Картын маргаан, сэжигтэй гүйлгээний мэргэжилтэн
Ажлын байрны зорилго/ үүрэг:
Картын маргаантай гүйлгээнээс урьдчилан сэргийлэх холбогдох дүрэм, журам боловсруулах, хэрэгжүүлэх. Картын системд тохируулах аливаа дүрмийн өөрчлөлт шинэчлэлтийн тохиргоонд хяналт тавих, хянах. Олон улсын карт гаргагч байгууллагууд болон Монголбанк, Үндэсний цахим гүйлгээний төвийн заавар болон бусад холбогдох дүрэм журмын дагуу ажиллах. Холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмыг мөрдөж бусад нэгжтэй хамтран ажиллах, ажлын уялдаа холбоог сайжруулах. Бүх төрлийн гүйлгээнд гарч буй луйврын гүйлгээг багасгах, тухайн тохиолдол бүрт тохирсон шинэ санал санаачлагыг бусад холбогдох газар нэгжүүдтэй хамтран гүйцэтгэх.
Тавигдах шаардлага:
- Бичиг баримт боловсруулах, үр дүнтэй холбоо тогтоох, асуудлыг шийдвэрлэх, дүгнэлт хийх чадвартай
- Банк санхүү, эдийн засгийн мэргэжилтэй
- Дэг журмыг мөрдлөгө болгож ажилладаг, асуудал шийдвэрлэх аналитик арга барил эзэмшсэн
- Ажлын ачааалал даах чадвартай, ачаалалтай үед үр ашигтай, зохион байгуулалттай ажилладаг
- Англи хэлний зохих хэмжээний мэдлэгтэй