Сургалт хариуцсан менежер

Ажлын байрны зорилго/үүрэг:

Академийн явуулж буй сургалтын үйл ажиллагааг зөв зохистой зохион байгуулах, тасалдалгүй үйл ажиллагаагаар хангах. Өөрийн хариуцсан чиг үүргийн хүрээнд сургалтын үйл явцыг дэмжиж, өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах.

Тавигдах шаардлага:

  • Хүний нөөц эсвэл, сэтгэл зүй, боловсролын чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Боловсролын салбарт сургалтын менежерээр ажиллаж байсан бол давуу тал болно
  • Сургалт, олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулж байсан туршлагатай
  • Хүмүүстэй харилцахдаа дуртай, харилцааны өндөр ур чадвартай
  • Хурдтай, хувийн зохион байгуулалт сайтай
  • Төлөвлөх, дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх ур чадвартай
Хүний нөөцийн менежер

Ажлын байрны зорилго/үүрэг:

Компанийн бизнесийн зорилго зорилттой уялдуулан хүний нөөцийн бодлого боловсруулах, төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, байгууллагын соёлыг хөгжүүлэх, ажилтны сэтгэл ханамжийг бий болгох, сайжруулах үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулах

Тавигдах шаардлага:

  • Бизнесийн удирдлага эсвэл Сэтгэл судлалын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Хүний нөөцийн чиглэлээр 4-өөс доошгүй жил ажилласан туршлагатай
  • Эерэг зөв хандлагатай
  • Асуудалд дүн шинжилгээ хийж, шийдвэр гаргах өндөр ур чадвартай
  • Харилцааны болон зохион байгуулах ур чадвар сайтай
  • Ажлын бүтээмжийг нэмэх технологийн шийдэл, платформуудыг үр дүнтэй ашигладаг
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй