Сэлбэгийн зөвлөх
Ажлын байрны зорилго/ үүрэг:
Сэлбэг хангамжийн нэгжийн сэлбэг, эд ангийн бүхий л хөдөлгөөн, үйл ажиллагааг хариуцна. Үүнд: шаардагдах сэлбэг, эд анги, туслах материалын хэрэгцээг тогтоох, сэлбэгийн агуулахын үлдэгдэл, нөөцийг удирдах буюу нөөц байгаа эсэхийг тогтоох, худалдан авалт болон нөөцийн захиалгыг гаргах, сэлбэг, эд анги нийлүүлэх, эцсийн хэрэглэгчид хүргүүлэх.
Засвар үйлчилгээнд орсон автомашинуудад шаардлагатай сэлбэгийг EPC-гарган суурилуулалтанд хяналт тавих, харилцагч нарын сонирхсон сэлбэг, бараа материалын борлуулалт хийх, үйлчилгээний соёлыг баримтлах.
Тавигдах шаардлага:
- Механик инженерийн мэргэжилтэй, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Машин, тоног төхөөрөмж болон багаж хэрэгслийн ерөнхий үзүүлэлт, загвар, хэрэглээ, засвар болон үйлчилгээний талаар өндөр мэдлэгтэй
- Сэлбэг, эд ангийн хангамж, нийлүүлэлтийн ажлыг 3-аас доошгүй жил эрхэлж байсан
- Хөдөлгүүрийн оношилгоо, хүч дамжуулах анги, гидравлик, агааржуулах систем, түлшний систем болон машины цахилгааны талаар үндсэн мэдлэг маш сайтай
- Монгол Улсын жолооны “B” ангиллын хүчинтэй үнэмлэхтэй байх
- Хувийн зохион байгуулалт болон цагийн менежмент сайтай
- Хүлээцтэй байж сонсох чадвар сайтай байх
- Техник сэтгэлгээтэй, бие дааж болон багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх
- Аман болон бичгийн англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
- Техникийн англи хэлтэй байх