Зардлын нягтлан бодогч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Зардлын болон түүнтэй холбогдох бүртгэлийг санхүүгийн тайланд тусган, анхан шатны баримтуудыг бүрдүүлэн ажиллах

Тавигдах шаардлага:  

  • Санхүүгийн чиглэлээр төгссөн
  • Нягтлан бодох бүртгэлийн ERP програмын талаар ойлголттой
  • Нягтлан бодох бүртгэлийн тооцооллын загварыг ойлгож, холбогдох мэдээллийг боловсруулах чадвартай
  • Компьютерийн хэрэглээний програмууд дээр дундаас дээш түвшинд ашиглах чадвартай
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
Систем хөгжүүлэлтийн инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

IPTV системтэй холбоотой ТВ апп, мобайл апп болон бусад системүүдийг төлөвлөсөн хугацааны дагуу түргэн шуурхай чанартай хийж гүйцэтгэх

Тавигдах шаардлага:  

  • Мэдээллийн технологи, програм хангамж чиглэлээр төгссөн
  • Java, Python, Node JS, гэх мэт програмчлалын хэлний мэдлэгтэй
  • Датабэйс (Oracle, PostgreSQL, MySQL) stored procedure бичих чадвартай
  • Веб болон мобайл програмчлал чиглэлээр ажиллах сонирхолтой
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
Sift инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Урамшууллын системд захиалагчийн өгсөн бүтээгдэхүүн, урамшууллыг тохируулах, хэвийн ажиллагааг хангах

Тавигдах шаардлага:  

  • Мэдээллийн технологи, систем, програм хангамжийн чиглэлээр төгссөн
  • Системүүдийн уялдаа холбоог ойлгох, өгөгдлийн сан зохион байгуулах чадвартай
  • Linux shell-ийн анхан шатны мэдлэгтэй
  • Датаны бүтэц болон алгоритмын талаар ойлголттой
Sift тестер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Хариуцсан систем дэх урамшууллын хөтөлбөр болон програмыг тестлэх, холбогдох газар нэгжүүдтэй хамтран ажиллах

Тавигдах шаардлага:  

  • Мэдээллийн технологи, систем, програм хангамж чиглэлээр төгссөн
  • Системүүдийн уялдаа холбоог хурдан ойлгох чадвартай
  • Судалгаа шинжилгээ хийх, боловсруулах, дүгнэлт гаргах чадвартай
  • Танилцуулга бэлдэх, илтгэн танилцуулах чадвартай
Борлуулалтын дараах үйлчилгээний мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Хамтрагч байгууллагуудын харилцааг зохицуулах, борлуулалт хийгдсэний дараа хэрэглэгчид үйлчилгээг ашиглахтай холбоотой нэмэлт дэмжлэг үзүүлэх болон сэтгэл ханамжийн судалгааг хийх

Тавигдах шаардлага:  

  • Эдийн засаг, бизнесийн удирдлага, худалдаа, маркетингийн чиглэлээр төгссөн
  • Судалгаа шинжилгээ хийх, дүгнэлт гаргах чадвартай
  • Баримт бичиг, төсөл төлөвлөгөө боловсруулах чадвартай
  • Ятган борлуулах чадвартай
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
Бизнес бот борлуулалтын мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Байгууллагууд дээр хамтарч ажиллах боломжийн талаарх судалгаа хийх, тус байгууллагуудын pain point/асуудлыг тодорхойлж чатботын шийдэл гаргах, чатбот угсрах, борлуулалт хийх

Тавигдах шаардлага:  

  • Эдийн засаг, бизнесийн удирдлага, маркетингийн чиглэлээр төгссөн
  • Судалгаа шинжилгээ хийх, дүгнэлт гаргах чадвартай
  • Баримт бичиг, төсөл төлөвлөгөө боловсруулах чадвартай
  • Ятган борлуулах чадвартай
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
Мониторингийн мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компаниас гаргаж буй бүтээгдэхүүн үйлчилгээний зах зээлд нэвтэрч буй процессийг хянах, сайжруулах, гарсан асуудлыг шийдвэрлүүлэх

Тавигдах шаардлага:  

  • Дээд боловсролтой
  • Төсөл, төлөвлөгөө боловсруулах чадвартай
  • Судалгаа шинжилгээ хийх, дүгнэлт гаргах, танилцуулах чадвартай
  • Баримт бичиг боловсруулах чадвартай
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
Байгууллага хариуцсан мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Сэлэнгэ аймгийн байгууллагын борлуулалтын төлөвлөгөөг биелүүлэх, хувь хэрэглэгч, байгууллагын хэрэглэгч, өрхийн хэрэглэгч нартай хамтран ажиллах, зах зээлээ тэлэхэд чиглэсэн бодлого, төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх

Тавигдах шаардлага:  

  • Эдийн засаг, бизнесийн удирдлага, маркетингийн удирдлага, худалдааны менежмент, санхүүгийн удирдлага чиглэлээр төгссөн
  • Бизнес, эдийн засгийн чиглэлээр шинжилгээ хийж дүгнэлт гаргах чадвартай, төсөл, хөтөлбөр боловсруулах чиглэлээр туршлагатай
  • Бичиг баримт боловсруулах, гэрээ, хэлцэл хийх чадвартай
  • Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
  • Орон нутагт урт хугацаагаар суурьшин ажиллах боломжтой /Сэлэнгэ/
Орчуулагч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Бизнесийн үйл ажиллагаатай холбоотой тайлан, төсөв, гэрээ, дүрэм, журам зэргийг мэргэжлийн өндөр түвшинд орчуулах, баримт бичиг боловсруулах

Тавигдах шаардлага: 

  • Дээд боловсролтой (англи хэлний орчуулагч, хэл шинжлэлийн чиглэлээр төгссөн бол давуу тал болно)
  • Англи, монгол хэлний бичгийн орчуулга хийх өндөр ур чадвартай /IELTS 7.5 ба түүнээс дээш эсвэл бусад дүйцэх оноотой байж болно/
  • Баримт бичиг боловсруулах чадвартай
  • Хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
  • Хууль эрх зүй, бизнес, санхүү эдийн засаг, хөрөнгө оруулалт, мэдээллийн технологи, харилцаа холбоо, инженеринг, байгаль орчин зэрэг төрөл бүрийн салбар, мэргэжлийн өргөн мэдлэгтэй бол давуу тал болно
  • Орчуулгын чиглэлээр 2-оос дээш жил ажиллаж байсан бол давуу тал болно
Эрсдэлийн менежер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн эрсдэлийн удирдлагын чиглэл, бодлого, дүрэм журам, төлөвлөлтийг боловсруулах, хянах, хэрэгжүүлэх

Тавигдах шаардлага: 

  • Хууль, санхүү, инженер, бизнесийн удирдлага чиглэлээр төгссөн
  • Англи хэлний ярианы болон бичгийн ахисан дунд түвшний мэдлэгтэй /IELTS 6.5-аас дээш оноотой бол давуу тал болно/
  • Баримт бичиг, тайлан боловсруулах ахисан түвшний чадвартай
  • Олон зүйлсийг нэг дор зохион байгуулах, гүйцэтгэх чадвартай /Multitasking skill/
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
  • Алба, хэлтэс, нэгж удирдаж байсан туршлагатай бол давуу тал болно
Дижитал маркетингийн ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Хариуцсан брэндийн өнгө төрхийг тодорхойлж, дижитал маркетингийн сувгаар хүргэх, сошиал медиа болон дижитал маркетингийн шинэ сувгийг судлах, хөгжүүлэх

Тавигдах шаардлага: 

  • Бизнесийн удирдлага, маркетинг чиглэлээр төгссөн
  • Дижитал маркетинг, SEO, Google analytics, WordPressийн талаар мэдлэгтэй
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
  • Photoshop, After effects ашиглах чадвартай бол давуу тал болно
Дижитал суваг хөгжүүлэлтийн мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Хэрэглэгчдэд зориулсан дижитал сувгуудын хэвийн үйл ажиллагааг хангах, сайжруулах, дижитал сувгуудын хөгжүүлэлтийн шийдлийг судлан тодорхойлох

Тавигдах шаардлага: 

Мэдээллийн технологи, бизнесийн удирдлагын чиглэлээр төгссөн           
Бизнес анализ хийх, дүгнэлт гаргах чадвартай
Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
Судалгаа хийх, шийдэл олох, боловсруулах чадвартай
Мэдээллийн технологи, Дижитал суваг /вэб сайт, аппликейшн гэх мэт/ хөгжүүлэлтийн чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно/

UI/UX дизайнер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Юнител Группийн хэрэглэгчдэд зориулсан дижитал сувгууд болох аппликейшн, вэб сайтын бүтэц, дизайныг хариуцан хэрэглэгч ашиглахад хялбар, ойлгомжтой байгаа эсэхийг тестлэх, сайжруулах, дижитал суваг сайжруулалтын шинэ аргуудыг байнга эрэлхийлэх

Тавигдах шаардлага: 

  • Мэдээллийн технологи чиглэлээр төгссөн
  • UI гаргахад шаардлагатай програмууд дээр ахисан түвшинд ажиллах чадвартай /Adobe collection + Visio/
  • UI/UX дизайнер чиглэлээр хоёроос доошгүй жил ажилласан
  • Бизнес анализ хийх, дүгнэлт гаргах чадвартай
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Судалгаа хийх, шийдэл олох, шийдвэр гаргах чадвартай
  • HTML, CSS болон Framework мэдлэгтэй бол давуу тал болно
Ээлжийн оператор

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Лавлах төвөөр хандсан хэрэглэгчдэд үйлчилгээний стандартын дагуу, үнэн зөв мэдээлэл хүргэх, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг өндөр түвшинд байлгах

Тавигдах шаардлага: 

  • Дээд боловсролтой
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг анхан болон түүнээс дээш түвшинд ашиглах чадвартай
  • Англи хэлний анхан шатны мэдлэгтэй
Шууд борлуулалтын мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн бодлого, стратегийн хүрээнд хариуцсан орон нутгийн зах зээлийн судалгааг үндэслэн борлуулалтын төлөвлөгөөг биелүүлэх, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг өндөр түвшинд байлгах

Тавигдах шаардлага:

  • Дээд боловсролтой
  • Тайлан мэдээлэл боловсруулах, дүн шинжилгээ хийх чадвартай
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
  • Ятган борлуулалт хийх чадвартай
  • Увс аймагт ажиллаж амьдрах боломжтой 
Борлуулалтын нягтлан бодогч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Борлуулалтын орлого болон түүнтэй холбогдох бүртгэлийг санхүүгийн тайланд тусган, анхан шатны баримтуудыг бүрдүүлэн ажиллах

Тавигдах шаардлага: 

  • Санхүүгийн чиглэлээр төгссөн
  • НББ-ийн ERP програмын талаар ойлголттой
  • НББ-ийн тооцооллын загварыг ойлгож, холбогдох мэдээллийг боловсруулах чадвартай
  • Компьютерийн хэрэглээний програмууд дээр дундаас дээш түвшинд ашиглах чадвартай
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
Борлуулалт, үйлчилгээний ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Хэрэглэгчдийн үйлчилгээнд болон сүлжээнд гарсан доголдлыг стандарт хугацаанд шийдвэрлэх, шинээр захиалга өгсөн хэрэглэгчдийн хүсэлтийн дагуу хугацаанд нь суурилуулалт холболтыг хийж гүйцэтгэх, хамрах хүрээнд хандалт хийн, ятган борлуулалт хийх, захиалга авах зэрэг үүргийг хүлээнэ

Тавигдах шаардлага: 

  • Их дээд сургууль төгссөн
  • Цахилгаан хэлхээний анхан шатны мэдлэг, ойлголттой
  • Интернэт сүлжээ, түүний холболтын талаар мэдлэгтэй
  • Сүлжээ холболт хийж байсан туршлагатай бол давуу тал болно
  • Ятган борлуулалт хийх, илтгэн таниулах ур чадвартай
  • Үйлчилгээний ажилтны дүр төрхийг бүрдүүлсэн
Шийдэл хөгжүүлэлтийн мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Байгууллагад зориулсан шинэ шийдэл, бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх

Тавигдах шаардлага: 

  • Бизнесийн удирдлага, Эдийн засгийн чиглэлээр төгссөн
  • Шийдэл олох, шийдвэр гаргах чадвар сайтай
  • Бизнес анализ хийх, боловсруулах, дүгнэлт гаргах чадвартай
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Технологийн талаар сонирхон судалдаг бол давуу тал болно
Худалдан авалтын ахлах мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Бараа бүтээгдэхүүний захиалга боловсруулах, журмын дагуу бараа бүтээгдэхүүн болон ажил үйлчилгээ нийлүүлэх нийлүүлэгчийн судалгаа шинжилгээ хийх, гадаад, дотоод тээвэрлэлт зохион байгуулах, багаа удирдан зохион байгуулан компанийн үйл ажиллагааг тасралтгүйгээр хангах

Тавигдах шаардлага: 

  • Бизнесийн удирдлага, санхүү, эдийн засаг, худалдааны чиглэлээр төгссөн
  • Мэдээлэл цуглуулах, судалгаа хийх, дүгнэлт гаргах чадвартай
  • Баримт бичиг боловсруулах, гэрээ хэлэлцээр хийх чадвартай
  • Инженер техникийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
  • Баг удирдан ажиллах чадвартай
  • ERP програм дээр ажилладаг бол давуу тал болно
Хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Хамтран ажиллагч байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой хэрэглэгчийн Journey mapping-ийг тодорхойлох, хэрэглэгчийн зан төлөвт тохирсон UI зурах, prototype-ийг гаргах, одоо байгаа бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулах, шийдлийн бүтээгдэхүүний танилцуулга, документийн загвар шинэчлэн ажиллах.

Тавигдах шаардлага: 

  • Бизнесийн удирдлага, Эдийн засгийн чиглэлээр төгссөн
  • Шийдэл олох, шийдвэр гаргах чадвар сайтай 
  • Бизнес анализ хийх, боловсруулах, дүгнэлт гаргах чадвартай
  • Зургийн програмууд дээр ажиллах чадвартай 
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Технологийн талаар сонирхон судалдаг бол давуу тал болно