Медиа бизнес төлөвлөлтийн мэргэжилтэн
Ажлын байрны зорилго/ үүрэг:
Контентийн төсөл, хөтөлбөр, бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, түүнтэй холбоотойгоор судалгаа шинжилгээ хийж дүгнэлт гаргах, хэрэглэгч болон хамтрагч байгууллагуудын хэрэгцээ, сонирхолд нийцсэн хөтөлбөр, урамшууллын төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах, гүйцэтгэлийг үнэлж тайлагнах
Тавигдах шаардлага:
- Эдийн засаг, Бизнес, Маркетинг, Санхүү болон Төслийн удирдлага чиглэлээр төгссөн
- Судалгаа, шинжилгээ хийх, дүгнэлт боловсруулах чадвартай
- Санхүүгийн тооцоолол хийх, төлөвлөгөө гаргах чадвартай
- Гэрээ, хэлцэл болон баримт, бичиг боловсруулах чадвартай
- Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
- Монгол хэлний дүрэм, найруулга зүйн мэдлэгтэй
- Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй /бусад гадаад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно/
- Бусад хэрэглээний програмууд /Photo Shop, Adobe Acrobat, SPSS, Power Point, Visio г.м./-ыг дунд ба түүнээс дээш түвшинд ашиглах чадвартай бол давуу тал болно