтийн дугаар, төхөөрөмжийг цаг тухай бүрт нь аюулгүй, түргэн шуурхай, найдвартай хүргэх, хэрэглэгчийн гэрээг баталгаажуулах, хүргэлтийн тайлан мэдээг боловсруулан танилцуулах

Тавигдах шаардлага: 

  • Дээд боловсролтой
  • Өөрийгөө илэрхийлэх, харилцааны болон багаар ажиллах чадвартай
  • Хувьдаа автомашинтай
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг ашиглах чадвартай
Шийдэл хөгжүүлэлтийн мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Байгууллагын хэрэгцээ шаардлагад тулгуурласан зах зээлийн судалгаа хийх, байгууллагын хэрэглэгчдэд зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээ, шийдлийг бий болгон тасралтгүй хөгжүүлэх

Тавигдах шаардлага: 

  • Мэдээллийн технологийн чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Шийдэл олох, шийдвэр гаргах чадвар сайтай 
  • Бизнес анализ хийх, боловсруулах, дүгнэлт гаргах чадвартай
Борлуулалт, сүлжээ төлөвлөлтийн мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Орон нутагт сүлжээ сайжруулах, шинээр сүлжээ оруулах газрын судалгаа, мэдээллийг боловсруулах, техникийн газартай хамтарч ажиллах, сүлжээтэй холбоотой идэвхжүүлэлт зохион байгуулах

Тавигдах шаардлага: 

  • Дээд боловсролтой
  • Судалгаа хийх, судалгааны материалуудыг боловсруулах, дүгнэх чадвартай
  • Төлөвлөгөө гаргах, зохион байгуулах туршлагатай
  • Бичиг баримт боловсруулах, гэрээ, хэлцэл хийх чадвартай
  • Хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
Хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн ажилтнуудыг эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, аливаа аюул, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах үйл ажиллагааг зохион байгуулах

Тавигдах шаардлага: 

  • Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал, механик инженер, цахилгааны инженер чиглэлээр төгссөн
  • Сургалт зохион байгуулах, мэдээлэл зөвлөгөө өгөх чадвартай
  • Бичиг баримт боловсруулах чадвартай
  • Дүн шинжилгээ хийх, асуудлыг илрүүлэх, шийдвэрлүүлэх чадвартай
  • ХАБЭА-н чиглэлээр 2-оос дээш жил ажилласан туршлагатай бол давуу тал болно
Борлуулалтын төлөвлөлтийн мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн борлуулалтын сувгуудын судалгаа шинжилгээг хийх, боловсруулан танилцуулах, шаардлагатай өөрчлөлт шинэчлэлтүүдийг хэрэгжүүлэх, дүгнэлт гаргах

Тавигдах шаардлага: 

  • Бизнесийн удирдлага, статистик, эдийн засгийн чиглэлээр төгссөн
  • Судалгаа шинжилгээ хийх, боловсруулах, дүгнэлт гаргах чадвартай
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
  • Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
  • Илтгэн танилцуулах ур чадвартай
Бизнес аналист

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Зах зээлд хэрэглэгчдэд хүрч байгаа урамшуулалт хөтөлбөрүүдийн гүйцэтгэлийг дата мэдээлэл боловсруулан хяналт хийх, бизнес шинжилгээний аргуудыг ашиглан судалгаа, анализ хийж дүгнэлт гаргах, санал боловсруулах, танилцуулах

Тавигдах шаардлага: 

  • Бизнесийн удирдлага, эдийн засаг, статистик чиглэлээр төгссөн
  • Судалгаа шинжилгээ хийх, дүгнэлт гаргах чадвартай
  • Танилцуулга бэлдэх, илтгэн танилцуулах чадвартай
  • Хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
  • SQL, Data base дээр ажиллаж байсан бол давуу тал болно
Сургалт, хяналтын мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн бүтээгдэхүүн үйлчилгээг төлөөлөн ажиллаж байгаа ажилтнуудын сургалтын хэрэгцээг тодорхойлох, шаардлагатай нэгдсэн мэдээллээр хангах, холбогдох сургалтуудыг зохион байгуулах

Тавигдах шаардлага: 

  • Бизнесийн удирдлага, хүний нөөцийн менежмент, сэтгэл зүйн чиглэлээр төгссөн
  • Компьютерын хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Сургалт төлөвлөх, илтгэн танилцуулах чадвартай
  • Видео эвлүүлэг болон бие даан контент бүтээдэг бол давуу тал болно
Маркетингийн төлөвлөлтийн ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Маркетингийн кампанит ажил болон сурталчилгааны төлөвлөгөө боловсруулах, төсөв батлуулах, төлөвлөсөн ажлын гүйцэтгэлийг хянах, тайлагнах

Тавигдах шаардлага: 

  • Бизнесийн удирдлага, маркетинг, төслийн менежментийн чиглэлээр төгссөн
  • Комьпютерийн хэрэглээний програмууд дээр дундаас дээш түвшинд ажиллах чадвартай
  • Судалгаа, тоо баримт болон аливаа асуудалд анализ хийх ур чадвартай
  • Гэрээ, албан бичиг болон бусад баримт бичиг боловсруулах чадвартай
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
Програм хөгжүүлэлтийн инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Үйл ажиллагаа болон системийн автоматжуулалтыг төлөвлөн процессын хэвийн найдвартай ажиллагааг хангах, төлөвлөгөөт хугацаандаа чанартай гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгч, шаардлагатай баримт боловсруулан ажиллана

Тавигдах шаардлага: 

  • Мэдээллийн технологи, програм хангамж чиглэлээр төгссөн
  • Python, Oracle, Java, Web програмчлалын хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Систем хоорондын ажиллагаа, процесс дээр анализ хийх чадвартай
  • Reacts, JS , Post GRE датабааз дээр ажилладаг бол давуу тал болно
  • Процессын зураглал гаргах , Confluence програм дээр ажилладаг бол давуу тал болно
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
Програм хөгжүүлэлтийн инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Үйл ажиллагаа болон системийн автоматжуулалтыг төлөвлөн процессын хэвийн найдвартай ажиллагааг хангах, төлөвлөгөөт хугацаандаа чанартай гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгч, шаардлагатай баримт боловсруулан ажиллана

Тавигдах шаардлага: 

  • Мэдээллийн технологи, програм хангамж чиглэлээр төгссөн
  • Python, Oracle, Java, Web програмчлалын хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Систем хоорондын ажиллагаа, процес дээр анализ хийх чадвартай
  • Reacts, JS , Post GRE датабааз дээр ажилладаг бол давуу тал болно
  • Процессын зураглал гаргах , Confluence програм дээр ажилладаг бол давуу тал болно
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
Маркетингийн судалгааны ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Дата (төсөв, зардал, сошиал болон бусад сувгийн үр дүн, тоон мэдээлэл, судалгаа тайлан) мэдээллийг цуглуулах, боловсруулах, дүн шинжилгээ хийх, визуал тайлан бэлтгэх

Тавигдах шаардлага: 

  • Бизнесийн удирдлага, маркетингийн удирдлага, статистик, эдийн засаг чиглэлээр төгссөн
  • Судалгаа шинжилгээ хийх, боловсруулах, дүгнэлт гаргах чадвартай
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
  • SPSS, PowerBI, SAS, SQL, R болон Phyton хэл дээр ажиллах чадвартай
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
  • Судалгааны чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно
Хүний нөөцийн дата аналист

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Хүний нөөцийн тоон мэдээллүүдэд дүн шинжилгээ хийх, үр дүнд үндэслэн бизнесийн зорилго, стратегийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, олон улсын чиг хандлагыг тогтмол судлан шинэ санал санаачилга гаргах, хэрэгжүүлэх, нэгдсэн дата мэдээллээр удирдлагуудыг ханган ажиллах

Тавигдах шаардлага: 

  • Их дээд сургууль төгссөн
  • Дата анализын чиглэлээр мэргэшсэн
  • Microsoft Office-ын хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
  • Бие даан суралцах чадвартай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Power BI, Power Apps программууд дээр ажиллаж байсан бол давуу тал болно