Диспетчер инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

  • Цахилгаан түгээх сүлжээний тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах
  • Компанийн техникийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах
  • Шуурхай ажиллагаа, сэлгэн залгалт, баримт бичгийг хөтлөн явуулах

Тавигдах шаардлага:  

  • Цахилгааны мэргэжлээр их дээд сургууль төгссөн
  • Цахилгаан схем унших, зурах чадвартай
  • Эрчим хүчний холбогдох хууль дүрэм журмын зохих мэдлэгтэй
  • Цахилгаан эрчим хүчний чиглэлээр ажиллаж байсан
  • Компьютерын хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай
  • Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй
Төслийн инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн гүйцэтгэж буй төслүүдийн үндсэн үйл ажиллагаатай холбоотой хяналт тавих, төслийн удирдлагаар хангах, Төслийн удирдлагын менежментийг хэрэгжүүлэх, цаашид хөгжүүлэх

Тавигдах шаардлага:

  • Цахилгааны инженерийн бакалавр зэрэгтэй 
  • Мэргэжлээрээ 3-с доошгүй жил ажилласан 
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Төсөл дээр ажиллаж байсан бол давуу тал болно 

 

Эрсдэл, байгаль орчин хариуцсан инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компаний эрсдэлийн болон байгаль орчны менежментийн тогтолцоог хөгжүүлэх, хэрэгжүүлэх, хянах ажлыг хариуцах

Тавигдах шаардлага:

  • Цахилгаан, эрчим хүчний чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Компьютерийн хэрэглээний программууд эзэмшсэн
  • Харилцааны болон багаар ажиллах чадвартай
  • Түгээх сүлжээний талаар мэдлэгтэй бол давуу тал болно
  • Эрсдэл болон ХАБЭА-н чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно
Чанар хяналтын инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Олон улсын стандарт болон компаний стратегитэй уялдсан чанарын нэгдсэн тогтолцоог бий болгох, хөгжүүлэх, төслийн чанарын хяналт тавих
Шууд удирдлагын үүрэг даалгавар, ХАБЭА, МАБ болон компаний холбогдох дүрэм журмыг мөрдлөг болгон, хэрэгжилтүүдийг хангуулах

Тавигдах шаардлага: 

  • Цахилгаан,Электроник, Автомажуулалт инженерийн бакалавр түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжлийн онолын мэдлэг өндөр байх
  • Эрчим хүчний болон барилгын норм, дүрэм, холбогдох хууль, журмын талаар мэдлэгтэй, олон улсын стандартуудын талаар ойлголттой байх
  • Техникийн болон ажлын зураг төсөл унших, боловсруулах чадвартай
  • Сорил тест хийх болон багаж тоног төхөөрөмжтэй ажиллах чадвартай
  • Чанарын менежментийн тогтолцооны талаар мэдлэгтэй, төсөл хөтөлбөр дээр хэрэгжүүлж байсан бол давуу тал болно
Ашиглалтын инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Үйлдвэр, цахилгаан тоног төхөөрөмжийг чанартай эрчим хүчээр хангахтай холбогдсон ашиглалт, туршилт тохируулга, шинэ технологи нэвтрүүлэх үүрэгт ажлыг гүйцэтгэнэ.

Тавигдах шаардлага: 

  • Цахилгаан хангамж ба системийн чиглэлээр Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
  • Үйлдвэрлэлийн цахилгаан хангамжийг хариуцан ажиллах чадвартай
  • Цахилгаан төхөөрөмжийн хэвийн ажиллагааг ханган ажиллаж байсан бол давуу тал болно
  • Цахилгаан хангамжийн схем уншдаг, АutoCAD програмаар ажлын зураг хийдэг
  • Цахилгааны угсралтын ажилд хяналт тавих, удирдан зохион байгуулах чадвартай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
Мэдээллийн технологийн инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн хэмжээний компьютер, тоног төхөөрөмж, дотоод болон гадаад сүлжээний хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах, судалгаа шинжилгээ хийх
Тэргүүний техник технологийг нэвтрүүлэх боломжийг эрж хайх, компанийн болон нэгжүүдийн үйл ажиллагааг сайжруулахад шаардлагатай орчин үеийн тоног төхөөрөмжийн талаарх судалгаа хийх, нийлүүлэх

Тавигдах шаардлага: 

  • Мэдээллийн системийн удирдлага эсвэл Програм хангамжийн чиглэлээр төгссөн
  • Мэдээллийн системийн удирдлага, програм хангамжийн чиглэлээр ажлын дадлага туршлагатай
  • Дотоод сүлжээ болон серверийн найдвартай үйл ажиллагааг ханган ажиллах чадвартай
  • Вэб технологи болон програм хангамжуудын мэдээллийн баазын бүтцийн талаар мэдлэгтэй байх
  • ERP систем дээр ажиллаж байсан болон Програм хангамжийн төслийн удирдлагын талаар мэдлэгтэй бол давуу тал болно
Захиргааны ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

  • Компанийн засаглал буюу захиргааны үндсэн процессуудыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах
  • Удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, заавар, журмуудыг хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хангуулах
  • Захиргаатай холбоотой асуудлаар бусад албадуудтай хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх, шаардлагатай судалгаа, шинжилгээ, дүгнэлт хийж, холбогдох арга хэмжээнүүдийг авах, санал оруулах.

Тавигдах шаардлага: 

  • Бизнесийн удирдлага болон Гадаад харилцааны чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Албан хэрэг хөтлөх, бичиг баримт боловсруулах чадвартай
  • Компьютерийн болон англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Харилцааны өндөр ур чадвартай
Хуулийн мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн эрх бүхий албан тушаалтны байгуулах хөдөлмөрийн гэрээ, тусгайлан баталсан загвараар байгуулах гэрээнээс бусад бүх төрлийн гэрээний төслийг боловсруулах, хянах, гэрээг баталгаажуулах, бүртгэх, хадгалах, дүн шинжилгээ хийж дүгнэх болон холбогдох бусад харилцааг зохицуулах

  • Гэрээний үйл ажиллагааг хариуцан ажиллах
  • Хууль зүйн ач холбогдол бүхий баримт бичгийн эх боловсруулах, хянах, батлах
  • Компанийн дүрэм, журам, зааврууд боловсруулах, хэрэгжилтийг хангуулах
  • Группийн болон компанийн дүрэм журмыг дагаж мөрдөх, хэрэгжүүлэх

Тавигдах шаардлага: 

  • Хууль эрх зүйн мэргэжилээр их дээд сургууль төгсөж бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Хуульчийн гэрчилгээтэй бол давуу тал болно
  • Бизнесийн орчинд Монгол Улсын хуулийн дагуу гэрээ эрх зүй боловсруулах чадвартай
  • Хууль зүйн шинжлэх ухааны онолын болон практикийн мэдлэгтэй, хууль хэрэглэх ур чадвартай
  • Гэрээ хэлэлцээр боловсруулах, хянах чадвартай
  • Хууль зүйн дүгнэлт, зөвөлгөө өгөх чадвартай
  • Хуулийн баримт бичиг боловсруулах, хянах чадвартай
Төслийн ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:

Компанийн гүйцэтгэж буй төслүүдийн үндсэн үйл ажиллагаатай холбоотой бүх баримт бичгийн бүрдүүлэлт, хяналт, төслийн удирдлагаар хангах

Тавигдах шаардлага:

  • Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш мэргэжлийн зэрэгтэй
  • Цахилгааны инженер мэргэжилтэй байвал давуу талтай
  • Баримт бичиг боловсруулалт, төслийн тооцоо , судалгаа хийх туршлагатай
  • Төсөл дээр ажиллаж байсан туршлагатай
Борлуулалт тооцооны инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Цахилгаан эрчим хүчний борлуулалтын тооцоо, ХАЦЭХ төлөвлөлт, хэрэглэгчийн цахилгааны эрчим хүчний тооцоолол болон бусад тайлан тооцоог цаг тухайд нь, үнэн зөв гаргах

Тавигдах шаардлага:  

  • Эрчим хүчний эсхүл санхүү тооцооны чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Мэргэжлээрээ ажилласан туршлагатай
  • Харилцааны өндөр ур чадвартай
  • Бичиг баримт боловсруулах, тооцоолох, түүнийгээ тайлагнах ур чадвартай
  • Англи хэлний зохих мэдлэгтэй
  • Эрчим хүчний төлбөр тооцооны талаарх мэдлэгтэй
Нягтлан бодогч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн өдөр тутмын ажил гүйлгээг, НББОУС-н холбогдох хууль дүрэм журам, компанийн НББ-н бодлогын баримт бичгийн хүрээнд үнэн зөв хөтлөн явуулж, удирдлагуудад тайлагнах ERP програм дээр ажиллах

Тавигдах шаардлага:  

  • Хамтран ажиллах харилцах ур чадвартай
  • Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй
  • Ажлын зохион байгуулалт хувийн сахилга баттай
  • Нягтлан бодох бүртгэл, Банк санхүүгийн чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Компанийн өдөр тутмын ажил гүйлгээг НББОУС-н холбогдох хууль дүрмийн дагуу бүртгэх чадвартай
  • ERP системийн мэдлэгтэй
Төслийн ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компаний гүйцэтгэж буй төслүүдийн үндсэн үйл ажиллагаатай холбоотой бүх баримт бичгийн бүрдүүлэлт, хяналт, төслийн удирлагаар хангах.

Тавигдах шаардлага:  

  • Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Баримт бичиг боловсруулах, төслийг хянах ба үнэлэлт дүгнэлт хийх
  • Багаар ажиллах чадвартай, төсөл дээр ажиллаж байсан туршлагатай байх