Засварын менежер
Ажлын байрны зорилго/ үүрэг:
Суудлын автомашины засвар үйлчилгээний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах; төлөвлөгөөт болон захиалгат засвар үйлчилгээг чанарын өндөр түвшинд хийснээр харилцагч, захиалагчийн сэтгэл ханамжийг баталгаажуулах; дистрибьютороос гаргасан аливаа шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг шуурхай, чанарын өндөр түвшинд танилцуулах, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх.
Тавигдах шаардлага:
- Инженер, механикийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Тоног төхөөрөмжийн ажиллагаанд дүн шинжилгээ хийж, механик хэрэгслийн тусламжтайгаар засварлах, оношлох, механик ажиллагааг сайжруулах, засварын ажлыг төлөвлөх, гүйцэтгүүлэх чадвартай
- Засвар үйлчилгээ стандартын дагуу хийгдэж байгаа эсэхийг хянах, удирдлага болон үйлчлүүлэгчдэд зориулж өндөр түвшний тайлан болон илтгэл тавих чадвартай
- Харилцааны ур чадвартай, бусдыг сонсох чадвартай, нийтэч,
- Бусдад зааж сургах эрмэлзэлтэй
- Тэвчээр хатуужилтай, нягт нямбай
- Нарийн багаж дээр ажиллах ур чадвартай
- Бие дааж болон багаар ажиллах, багийг удирдан зохион байгуулах, ажлын ачаалал даах чадвартай.