Медиа бизнес төлөвлөлтийн мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Контентийн төсөл, хөтөлбөр, бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, түүнтэй холбоотойгоор судалгаа шинжилгээ хийж дүгнэлт гаргах, хэрэглэгч болон хамтрагч байгууллагуудын хэрэгцээ, сонирхолд нийцсэн хөтөлбөр, урамшууллын төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах, гүйцэтгэлийг үнэлж тайлагнах

Тавигдах шаардлага: 

  • Эдийн засаг, Бизнес, Маркетинг, Санхүү болон Төслийн удирдлага чиглэлээр төгссөн
  • Судалгаа, шинжилгээ хийх, дүгнэлт боловсруулах чадвартай
  • Санхүүгийн тооцоолол хийх, төлөвлөгөө гаргах чадвартай
  • Гэрээ, хэлцэл болон баримт, бичиг боловсруулах чадвартай
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
  • Монгол хэлний дүрэм, найруулга зүйн мэдлэгтэй
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй  /бусад гадаад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно/
  • Бусад хэрэглээний програмууд /Photo Shop, Adobe Acrobat, SPSS, Power Point, Visio г.м./-ыг дунд ба түүнээс дээш түвшинд ашиглах чадвартай бол давуу тал болно
Креатив дизайнер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Промо сувгийн хэвлэмэл, дижитал бүх төрлийн дизайн эх бэлтгэл, видео микс хийх, график дизайны ажлуудыг хийж гүйцэтгэх

Тавигдах шаардлага: 

  • График дизайн, компьютер график дизайн чиглэлээр төгссөн
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
  • Adobe Greative app-ууд, premiere програм дээр ажиллах чадвартай
  • UI/UX дизайн хийх, видео, аудио форматын талаар суурь мэдлэгтэй бол давуу тал болно
Теле борлуулалтын хүргэлтийн ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Хүргэлтийн дугаар, төхөөрөмжийг цаг тухай бүрт нь аюулгүй, түргэн шуурхай, найдвартай хүргэх, хэрэглэгчийн гэрээг баталгаажуулах, хүргэлтийн тайлан мэдээг боловсруулан танилцуулах

Тавигдах шаардлага: 

  • Дээд боловсролтой
  • Өөрийгөө илэрхийлэх, харилцааны болон багаар ажиллах чадвартай
  • Хувьдаа автомашинтай
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг ашиглах чадвартай
Шийдэл хөгжүүлэлтийн мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Байгууллагын хэрэгцээ шаардлагад тулгуурласан зах зээлийн судалгаа хийх, байгууллагын хэрэглэгчдэд зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээ, шийдлийг бий болгон тасралтгүй хөгжүүлэх

Тавигдах шаардлага: 

  • Мэдээллийн технологийн чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Шийдэл олох, шийдвэр гаргах чадвар сайтай 
  • Бизнес анализ хийх, боловсруулах, дүгнэлт гаргах чадвартай
Telesales борлуулалтын ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Бүтээгдэхүүн үйлчилгээний онцлог давуу тал, тухайн хэрэглэгчид зориулсан онцгой урамшууллын мэдээллийг утсаар санал болгон ятган борлуулалт хийх

Тавигдах шаардлага: 

  • Компьютерийн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай
  • Англи хэлний анхан шатны мэдлэгтэй
  • Сонсгол болон чихний ямар нэгэн зовиургүй байх
  • Борлуулалтын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
Архивын гэрээт ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Хэрэглэгчдийн гэрээг цахимжуулан архивлах

Тавигдах шаардлага: 

  • Бүрэн дундаас дээш боловсролтой
  • Компьютерын хэрэглээний анхан шатны програмууд дээр ажиллах чадвартай
  • Принтер скайнер ашиглах чадвартай
  • Баримт бичигтэй ажиллах чадвартай
  • Хувийн зохион байгуулалт сайтай
  • Цаг баримтладаг
  • Бие даан болон багаар ажиллах чадвартай 
Борлуулалт, сүлжээ төлөвлөлтийн мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Орон нутагт сүлжээ сайжруулах, шинээр сүлжээ оруулах газрын судалгаа, мэдээллийг боловсруулах, техникийн газартай хамтарч ажиллах, сүлжээтэй холбоотой идэвхжүүлэлт зохион байгуулах

Тавигдах шаардлага: 

  • Дээд боловсролтой
  • Судалгаа хийх, судалгааны материалуудыг боловсруулах, дүгнэх чадвартай
  • Төлөвлөгөө гаргах, зохион байгуулах туршлагатай
  • Бичиг баримт боловсруулах, гэрээ, хэлцэл хийх чадвартай
  • Хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
Хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн ажилтнуудыг эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, аливаа аюул, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах үйл ажиллагааг зохион байгуулах

Тавигдах шаардлага: 

  • Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал, механик инженер, цахилгааны инженер чиглэлээр төгссөн
  • Сургалт зохион байгуулах, мэдээлэл зөвлөгөө өгөх чадвартай
  • Бичиг баримт боловсруулах чадвартай
  • Дүн шинжилгээ хийх, асуудлыг илрүүлэх, шийдвэрлүүлэх чадвартай
  • ХАБЭА-н чиглэлээр 2-оос дээш жил ажилласан туршлагатай бол давуу тал болно
Борлуулалтын төлөвлөлтийн мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн борлуулалтын сувгуудын судалгаа шинжилгээг хийх, боловсруулан танилцуулах, шаардлагатай өөрчлөлт шинэчлэлтүүдийг хэрэгжүүлэх, дүгнэлт гаргах

Тавигдах шаардлага: 

  • Бизнесийн удирдлага, статистик, эдийн засгийн чиглэлээр төгссөн
  • Судалгаа шинжилгээ хийх, боловсруулах, дүгнэлт гаргах чадвартай
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
  • Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
  • Илтгэн танилцуулах ур чадвартай
Бизнес аналист

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Зах зээлд хэрэглэгчдэд хүрч байгаа урамшуулалт хөтөлбөрүүдийн гүйцэтгэлийг дата мэдээлэл боловсруулан хяналт хийх, бизнес шинжилгээний аргуудыг ашиглан судалгаа, анализ хийж дүгнэлт гаргах, санал боловсруулах, танилцуулах

Тавигдах шаардлага: 

  • Бизнесийн удирдлага, эдийн засаг, статистик чиглэлээр төгссөн
  • Судалгаа шинжилгээ хийх, дүгнэлт гаргах чадвартай
  • Танилцуулга бэлдэх, илтгэн танилцуулах чадвартай
  • Хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
  • SQL, Data base дээр ажиллаж байсан бол давуу тал болно
Сургалт, хяналтын мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн бүтээгдэхүүн үйлчилгээг төлөөлөн ажиллаж байгаа ажилтнуудын сургалтын хэрэгцээг тодорхойлох, шаардлагатай нэгдсэн мэдээллээр хангах, холбогдох сургалтуудыг зохион байгуулах

Тавигдах шаардлага: 

  • Бизнесийн удирдлага, хүний нөөцийн менежмент, сэтгэл зүйн чиглэлээр төгссөн
  • Компьютерын хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Сургалт төлөвлөх, илтгэн танилцуулах чадвартай
  • Видео эвлүүлэг болон бие даан контент бүтээдэг бол давуу тал болно
Маркетингийн төлөвлөлтийн ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Маркетингийн кампанит ажил болон сурталчилгааны төлөвлөгөө боловсруулах, төсөв батлуулах, төлөвлөсөн ажлын гүйцэтгэлийг хянах, тайлагнах

Тавигдах шаардлага: 

  • Бизнесийн удирдлага, маркетинг, төслийн менежментийн чиглэлээр төгссөн
  • Комьпютерийн хэрэглээний програмууд дээр дундаас дээш түвшинд ажиллах чадвартай
  • Судалгаа, тоо баримт болон аливаа асуудалд анализ хийх ур чадвартай
  • Гэрээ, албан бичиг болон бусад баримт бичиг боловсруулах чадвартай
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
Програм хөгжүүлэлтийн инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Үйл ажиллагаа болон системийн автоматжуулалтыг төлөвлөн процессын хэвийн найдвартай ажиллагааг хангах, төлөвлөгөөт хугацаандаа чанартай гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгч, шаардлагатай баримт боловсруулан ажиллана

Тавигдах шаардлага: 

  • Мэдээллийн технологи, програм хангамж чиглэлээр төгссөн
  • Python, Oracle, Java, Web програмчлалын хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Систем хоорондын ажиллагаа, процесс дээр анализ хийх чадвартай
  • Reacts, JS , Post GRE датабааз дээр ажилладаг бол давуу тал болно
  • Процессын зураглал гаргах , Confluence програм дээр ажилладаг бол давуу тал болно
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
Програм хөгжүүлэлтийн инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Үйл ажиллагаа болон системийн автоматжуулалтыг төлөвлөн процессын хэвийн найдвартай ажиллагааг хангах, төлөвлөгөөт хугацаандаа чанартай гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгч, шаардлагатай баримт боловсруулан ажиллана

Тавигдах шаардлага: 

  • Мэдээллийн технологи, програм хангамж чиглэлээр төгссөн
  • Python, Oracle, Java, Web програмчлалын хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Систем хоорондын ажиллагаа, процес дээр анализ хийх чадвартай
  • Reacts, JS , Post GRE датабааз дээр ажилладаг бол давуу тал болно
  • Процессын зураглал гаргах , Confluence програм дээр ажилладаг бол давуу тал болно
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
Маркетингийн судалгааны ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Дата (төсөв, зардал, сошиал болон бусад сувгийн үр дүн, тоон мэдээлэл, судалгаа тайлан) мэдээллийг цуглуулах, боловсруулах, дүн шинжилгээ хийх, визуал тайлан бэлтгэх

Тавигдах шаардлага: 

  • Бизнесийн удирдлага, маркетингийн удирдлага, статистик, эдийн засаг чиглэлээр төгссөн
  • Судалгаа шинжилгээ хийх, боловсруулах, дүгнэлт гаргах чадвартай
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
  • SPSS, PowerBI, SAS, SQL, R болон Phyton хэл дээр ажиллах чадвартай
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
  • Судалгааны чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно
Захиргааны ахлах мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн бодлого, хэтийн төлөвлөлттэй уялдуулан захиргааны оновчтой менежментийг хэрэгжүүлэх, байгууллагын зөв соёлыг төлөвшүүлэх, байгууллагын хөгжлийн үйл явцыг удирдахад дэмжлэг үзүүлэх

Тавигдах шаардлага: 

  • Банкны менежмент, гадаад харилцааны чиглэлийн мэргэжилтэй
  • Банк санхүүгийн салбарт захиргаа, бичиг хэрэг, гадаад харилцааны чиглэлээр ажиллаж байсан туршлагатай
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Технологид сонирхолтой, процесс автоматжуулалт хийж байсан туршлагатай бол давуу тал болно
Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн хүний нөөцийн бодлого, хэтийн төлөвлөлттэй уялдуулан дүрэм журмын хүрээнд хүний нөөцийн үйл ажиллагааг хэрэгжүүлж байгууллагын зөв соёлыг төлөвшүүлэх болон байгууллагын хөгжлийн үйл явцыг удирдахад дэмжлэг үзүүлэх

Тавигдах шаардлага: 

  • Хүний нөөцийн чиглэлээр 3 болон түүнээс дээш жил банк, санхүү эсвэл технологийн салбарт ажиллаж байсан туршлагатай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Технологид сонирхолтой, процесс автоматжуулалт хийж байсан туршлагатай бол давуу тал болно
Мэдээллийн зөвлөх

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Харилцагчдад бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар утсаар мэдээлэл өгч, таниулан сурталчилах, бүтээгдэхүүн үйлчилгээний сонголт хийхэд нь туслах. Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч дамжуулах.

Тавигдах шаардлага: 

  • Дээд боловсролтой
  • Компьютерийн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай
  • Багаар хамтран ажиллах, харилцах ур чадвартай
  • Англи хэлний дунд болон дундаас дээш шатны мэдлэгтэй
  • Цэгцтэй, ойлгомжтой ярьдаг байх
  • Суралцах чадвар сайн
  • Асуудал шийдвэрлэх чадвартай байх
  • Нэвтрүүлэх чадвартай, дуу хоолойн өнгө цэвэр, тод байх, хэл ярианы хувьд асуудалгүй байх
  • Ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой байх
  • Банкинд ажиллаж байсан бол давуу тал болно
Хүний нөөцийн дата аналист

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Хүний нөөцийн тоон мэдээллүүдэд дүн шинжилгээ хийх, үр дүнд үндэслэн бизнесийн зорилго, стратегийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, олон улсын чиг хандлагыг тогтмол судлан шинэ санал санаачилга гаргах, хэрэгжүүлэх, нэгдсэн дата мэдээллээр удирдлагуудыг ханган ажиллах

Тавигдах шаардлага: 

  • Их дээд сургууль төгссөн
  • Дата анализын чиглэлээр мэргэшсэн
  • Microsoft Office-ын хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
  • Бие даан суралцах чадвартай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Power BI, Power Apps программууд дээр ажиллаж байсан бол давуу тал болно
Зардлын нягтлан бодогч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Зардлын болон түүнтэй холбогдох бүртгэлийг санхүүгийн тайланд тусган, анхан шатны баримтуудыг бүрдүүлэн ажиллах

Тавигдах шаардлага:  

  • Санхүүгийн чиглэлээр төгссөн
  • Нягтлан бодох бүртгэлийн ERP програмын талаар ойлголттой
  • Нягтлан бодох бүртгэлийн тооцооллын загварыг ойлгож, холбогдох мэдээллийг боловсруулах чадвартай
  • Компьютерийн хэрэглээний програмууд дээр дундаас дээш түвшинд ашиглах чадвартай
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй