Түгээлтийн туслах ажилчин

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Бараа бүтээгдэхүүнийг түргэн шуурхай бэлдэх, ачих, буулгах, байрлуулах.

Тавигдах шаардлага:  

  • Бүрэн дунд, түүнээс дээш боловсролтой
  • Биеийн хүчний хөдөлмөр эрхлэх чадвартай
  • Харилцааны ур чадвартай
  • Баянзүрх дүүрэгт гэртэй байх
  • Ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой
Гэрээт худалдааны төлөөлөгч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Анунгоо ХХК-ийн импортлон оруулж ирэн худалдаалдаг бараа бүтээгдэхүүнийг зах зээлд, хэрэглэгчдэд шуурхай хүртээмжтэй хүргэх, лангуун дээр стандарт өрөлтийг нэвтрүүлэх, бараа бүтээгдэхүүний идэвхжүүлэлтийн үйл ажиллагааны гүйцэтгэлийг бүрэн хангаж ажиллах, төлбөр тооцоог цаг хугацаанд нь хийх, харилцагчдад Анунгоо компанийн нэрийн өмнөөс төлөөлөн очиж хүрч ажиллах, компанийн нүүр царай болж ажиллах.

Тавигдах шаардлага:  

  • Бакалавр зэрэгтэй, борлуулалтын чиглэлээр ажиллах сонирхолтой,
  • Харилцааны өндөр ур чадвартай,
  • Багаар хамтарч ажиллах чадвартай,
  • Бичих ярих бичиг баримт боловсруулах чадвартай, Тооцоолох, тайлагнах чадвартай,
  • Компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшсэн,
  • Хувьдаа машинтай байх