Мужаан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Объектын эд хогшил, тавилга, тоноглолын болон барилгын жижиг засварыг чанартай хийж гүйцэтгэх, хэвийн ажиллагаатай холбоотой аж ахуйн бусад ажилд туслалцаа үзүүлж хамтран ажиллах. Удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, заавар, журмуудыг хэрэгжүүлэх, хэрэгжилтийг тайлагнах.

Тавигдах шаардлага: 

  • Тусгай дунд болон түүнээс дээш түвшний боловсролтой
  • Мэргэжлийн үнэмлэх, сертификаттай, мужаанаар ажиллаж байсан туршлагатай
  • Санаачилгатай, өөриймсөг, түргэн шуурхай
  • Харилцааны ур чадвартай
  • Гарын эв дүйтэй
Бизнес шинжээч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Явагдаж байгаа бизнес төслүүд болон шинэ бизнес төслүүдийн судалгаа, дүн шинжилгээ, хөгжүүлэлт, төслийн болон бизнесийн бичиг баримт боловсруулалт хийх

Тавигдах шаардлага: 

  • Эдийн засаг, Бизнесийн удирдлага, Санхүүгийн удирдлагаар бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Компьютерын хэрэглээний програмуудыг сайн эзэмшсэн
  • Бизнесийн болон санхүүгийн судалгаа шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулах, дүгнэлт гаргах чадвартай
  • Баримт бичиг, төсөл төлөвлөгөө боловсруулах чадвартай
  • Танилцуулга бэлдэх, илтгэх ур чадвартай
  • Нөхцөл байдалд тохирсон шинэ санаа гаргах чадвартай
  • Сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх эрмэлзэлтэй
  • Өөрийгөө илэрхийлэх, харилцааны болон багаар ажиллах чадвартай
  • Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй
Худалдан авалт хариуцсан менежер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Группийн болон компанийн бодлого, журамд нийцүүлэн шаардлагатай бараа, үйлчилгээний худалдан авалтыг зах зээлийн өрсөлдөхүйц үнээр, тогтоосон хугацаанд, заасан тоо хэмжээгээр, зохих эх үүсвэр, нөхцөлийн дагуу гүйцэтгэх, зохион байгуулах

Тавигдах шаардлага: 

  • Бизнесийн удирдлага, Санхүү менежмент, Худалдаа үйлдвэрлэлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Дата анализ, дүн шинжилгээ хийн танилцуулах чадвартай
  • Англи, хятад хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Хангамж, худалдан авалтын чиглэлээр барилгын салбарт ажиллаж байсан бол давуу тал болно
Төслийн ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Төслийн баримт бичгийн бүрдэл хариуцах, тайлан мэдээ боловсруулах, төслийн явцын гүйцэтгэлд хяналт тавих Зах зээлийн судалгаа, дүн шинжилгээ хийн танилцуулах Гадаад болон дотоодын харилцагчидтай харилцах, хамтран ажиллах

Тавигдах шаардлага: 

  • Бизнесийн удирдлага, Төслийн удирдлага, Санхүүгийн удирдлага чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй
  • Төслийн удирдлага болон Хууль эрх зүйн онолын мэдлэгтэй, түүнийг хэрэгжүүлэх чадвартай
  • Багаар ажиллах болон ачаалал даах чадвартай
  • Хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай
  • Барилга, тоног төхөөрөмжийн угсралтын стандарт болон зөвшөөрлийн талаар мэдлэгтэй, улсын комисст хүлээлгэн өгөх чиглэлийн ажлын туршлагатай бол давуу тал болно
Харилцагчийн үйлчилгээний ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Гишүүдэд клубын үйл ажиллагаатай холбоотой мэдээллээр хангах, гишүүнчлэлээр элсүүлэх, үйлчилгээний стандартын дагуу үйлчилж, эерэг сэтгэгдэл үлдээхийг эрхэмлэнэ

Тавигдах шаардлага:  

  • Дээд боловсролтой
  • Түргэн шуурхай, харилцааны соёлтой
  • Үйлчилгээний байгууллагад ажиллаж байсан туршлагатай байвал давуу тал болно
  • Тайлан тооцоо гаргах,борлуулалт хийх чадвартай
Үйлчилгээний ажилчин

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн үйл ажиллагааны хэвийн, аюулгүй нөхцөлийг хангах зорилгоор байгууллагын өмч хөрөнгө, эд зүйлсийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих, объект болон түрээслэгч нарт аюул учруулах аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үйлчлүүлэгчтэй зөв боловсон харилцах

Тавигдах шаардлага: 

  • Бүрэн дунд ба түүнээс дээш түвшний боловсролтой
  • Англи хэлний анхан шатны мэдлэгтэй
  • Харилцааны ур чадвартай
  • Бие хамгаалах чадвартай
  • Ээлжээр ажиллах боломжтой 12/36
  • Цэргийн алба хаасан, харуул хамгаалалтын болон цагдаагийн дамжаа дүүргэсэн давуу тал болно
Бялдаржуулахын багш

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Клубын гишүүдийн бие бялдрыг эрүүлжүүлэн чийрэгжүүлэх, тоног төхөөрөмж болон гишүүдийн аюулгүй ажиллагаанд хяналт тавьж, дасгал хөдөлгөөнтэй идэвхитэй амьдралын хэв маягийг дадал болгох

Тавигдах шаардлага: 

  • Бакалавр ба түүнээс дээш түвшний боловсролтой
  • Бялдаржуулахаар 2-оос доошгүй жил хичээллэсэн
  • Хариуцлагатай, харилцааны соёлтой
Үйлчилгээний ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Фитнесс клуб болон бассейны доторх цэвэрлэгээг чанартай, стандартын дагуу гүйцэтгэх, үйлчлүүлэгчдийн тав тухтай үйлчлүүлэх орчныг бүрдүүлэн ажиллах

Тавигдах шаардлага: 

  • Бүрэн дунд боловсролтой
  • Түргэн шуурхай, харилцааны чадвартай, нямбай
  • Тусгай мэргэжил шаардахгүй
  • Үйлчилгээний ажил хийж байсан бол давуу тал болно
Аврагч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Усан бассейны орчинд гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, сэлэлт дэмжих болон бусад хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хянах, гишүүдийн аюулгүйн ажиллагааг хангаж ажиллана.

Тавигдах шаардлага: 

  • Баклавар ба түүнээс дээш түвшний боловсролтой
  • Усан спортын 3 буюу түүнээс дээш зэрэгтэй
  • Усан бассейнд ажиллаж байсан туршлагатай
  • Анхан шатны аврагчийн тусламж үзүүлэх чадвартай
  • Хурдан шаламгай
  • Хянамгай
Санхүүгийн шинжээч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн санхүүгийн үйл ажиллагааг үр ашигтай, оновчтой удирдан зохион байгуулах, төлөвлөх, чиглүүлэх, хянах, эрсдэлийг бууруулж, ашгийг нэмэгдүүлэх, санхүүгийн шийдвэр гаргахад удирдлагыг санхүүгийн мэдээллээр хангах
Компанийн хэрэгжүүлж буй төслүүдийн санхүүгийн үр ашигтай байдлыг хангах, удирдан зохион байгуулж, төслийн санхүүтэй холбоотой ажлыг удирдан зохион байгуулж, төлөвлөх, хянах, чиглүүлэх, хянах, санал боловсруулж шийдвэрлүүлэх
Төслийн эрсдэлийг тодорхойлох, эрсдэлийн удирдлагын төлөвлөгөөг боловсруулах, төслүүдийн эдийн засгийн тооцоонд хяналт тавих, санхүүгийн гүйцэтгэлийг хянах

Тавигдах шаардлага:  

  • Санхүүгийн удирдлага, Эдийн засагч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Санхүүгийн удирдлагын чиглэлээр ажиллаж байсан ажлын туршлагатай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Хувийн зохион байгуулалттай, эерэг хандлагатай
Гэрээ, хуулийн ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн үйл ажиллагаатай холбогдуулан хийгдэж буй гэрээ, бичиг баримтыг хуульд нийцүүлэн хянаж, төрийн эрх бүхий байгууллагад компанийг төлөөлж эрх ашгийг хамгаална. Мөн авлага барагдуулах процессыг удирдан зохион байгуулах, охин компаниудын эзэмшиж ашиглаж буй газартай холбоотой харилцааг хуулийн хүрээнд хийж гүйцэтгэнэ.

Тавигдах шаардлага:  

  • Хууль, эрх зүйн чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Мэргэжлийн чиглэлийн 1-2 жил ажилласан ажлын туршлагатай.
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Хариуцлагатай, нягт нямбай, өөриймсөг хандлагатай
Усан сэлэлтийн багш

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Клубын гишүүдийг усан сэлэлтийн сургалтын хөтөлбөрийн дагуу усанд сэлж сургах заавар, зөвлөгөө өгөх, усан бассейны орчинд гарч болзошгүй хальтрах, живэх, сэлэлт дэмжих хэрэгслийн буруу хэрэглээнээс болж гишүүдийн бэртэж гэмтэх, осолдохоос урьдчилан сэргийлэх, шаардлагатай үед анхан шатны тусламж үзүүлэх сэлэлт дэмжих болон бусад хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хяналт тавин ажиллах

Тавигдах шаардлага:  

  • Бакалавр ба түүнээс дээш түвшний боловсролтой
  • Усан спортоор 3-оос доошгүй жил хичээллэсэн
  • Мэргэжлээрээ 2-с дээш жил ажилласан
  • Хариуцлагатай
  • Харилцааны соёлтой\
Холбоо дохиолол, сүлжээний инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн эзэмшлийн үндсэн хөрөнгө, барилга, байгууламж, түүнд харъяалагдах газруудын холбоо дохиолол, системийн аюулгүй байдал, үйл ажиллагаанд байнгын хяналт тавьж ажиллах, компанийн үйл ажиллагаанд хэрэглэгдэх программ хангамжуудын боловсруулалт, WAN, LAN сүлжээ болон IT сүлжээний тоног төхөөрөмжийн суурилуулалт, оффисийн ажилчдын компьютерууд, түүнд хамааралтай тоног төхөөрөмжүүд, программ хангамжийн хэвийн ажиллагааг хангах, хариуцсан ажлуудын ангилал бүрээр шинэ боломжуудыг судлан нэвтрүүлж хөгжүүлэн ажиллах

Тавигдах шаардлага: 

  • Холбоо дохиолол, программ хангамж, мэдээллийн технологи, электроникийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжлийн чиглэлээр ажлын туршлагатай
  • UTP, DSL, fibre optic, wireless технологиудыг ашиглан LAN, WAN сүлжээ байгуулах чадвартай байх
  • Компьютерийн hardware болон software-ийн өндөр мэдлэгтэй
  • Датабейстай холбогдож, Client & Server орчны программ хангамжийг боловсруулах чадвартай байх
  • Мэргэжлийн англи хэлний мэдлэгтэй байх
Харилцагчийн үйлчилгээ, инженерингийн албаны дарга

Ажлын байрны зорилго/үүрэг:

Компанийн эзэмшлийн үндсэн хөрөнгө, барилга байгууламжийн бүрэн бүтэн байдал, ашиглалтад хяналт тавих, дүн шинжилгээ хийх, хөрөнгийг бизнесийн үр ашигтай эргэлтэнд оруулах, тэдэнд ажлын тохилог, таатай орчин бүрдүүлж өгөх, зөв боловсон үйлчилгээгээр хангах, харилцагч хариуцсан менежерүүд болон харилцагчийн үйлчилгээний ажилтнуудын ажлын төлөвлөгөө, хариуцаж буй ажлуудад зөвлөх, чиглүүлэх, ажлын хяналт тавьж ажиллах.

Тавигдах шаардлага:

  • Зочид буудлын менежмент, бизнесийн удирдлага, менежмент, маркетинг, гадаад харилцаа, чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Зочид буудлын болон үйлчилгээний байгууллагад ажиллаж байсан туршлагатай
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Асуудлыг түргэн шийдвэрлэх ажлын арга барил эзэмшсэн
  • Хариуцлагатай, нягт нямбай, аливаад өөриймсөг хандлагатай
  • Багаар ажиллах, удирдан зохион байгуулах ур чадвартай
Маркетингийн ажилтан

Ажлын байрны зорилго/үүрэг:

Брэндийн концепц, имиджийг бүрдүүлэх, хөгжүүлэх, идэвхижүүлэх, маркетингийн төлөвлөгөө боловсруулан, хэрэгжилтийг ханган ажиллах, сошиал медиа сувгуудыг өдөр тутам хариуцаж ажиллах

Тавигдах шаардлага:

  • Бизнесийн удирдлага, маркетинг, менежментийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Маркетингийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай
  • Удирдан зохион байгуулах, шийдвэр гаргах чадвартай
  • Харилцааны ур чадвар сайтай
  • Бичиг баримт боловсруулах өндөр чадвартай
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
  • Интернет сошиал медиаг өргөнөөр ашиглах мэдлэгтэй
График дизайнер

Ажлын байрны зорилго/үүрэг:  

Брэнд болон Төслүүдтэй холбоотой маркетинг, борлуулалтад ашиглах материалын өнгө аяс, загварыг тодорхойлох, эх бэлтгэх, компанийн дотоод, гадаад үйл ажиллагаа болон олон нийтэд чиглэсэн ажилтай холбоотой загвар, эх бэлтгэх, зураг авах, видео контент бэлтгэх.

Тавигдах шаардлага:

  • Компьютер график дизайны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Adobe-ийн бүх програмууд дээр ажиллах чадвартай
  • Автокад, 3D max програмын дунд шатны мэдлэгтэй
  • MS програм дээр ажиллах анхан шатны мэдлэгтэй
  • Фото зураг авах чадвартай
  • Англи хэлний дунд шатны мэдлэгтэй
  • Харилцах ур чадвар, хувийн зохион байгуулалт сайн
  • Багаар хамтран ажиллах чадвартай
Харилцагчийн үйлчилгээний менежер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн эзэмшлийн үндсэн хөрөнгө, барилга байгууламжийн бүрэн бүтэн байдал, ашиглалтад хяналт тавих, дүн шинжилгээ хийх, хөрөнгийг бизнесийн үр ашигтай эргэлтэнд оруулах, харилцагч түрээслэгч байгууллагуудтай гэрээ хэлцэл байгуулах, тэдэнд ажлын тохилог, таатай орчин бүрдүүлж өгөх, зөв боловсон үйлчилгээгээр хангаж ажиллах нь энэхүү ажлын байрны үндсэн зорилго болно.

Тавигдах шаардлага:  

  • Бизнес удирдлага, менежмент, маркетинг, гадаад харилцаа, худалдааны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Англи хэлний ахисан шатны мэдлэгтэй
  • Асуудлыг түргэн шийдвэрлэх ажлын арга барил эзэмшсэн
  • Багаар ажиллах, удирдан зохион байгуулах
  • Удирдлагуудаа тогтмол мэдээллээр хангаж нягт холбоотой ажиллах
Үйлчилгээний ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн үйл ажиллагааны хэвийн, аюулгүй нөхцөлийг хангах зорилгоор байгууллагын өмч хөрөнгө, эд зүйлсийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих, объект болон түрээслэгч нарт аюул учруулах аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үйлчлүүлэгчтэй зөв боловсон харьцах.

Тавигдах шаардлага:  

  • Бүрэн дунд  болон түүнээс дээш боловсролтой
  • Цэргийн алба хаасан, харуул хамгаалалтын болон цагдаагийн дамжаа дүүргэсэн бол давуу талтай
  • Харилцааны ур чадвар сайтай, бие хамгаалах бэлтгэлтэй, шуурхай ажиллагаатай
Харилцагчийн үйлчилгээний ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн эзэмшлийн үндсэн хөрөнгө, барилга байгууламжийн бүрэн бүтэн байдал, ашиглалтанд хяналт тавих, түрээслэгчдийг зөв боловсон үйлчилгээгээр хангаж ажиллах, өдөр тутмын үйл ажиллагаанд шаардагдах мэдээллийн сан байгуулж ажиллах

Тавигдах шаардлага:  

  • Бакалавр болон Магистрын зэрэгтэй
  • Багаар үр бүтээлтэй ажиллах чадвартай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Бие даан ажиллах чадвартай, асуудлыг түргэн шийдвэрлэх ажлын арга барил эзэмшсэн
  • Харилцааны өндөр соёлтой
Эрсдэлийн удирдлагын менежер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн эзэмшлийн үндсэн хөрөнгө, барилга, байгууламж, түүнд харъяалагдах газруудын аюулгүй байдлыг хангаж ажиллах, байгууллагад учирч болох эрсдэлийг тодорхойлох, түүнээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийн удирдлагын бодлогыг хэрэгжүүлж, хяналт тавин ажиллана.

Тавигдах шаардлага:  

  • Бизнесийн удирдлага, нягтлан бодох бүртгэл, эрсдэлийн менежмент, санхүүгийн менежментийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй 
  • 2-с дээш жил эрсдэлийн менежрээр ажилласан ажлын туршлагатай 
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй 
  • Мэргэжлийн ёс зүйг баримталдаг, өндөр сахилга баттай, хариуцлагатай
  • Бусдын нөлөөнд автдаггүй, тууштай, үнэнч шударга  
  • Богино хугацаанд оновчтой шийдвэр гаргах чадвартай