Сувилахуйн туслах /мэс заслын/

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Өдрийн цагаар хагалгааны хэсэгт ажиллах, хагалгааны даавуун материал ангилж, эвхэж бэлдэх, боох. Эдийн шинжилгээг цаг алдалгүй хүргэж хүлээлгэн өгөх. Эм тариаг дор бүр нь зөв бүрэн авчрах. 

Тавигдах шаардлага: 

  • Сувилахуйн туслахын мэргэжлийн сургууль төгссөн
  • Эмнэлгийн техник технологийг ашиглах чадвартай
  • Хувийн болон ажлын зохион байгуулалттай байх
  • Хурдан шуурхай хөдөлгөөнтэй байх
Сувилагч /урьдчилан сэргийлэх үзлэгийн төв/

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Эмнэлгийн дүрэм журмын дагуу сувилахуйн тусламж үйлчилгээг өндөр зэрэгт үзүүлэх ба бусад ажилтнуудтай өдөр тутмын үйл ажиллагаа явуулахад тусалж дэмжих.

Тавигдах шаардлага: 

  • Сувилахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй
  • 1-4 жилийн ажлын туршлагатай
  • Гардан үйлдлийг стандартын дагуу хийх чадвартай
  • Эмнэлгийн техник технологи ашиглах чадвартай
  • Хувийн зохион байгуулалт сайтай байх
Мужаан, засал чимэглэлийн ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Эмнэлгийн дотор гадна өдөр тутмын засвар үйлчилгээ хийх (хана, тааз, шал, хаалга, цонх), агуулах хооронд ачаа барааг зөөж ачиж буулгах. Тоног төхөөрөмжөөс бусад эд зүйлсийн гарын доорхи засвар үйлчилгээ хийх

Тавигдах шаардлага: 

  • Тавилгын болон барилгын жижиг засвар, мужааны мэргэжлийн зэрэгтэй
  • Барилгын засвар, засал чимэглэлийн мэргэжилтэй
  • Компьютерийн хэрэглээний анхан шатны түвшний мэдлэгтэй байх
  • Хувийн зохион байгуулалт сайтай, цаг маш сайн баритмалдаг,
  • Ачаалал даах чадвартай
Бичиг хэргийн ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Урьдчилан сэргийлэх үзлэгийн төвийн бичиг хэргийн ажил үүргийг гүйцэтгэж, бүртгэл хөтлөх, компьютерт шивэх, бичих, хүний хэлснийг хурдан бичиж авах, албаны зориулалттай техник хэрэгслийг ажиллуулах, бичиг баримт цэгцлэх, хавтаслах зэрэг ажлуудыг хийнэ. 

Тавигдах шаардлага: 

  • 1-2 жилийн ажлын туршлагатай
  • Компьютер дээр ажиллах чадвартай
  • Хувийн зохион байгуулалт сайтай
  • Харьцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
Эрчимт эмчилгээний эмч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Үйлчлүүлэгчид эрчимт эмчилгээний тусламж, үйлчилгээг батлагдсан стандарт, удирдамжийн дагуу мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх

Тавигдах шаардлага: 

  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн
  • Эрчимт эмчилгээний эмчийн мэргэшлийн сургалтанд хамрагдсан
  • Эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Мэргэжлээр 2 ба түүнээс дээш жил ажилласан
Хүүхдийн дотоод шүүрлийн эмч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Хүүхдийн өвчлөл гэмтлийг оношилж эмчлэх ба хүүхдийн өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тусална. Хүүхдийн хооллолт, өдөр тутмын үйл ажиллагаа, ариун цэвэр, эрүүл ахуй өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө үйлчилгээг батлагдсан стандарт, удирдамжийн дагуу мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх

Тавигдах шаардлага: 

  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн
  • Хүүхдийн эмчийн мэргэшлийн сургалтанд хамрагдсан
  • Эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил ажилласан
Өлгүүрийн ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тавигдах шаардлагыг баримтлан ажлын байрны цэвэрлэгээг хариуцан ажиллах

Тавигдах шаардлага: 

  • Хариуцлагатай, хувийн зохион байгуулалттай,
  • Ажлын ачаалал даах чадвартай, харилцааны соёлтой
Лабораторийн эмч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Лабораторийн өдөр тутмын чанарын баталгааг хангах, техник үйл ажиллагааг зохион байгуулах, лабораторийн ур чадвар шаардсан нарийн шинжилгээг гүйцэтгэх, дүгнэлт гаргах

Тавигдах шаардлага: 

  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй төгссөн
  • Төрөлжсөн мэргэшлийн сургалтанд хамрагдсан, үнэмлэхтэй
  • Эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил ажилласан
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
  • Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэмжээг эрхэмлэн дээдэлдэг, харилцаа хандлага сайтай
Мэдээлэл технологи, програм хангамжийн инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Байгууллагын бизнес процесст дүн шинжилгээ хийж системүүдийн хоорондын уялдаа холбоог сайжруулах, одоо явагдаж байгаа програм хангамжийн төслүүдэд дэмжлэг үзүүлэх, хэвийн үйл ажиллагааг хангах, Desktop болон веб платформийн UI технологуудийг ашиглан хөгжүүлэлт хийх, шаардлагатай үед албаны бусад инженерүүдийн ачааллыг хуваалцан дэмжлэг үзүүлэх

Тавигдах шаардлага: 

  • Мэдээллийн систем болон бусад холбогдох мэргэжлээр бакалаврын зэрэгтэй
  • Мэргэжлээрээ 1-ээс дээш жил ажилласан
  • Front-end хөгжүүлэлт хийж байсан
  • Шинэ санал санаачилга гаргах чадвартай
  • DOT NET, Vue JS, Node JS зэрэг Front-end технологиуд дээр ажилласан туршлагатай
Эх барих, эмэгтэйчүүдийн эмч

Ажлын байрны зорилго/ үүрэг:

Эх барих, эмэгтэйчүүдийн өвчин эмгэг, төрөхтэй холбоотой тусламж, үйлчилгээг батлагдсан стандарт, удирдамжийн дагуу мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх

Тавигдах шаардлага:

  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн
  • Эх барих, эмэгтэйчүүдийн эмчийн мэргэшлийн сургалтанд хамрагдсан
  • Эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Мэргэжлээр 3 ба түүнээс дээш жил ажилласан
Хөтөч

Ажлын байрны зорилго/ үүрэг:

Үйлчлүүлэгчдийг угтах, чиглүүлэх, шаардлагатай үнэн зөв мэдээ мэдээллээр хангах

Тавигдах шаардлага:

  • Анагаах ухааны боловсрол эзэмшсэн
  • Цагаар/ээлжээр ажиллах боломжтой
Үйлчлүүлэгчтэй харилцах албаны дарга

Ажлын байрны зорилго/ үүрэг:

Эмнэлгийн бүтээгдэхүүн үйлчилгээг үйлчлүүлэгчдэд борлуулах, заавар зөвлөгөө мэдээлэл өгөх, шинэ үйлчлүүлэгчийг бүртгэх, бүх төрлийн үйлчилгээний төлбөр тооцоог хийж буй багийг удирдлагаар хангах, өдөр тутмын чиг үүргийг өгч зохион байгуулах

Тавигдах шаардлага:

  • Бизнесийн удирдлага, анагаах ухааны чиглэлээр бакалавр болон магистр зэрэг эзэмшсэн
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Удирдан зохион байгуулах, харилцах ур чадвартай
  • Харилцагчийн үйлчилгээний чиглэлээр ажилласан туршлагатай байх
Борлуулалтын менежер

Ажлын байрны зорилго/ үүрэг:

Эмнэлгийн борлуулалтын төлөвлөгөөг богино болон урт хугацаанд төлөвлөж, гүйцэтгэх. Эмнэлгийн үйлчилгээг байгууллага болон хувь хүмүүст борлуулах, гэрээ хэлцэл хийх, гэрээний хэрэгжилт, гүйцэтгэлд хяналт тавих, тайлан тооцоо гаргах

Тавигдах шаардлага:

  • Бизнесийн удирдлага, худалдааны чиглэлээр Бакалавр болон Магистр зэрэгтэй
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй 
  • Удирдан зохион байгуулах, харилцах ур чадвартай
  • Мэргэжлээрээ ажилласан туршлагатай 
Хоолзүйч

Ажлын байрны зорилго/ үүрэг:

Үйлчлүүлэгчдэд эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэх зорилгоор хоол шим тэжээлийн үзлэг, зөвлөгөөг мэргэжлийн түвшинд өгөх. Эмнэлзүйн хоол шим тэжээлийн боловсрол олгох

Тавигдах шаардлага:

  • Хоол зүй, тэжээхүй ухаан чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй 
  • Эмчилгээний Хоол зүйчээр мэргэжил дээшлүүлсэн
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Комьпютерийн хэрэглээний программууд дээр ажиллах бүрэн чадвартай
  • Мэргэжлээрээ 3-аас дээш ажил ажилласан 
Сувилагч/хүүхдийн

Ажлын байрны зорилго/ үүрэг:

Эмнэлгийн дүрэм журмын дагуу сувилахуйн тусламж үйлчилгээг өндөр зэрэгт үзүүлэх ба бусад ажилтнуудыг өдөр тутмын үйл ажиллагаа явуулахад тусалж дэмжих.

Тавигдах шаардлага:

  • Сувилахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй
  • Нарийн мэргэшлийн курс төгссөн
  • Гардан үйлдлийг стандартын дагуу хийх чадвартай
  • Эмнэлгийн техник технологи ашиглах чадвартай
  • Хувийн зохион байгуулалт сайтай байх
Касс/нярав

Ажлын байрны зорилго/ үүрэг:

Хоол үйлдвэрлэлд шаардлагатай материалаар тасралтгүй хангах үйл ажиллагааг явуулах, үндсэн болон эргэлтийн хөрөнгийн өмчийн хадгалалт, хамгаалалт, эмх цэгц, бүрэн бүтэн байдлыг хариуцан, анхан шатны санхүүгийн бүртгэл хөтлөх, тайлан тооцоо хийх

Тавигдах шаардлага:

  • Санхүү, нягтлан бодох, эдийн засагч мэргэжлээр их дээд сулгууль төгссөн
  • Нярав, касс, нягтлангийн сургалтанд хамрагдсан
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
Маркетингийн ажилтан (Гэрээт)

Ажлын байрны зорилго/ үүрэг:

Маркетингийн өдөр тутмын үйл ажиллагааг хийж гүйцэтгэх, Салбар клиникүүдийн идэвхжлүүлэлт хийх Веб сайт, сошиал медиа хөгжүүлэлт

Тавигдах шаардлага:

  • Маркетинг, бизнесийн удирдлага, менежмент чиглэлээр бакалавр болон магистр зэрэгтэй
  • Сошиал медиа хөгжүүлэх мэдлэг мэдээлэлтэй
  • Бүтээлч сэтгэлгээтэй, санаачлагатай
  • Монгол хэл, бичгийн дүрэм, найруулга зүйн мэдлэгтэй, Ачаалал даах чадвартай
Утасны оператор

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Интермед эмнэлгийн утас руу залгасан мэдээлэл авахыг хүссэн үйлчлүүлэгчид зөвшөөрөгдсөн мэдээлэл, зөвлөгөөг өгөх

Тавигдах шаардлага:  

  • Дээд боловсрол эзэмшсэн
  • Эмнэлгийн байгууллагад ажиллаж байсан болон эмнэлгийн чиглэлээр /эмч, сувилагч бэлтгэдэг/ сургууль төгссөн бол давуу тал болно
  • Харилцааны соёлтой
  • Цаг баримталдаг
Сувилагч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Хэвтэн эмчлүүлэх тасагт сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлэх

Тавигдах шаардлага:  

  • Сувилахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй
  • Сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлэх ур чадвартай, мэдлэгтэй
  • Шинэ төгссөн сувилагч байж болно
  • Гардан хийх ур чадвартай
  • Химийн эмчилгээний сувилагчаар ажиллаж байсан бол давуу тал болно.
  • Компьютерийн програмууд дээр ажиллах анхан шатны мэдлэгтэй
Даатгалын эмч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Байгууллагын тасаг, нэгжийн чиг үүргийн хүрээнд эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг батлагдсан стандарт, удирдамжийн дагуу мэргэжлийн түвшинд үзүүлэх

Тавигдах шаардлага:  

  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн
  • Эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх
  • Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн ашиглах чадвартай