Мэдээлэл технологийн инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Интернэйшнл Медикал Сентер ХХК–д ашигладаг дэд ситемүүдийн тасралтгүй, найдвартай, аюулгүй үйл ажиллагааг хангаж бусад системүүдэд дэмжлэг үзүүлэх

Тавигдах шаардлага:  

  • Компьютерийн техник хангамжийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай
  • Компьютерийн сүлжээ, холбоо, дохиолол, автоматжуулалтын чиглэлээр ажиллаж байсан бол давуу талтай. 
Тогооч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тавигдах шаардлагыг баримтлан хоол үйлдвэрлэлийн жор технологийн дагуу дэвшилт арга техник болон нарийн алжилбар чимэглэл бүхий төрөл бүрийн зууш, салат, шөлтэй хоол, үндсэн хоол, амтлаг хоол, ундаа, нарийн боов, эмчилгээний хоол хийх

Тавигдах шаардлага:  

  • Мэргэжлийн тогоочийн үнэмлэхтэй
  • Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт 5-аас доошгүй жил ажилласан
  • Эмчилгээний хоолны тогоочоор төгссөн бол давуу талтай
Зөөгч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тавигдах шаардлагыг баримтлан эрүүл хүнс хоолоор хангах, зөөх, хоол үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг ханган ажиллах

Тавигдах шаардлага:  

  • Хариуцлагатай, хувийн зохион байгуулалттай
  • Эмнэлгийн байгууллагад ажиллаж байсан туршлагатай бол давуу талтай
  • Ажлын ачаалал даах чадвартай, цагийн менежмент сайтай
  • Үйлчлүүлэгчтэй харилцах тул харилцаа сайтай
  • Хурдан шаламгай
  • Компьютерийн анхан ба түүнээс дээш чадвартай байх.
Бактериологийн техникч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Чанарын удирдлагын тогтолцооны шаардлагад нийцүүлэн үйлчлүүлэгчийн шинжилгээг түргэн шуурхай, чанартай хийж гүйцэтгэх үндсэн үүрэгтэй.

Тавигдах шаардлага: 

  • Анагаах ухааны боловсрол олгох сургуулийг Дипломын/ Бакалавр зэрэгтэй төгссөн
  • Микробиологийн шинжилгээг бие даан хийж тэжээлт орчин бэлдэх чадвартай
  • Хэрэглээний програм дээр ажиллах чадвартай
  • Багаар ажиллах чадвартай
  • Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй
  • Лабораторид ажиллаж байсан туршлагатай бол давуу талтай
Нягтлан бодогч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Байгууллагын нягтлан бодох бүртгэлийг бүртгэлийн стандартын хүрээнд, тайлант хугацааны ажлыг тухай бүрт нь бүртгэн, холбогдох тайланг хуулийн тогтоосон хугацаанд үнэн зөв гаргаж тайлагнах үүрэгтэй.

Тавигдах шаардлага:  

  • Нягтлан бодогчийн Бакалавр болон түүнээс дээш мэргэжлийн зэрэгтэй
  • Мэргэшсэн Нягтлан бодогч буюу CPA (Certified Public Accountant)-тэй бол давуу талтай
  • Мэргэжлээрээ 1 жилээс дээш ажлын туршлагатай болон бүртгэлийн аль ч хэсэгт (орлого, зардал, хөрөнгө оруулалт г.м) ажиллаж байсан туршлагатай
  • Математик буюу тооцоолон бодох чадвартай
Хүүхдийн сувилагч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Эмнэлгийн дүрэм журмын дагуу сувилахуйн тусламж үйлчилгээг өндөр зэрэгт үзүүлэх ба бусад ажилтнуудтай өдөр тутмын үйл ажиллагаа явуулахад тусалж дэмжих.

Тавигдах шаардлага:  

  • Сувилахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй
  • Нарийн мэргэшлийн курс төгссөн
  • Гардан үйлдлийг стандартын дагуу хийх чадвартай
  • Эмнэлгийн техник технологи ашиглах чадвартай
  • Хувийн зохион байгуулалт сайтай байх.
Мэдээллийн ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Үйлчлүүлэгчид эмнэлгийн үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгөх үүрэгтэй.

Тавигдах шаардлага:  

  • Их дээд сургууль төгссөн
  • Англи хэлний ярианы дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Компьютерийн хэрэглээний зохих түвшний мэдлэгтэй
Сувилагч /гемодиализын/

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Эмнэлгийн дүрэм журмын дагуу сувилахуйн тусламж үйлчилгээг өндөр зэрэгт үзүүлэх ба бусад ажилтнуудтай өдөр тутмын үйл ажиллагаа явуулахад тусалж дэмжих.

Тавигдах шаардлага:  

  • Сувилахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй
  • Гемодиализын нарийн мэргэшлийн курс төгссөн
  • Гардан үйлдлийг стандартын дагуу хийх чадвартай
  • Эмнэлгийн техник технологи ашиглах чадвартай
  • Хувийн зохион байгуулалт сайтай байх.
Лабораторийн техникч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Чанарын удирдлагын тогтолцооны шаардлагад нийцүүлэн үйлчлүүлэгчийн шинжилгээг түргэн шуурхай, чанартай хийж гүйцэтгэх үндсэн үүрэгтэй.

Тавигдах шаардлага: 

  • Анагаах ухааны боловсрол олгох сургуулийг Дипломын/Бакалавр зэрэгтэй төгссөн
  • Лабораторийн техникч мэргэжилтэй
  • Хувийн зохион байгуулалт,  харилцах болон хамтран ажиллах ур чадвартай
  • Англи хэлний дундаас доошгүй түвшний мэдлэгтэй
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн ашиглах чадвартай
  • Ажлын ачаалал даах, дасан зохицох ур чадвартай
  • Орон нутагт ажиллах боломжтой
Био-Анагаахын мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Чанарын удирдлагын тогтолцооны шаардлагад нийцүүлэн үйлчлүүлэгчийн шинжилгээг түргэн шуурхай, чанартай хийж гүйцэтгэх үндсэн үүрэгтэй.

Тавигдах шаардлага: 

  • Анагаах ухааны боловсрол олгох сургуулийг Дипломын/Бакалавр зэрэгтэй төгссөн
  • Био-Анагаах судлаач, Био-Анагаахын мэргэжилтэн мэргэжлээр суралцаж төгссөн
  • Хувийн зохион байгуулалт, харилцах болон хамтран ажиллах ур чадвартай
  • Англи хэлний дундаас доошгүй түвшний мэдлэгтэй
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн ашиглах чадвартай
  • Ажлын ачаалал даах, дасан зохицох ур чадвартай
  • Орон нутагт ажиллах боломжтой
Сувилахуйн туслах/ яаралтай тусламжийн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Сувилахуйн туслахын тусламж үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх

Тавигдах шаардлага: 

  • Туслах сувилахуйн мэргэжлийн сургууль төгссөн
  • Англи хэлний анхан түвшний мэдлэгтэй эсвэл Англи хэлний сургалтанд хамрагдаж байгаа
Дурангийн сувилагч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Сувилахуйн тусламж үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх.

Тавигдах шаардлага:  

  • Сувилагчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй
  • Дурангийн сувилагчаар мэргэшсэн, гардан үйлдлийг стандартын дагуу хийх чадвартай
  • Эмнэлэгийн техник, тоног төхөөрөмж ашиглах чадвартай
Мэдээгүйжүүлэгч эмч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Үйлчлүүлэгчид мэдээгүйжүүлгийн тусламж, үйлчилгээг батлагдсан стандарт, удирдамжийн дагуу мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх.

Тавигдах шаардлага:  

  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн
  • Мэдээгүйжүүлгийн эмчийн мэргэшлийн сургалтад хамрагдсан
  • Эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх
  • Мэргэжлээр 2 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
Дотрын эмч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Үйлчлүүлэгчид тусламж, үйлчилгээг батлагдсан стандарт, удирдамжийн дагуу мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх.

Тавигдах шаардлага:  

  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн
  • Дотрын эмчийн мэргэшлийн сургалтанд хамрагдсан
  • Эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Мэргэжлээр 2 ба түүнээс дээш жил ажилласан
Худалдан авалтын ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Эмнэлгийн үйл ажиллагаанд шаардлагатай байгаа хэрэгцээт барааг цаг хугацаанд нь татан авах, гаалийн бүрдүүлэлт хийх, бараа материалын зүй зохистой хангамжид дэмжлэг үзүүлнэ

Тавигдах шаардлага:  

  • Бараа судлал, Худалдаа, Техник технологи, Инженер болон үүнтэй төстэй чиглэлийн мэргэжилтэй бакалавр болон түүнээс дээш боловсролтой
  • Тухайн чиглэлээр 3 жилээс доошгүй хугацаагаар ажилласан
  • Англи хэлний мэдлэгтэй
Яаралтай тусламжийн жолооч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм, автомашин ашиглалтын журам, үйлчилгээний журмуудыг чанд мөрдөн ажиллана.

Тавигдах шаардлага:  

  • Автомашин жолоодох Д ангиллын эрхтэй
  • 5-с доошгүй жил Д ангиллын машин барьсан туршлагатай
  • Ээлжээр ажиллах боломжтой
ВИП үйлчилгээний менежер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Үйлчлүүлэгчийг угтан авч эмнэлгийн тусламж үйлчилгээг хүлээгдэл багатай, оновчтой зохион байгуулах, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг өндөр байлгаж тэднээр дамжуулан эмнэлгийн бизнесийн цар хүрээг тэлэх

Тавигдах шаардлага:  

  • Их дээд сургууль төгссөн /Магистраас дээш зэрэгтэй/
  • Үйлчилгээний чиглэлээр мэргэшсэн бол давуу талтай
  • Англи болон бусад хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
Харилцагчийн үйлчилгээний менежер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Интермед эмнэлгийн үйлчлүүлэгчдийг зөв боловсон, стандартын дагуу угтаж авах. Угтах ажилтнуудын харагдах байдал болон харилцааны стандартыг боловсруулж, мөрдөж ажиллахад хяналт тавих. VIP болон гишүүн үйлчлүүлэгчдийн үзлэг шинжилгээний цагийг авах болон дагуулж явах. Хэвтэн эмчлүүлэгчийн санал хүсэлтийг хүлээн авах, гомдлыг барагдуулах, өдөр тутам тойролт хийж мэдээ өгөх, хэвтэн эмчлүүлэх төлбөр, эрүүл мэндийн даатгал, эмнэлгийн журам, өвчтөний эрх үүргийг танилцуулан ажиллана.

Тавигдах шаардлага:  

  • Их дээд сургууль төгссөн
  • Англи хэлний ярианы дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Компьютерийн зохих түвшний мэдлэгтэй
  • Харилцааны өндөр ур чадвартай
  • Бусдыг удирдан зохион байгуулах, багаар ажиллах чадвартай
  • Хувийн зохион байгуулалт сайтай
  • Түргэн шуурхай
Сувилагч (уламжлалт эмчилгээний)

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Эмнэлгийн дүрэм журмын дагуу сувилахуйн тусламж үйлчилгээг өндөр зэрэгт үзүүлэх ба бусад ажилтнуудтай өдөр тутмын үйл ажиллагаа явуулахад тусалж дэмжих.

Тавигдах шаардлага:  

  • Сувилахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй
  • Уламжлалт эмчилгээний сувилагчийн нарийн мэргэшлийн курс төгссөн
  • Гардан үйлдлийг стандартын дагуу хийх чадвартай
  • Эмнэлгийн техник технологи ашиглах чадвартай
  • Хувийн зохион байгуулалт сайтай
Хүний нөөцийн ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Группийн болон Компанийн бодлого, хэтийн төлөвлөлттэй уялдуулан хүний нөөцийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх,  сонгон шалгаруулалт, шинэ ажилтнуудын чиглүүлэх хөтөлбөр, сургалт хөгжлийн үйл ажиллагааг хариуцан хүний нөөцтэй холбоотой асуудлаар бусад алба нэгжтэй хамтран ажиллах

Тавигдах шаардлага:  

  • Хүний нөөцийн менежмент, Бизнесийн удирдлага, Сэтгэл судлал, Хууль эрх зүйн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Англи хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй
  • Компьютерийн хэрэглээний програмууд дээр ахисан түвшинд ажиллах чадвартай
  • Хамтран ажиллах, харилцах ур чадвартай
  • Шинэ төгсөгч байж болно