Орон нутгийн бүсийн борлуулалтын мэргэжилтэн

Ажлын байрны зорилго / үүрэг:

Орон нутгийн зах зээлд тохирсон мобайл үйлчилгээний борлуулалтын төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх, хариуцсан бүсийн ажилтнууд болон холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах

Тавигдах шаардлага:

  • Их дээд сургууль төгссөн
  • Тайлан мэдээлэл боловсруулах, анализ хийх чадвартай
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
  • Төлөвлөн зохион байгуулах ур чадвартай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
Төлбөр тооцооны мэргэжилтэн

Ажлын байрны зорилго / үүрэг:

Түрээсийн төсвийг боловсруулж гүйцэтгэлд хяналт тавих. Цахилгааны төлбөрийн хүсэлт хүлээж авах, хянах, заалт, ваучер бүртгэх ажлыг Санхүүгийн газартай хамтран ажиллаж гүйцэтгэх.

Тавигдах шаардлага:

  • Цахилгаан, электроник, санхүү, мэдээллийн технологи, холбооны инженер чиглэлээр төгссөн
  • Хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай
  • Тайлан тооцоо гаргах чадвартай
  • Судалгаа шинжилгээ хийх, боловсруулах, дүгнэлт гаргах чадвартай
  • Англи хэлний анхан ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
  • Илтгэн танилцуулах ур чадвартай
Сургалтын мэргэжилтэн

Ажлын байрны зорилго / үүрэг:

Ажилтнуудыг нэгдсэн мэдээллээр хангах, шаардлагатай сургалтын хэрэгцээг тодорхойлон сургалт зохион байгуулж, ажилтнуудын мэдлэг ур чадварыг стандарт түвшинд хүргэж ажиллах, тайлан мэдээг гаргаж, удирдлагын багийг үнэн зөв мэдээллээр тасралтгүй шуурхай хангаж ажиллах

Тавигдах шаардлага:

  • Дээд боловсролтой
  • Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
  • Зохион байгуулах, төлөвлөх, асуудлыг боловсруулах, дүгнэлт гаргах чадвартай
  • Судалгаа хийх, илтгэн танилцуулах чадвартай
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
Дата аналист

Ажлын байрны зорилго / үүрэг:

Компанийн бизнесийн ирээдүйн чиг хандлагад нийцүүлэн зорилго зорилтыг төлөвлөх, хэрэгжилтийг хянах, сайжруулах, удирдлагын багт үндсэн чиг үүргийн хүрээнд оновчтой шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх

Тавигдах шаардлага:

  • Эдийн засаг, статистик, математик загварчлал, санхүүгийн удирдлагын чиглэлээр төгссөн
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Судалгаа шинжилгээ хийх, боловсруулах, дүгнэлт гаргах чадвартай
  • Өгөгдлийн сан дээр ажиллах чадвартай
  • Програмчлалын R, Phython хэлийг мэддэг бол давуу тал болно
Ханган нийлүүлэлтийн албаны менежер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Нийлүүлэгчийн сонгон шалгаруулалт, үйл ажиллагааны сайжруулалт, худалдан авалтын стратеги зэрэг компанийн хэмжээн дэх ханган нийлүүлэлтийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах

Тавигдах шаардлага: 

  • Бизнесийн удирдлага, Санхүү, Эдийн засаг, Худалдааны чиглэлээр төгссөн
  • Стратеги төлөвлөгөө боловсруулах, үр дүнд хүргэх, тасралтгүй сайжруулалтын арга хэрэгслийг ашиглах чадвартай
  • Бараа материал, худалдан авалт, агуулах, тээвэр зохион байгуулалтын чиглэлээр 5-аас дээш жил ажилласан туршлагатай
  • Удирдах албаны ажлын байранд 3-аас дээш жил ажилласан туршлагатай
Дижитал маркетингийн мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Группийн имидж болон бүтээгдэхүүн үйлчилгээ, брэндийн сурталчилгааг сошиал медиа, дижитал маркетингийн сувгаар хэрэгжүүлэх, сошиал медиа болон дижитал маркетингийн шинэ сувгийг судлах, хөгжүүлэх

Тавигдах шаардлага:  

  • Бизнесийн удирдлага, маркетинг чиглэлээр төгссөн
  • Дижитал маркетинг, SEO, Google analytics, WordPressийн талаар мэдлэгтэй
  • Гар утас, гар утасны аппликейшн талаар өндөр мэдлэгтэй, идэвхтэй ашигладаг
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
  • Photoshop, After effects ашиглах чадвартай, сошиал медиа маркетингийн  чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно
Орчуулгын ахлах мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

LookTV, IPTV платформуудад шинээр нэмэгдэн орж буй контентийн хадмал бэлтгэх, орчуулгын ажлыг хянан засварлах

Тавигдах шаардлага:  

  • Дээд боловсролтой
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Монгол хэл бичиг, найруулгын ахисан түвшний мэдлэгтэй
  • Контентын орчуулга хийж байсан бол давуу тал болно
Дэд бүтцийн инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Сайтууд болон төхөөрөмжийн байрны цахилгаан тэжээл, агааржуулалт, гал унтраах систем, цамхаг, нөөц эх үүсвэрийн хэвийн найдвартай ажиллагаа болон орчны хэвийн байдлыг ханган ажиллах

Тавигдах шаардлага:  

  • Цахилгаан, электроник, харилцаа холбооны инженер чиглэлээр төгссөн
  • Хайгуул судалгаа , гэрээ хэлэлцээр хийх чадвартай
  • DC 48В болон АС 0.4кВ хүртэлх хүчдэлийн цахилгаан байгууламжид ажиллах
  • Autocad эсвэл зургийн программ дээр ажиллах чадвартай
  • Орон нутагт томилолтоор ажиллах боломжтой
  • Өндөрт ажиллах боломжтой
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
Жолооч техникч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Инженер техникч нарыг гэмтэл саатал гарсан, төлөвлөгөөт ажлын үед мөн ажлын бус цагаар болон амралтын өдрүүдээр инженер техникч нарыг ажил үүргээ цаг алдалгүй түргэн шуурхай гүйцэтгэхэд авто машинаар хангах

Тавигдах шаардлага:  

  • Багаар болон бие даан ажиллах чадвартай
  • Шилэн кабелийн онолын мэдлэгтэй
  • D ангилалтай бол давуу тал болно
  • Механик машин жолоодож байсан туршлагатай 
Орон нутгийн байгууллага хариуцсан инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Техникийн газартай хамтран орон нутагт байгууллагын хайгуул төлөвлөх, байгууллагын бизнесийн газар болон борлуулалт, үйлчилгээний газрын орон нутаг дахь байгууллагуудын холболтыг хийх, багц өсгөх бууруулах, IP нэмэх хасах, дотоод сувагчлалд зөвлөгөө өгөх, шийдэл олох, гомдол шийдвэрлэх

Тавигдах шаардлага:  

  • Сүлжээний инженер мэргэжлээр төгссөн
  • Unix, Windows server анхан шатны мэдлэгтэй
  • Дотоод сувагчлал болон холболтод шийдэл гаргах чадвартай
  • Англи хэлний дунд шатны мэдлэгтэй
  • Cisco мэргэжлийн сургалтанд хамрагдсан бол давуу тал болно
Систем хөгжүүлэгч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн дотоод хэрэгцээнд зориулсан Veritech ERP системийн хөгжүүлэлт, хэвийн үйл ажиллагааг хариуцах, бизнес архитектурын шаардлага боловсруулах, шаардлагын дагуу хөгжүүлэлт, тохиргоо хийх

Тавигдах шаардлага:  

  • Мэдээллийн технологи, Програм хангамж чиглэлээр төгссөн
  • Системийн загвар, шийдэл хурдан ойлгох чадвартай
  • Алгоритмын суурь мэдлэг сайтай
  • DB-ийн ерөнхий суурь мэдлэгтэй
  • SQL query бичих чадвартай (MSSQL, MySQL, Oracle)
  • Програмчлалын хэлний мэдлэгтэй (Java, Javascript and PHP)
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
Үндсэн хөрөнгийн нягтлан бодогч

Ажлын байрны зорилго/ үүрэг: 

Үндсэн хөрөнгийн гүйлгээг дэлгэрэнгүй бүртгэж, тэдгээрийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтанд хяналт тавьж, холбогдох тайлан мэдээллээр удирдлагуудыг хангах

Тавигдах шаардлага:

  • Санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр төгссөн
  • НББ-ийн ERP програмын талаар ойлголттой
  • НББ-ийн тооцооллын загварыг ойлгож, холбогдох мэдээллийг боловсруулах чадвартай
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн 
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
Байгууллага хариуцсан ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Байгууллагын хэрэглэгчдэд үйлчилгээний стандартад нийцсэн, хурдан шуурхай, найрсаг үйлчилгээг үзүүлж, харилцагч байгууллагуудын сэтгэл ханамжийг өндөр түвшинд байлгах

Тавигдах шаардлага:  

  • Дээд боловсролтой
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг ашиглах чадвартай
  • Тайлан тооцоо гаргах, судалгаа шинжилгээ хийх чадвартай
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
Ачаалал, чанар хяналтын инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Системүүдийн чанар ачааллыг тогтмол хянах, холбогдох тайлан мэдээллийг бэлтгэх, системүүдийн чанар ачааллын стандарт утгыг тодорхойлох, холбогдох дүрэм журмыг боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих

Тавигдах шаардлага:  

  • Мэдээллийн технологи, харилцаа холбооны чиглэлээр төгссөн
  • Судалгаа шинжилгээ хийх, боловсруулах, дүгнэлт гаргах чадвартай
  • Баримт бичиг, төсөл төлөвлөгөө боловсруулах чадвартай
  • Танилцуулга бэлдэх, илтгэн танилцуулах чадвартай
  • SQL, API, Monitoring tool, NoSQL талаар мэдлэгтэй, бусад програмчлалын хэлүүд дээр script бичих чадвартай бол давуу тал болно
Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Хүний нөөцийн менежментийг компанийн хэмжээнд хэрэгжүүлэх, хариуцсан багийг удирдлагаар хангах, газар, нэгжийн удирдлагуудтай үр дүнтэй хамтран ажиллах

Тавигдах шаардлага:  

  • Дээд боловсролтой /Хүний нөөцийн менежмент, Бизнесийн удирдлага, Сэтгэл судлалын чиглэлээр төгссөн бол давуу тал болно/
  • Ажлыг оновчтой төлөвлөх, удирдан зохион байгуулах чадвартай /баг удирдаж байсан туршлагатай бол давуу тал болно/
  • Нөхцөл байдалд тохирсон шийдэл гаргах чадвартай
  • Судалгаа шинжилгээ хийх, дүгнэлт гаргах чадвартай
  • Аливаа зүйлийг хурдан сурч өөрийн болгодог, дасан зохицох чадвар сайтай
  • MS оффисын хэрэглээний програмууд дээр ахисан түвшинд ажиллах чадвартай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
IP сүлжээний инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа IP сүлжээний тасралтгүй хэвийн ажиллагааг хангах

Тавигдах шаардлага:  

  • Мэдээллийн технологи чиглэлээр төгссөн
  • Router, switch болон firewall -той ажиллах чадвартай
  • TCP/IP, routing протоколын талаар мэдлэгтэй
  • MPLS технологийн талаар мэдлэгтэй
  • Сүлжээний дизайны болон аюулгүй байдлын талаар мэдэгтэй
  • Програмчлалын хэлний мэдлэгтэй
  • Linux/Unix үйлдлийн системд ажиллах чадвартай
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
Техникч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Оптик сүлжээний техникийн хэвийн найдвартай үйл ажиллагааг хангах, өргөтгөлийн ажлыг стандартын дагуу чанартай богино хугацаанд гүйцэтгэх

Тавигдах шаардлага:  

  • Багаар болон бие даан ажиллах чадвартай
  • Шилэн кабелын онолын мэдлэгтэй
  • Хэрэглээний програмууд дээр ажилладаг байх
  • Биеийн хүчний ажил хийх боломжтой
  • Өндөрт ажиллах боломжтой
Медиа маркетингийн мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Jig Jug платформын маркетингийн төлөвлөгөө гаргах, өдөр тутмын мэдээлэл хүргэлт, тэмцээн уралдааны мэдээлэл хүргэлт, маркетингийн төлөвлөгөө гарган ажиллах

Тавигдах шаардлага:  

  • Дээд боловсролтой
  • Судалгаа хийх, төлөвлөгөө боловсруулах, илтгэн танилцуулах чадвартай
  • Найруулан бичих чадвартай
  • Англи хэлнээс орчуулан бичих чадвартай
  • График дизайны програмууд дээр ажиллах анхан шатны мэдлэгтэй
  • Цахим спортын талаар мэдлэгтэй бол давуу тал болно
Суурин төлөөлөгчийн газрын менежер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Хариуцсан аймгийн борлуулалтыг нэмэгдүүлэх, борлуулалтын төлөвлөгөөг биелүүлэх, орон нутгийн хувь хэрэглэгч, байгууллагын хэрэглэгч, өрхийн хэрэглэгч нартай хамтран ажиллах, зах зээлээ тэлэхэд чиглэсэн бодлого, төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх

Тавигдах шаардлага:  

  • Эдийн засаг, бизнесийн удирдлага, маркетингийн удирдлага, худалдааны менежмент, санхүүгийн удирдлага чиглэлээр төгссөн
  • Бизнес, эдийн засгийн чиглэлээр шинжилгээ хийж дүгнэлт гаргах чадвартай, төсөл, хөтөлбөр боловсруулах чиглэлээр туршлагатай
  • Бичиг баримт боловсруулах, гэрээ, хэлцэл хийх чадвартай
  • Тооцоо судалгаа хийх, төсөв, төлөвлөгөө гаргах чадвартай
  • Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
  • Орон нутагт урт хугацаагаар суурьшин ажиллах боломжтой /Өмнөговь/
Суурин төлөөлөгчийн газрын менежер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Хариуцсан аймгийн борлуулалтыг нэмэгдүүлэх, борлуулалтын төлөвлөгөөг биелүүлэх, орон нутгийн хувь хэрэглэгч, байгууллагын хэрэглэгч, өрхийн хэрэглэгч нартай хамтран ажиллах, зах зээлээ тэлэхэд чиглэсэн бодлого, төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх

Тавигдах шаардлага:  

  • Эдийн засаг, бизнесийн удирдлага, маркетингийн удирдлага, худалдааны менежмент, санхүүгийн удирдлага чиглэлээр төгссөн
  • Бизнес, эдийн засгийн чиглэлээр шинжилгээ хийж дүгнэлт гаргах чадвартай, төсөл, хөтөлбөр боловсруулах чиглэлээр туршлагатай
  • Бичиг баримт боловсруулах, гэрээ, хэлцэл хийх чадвартай
  • Тооцоо судалгаа хийх, төсөв, төлөвлөгөө гаргах чадвартай
  • Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
  • Орон нутагт урт хугацаагаар суурьшин ажиллах боломжтой /Дорноговь/