ПиАр мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн болон брэндүүдийн нэр хүнд, имиджийг дэмжих ПиАр-ын батлагдсан стратеги төлөвлөгөөг гүйцэтгэх, холбогдох байгууллага, хамтран ажиллагч нартай харилцах

Тавигдах шаардлага: 

  • Бизнесийн удирдлага, Маркетинг, Олон нийтийн харилцаа, Сэтгүүл зүйн чиглэлээр төгссөн
  • Copywriting хийх, хянах чадвартай
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
  • Сошиал медиа платформуудын мэдлэгтэй /Twitter, Facebook гэх мэт/
  • Илтгэх болон олон нийттэй харилцах чадвартай
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
Мониторингийн ахлах мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн зорилго зорилтын хүрээнд хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээ, гомдол хариуцсан багийг өдөр тутмын удирдлагаар хангах, багийн үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэх

Тавигдах шаардлага: 

  • Мэдээллийн технологи, Бизнесийн удирдлагa мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
  • Англи хэлний ахисан болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй
  • Тайлан мэдээлэл боловсруулах, дүн шинжилгээ хийх чадвартай
  • Тооцоо судалгаа хийх, төсөв төлөвлөгөө гаргах чадвартай
  • Баг удирдаж байсан туршлагатай, удирдан зохион байгуулах чадвартай
Дотоод аудитор

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Группийн удирдлагын манлайлал, бодлогын баримт бичиг, дүрэм журмууд нь дээд удирдлагаас өгсөн чиглэлтэй нийцэж байгаа эсэх, үйл ажиллагаа эрсдэл багатай үр дүнтэй хэрэгжиж байгаа эсэхийг үнэлж, дүгнэлт өгөх замаар үйл ажиллагааны дотоод эрсдэлийг зөвшөөрөгдөх түвшинд бага байлгах

Тавигдах шаардлага: 

  • Бизнес удирдлага, Санхүү, Бүртгэлийн чиглэлээр төгссөн
  • Санхүүгийн болон санхүүгийн бус үр ашгийн тооцоолол хийх чадвартай
  • Өгөгдөлд үндэслэж дүн шинжилгээ хийх чадвартай
  • SQL, R-script, Python зэрэг програмуудыг эзэмшсэн бол давуу тал болно
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
  • Аудитын чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно
Барилга ашиглалтын инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Барилгын ашиглалт үйлчилгээ, өргөтгөл сайжруулалтын ажлыг хариуцах, гарсан гэмтэл саатлыг тухай бүр арилгаж, урьдчилан сэргийлэх, засвар үйлчилгээг тогтмол хийлгэх, түүнд хяналт тавьж ажиллах

Тавигдах шаардлага: 

  • Халаалт агаар сэлгэлтийн инженер, сантехникийн инженер, цахилгааны инженер чиглэлээр төгссөн
  • Барилгын халаалт, агаар сэлгэлт, цэвэр ус хангамж болон хөргөлтийн системийн тооцоо хийх чадвартай
  • Зураг төсөл унших, угсралтад хяналт тавих чадвартай
  • Барилгын дулааны болон агаарын горимыг тодорхойлох, тохируулах чадвартай
  • Халаалт, агаар сэлгэлт болон хөргөлтийн төхөөрөмжийн хийц, угсралтад хяналт тавин ажиллах
  • Барилгын дотор засал чимэглэлд хяналт тавих чадвартай
  • Сантехникийн анхан шатны засвар үйлчилгээний мэдлэгтэй
  • Барилгын ажлын болон гүйцэтгэлийн зураг унших анхан шатны мэдлэгтэй
  • Нам хүчдэлийн цахилгаан систем дээр ажиллах, гэмтлийг тодорхойлох, засварлах, төлөвлөх чадвартай
Байгууллага хариуцсан ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Сэлэнгэ аймгийн байгууллагын борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд компанийг төлөөлж хэрэглэгчдэд үйлчилгээний стандартад нийцсэн, хурдан шуурхай, найрсаг үйлчилгээг үзүүлж, харилцагч байгууллагуудын сэтгэл ханамжийг өндөр түвшинд байлгах

Тавигдах шаардлага: 

  • Дээд боловсролтой
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг ашиглах чадвартай
  • Тайлан тооцоо гаргах, судалгаа шинжилгээ хийх чадвартай
  • Сэлэнгэ аймагт ажиллах боломжтой
Outsourcing инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Гэр хорооллын бүсэд хайгуул судалгаа хийж сүлжээ төлөвлөх, туслан гүйцэтгэгч компанийн ажилд координат хийж дэмжлэг үзүүлж ажиллах

Тавигдах шаардлага: 

  • Мэдээллийн технологийн чиглэлээр төгссөн
  • GPON сүлжээний талаар ерөнхий мэдлэгтэй
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
  • Хувийн автомашинтай
  • Шилэн кабелийн залгаа хийж чаддаг, онолын мэдлэгтэй бол давуу тал болно
Expat хэрэглэгч хариуцсан мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Юнител группийн Expat хэрэглэгчдэд бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээлэл өгөх, санал хүсэлтийг шийдвэрлэх, хэрэглэгчийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг төрөл бүрийн сувгаар үзүүлэх

Тавигдах шаардлага: 

  • Дээд боловсролтой
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Тайлан мэдээ боловсруулах, дүн шинжилгээ хийх чадвартай
  • Хэрэглээний програмууд дээр ахисан түвшинд ажиллах чадвартай
  • Хятад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно
ERP мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

ERP систем, мобайл апп хариуцах, бизнес архитектурын шаардлага боловсруулах, шаардлагын дагуу тест, нэвтрүүлэлт, тохиргоо хийх

Тавигдах шаардлага: 

  • Компьютерийн шинжлэх ухаан, мэдээллийн технологи, мэдээллийн системийн менежментийн чиглэлээр төгссөн
  • Алгоритм, датабэйсийн суурь мэдлэгтэй
  • SQL query бичих чадвартай (MSSQL, MySQL, Oracle)
  • Програмчлалын хэлний мэдлэгтэй бол давуу тал болно (Java, Javascript and PHP)
Системийн инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа системүүдийн тасралтгүй, хэвийн ажиллагааг хангах.

Тавигдах шаардлага:  

  • Мэдээллийн технологи, Програм хангамжийн мэргэжлээр төгссөн
  • Windows server, Linux/Unix үйлдлийн системүүд дээр ажиллах чадвартай
  • Виртуалчлалын технологиудын талаар мэдлэгтэй, шинэ технологи судалдаг
  • Програмчлалын хэлний хэрэглээний түвшний мэдлэгтэй /Java, javascript, Php гэх мэт/
  • Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй
Оптик инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Оптик сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг хангах, шинээр оптик сүлжээний өргөтгөлийн ажлыг удирдан стандартын дагуу чанартай, богино хугацаанд гүйцэтгэх

Тавигдах шаардлага:  

  • Мэдээллийн технологи, харилцаа холбоо чиглэлээр төгссөн
  • Тооцоо судалгаа хийж, дүгнэлт гаргах чадвартай
  • Autocad програм дээр ажиллах чадвартай
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
  • Шилэн кабелын талаар мэдлэгтэй бол давуу тал болно
Мэдээллийн аюулгүй байдлын шинжээч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн үйл ажиллагааны процесс, үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа системүүд, мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдал ба аюулгүй байдлыг хангах

Тавигдах шаардлага:  

  • Мэдээллийн технологи, компьютерийн ухаан чиглэлээр төгссөн
  • Халдлага илрүүлэх, хамгаалах системүүд болон мобайл сүлжээ түүний аюулгүй байдлын талаар мэдлэгтэй
  • Windows, Linux системүүд болон IP сүлжээний талаар ерөнхий мэдлэгтэй
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • CEH, eLearnSecurity, SANS болон бусад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификаттай бол давуу тал болно
Мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн үйл ажиллагааны процесс, үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа системүүд, мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдал ба аюулгүй байдлыг хангах

Тавигдах шаардлага:  

  • Мэдээллийн технологи, компьютерийн ухааны чиглэлээр төгссөн
  • Халдлага илрүүлэх, хамгаалах системүүдийн ажиллагааны талаар ерөнхий ойлголттой
  • Мэдээллийн аюулгүй байдлын стандарт, фреймворкуудын талаар ойлголттой (ISO 27001, PCI DSS, NIST CSF)
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
Copywriter

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Юнител Группийн корпорэйт нэр хүндийг өсгөх, бизнесийн гүйцэтгэлийг хангах чиглэлд бүхий л төрлийн зар сурталчилгааны агуулга боловсруулж, гүйцэтгэлийг хийх, хянах;

Тавигдах шаардлага:  

  • Сэтгүүл зүйн мэргэжлээр төгссөн
  • Монгол хэл, бичгийн дүрэм, найруулга зүйн мэргэжлийн өндөр түвшний мэдлэгтэй
  • Бүх төрлийн контент, хэвлэлийн мэдээ, ярилцлага, хэвлэмэл танилцуулгын сурталчилгааны агуулга боловсруулах чадвартай
  • Бэлэн боловсруулсан сурталчилгааг хянан засварлах чадвартай
  • Гэрээ, бичиг баримт боловсруулах чадвартай
Контент нийлүүлэлтийн мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Улаанбаатар хотын болон орон нутгийн телевизийн сувгуудын гэрээг байгуулах, гэрээний хүрээнд тогтмол харилцааг и/мэйл болон албан бичгээр зохицуулах, тайлан тооцоо гаргах.

Тавигдах шаардлага:  

  • Бизнесийн удирдлага, маркетинг, олон улсын харилцааны чиглэлээр төгссөн
  • Төсөл боловсруулах, илтгэн танилцуулах чадвартай
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг ашиглах чадвартай
  • Кино, контент, медиа чиглэлийг сонирхон судалдаг бол давуу тал болно
  • Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй
Реклам, сурталчилгааны мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн маркетингийн бодлого, зорилго зорилт, маркетингийн кампанит ажлын хүрээнд рекламны шинэ санаа гаргах, гүйцэтгэх, сурталчилгааны өнгө төрхийг тодорхойлон хэрэгжүүлэх

Тавигдах шаардлага:  

  • Маркетингийн менежмент, найруулагч мэргэжлээр төгссөн
  • Adobe Premiere, Adobe After Effect, Adobe Photoshop програмууд дээр ажиллах чадвартай
  • Дүрс эвлүүлгийн тухай онолын болон практик мэдлэгтэй
  • Видео зохиол бичих онолын болон практик мэдлэгтэй
  • Видео студи, телевизэд ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
Гадаад контент нийлүүлэлтийн мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Гадаад суваг, контент нийлүүлэгчидтэй харилцах, хэлэлцээр хийх, гэрээ байгуулах.

Тавигдах шаардлага:  

  • Бизнесийн удирдлага, маркетинг, олон улсын харилцааны чиглэлээр төгссөн
  • Англи хэлний ярианы болон бичгийн ахисан түвшний мэдлэгтэй
  • Төсөл боловсруулах, илтгэн танилцуулах чадвартай
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг ашиглах чадвартай
  • Кино, контент, медиа чиглэлийг сонирхон судалдаг бол давуу тал болно

 

График дизайнер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Social сувгуудаар дамжуулан хэрэглэгчдэд хүргэх кино контентын өдөр тутмын мэдээллийн дизайн бэлтгэх.

Тавигдах шаардлага:

  • Дүрслэх урлаг болон дизайны чиглэлээр төгссөн
  • Adobe Photoshop, Adobe Illustrator зэрэг програмуудыг ахисан түвшинд ашиглах чадвартай
  • Бүтээлч сэтгэлгээтэй
Сүлжээ төлөвлөлт, ашиглалтын инженер

Ажлын байрны зорилго/үүрэг:

  • Оптик дамжуулах сүлжээний өргөтгөл, суурилуулалтын төлөвлөгөөг гарган стандартын дагуу богино хугацаанд хийх
  • Шинэ гарч байгаа технологиудыг судлах, суурилуулах, ашиглах
  • Оптик сүлжээний бүртгэлийг хийх, хянах бусад холбоотой нэгжид дэмжлэг үзүүлэх Хамрах хүрээний мэдээллийг бүртгэх

Тавигдах шаардлага:

  • Мэдээллийн технологи, харилцаа холбоо чиглэлээр төгссөн
  • Төлөвлөлт болон судалгаа хийж, дүгнэлт гаргах чадвартай
  • Бичиг баримт боловсруулах чадвартай
  • MS office програмууд дээр ажиллах чадвартай
  • Англи хэлний дундаас дээш түвшний чадвартай
  • Шилэн кабелийн онолын болон практик мэдлэгтэй бол давуу тал болно

 

Програм хөгжүүлэлтийн инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн дотоод хэрэгцээнд зориулсан програм хангамжуудыг боловсруулах болон зах зээлд нэвтэрч буй урамшууллуудын хөгжүүлэлтийг хийх

Тавигдах шаардлага:  

  • Мэдээллийн технологи, програм хангамж чиглэлээр төгссөн
  • C, C++, Java, Python, Net, C#, гэх мэт програмчлалын хэлний аль нэг дээр ажиллах чадвартай
  • Датабэйс (Oracle, PostgreSQL, MySQL) stored procedure бичих чадвартай
  • NoSQL датабэйс (MongoDB, Cassandra, CouchBase)-ийн талаар онолын мэдлэгтэй
  • Веб програмчлалын мэдлэгтэй
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
Веб хөгжүүлэгч

Ажлын байрны зорилго/үүрэг:

Компанийн үйл ажиллагаанд зориулсан веб болон програм хангамжуудыг боловсруулах, хөгжүүлэлт хийх

Тавигдах шаардлага:

  • Мэдээллийн технологи, Мэдээллийн систем, Програм хангамж мэргэжлээр төгссөн
  • MySQL/MSSQL өгөгдлийн сан дээр ажиллах чадвартай
  • Веб програмчлалын хэлний зохих мэдлэгтэй /Javascript, PHP, ASP.NET, Ruby on Rails гэх мэт/
  • HMTL, CSS-ийн талаар мэдлэгтэй
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
  • Angular JS-ийн туршлагатай бол давуу тал болно