Бүртгэл мэдээллийн ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Эмнэлэгт үйлчлүүлэхээр ирсэн бүх үйлчлүүлэгчийг халуун дотноор хүлээн авч үйлчлүүлэгчийн талаарх мэдээллийг бүртгэлийн програмд бүрэн зөв оруулах, мэдээллийг баталгаажуулах, амбулаториор үйлчлүүлэгч, хэвтэн эмчлүүлэгч болон эмийн сан, оношлогооны тасгаар үйлчлүүлж буй үйлчлүүлэгчээс үйлчилгээний (оношлогоо, эмчилгээ, үйлчилгээ) төлбөрийг бэлэн мөнгө болон төлбөрийн картаар авах, тооцоог хийх

Тавигдах шаардлага:  

  • Их, Дээд сургууль суралцаж төгссөн /мэргэжил харгалзахгүй/ Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй 
  • Зөв боловсон харилцаатай, хувийн зохион байгуулалттай  
  • Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
  • Санхүү, нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэй болон эмнэлгийн байгууллагад ажиллаж байсан бол давуу талтай

Тусгай ур чадвар шаардлага: Үйлчилгээний байгууллагад ажиллаж байсан туршлагатай багаар ажиллах чадвартай Ажлын ачаалал дааж ажиллах боломжтой

Сувилахуйн туслах

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

  • Эмнэлгийн дүрэм журмын дагуу туслах сувилагчийн тусламж үйлчилгээг үзүүлэх ба бусад ажилтнуудтай өдөр тутмын үйл ажиллагаа явуулахад тусалж дэмжих.
  • Тасгийн сувилагч болон ахлах сувилагч нарын хяналтан доор ажиллах.

Тавигдах шаардлага:  

  • Асаргаа сувилгаа гардан хийх ур чадвартай
  • Туслах сувилагчаар ажиллаж байсан туршлагатай бол давуу тал
  • Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйг эрхэмлэн ажиллах чадвартай
  • Харилцааны өндөр мэдлэгтэй, эерэг хандлагатай
Хүүхдийн сувилагч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Сувилахуйн тусламж үйлчилгээг мэргэжлийн түвшинд батлагдсан стандартын дагуу хийж гүйцэтгэх

Тавигдах шаардлага:  

  • Сувилахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй
  • Сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлэх ур чадвартай, мэдлэгтэй
  • Нарийн мэргэжил эзэмшсэн дадлага туршлагатай бол давуу
  • Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйг эрхэмлэн ажиллах чадвартай
  • Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
Ахлах сувилагч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

  • Эмнэлгийн дүрэм журмын дагуу сувилахуйн тусламж үйлчилгээг амбулаторийн тасагт зохион байгуулах;
  • Үйлчлүүлэгч бүрд чанартай, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд анхаарч ажиллах, чанарын хяналт тавих;
  • Хариуцуулсан ажлыг сувилагч нар болон бусад эмнэлгийн ажилтантай хамтран ажилна.

Тавигдах шаардлага:  

  • Сувилагч, “Сувилах” үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй
  • Диплом /Бакалавр боловсролын зэрэгтэй
  • Удирдлагын сургалтанд суралцсан байх
  • Тасаг нэгжүүдэд тойрон ажилласан байх
  • Англи хэлний анхан эсвэл ахисан шатны мэдлэгтэй
Дүрс оношилгооны эмч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Байгууллагын, тасаг нэгжийн, чиг үүргийн болон дүрс оношилгооны мэргэжлийн хүрээнд рентген, хэт авиа, CT, MRI ашиглан мэргэжлийн өндөр түвшинд уншин, ялган оношлогоог хийж, шаардлагатай тохиолдолд онош тодруулах болон эмчлэх зорилгоор хэвлийн хөндийн интервенцион ажилбаруудыг батлагдсан стандарт удирдамжийн дагуу мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэх, эмчлэгч эмчийг онош тавих, эмчилгээгээ шийдэхэд нь мэдээллээр хангах

Тавигдах шаардлага:  

  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй 
  • Төрөлжсөн мэргэшлийн сургалтанд хамрагдсан, үнэмлэхтэй байх
  • Эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил ажилласан
  • Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
  • Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэмжээг эрхэмлэн дээдэлдэг, харилцаа хандлага сайтай
Лабораторийн эмч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Лабораторийн өдөр тутмын чанарын баталгааг хангах, техник үйл ажиллагааг зохион байгуулах, лабораторийн ур чадвар шаардсан нарийн шинжилгээг гүйцэтгэх, дүгнэлт гаргах

Тавигдах шаардлага:  

  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй төгссөн
  • Төрөлжсөн мэргэшлийн сургалтанд хамрагдсан, үнэмлэхтэй байх
  • Эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил ажилласан
  • Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
  • Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэмжээг эрхэмлэн дээдэлдэг, харилцаа хандлага сайтай
Мэдрэлийн эмч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Үйлчлүүлэгчид Мэдрэлийн өвчний үед тусламж, үйлчилгээг батлагдсан стандарт, удирдамжийн дагуу мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх

Тавигдах шаардлага:  

  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй төгссөн
  • Төрөлжсөн мэргэшлийн сургалтанд хамрагдсан, үнэмлэхтэй байх
  • Эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил ажилласан
  • Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
  • Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэмжээг эрхэмлэн дээдэлдэг, харилцаа хандлага сайтай
Хүүхдийн эмч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

  • Хүүхдийн өвчлөл гэмтлийг оношилж эмчлэх ба хүүхдийн өвчнөөс урьдчилан сэргийлэхэд туслах;
  • Хүүхдийн хооллолт, өдөр тутмын үйл ажиллагаа, ариун цэвэр, эрүүл ахуй өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө үйлчилгээг батлагдсан стандарт, удирдамжийн дагуу мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх;

Тавигдах шаардлага:  

  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй 
  • Хүүхдийн эмчийн мэргэшлийн сургалтанд хамрагдсан, үнэмлэхтэй байх
  • Эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил ажилласан
  • Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн 
  • Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэмжээг эрхэмлэн дээдэлдэг, харилцаа хандлага сайтай 
Хоол боловсруулах эрхтэн судлалын эмч

Ажлын байрны зорилго/ үүрэг:

Үйлчлүүлэгчид Хоол боловсруулах эрхтний өвчний үед тусламж, үйлилгээг батлагдсан стандарт, удирдамжийн дагуу мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх

Тавигдах шаардлага:

  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг Хүний их эмч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй төгссөн
  • Дотрын чиглэлээр үндсэн мэргэшлийн сургалтанд хамрагдсан, мэргэжлийн үнэмлэхтэй
  • Эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх
  • Англи хэлний дундаас доошгүй түвшний мэдлэгтэй
  • Мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил ажилласан
  • Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
  • Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэмжээг эрхэмлэн дээдэлдэг, харилцаа хандлага сайтай
Зүрх судасны эмч

Ажлын байрны зорилго/ үүрэг:

Үйлчлүүлэгчидтэй эмнэлгийн мэргэжилтний ёс зүйг баримтлан харьцаж, батлагдсан стандарт, удирдамжийн дагуу зүрх судасны өвчний тусламж, үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх, нотолгоонд суурилсан анагаах ухааныг хөгжүүлэхэд гар бие оролцох

Тавигдах шаардлага:

  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг Хүний их эмч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй 
  • Зүрх судасны чиглэлээр төрөлжсөн мэргэшлийн сургалтанд хамрагдсан, мэргэжлийн үнэмлэхтэй байх
  • Эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх
  • Англи хэлний дундаас доошгүй түвшний мэдлэгтэй
  • Мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил ажилласан
  • Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
  • Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэмжээг эрхэмлэн дээдэлдэг, харилцаа хандлага сайтай
Уушгины эмч

Ажлын байрны зорилго/ үүрэг:

Үйлчлүүлэгчид уушигны өвчний үед тусламж, үйлчилгээг батлагдсан стандарт, удирдамжийн дагуу мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх

Тавигдах шаардлага:

  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг Хүний их эмч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй 
  • Дотрын чиглэлээр үндсэн мэргэшлийн сургалтанд хамрагдсан, мэргэжлийн үнэмлэхтэй
  • Эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх
  • Англи хэлний дундаас доошгүй түвшний мэдлэгтэй
  • Мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил ажилласан
  • Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
  • Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэмжээг эрхэмлэн дээдэлдэг, харилцаа хандлага сайтай
Ерөнхий мэргэжлийн эмч

Ажлын байрны зорилго/ үүрэг:

  • Эмнэлгийн тусламж үйлчилгээг мэргэжлийн түвшинд батлагдсан стандартын дагуу хийж гүйцэтгэх

Тавигдах шаардлага:

  • Анагаах ухааны боловсрол олгох их дээд сургуулийг Хүний их эмч мэргэжлээр төгссөн  
  • Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх 5 жилийн зөвшөөрөлтэй  
  • Өрхийн эмнэлэгт 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай  
  • Өрхийн эмчийн, дотрын, хүүхдийн чиглэлээр мэргэшүүлэх резидентурын сургалтанд сурч төгссөн бол давуу тал болно
  • Үйлчлүүлэгчид эрүүл мэндийн боловсрол олгох, зөвлөгөө өгөх чадвартай  
  • Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй  
  • Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн 
  • Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэмжээг эрхэмлэн дээдэлдэг, харилцаа хандлага сайтай 
Эмгэг судлаач техникч

Ажлын байрны зорилго/ үүрэг:

  • Шинжилгээний сорьц хүлээн авах
  • Шинжилгээ хийж гүйцэтгэх
  • Шинжилгээний чанарын хяналт хийж баримтжуулах
  • Оношлуурын захиалга, тайлан тооцоо хийх

Тавигдах шаардлага:

  • Лабораторийн техникч мэргэжлээр диплом болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй
  • Бие даан болон багаар ажиллах чадвартай
  • Ажлын ачаалал даах чадвартай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Компьютерийн програмууд дээр ажиллах чадвартай
  • Харилцаа хандлага, хувийн зохион байгуулалт сайтай
Сувилагч/Цусны шинжилгээ

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Сувилахуйн тусламж үйлчилгээг мэргэжлийн төвшинд батлагдсан стандартын дагуу хийж гүйцэтгэх. Амбулаторийн тасгийн сувилагчийн үүрэг гүйцэтгэж, цусны шинжилгээ авах

Тавигдах шаардлага:  

  • Сувилахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй
  • Сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлэх ур чадвартай, мэдлэгтэй
  • Нарийн мэргэжил эзэмшсэн дадлага туршлагатай бол давуу тал
  • Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйг эрхэмлэн ажиллах чадвартай
  • Компьютерын хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
Сувилахуйн асрагч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчид өдөр тутмын дэмжлэг үзүүлэх, хувь хүнд хэрэгцээтэй асаргаа сувилгааг хийх

Тавигдах шаардлага:  

  • Үйлчлүүлэгчид чин сэтгэлээсээ туслах эрмэлзэлтэй
  • Бага насны хүүхэд болон өндөр настай хүмүүсийн онцгой хэрэгцээг мэддэг
  • Сувилагчтай хамтран үйлчлүүлэгчид асаргаа, сувилгааг цаг алдалгүй, зөв үзүүлж чаддаг
  • Харилцаа хандлага сайтай, үнэнч шударга, цэвэрч нямбай
Зүрх судасны эмч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Үйлчлүүлэгчидтэй эмнэлгийн мэргэжилтний ёс зүйг баримтлан харьцаж, батлагдсан стандарт, удирдамжийн дагуу зүрх судасны өвчний тусламж, үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх, нотолгоонд суурилсан анагаах ухааныг хөгжүүлэхэд гар бие оролцох.

Тавигдах шаардлага: 

  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн
  • Дотрын чиглэлээр үндсэн мэргэшлийн сургалтанд хамрагдсан, мэргэжлийн үнэмлэхтэй
  • Зүрх судасны чиглэлээр төрөлжсөн мэргэшлийн сургалтанд хамрагдсан, мэргэжлийн үнэмлэхтэй байх Эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Мэргэжлээр 2 ба түүнээс дээш жил ажилласан
Маркетингийн ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Маркетингийн өдөр тутмын үйл ажиллагааг хийж гүйцэтгэх, Салбар клиникүүдийн идэвхжлүүлэлт хийх Веб сайт, сошиал медиа хөгжүүлэлт

Тавигдах шаардлага: 

  • Сошиал медиа хөгжүүлэх мэдлэг мэдээлэлтэй
  • Бүтээлч сэтгэлгээтэй, санаачлагатай
  • Монгол хэл, бичгийн дүрэм, найруулга зүйн мэдлэгтэй
  • Ачаалал даах чадвартай
Маркетингийн дизайнер /Бүтэн бус цагийн/

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Хэвлэлийн эх бэлтгэх, сошиал постер эх бэлтгэх, веб сайтууд дээр байршуулах баннер бэлтгэх, гарын авлага, ном товхимолын эх бэлтгэх. Бусад холбогдох чиг үүргүүдийг гүйцэтгэх /Маркетинг сурталчилгааны чиглэлээр бүх төрлийн сурталчилгаа, танилцуулга, тараах материал, брошур, вэб дизайн, эх бэлтгэлийг бэлдэх/.

Тавигдах шаардлага: 

  • InDesign, Photoshop, CorelDraw, Adobe illustrator зэрэг шаардлагaтай програмууд болон хэвлэлийн сүүлийн үеийн программ ашиглах чадвартай
  • Мэргэжлээрээ 2-с дээш жил ажилласан туршлагатай
  • Англи хэлний мэдлэгтэй
  • Харилцааны өндөр соелтой, багаар ажиллах, ачаалал даах чадвартай
  • Шинийг санаачлагч, бүтээлч сэтгэлгээтэй
  • Цаг баримтлах, хувийн зохион байгуулалттай
  • Ачаалал даах чадвартай
Сувилагч/урьдчилан сэргийлэх үзлэгийн төв

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Хараа шалгах, амин үзүүлэлт шалгах, урсгал зохицуулах, зүрхний цахилгаан бичлэг хийх, сонсголын бичлэг хийх

Тавигдах шаардлага: 

  • Сувилахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй
  • Англи хэлний анхан шатны мэдлэгтэй
  • Үйлчлүүлэгчтэй зөв боловсон харилцах чадвартай
  • Ажлын туршлага шаардлагагүй
Гэрээт маркетингийн дизайнер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Хэвлэлийн эх бэлтгэх, сошиал постер эх бэлтгэх, веб сайтууд дээр байршуулах баннер бэлтгэх, гарын авлага, ном товхимолын эх бэлтгэх. Бусад холбогдох чиг үүргүүдийг гүйцэтгэх /Маркетинг сурталчилгааны чиглэлээр бүх төрлийн сурталчилгаа, танилцуулга, тараах материал, брошур, вэб дизайн, эх бэлтгэлийг бэлдэх/.

Тавигдах шаардлага: 

  • InDesign, Photoshop, CorelDraw, Adobe illustrator зэрэг шаардлагaтай программууд болон хэвлэлийн сүүлийн үеийн программ ашиглах чадвартай
  • Мэргэжлээрээ 2-с дээш жил ажилласан туршлагатай
  • Англи хэлний мэдлэгтэй
  • Харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах, ачаалал даах чадвартай
  • Шинийг санаачлагч, бүтээлч сэтгэлгээтэй
  • Цаг баримтлах, хувийн зохион байгуулалттай