Гадаад контент нийлүүлэлтийн мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Гадаад суваг, контент нийлүүлэгчидтэй харилцах, хэлэлцээр хийх, гэрээ байгуулах.

Тавигдах шаардлага:  

  • Бизнесийн удирдлага, маркетинг, олон улсын харилцааны чиглэлээр төгссөн
  • Англи хэлний ярианы болон бичгийн ахисан түвшний мэдлэгтэй
  • Төсөл боловсруулах, илтгэн танилцуулах чадвартай
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг ашиглах чадвартай
  • Кино, контент, медиа чиглэлийг сонирхон судалдаг бол давуу тал болно

 

График дизайнер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Social сувгуудаар дамжуулан хэрэглэгчдэд хүргэх кино контентын өдөр тутмын мэдээллийн дизайн бэлтгэх.

Тавигдах шаардлага:

  • Дүрслэх урлаг болон дизайны чиглэлээр төгссөн
  • Adobe Photoshop, Adobe Illustrator зэрэг програмуудыг ахисан түвшинд ашиглах чадвартай
  • Бүтээлч сэтгэлгээтэй
Telesales ахлах мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Telesales сувгийг хөгжүүлэх, Telesales операторуудыг удирдан ажиллах.

Тавигдах шаардлага:  

  • Бизнесийн удирдлага, худалдааны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Ажил үүрэгтэй холбогдох тайлан боловсруулах, судалгаа шинжилгээ хийх чадвартай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
  • Борлуулалтын арга тактикуудыг мэддэг, ашиглаж чаддаг (ятган борлуулах, итгэн үнэмшүүлэх гэх мэт)
  • Баг удирдан зохион байгуулах, харилцах, хамтран ажиллах чадвартай
  • Өөрийгөө илэрхийлэх, бусдад нөлөөлөх чадвартай
  • Борлуулалтын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
Telesales оператор

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Бүтээгдэхүүн үйлчилгээний онцлог давуу тал, тухайн хэрэглэгчид зориулсан онцгой урамшууллын мэдээллийг утсаар санал болгон, ятган борлуулалт хийх.

Тавигдах шаардлага:  

  • Дээд боловсролтой
  • Компьютерийн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай
  • Англи хэлний анхан шатны мэдлэгтэй
  • Харилцааны ур чадвартай
  • Сонсгол болон чихний ямар нэгэн зовиургүй байх
  • Борлуулалтын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
Сүлжээ төлөвлөлт, ашиглалтын инженер

Ажлын байрны зорилго/үүрэг:

  • Оптик дамжуулах сүлжээний өргөтгөл, суурилуулалтын төлөвлөгөөг гарган стандартын дагуу богино хугацаанд хийх
  • Шинэ гарч байгаа технологиудыг судлах, суурилуулах, ашиглах
  • Оптик сүлжээний бүртгэлийг хийх, хянах бусад холбоотой нэгжид дэмжлэг үзүүлэх Хамрах хүрээний мэдээллийг бүртгэх

Тавигдах шаардлага:

  • Мэдээллийн технологи, харилцаа холбоо чиглэлээр төгссөн
  • Төлөвлөлт болон судалгаа хийж, дүгнэлт гаргах чадвартай
  • Бичиг баримт боловсруулах чадвартай
  • MS office програмууд дээр ажиллах чадвартай
  • Англи хэлний дундаас дээш түвшний чадвартай
  • Шилэн кабелийн онолын болон практик мэдлэгтэй бол давуу тал болно

 

Гэрээт оператор

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Салбараар үйлчлүүлж байгаа хэрэглэгчдийг үйлчилгээний стандартын дагуу, үнэн зөв мэдээллээр хангах замаар хэрэглэгчийн сэтгэл ханамжийг өндөр түвшинд байлгах, борлуулалт хийх

Тавигдах шаардлага:  

  • Дээд боловсролтой, компьютер, мэдээллийн технологи чиглэлээр төгссөн бол сайн
  • Компьютерийн хэрэглээний программууд болох MS-Office дээр хэрэглээний түвшинд ажиллах чадвартай
  • Харилцааны ур чадвартай
  • Англи хэлний анхан шатны мэдлэгтэй
  • Ятган борлуулах чадвартай
  • Санхүүгийн тайлан тооцоо хийх чадвартай
Програм хөгжүүлэлтийн инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн дотоод хэрэгцээнд зориулсан програм хангамжуудыг боловсруулах болон зах зээлд нэвтэрч буй урамшууллуудын хөгжүүлэлтийг хийх

Тавигдах шаардлага:  

  • Мэдээллийн технологи, програм хангамж чиглэлээр төгссөн
  • C, C++, Java, Python, Net, C#, гэх мэт програмчлалын хэлний аль нэг дээр ажиллах чадвартай
  • Датабэйс (Oracle, PostgreSQL, MySQL) stored procedure бичих чадвартай
  • NoSQL датабэйс (MongoDB, Cassandra, CouchBase)-ийн талаар онолын мэдлэгтэй
  • Веб програмчлалын мэдлэгтэй
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
Дотоод автоматжуулалтын инженер

Ажлын байрны зорилго/үүрэг:

Компанийн нийт ажилтнуудын бизнесийн үйл ажиллагааг автоматжуулах, түүнд шаардлагатай мэдээлэл технологийн дэмжлэг үзүүлэх, техник төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангах.

Тавигдах шаардлага:

  • Компьютерийн техник хангамж чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Компьютерийн сүлжээний ерөнхий мэдлэгтэй
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Өөрийгөө илэрхийлэх, харилцааны болон багаар ажиллах чадвартай
  • Шинэ санал санаачилга гаргах чадвартай
  • Өөриймсөг сэтгэлтэй, үнэнч шударга, ажилдаа хариуцлагатай ханддаг
  • Өөрийгөө илэрхийлэх, харилцааны болон багаар ажиллах чадвартай
Гэрээт дизайнер

Ажлын байрны зорилго/үүрэг:

Компанийн маркетингийн бодлогын хүрээнд брэнд идентитиг хөгжүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээний сурталчилгааны дизайн өнгө төрхийг бие даан гаргах.

Тавигдах шаардлага:

  • Дизайны чиглэлээр мэргэжил эзэмшсэн
  • Дизайны чиглэлээр ажиллаж байсан туршлагатай
  • Дизайны мэргэжлийн программууд дээр ажиллах чадвартай
  • Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй
  • Харилцааны болон багаар ажиллах чадвартай
  • Бүтээлч сэтгэлгээтэй
Веб хөгжүүлэгч

Ажлын байрны зорилго/үүрэг:

Компанийн үйл ажиллагаанд зориулсан веб болон програм хангамжуудыг боловсруулах, хөгжүүлэлт хийх

Тавигдах шаардлага:

  • Мэдээллийн технологи, Мэдээллийн систем, Програм хангамж мэргэжлээр төгссөн
  • MySQL/MSSQL өгөгдлийн сан дээр ажиллах чадвартай
  • Веб програмчлалын хэлний зохих мэдлэгтэй /Javascript, PHP, ASP.NET, Ruby on Rails гэх мэт/
  • HMTL, CSS-ийн талаар мэдлэгтэй
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
  • Angular JS-ийн туршлагатай бол давуу тал болно
IPTV систем хөгжүүлэгч

Ажлын байрны зорилго/үүрэг:

IPTV системтэй холбоотой ТВ апп болон бусад системүүдийг төлөвлөсөн хугацааны дагуу түргэн шуурхай чанартай хийж гүйцэтгэх.

Тавигдах шаардлага:

  • Мэдээллийн технологи, Систем, Програм хангамжийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
  • Oracle өгөгдлийн сан дээр ажиллах чадвартай, Query, Stored procedure бичих чадвартай
  • Програмчлалын хэлний ахисан түвшний мэдлэгтэй /Java, Javascript, Php, Svg, CSS гэх мэт/
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Web болон Mobile систем хөгжүүлж байсан туршлагатай бол давуу тал болно

 

ПиАр ахлах мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/үүрэг:

Компанийн болон брэндүүдийн нэр хүнд, имижийг дэмжих ПиАр-ын бодлого, төлөвлөгөөг боловсруулах, хэлтэс болон cross багийн мэргэжилтнүүдийг ахлан ажиллах

Тавигдах шаардлага:

  • Бизнесийн удирдлага, сэтгүүл зүйн чиглэлээр төгссөн
  • Англи, Монгол хэлний найруулан бичих өндөр ур чадвартай
  • Маркетингийн судалгаа, шинжилгээ хийх, төсөл хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, үр дүнд анализ хийх чадвартай
  • Эрсдэлийн удирдлагын талаар ойлголттой
  • Хурдан хугацаанд оновчтой шийдвэр гаргах чадвартай
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй

 

Байгууллагын борлуулалтын мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/үүрэг:

УБТЗ томоохон харилцагчийн үйлчилгээг хариуцах, хэрэглэгчдийг халамжлах, борлуулалтын өдөрлөг зохион байгуулах, шаардлагатай албан тушаалтнуудтай уулзалт хийх

Тавигдах шаардлага:

  • Эдийн засаг, Бизнесийн удирдлагын чиглэлээр төгссөн
  • Харилцааны болон илтгэн танилцуулах ур чадвартай
  • Баримт бичиг боловсруулах, гэрээ хэлцэл хийх ур чадвартай
  • Тооцоо судалгаа хийх, төсөв төлөвлөгөө гаргах чадвартай
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
Дата аналист

Ажлын байрны зорилго / үүрэг:

Дата мэдээлэлд анализ хийж дүгнэлт гарган, бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулах бодлого, стратегийг тодорхойлох, төлөвлөх

Тавигдах шаардлага:

  • Эдийн засаг, статистик, математик загварчлал, санхүүгийн удирдлагын чиглэлээр төгссөн
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Судалгаа шинжилгээ хийх, боловсруулах, дүгнэлт гаргах чадвартай
  • Өгөгдлийн сан дээр ажиллах чадвартай
  • Програмчлалын R, Phython хэлийг мэддэг бол давуу тал болно
Хүний нөөцийн мэргэжилтэн
Ажлын байрны зорилго / үүрэг:
Компанийн хүний нөөцийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, дэмжлэг үзүүлэн ажиллах.
Тавигдах шаардлага:
  • Хүний нөөцийн удирдлага, Бизнесийн удирдлага чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Компьютерийн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай (MS Excel, MS Word, MS PowerPoint)
  • Бичиг баримт боловсруулах чадвартай
  • Интернэт, сошиал орчинд ажиллах чадвартай
  • Хувийн зохион байгуулалт сайтай
  • Хүний нөөцийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
Радио сүлжээний инженер

Ажлын байрны зорилго/үүрэг:

Үүрэн холбооны радио сүлжээний ашиглалт үйлчилгээг хэвийн найдвартай хангах, сүлжээн дээр анализ хийж зөв оновчтой шийдэл гаргах, сүлжээний өргөтгөл шинэчлэл төлөвлөлтийн ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэн ажиллах

Тавигдах шаардлага:

  • Утасгүй холбоо, Цахилгаан холбоо, Электроникийн инженер чиглэлээр төгссөн
  • Радио сүлжээний тооцоо судалгаа оновчлол хийх чадвартай
  • IP сүлжээн дээр ажиллах чадвартай
  • Хэрэглээний програм дээр ажиллах чадвартай
  • Үүрэн холбооны онолын мэдлэгтэй
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
GPON инженер

Ажлын байрны зорилго/үүрэг:

  • Сүлжээний өргөтгөл, суурилуулалтын төлөвлөгөөг гарган стандартын дагуу богино хугацаанд хийх
  • Шинэ гарч байгаа технологиудыг судлах, суурилуулах, ашиглах. GPON-н хэвийн найдвартай үйл ажиллагааг хангах

Тавигдах шаардлага:

  • Мэдээлэл технологи, холбооны чиглэлээр төгссөн
  • TCP/IP протоколын талаар онолын мэдлэгтэй
  • LAN/WAN сүлжээний технологиудын онолын мэдлэгтэй
  • Утасгүй сүлжээний технологийн талаар онолын мэдлэгтэй
  • Сүлжээний бүтэц зохион байгуулалтад дүн шинжилгээ хийх чадвартай
  • Router, switch, firewall -той ажиллах чадвартай
  • Оптик сүлжээний онолын мэдлэгтэй
  • Windows server, Linux, Unix үйлдлийн системийг эзэмшсэн
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
ERP програмист

Ажлын байрны зорилго/үүрэг:

Компанийн дотоод хэрэгцээнд зориулан Veritech ERP платформын хөгжүүлэлт хийх.

Тавигдах шаардлага:

  • Мэдээллийн системийн менежмент, Мэдээллийн технологи, Систем, Програм хангамжийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
  • Аудио видео технологи, интернэт, систем хөгжүүлэлтийн талаар мэдлэгтэй
  • JavaScript, HTML-ийн талаар мэдлэгтэй
  • SQL query бичих чадвартай
  • Oracle өгөгдлийн сантай ажиллах чадвартай
Маркетингийн шинжээч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Маркетингийн компанит ажлын дата өгөгдлийг боловсруулж, дүн шинжилгээ хийх, мэдээллээр хангах, тайлан бэлтгэх.

Тавигдах шаардлага:  

  • Бизнесийн удирдлага, Өгөгдлийн ухаан (Data Science), Статистик, Санхүүгийн чиглэлээр төгссөн
  • Дата бааз, BI програм дээр ажиллаж байсан туршлагатай, dashboard дээр ажилладаг
  • Өгөгдөл дээр анализ хийх чадвартай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
Хөрвүүлэлтийн мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Кино контентыг серверт хөрвүүлэн оруулж, цацагдах хуваарийн дагуу эфирийн програмд өрөх.

Тавигдах шаардлага:  

  • Мэдээллийн технологийн чиглэлээр төгссөн
  • Эфирийн програмын ашиглалтын талаар мэдлэгтэй
  • Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй