Санхүүгийн шинжээч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн санхүүгийн үйл ажиллагааг үр ашигтай, оновчтой удирдан зохион байгуулах, төлөвлөх, чиглүүлэх, хянах, эрсдэлийг бууруулж, ашгийг нэмэгдүүлэх, санхүүгийн шийдвэр гаргахад удирдлагыг санхүүгийн мэдээллээр хангах
Компанийн хэрэгжүүлж буй төслүүдийн санхүүгийн үр ашигтай байдлыг хангах, удирдан зохион байгуулж, төслийн санхүүтэй холбоотой ажлыг удирдан зохион байгуулж, төлөвлөх, хянах, чиглүүлэх, хянах, санал боловсруулж шийдвэрлүүлэх
Төслийн эрсдэлийг тодорхойлох, эрсдэлийн удирдлагын төлөвлөгөөг боловсруулах, төслүүдийн эдийн засгийн тооцоонд хяналт тавих, санхүүгийн гүйцэтгэлийг хянах

Тавигдах шаардлага:  

  • Санхүүгийн удирдлага, Эдийн засагч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Санхүүгийн удирдлагын чиглэлээр ажиллаж байсан ажлын туршлагатай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Хувийн зохион байгуулалттай, эерэг хандлагатай
Гэрээ, хуулийн ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн үйл ажиллагаатай холбогдуулан хийгдэж буй гэрээ, бичиг баримтыг хуульд нийцүүлэн хянаж, төрийн эрх бүхий байгууллагад компанийг төлөөлж эрх ашгийг хамгаална. Мөн авлага барагдуулах процессыг удирдан зохион байгуулах, охин компаниудын эзэмшиж ашиглаж буй газартай холбоотой харилцааг хуулийн хүрээнд хийж гүйцэтгэнэ.

Тавигдах шаардлага:  

  • Хууль, эрх зүйн чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Мэргэжлийн чиглэлийн 1-2 жил ажилласан ажлын туршлагатай.
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Хариуцлагатай, нягт нямбай, өөриймсөг хандлагатай
Худалдан авалтын гэрээний ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн “Худалдан авах ажиллагааны журам”, “Худалдан авалтын гэрээний удирдлагын үйл ажиллагааны журам”-ын болон ЭЗА-аас гаргасан гэрээний загваруудын дагуу бараа материал нийлүүлэгч, ажил үйлчилгээ гүйцэтгэгч, хүн хүч нийлүүлэгч компаниудтай гэрээ байгуулах ажлыг хийж гүйцэтгэн, гэрээний хэрэгжилтийг чанарын баталгаат хугацаа дуустал хангуулан компанийн аливаа алба болон төслийн үйл ажиллагааг тасралтгүй явагдахад дэмжлэг үзүүлэн ажиллах.

Тавигдах шаардлага: 

  • Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Гэрээ болон баримт бичгийг хууль эрх зүйн хүрээнд судалж монгол англи хэл дээр боловсруулах чадвартай
  • Баримт бичиг боловсруулах, аливаа ажлыг төлөвлөх ба үнэлэлт дүгнэлт хийх чадвартай байх
  • Хурдан суралцдаг
  • Зохион байгуулах, нууцыг чанд хадгалах, ёс зүйтэй
  • Хувийн зохион байгуулалт сайтай, хамтран ажиллах, харилцах ур чадвартай, эерэг хандлагатай
Усан сэлэлтийн багш

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Клубын гишүүдийг усан сэлэлтийн сургалтын хөтөлбөрийн дагуу усанд сэлж сургах заавар, зөвлөгөө өгөх, усан бассейны орчинд гарч болзошгүй хальтрах, живэх, сэлэлт дэмжих хэрэгслийн буруу хэрэглээнээс болж гишүүдийн бэртэж гэмтэх, осолдохоос урьдчилан сэргийлэх, шаардлагатай үед анхан шатны тусламж үзүүлэх сэлэлт дэмжих болон бусад хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хяналт тавин ажиллах

Тавигдах шаардлага:  

  • Бакалавр ба түүнээс дээш түвшний боловсролтой
  • Усан спортоор 3-оос доошгүй жил хичээллэсэн
  • Мэргэжлээрээ 2-с дээш жил ажилласан
  • Хариуцлагатай
  • Харилцааны соёлтой\
Геодезийн инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Барилгын геодезийн хэмжилтийн ажлыг монгол улсын норм дүрэмд нийцүүлэн, цаг хугацаанд нь мэргэжлийн түвшинд гүйцэтгэх.

Тавигдах шаардлага: 

  • Геодезийн инженерийн бакалавр зэрэгтэй
  • Ажлын туршлагатай давуу тал болно
  • Мэргэжлийн програм хангамж дээр ажиллах чадвартай /Autocad, Civil3D, геодезийн бусад төрлийн хэрэглээний програм хангамж/
  • Хамтран ажиллах, харилцах ур чадвар сайтай
  • Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой
Төлөвлөлтийн инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

МУ-ын болон захиалагчийн норм дүрмийн дагуу барилга угсралтын ажилд стандарт, чанарыг хангуулах

Тавигдах шаардлага: 

  • Иргэний болон үйлдвэрлэлийн барилгын инженер мэргэжлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй
  • Primavera P6 болон MS Project програмууд дээр ажиллах чадвартай
  • Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй
  • Харилцах ур чадвартай, хувийн зохион байгуулалттай, багаар ажиллах чадвартай
  • Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой байх
Холбоо дохиолол, сүлжээний инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн эзэмшлийн үндсэн хөрөнгө, барилга, байгууламж, түүнд харъяалагдах газруудын холбоо дохиолол, системийн аюулгүй байдал, үйл ажиллагаанд байнгын хяналт тавьж ажиллах, компанийн үйл ажиллагаанд хэрэглэгдэх программ хангамжуудын боловсруулалт, WAN, LAN сүлжээ болон IT сүлжээний тоног төхөөрөмжийн суурилуулалт, оффисийн ажилчдын компьютерууд, түүнд хамааралтай тоног төхөөрөмжүүд, программ хангамжийн хэвийн ажиллагааг хангах, хариуцсан ажлуудын ангилал бүрээр шинэ боломжуудыг судлан нэвтрүүлж хөгжүүлэн ажиллах

Тавигдах шаардлага: 

  • Холбоо дохиолол, программ хангамж, мэдээллийн технологи, электроникийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжлийн чиглэлээр ажлын туршлагатай
  • UTP, DSL, fibre optic, wireless технологиудыг ашиглан LAN, WAN сүлжээ байгуулах чадвартай байх
  • Компьютерийн hardware болон software-ийн өндөр мэдлэгтэй
  • Датабейстай холбогдож, Client & Server орчны программ хангамжийг боловсруулах чадвартай байх
  • Мэргэжлийн англи хэлний мэдлэгтэй байх
Инженер (Механик)

Ажлын байрны зорилго/үүрэг:  

Оюу Толгой Гүний Уурхайн төслийн инженеринг, зураг төсөл гүйцэтгэх, техникийн шийдэл гаргах, тоног төхөөрөмж угсралтын ажилд шаардлагатай олон улсын стандарт судлах, угсралтын ажлын стандарт, баримт бичиг боловсруулах

Тавигдах шаардлага:

  • Механик инженерийн чиглэлээр бакалавраас дээш зэрэгтэй
  • Материал тоног төхөөрөмжийн судалгаа, сонголт хийх чадвартай
  • Үйлдвэрлэлийн Конвейр, бутлуурын тоног төхөөрөмжийн тооцоолол, судалгаа, сонголт хийх чадвартай
  • Гүүрэн кран, дүүжин кран угсралт дээр ажиллаж байсан туршлагатай
  • Мэргэжлээрээ 3-с дээш жил ажилласан
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Хэрэглээний болон мэргэжлийн AutoCad, Solidwork, Ansys програмууд дээр ажилладаг
  • Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой
ХАБЭА хариуцсан инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Осол аваараас урьдчилан сэргийлэх тэргүүлэх ач холбогдол бүхий хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүү ахуйн менежментийн тогтолцоог бий болгон хөгжүүлэх.
Ажиллагчдыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүү ахуйн мэргэжлийн зохицуулалт, арга зүйгээр хангах

Тавигдах шаардлага:  

  • Барилгын инженер, Уул уурхайн инженер, ХАБЭА-н инженер чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
  • ХАБЭА-н мэргэжлийн сургалтад хамрагдаж эрх авсан
  • Барилга, уул уурхайн салбарт ХАБЭА-н чиглэлээр ажилласан туршлагатай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Компьютерийн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай
  • Хувийн зохион байгуулалт сайтай, хамтран ажиллах, харилцах ур чадвартай
Харилцагчийн үйлчилгээ, инженерингийн албаны дарга

Ажлын байрны зорилго/үүрэг:

Компанийн эзэмшлийн үндсэн хөрөнгө, барилга байгууламжийн бүрэн бүтэн байдал, ашиглалтад хяналт тавих, дүн шинжилгээ хийх, хөрөнгийг бизнесийн үр ашигтай эргэлтэнд оруулах, тэдэнд ажлын тохилог, таатай орчин бүрдүүлж өгөх, зөв боловсон үйлчилгээгээр хангах, харилцагч хариуцсан менежерүүд болон харилцагчийн үйлчилгээний ажилтнуудын ажлын төлөвлөгөө, хариуцаж буй ажлуудад зөвлөх, чиглүүлэх, ажлын хяналт тавьж ажиллах.

Тавигдах шаардлага:

  • Зочид буудлын менежмент, бизнесийн удирдлага, менежмент, маркетинг, гадаад харилцаа, чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Зочид буудлын болон үйлчилгээний байгууллагад ажиллаж байсан туршлагатай
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Асуудлыг түргэн шийдвэрлэх ажлын арга барил эзэмшсэн
  • Хариуцлагатай, нягт нямбай, аливаад өөриймсөг хандлагатай
  • Багаар ажиллах, удирдан зохион байгуулах ур чадвартай
Маркетингийн ажилтан

Ажлын байрны зорилго/үүрэг:

Брэндийн концепц, имиджийг бүрдүүлэх, хөгжүүлэх, идэвхижүүлэх, маркетингийн төлөвлөгөө боловсруулан, хэрэгжилтийг ханган ажиллах, сошиал медиа сувгуудыг өдөр тутам хариуцаж ажиллах

Тавигдах шаардлага:

  • Бизнесийн удирдлага, маркетинг, менежментийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Маркетингийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай
  • Удирдан зохион байгуулах, шийдвэр гаргах чадвартай
  • Харилцааны ур чадвар сайтай
  • Бичиг баримт боловсруулах өндөр чадвартай
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
  • Интернет сошиал медиаг өргөнөөр ашиглах мэдлэгтэй
График дизайнер

Ажлын байрны зорилго/үүрэг:  

Брэнд болон Төслүүдтэй холбоотой маркетинг, борлуулалтад ашиглах материалын өнгө аяс, загварыг тодорхойлох, эх бэлтгэх, компанийн дотоод, гадаад үйл ажиллагаа болон олон нийтэд чиглэсэн ажилтай холбоотой загвар, эх бэлтгэх, зураг авах, видео контент бэлтгэх.

Тавигдах шаардлага:

  • Компьютер график дизайны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Adobe-ийн бүх програмууд дээр ажиллах чадвартай
  • Автокад, 3D max програмын дунд шатны мэдлэгтэй
  • MS програм дээр ажиллах анхан шатны мэдлэгтэй
  • Фото зураг авах чадвартай
  • Англи хэлний дунд шатны мэдлэгтэй
  • Харилцах ур чадвар, хувийн зохион байгуулалт сайн
  • Багаар хамтран ажиллах чадвартай
Эстимэйтор инженер (Барилга Бүтээц)

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Ажлын зургуудтай танилцах, зургийн түүвэр хийх, BoQ, MTO боловсруулах, дахин-хэмжилт боловсруулах, гэрээний өөрчлөлт (нэмэлт/хасалт)-өөс үүсэх ажлын тоо хэмжээ, хүн/цаг тооцох, ажилбар/ажил/төслийн ажлын тоо хэмжээг түүвэрлэн захиалагчийн багтай хамтран баталгаажуулах

Тавигдах шаардлага:  

  • Иргэний болон Үйлдвэрлэлийн барилгын инженер мэргэжлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй
  • Ажлын зураг уншиж, түүвэр хийх чадвартай 
  • Шаардлагатай үед ажлын зураг зурах
  • Мэргэжлээрээ 1-2 жил ажилласан туршлагатай
  • Autocad, Navis Works зэрэг программууд дээр ажилладаг бол давуу тал болно
  • Хэрэглээний программууд болох Microsoft Office – Word, Excel, PowerPoint/
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Тайлан, баримт бичиг боловсруулах чадвартай
  • Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой
Зургийн инженер /ХАС/

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Барилгын халаалт агаар сэлгэлтийн зургийг норм дүрэм, стандартын дагуу чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх.

Тавигдах шаардлага:  

  • Халаалт, агаар сэлтгэлийн инженерийн бакалаврын зэрэгтэй
  • Барилгын ХАС-ын системийн зураг хийж байсан ажлын туршлагатай
  • ХАС-ын системийн тооцоо хийх чадвартай
  • АutoCAD программаар ажлын зураг хийдэг
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Багаар ажиллах, харилцах ур чадвартай
Инженер /усан хангамж, ариутгах татуурга/

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Барилгын усан хангамж, ариутгах татуургын зураг төсөл болон угсралтын ажлыг барилгын норм ба дүрэм, стандарт, шаардлагын дагуу чанарын өндөр түвшинд боловсруулах, гүйцэтгэх, хяналт тавих.

Тавигдах шаардлага:  

  • Усан хангамж, ариутгах татуургын инженерийн бакалаврын зэрэгтэй
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Барилгын усан хангамж, ариутгах татуургын угсралт, зураг хийж байсан ажлын туршлагатай бол давуу тал болно
  • Усан хангамжийн системийн тооцоо хийх чадвартай
  • АutoCAD программаар ажлын зураг хийдэг
  • Багаар ажиллах, харилцах ур чадвартай
  • Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой
Инженер (механик)

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Өргөх тоног төхөөрөмж, хөдөлгөөнт суурин тоног төхөөрөмж түүний ган хийцийн угсралтын ажлыг барилгын норм, дүрэм, стандарт, захиалагчийн шаардлага, стандартын дагуу угсруулах, хяналт тавих. Олон улсын норм стандарт судлах, баримт бичиг боловсруулах.

Тавигдах шаардлага:  

  • Механик инженерийн бакалавраас дээш зэрэгтэй
  • Барилга, үйлдвэрийн өргөх болон суурин, хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн угсралт болон туршилт хийж байсан туршлагатай
  • Ажлын зураг унших, уялдуулах, тооцоолол хийх чадвартай
  • Материал тоног төхөөрөмжийн судалгаа, сонголт хийх чадвартай
  • Мэргэжлээрээ 3-с дээш жил ажилласан
  • Дүүжин болон гүүрэн краны онол болон практик мэдлэгтэй байх
  • Металл, металл хийц судлалын мэдлэгтэй, гагнуурын төрөл, тоног төхөөрөмжийн мэдлэгтэй, материал сонгох чадвартай байх
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
  • Хэрэглээний болон мэргэжлийн програмууд дээр ажилладаг байх
  • Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой байх
Гэрээний администратор

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн олон улсын төслүүдийн үндсэн гэрээнүүдийн хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих, алба болон төслүүдийн үйл ажиллагааг тасралтгүй явагдахад дэмжлэг үзүүлэх.

Тавигдах шаардлага:  

  • Хуульч, эрхзүйч, Олон улсын бизнесийн удирдлага, Олон улсын эдийн засгийн харилцаа, Барилгын инженер зэрэг мэргэжлүүдээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Гэрээний чиглэлээр өмнө нь ажиллаж байсан туршлагатай
  • Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Олон улсын болон дотоодын гэрээ, худалдан авалтын суурь ойлголттой байх
  • MS office болон компьютерийн хэрэглээний бусад програмууд дээр ажиллах чадвартай
  • Зохион байгуулах, нууцыг чанд хадгалах, ёс зүйтэй, хувь хүнийхээ хувьд эерэг зөв хандлагатай, багаар ажиллах чадвартай байх
  • Хөдөө орон нутагт ээлжийн зохиуцуулалтаар ажиллах боломжтой
Хүний нөөцийн ахлах ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Группийн болон компанийн бодлого, хэтийн төлөвлөлттэй уялдуулан, хүний нөөцийн оновчтой менежементийг хэрэгжүүлэх, байгууллагын соёлыг төлөвшүүлэх, төслийн үйл явцыг удирдахад дэмжлэг үзүүлэх.

Тавигдах шаардлага:  

  • Хүний нөөцийн удирдлага, бизнесийн удирдлага мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Хүний нөөцийн чиглэлээр 3 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай
  • Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй
  • Удирдан зохион байгуулах чадвартай
  • Хамтран ажиллах, харилцах ур чадвартай
  • Төслийн компанид ажиллаж байсан бол давуу тал болно
Харилцагчийн үйлчилгээний менежер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн эзэмшлийн үндсэн хөрөнгө, барилга байгууламжийн бүрэн бүтэн байдал, ашиглалтад хяналт тавих, дүн шинжилгээ хийх, хөрөнгийг бизнесийн үр ашигтай эргэлтэнд оруулах, харилцагч түрээслэгч байгууллагуудтай гэрээ хэлцэл байгуулах, тэдэнд ажлын тохилог, таатай орчин бүрдүүлж өгөх, зөв боловсон үйлчилгээгээр хангаж ажиллах нь энэхүү ажлын байрны үндсэн зорилго болно.

Тавигдах шаардлага:  

  • Бизнес удирдлага, менежмент, маркетинг, гадаад харилцаа, худалдааны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Англи хэлний ахисан шатны мэдлэгтэй
  • Асуудлыг түргэн шийдвэрлэх ажлын арга барил эзэмшсэн
  • Багаар ажиллах, удирдан зохион байгуулах
  • Удирдлагуудаа тогтмол мэдээллээр хангаж нягт холбоотой ажиллах
Үйлчилгээний ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн үйл ажиллагааны хэвийн, аюулгүй нөхцөлийг хангах зорилгоор байгууллагын өмч хөрөнгө, эд зүйлсийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих, объект болон түрээслэгч нарт аюул учруулах аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үйлчлүүлэгчтэй зөв боловсон харьцах.

Тавигдах шаардлага:  

  • Бүрэн дунд  болон түүнээс дээш боловсролтой
  • Цэргийн алба хаасан, харуул хамгаалалтын болон цагдаагийн дамжаа дүүргэсэн бол давуу талтай
  • Харилцааны ур чадвар сайтай, бие хамгаалах бэлтгэлтэй, шуурхай ажиллагаатай