Өргөх механизмын ахлах мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Төслийг төлөвлөсөн хугацаандаа, ажлын зураг төслийн дагуу чанарын өндөр түвшинд, аюул осолгүй амжилттай хэрэгжүүлэхэд барилга угсралтын болон төслийн удирдлагын менежментийн арга барилаар амжилттай гардан гүйцэтгэх.

Тавигдах шаардлага:  

  • Механик, шугам хоолойн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Өргөх механизм болон шат угсралтын мэргэжлийн үнэмлэх, сертификаттай
  • Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй
  • Мэргэжлээрээ 5 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай
  • Харилцах, хамтран ажиллах өндөр ур чадвартай
  • Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой
Механик шугам хоолойн ахлах мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Төслийг төлөвлөсөн хугацаандаа, ажлын зураг төслийн дагуу чанарын өндөр түвшинд, аюул осолгүй амжилттай хэрэгжүүлэхэд Барилга угсралтын болон төслийн удирдлагын менежментийн арга барилаар амжилттай гардан гүйцэтгэх.

Тавигдах шаардлага:  

  • Механик, шугам хоолойн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй
  • Мэргэжлээрээ 5 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай
  • Харилцах, хамтран ажиллах өндөр ур чадвартай
  • Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой
Барилга угсралтын ахлах мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Төслийг төлөвлөсөн хугацаандаа, ажлын зураг төслийн дагуу чанарын өндөр түвшинд, аюул осолгүй амжилттай хэрэгжүүлэхэд барилга угсралтын болон төслийн удирдлагын менежментийн арга барилаар амжилттай гардан гүйцэтгэх.

Тавигдах шаардлага:  

  • Барилга бүтээцийн инженер мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй
  • Мэргэжлээрээ 5 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай
  • Харилцах, хамтран ажиллах өндөр ур чадвартай
  • Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой
Худалдан авалтын ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

М-Си-Эс Группийн болон компанийн бодлого, журамд нийцүүлэн шаардлагатай бараа, үйлчилгээний худалдан авалтыг зах зээлийн өрсөлдөхүйц үнээр, тогтоосон хугацаанд, заасан тоо хэмжээгээр, зохих эх үүсвэр, нөхцлийн дагуу гүйцэтгэх, зохион байгуулах.

Тавигдах шаардлага:  

  • Олон улсын худалдаа, тээвэр, санхүү, инженерингийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй
  • Хятад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно
  • Худалдан авалтын баримт бичиг бүрдүүлэх, хадгалах, тайлан боловсруулж танилцуулах чадвартай
  • Төслийн удирдлагын онолын мэдлэгтэй бол давуу тал болно
ХАБЭА-н ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Байгууллагын хэрэгжүүлж буй ХАБЭАБО-ы бодлогын хэрэгжилтийг хангах, төслийн ХАБЭАБО-ны багийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, үүсч болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх, гарцаагүй үүссэн аюул ослын хор, нөлөөллийг бууруулах ажлыг зохион байгуулах

Тавигдах шаардлага:  

  • Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • ХАБЭА-н эрх зүй, дүрэм журмын талаар мэдлэгтэй 
  • ХАБЭА-н мэргэжлийн үнэмлэх сертификаттай
Мэдээлэл технологийн инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Төслийн үйл ажиллагаанд хэрэглэгдэх программ хангамжуудын дэмжлэг үйлчилгээ, WAN болон LAN сүлжээний суурилуулалт тохиргоо, төслийн ажиллагчдын компьютер тоног төхөөрөмжүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах.

Тавигдах шаардлага:  

  • Мэдээллийн технологи, Компьютерийн шинжлэх ухаан чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Компьютер засвар үйлчилгээ, сервер, сүлжээ зохион байгуулах дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Microsoft server тохируулга хийх ур чадвартай
  • Cloud суурилсан мэдээлэл технологийн системийн тохируулга хийх ур чадвартай
  • Харилцах, хамтран ажиллах өндөр ур чадвартай
  • Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой
Төслийн зардлын шинжээч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Хэрэгжиж байгаа төслүүдийн санхүүгийн тайлан гаргах, зардалд дүн шинжилгээ хийх, төсвийн хэрэгжилтэд хяналт тавих, тайлагнах.

Тавигдах шаардлага:  

  • Санхүүгийн менежмент, эдийн засагч чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй
  • Датанд дүн шинжилгээ хийх ур чадвартай
  • MS Excel программ дээр ажиллах ахисан түвшний ур чадвартай
  • Харилцах, хамтран ажиллах өндөр ур чадвартай
Цахилгааны супервайзор

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Төслийн барилга угсралтын ажлыг төлөвлөсөн хугацаандаа, ажлын зураг төслийн дагуу чанарын өндөр түвшинд, аюул осолгүй амжилттай хэрэгжүүлэхийн тулд барилга угсралтын талбайг анхан шатны удирдлагаар хангаж ажлыг тасралтгүй үргэлжлэх нөхцөлийг бүрдүүлэх.

Тавигдах шаардлага:  

  • Цахилгааны инженерийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Төслийн удирдлагын онолын мэдлэгтэй бол давуу тал болно
  • Харилцах, хамтран ажиллах өндөр ур чадвартай
  • Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой /Ростер 14/14/
Төслийн захиргааны ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Төслийн өдөр тутмын үйл ажиллагаанд аж ахуйн шинжтэй ажлуудыг зохион байгуулах, хэрэгжилтэд оролцох, хяналт тавих.

Тавигдах шаардлага:  

  • Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Албан бичиг, тайлан боловсруулах чадвартай байх
  • Оффисын хэрэглээний програмууд дээр чөлөөтэй ажилладаг байх
  • Харилцах, хамтран ажиллах өндөр ур чадвартай
  • Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой
Гэрээний ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Гэрээ, гэрээний баримт бичгүүдийг бэлтгэх, гэрээ байгуулах үйл ажиллагааг зохион байгуулах, байгуулагдсан гэрээнүүдэд хяналт тавих, гүйцэтгэл гаргах.

Тавигдах шаардлага:  

  • Эрх зүйн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Гэрээ болон эрх зүйн баримт бичгийн төсөл боловсруулах, хянах чадвартай
  • Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй
  • Төслийн удирдлагын онолын мэдлэгтэй бол давуу тал болно
  • Харилцах, хамтран ажиллах өндөр ур чадвартай
Гэрээ төсвийн ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Төслийн төлөвлөгөөний дагуу болон нэмэлт ажлын хүрээнд бараа материал, ажил үйлчилгээний хэрэгцээ шаардлагыг үндэслэн ажлын тоо хэмжээг тодорхойлж шаардлагатай баримт бичгийн боловсруулалт, хяналтын төсөвт өртгийн тооцоо хийх, удирдлагыг мэргэжлийн зүгээс мэдээллээр хангаж ажиллах.

Тавигдах шаардлага:  

  • Барилга, эрчим хүчний чиглэлийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Төсөвчин, мэргэшсэн төсөвчин, төслийн удирдлагын мэдлэгтэй бол давуу тал болно
  • Барилга, эрчим хүчний салбар, төсөлд мэргэжлээрээ ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
  • Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй
  • Оффисын хэрэглээний програмууд дээр ажиллах өндөр ур чадвартай
  • Харилцах, хамтран ажиллах өндөр ур чадвартай
  • Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой
Агуулахын ажилтан

Ажлын байрны зорилго/үүрэг:  

Агуулахын бараа материалын орох гарах хөдөлгөөн, байршуулалт, хадгалалт зэрэг өдөр тутмын үйл ажиллагааг стандарт шаардлагын дагуу ханган ажиллах.

Тавигдах шаардлага:  

  • Материалын инженер, Бизнесийн удирдлага, Олон улсын худалдаа, Тээвэр ложистик, Агуулахын менежмент чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • MS хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай
  • Харилцах, хамтран ажиллах өндөр ур чадвартай
  • Ажил төлөвлөх, асуудал шийдвэрлэх чадвар сайн байх
  • Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой
  • Сэрээт өргөгч барьж чаддаг бол давуу тал болно
Химич (уур, ус)

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Уур, усны хаг хурдсын чанарын хяналтын шинжилгээг шинжилгээний аргын зааврын дагуу батлагдсан хуваарийн дагуу хөндлөнгийн, хараат бус, ашиг сонирхолын зөрчилд авталгүйгээр өндөр нарийвчлалтай, шуурхай, үнэн зөв хийж холбогдох алба нэгжид мэдээлэх, технологийн процессийн үл тохирлыг илрүүлж шуурхай залруулах арга хэмжээг авахуулах.

Тавигдах шаардлага:  

  • Химийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Шинжилгээний үр дүнг боловсруулах, харьцуулах, дүгнэлт гаргах, судалгаа хийх чадвартай
  • Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
  • Багаар ажиллах чадвартай, харилцах хамтран ажиллах чадвартай
  • Орон нутагт суурьшсан бол давуу тал болно
Чанар хяналтын инженер / Механик

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Төслийн үйл ажиллагаанд чанарын менежментийн бодлого, стандарт, төслийн чанарын менежментийн процессыг оновчтой нэвтрүүлэх, хэрэгжүүлэх, мэргэжлийн чиглэлийн дагуу баримт бичгүүдийг боловсруулах, хяналт тавих, төслийг чанарын шаардлагад нийцүүлэн ажиллах.

Тавигдах шаардлага:  

  • Халаалт агаар сэлгэлтийн инженер, Механик инженерийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Олон улсын төслүүд дээр ажиллаж байсан бол давуу тал болно
  • Төслийн менежмент болон Чанарын менежментийн мэдлэгтэй
  • Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Баримт бичиг боловсруулах, хөтлөх чадвартай
  • Харилцах, хамтран ажиллах ур чадвартай
  • Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой
Баримт бичиг хариуцсан ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Холбогдох хууль, дүрэм, журам, зураг төсөл, техникийн шаардлагад нийцүүлэн төслийн барилга угсралтын ажлын баримт бичгийг хөтлөх, бүртгэх, архивлах, бүрдлийг хангах, барилга угсралтын материал захиалгыг үүсгэх, баталгаажсан ажлын зургийг барилга угсралтын багт хүргүүлэх.

Тавигдах шаардлага:  

  • Бакалаврын зэрэгтэй
  • Инженерингийн чиглэлээр төгссөн бол давуу тал болно
  • Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй
  • Төслийн удирдлагын онолын мэдлэгтэй
  • Төслийн барилга угсралтын багт ажиллаж байсан, улсын комисст баримт бичиг хүлээлгэж өгсөн туршлатай бол давуу тал болно
  • Харилцах, хамтран ажиллах ур чадвартай
  • Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтлаар ажиллах боломжтой
Ашиглалтын оператор

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Уурын ба ус халаах зуухнууд болон хийн аж ахуйн үндсэн ба туслах тоноглолуудын хэвийн, тасралтгүй, аюулгүй, найдвартай, үр ашигтай ажиллагааг хангах, үйлдвэрлэлийн төлөвлөгөөт зорилтыг биелүүлэх, үндсэн тоног төхөөрөмжүүдийн тооцоот чадлыг зөв оновчтой бүрэн ашиглахад чиглэсэн техникийн арга хэмжээг хэрэгжүүлэн хэрэглэгчийн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх

Тавигдах шаардлага:  

  • Дулааны инженер, эрчим хүчний чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Уурын болон ус халаах зуухны талаар мэдлэгтэй
  • Харилцах, хамтран ажиллах өндөр ур чадвартай
Техникч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Цахилгааны станцын цахилгаан тоног төхөөрөмж, гэрэлтүүлэг, зуух, турбин болон дулааны тоног төхөөрөмжийн дохиолол, хамгаалалт, цахилгаан тоноглолд гарсан гэмтлийг арилгах, цахилгаан, дулааны тоноглолын хэвийн үйл ажиллагааг хангах.

Тавигдах шаардлага:  

  • Цахилгааны мэргэжлээр их дээд сургууль төгссөн
  • Цахилгаан станцын цахилгаан тоног төхөөрөмжтэй ажиллах чадвартай
  • Таслах залгах апартурын ойлголттой, ажиллагааны зарчмыг мэддэг
  • Трансформаторын ачааллын тооцоо хийх чадвартай, онолын мэдлэгтэй
  • Техникийн зургийн программ дээр ажиллах чадвартай (AUTO CAD, Solid WORKS, Corel draw, Visio гэх мэт)
Механик инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Захиалагчийг төлөөлж төслийн механик тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгчид талбайн үзлэг шалгалтыг виртуал орчинд зохион байгуулах болон дэмжлэг үзүүлэх. Үйлдвэрлэгчийг төлөөлөн шаардлагатай техникийн зөвлөгөөг мэдэгдэх, техникийн арга хэмжээ авах болон хяналт хийх. Үйлдвэрлэгч, захиалагчийн стандарт шаардлагын зөрүүг уялдуулах.

Тавигдах шаардлага:  

  • Механик инженер, шугам хоолойн иженерийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Механик системийн тооцоо хийх болон бүтээцийн техникийн шаардлага, зураг, төлөвлөгөө боловсруулах чадвартай
  • Угсралт, суурилуулалт, ашиглалт засвар үйлчилгээний аргачлал болон зааварчилгаа боловсруулах чадвартай
  • Механик систем болон бүтээцийн үйлдвэрлэлтийн явцад чанарын болон техникийн шаардлагад нийцэж байгаа эсэхэд хяналт тавих чадвартай
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Хятад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно
  • Мэдээлэл технологийн программ тоног төхөөрмжийг бүрэн ашиглах чадвартай
  • Харилцах, хамтран ажиллах ур чадвартай
  • Мэргэжлийнхээ чиглэлээр бүтээмж үр ашиг найдваржилтыг дээшлүүлэх олон улсад нэвтэрсэн инженерийн програм хангамжуудыг эзэмшсэн байх
  • Мэргэжлийнхээ дагуу 3-с дээш жил зураг төсөл, угсралт, ашиглалтын туршлагатай бол давуу тал болно
  • Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой
Засварын инженер (цахилгаан)

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Салбарын харьяалагдах цахилгаан тоноглол, шугам сүлжээний тоног төхөөрөмж, хүчдэлийн түвшингүүд дэх агаарын болон кабель шугам, бүх КТПН, дизель генераторуудын найдвартай ажиллагааг хангахаар засвар, тосолгоо үйлчилгээ, туршилт, хэмжилтийг төлөвлөгөөтэйгөөр стандартын дагуу чанартай, хугацаанд нь хийх ажлыг удирдан зохион байгуулах.

Тавигдах шаардлага:  

  • Цахилгааны болон РХА-н инженер мэргэжлээр бакалавр зэрэгтэй
  • Цахилгаан тоноглолуудын засвар үйлчилгээ хийх, ажлын байрыг бэлдэх, аюулгүй гүйцэтгэх зохион байгуулах бүрэн мэдлэгтэй
  • Цахилгаан тоноглол шугам сүлжээний засвар үйлчилгээг хийх мэдлэгтэй
  • Компьютерийн хэрэглээний програмууд болон техникийн зургийн програм дээр ажиллах чадвартай (AUTO CAD, Solid WORKS, Corel draw, Visio гэх мэт)
  • Багаар хамтран ажиллах, удирдан зохион байгуулах чадвартай
Турбины машинч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Цахилгаан үйлдвэрлэлийн турбины технологийн процессыг хянах, удирдах, залгах, зогсоох, засварт хүлээлгэн өгөх, засвараас хүлээж авах, туслах тоноглолын жижүүрийг шууд удирдлагаар хангаж ажиллана

Тавигдах шаардлага:  

  • Дулааны цахилгаан станц, Дулааны процессын автоматжуулалт, Дулаан хангамжийн инженер мэргэжлээр бакалавр зэрэгтэй
  • Дулааны цахилгаан станцын горим ажиллагаа, уурын хүчний төхөөрөмжийн практик мэдлэгтэй, уурын ба усан халаалтын зуухны дулааны анхан шатны тооцоо хийх чадвартай
  • Autocad болон хэрэглээний програм дээр ажиллах чадвартай
  • Хөдөө орон нутагт ростерын зохицуулалтаар тогтвор суурьшилтай ажиллах боломжтой